Wednesday, March 31, 2010

Day 3: Limitations - must know!

Lord, make me to know mine end, and the measure of my days, what it is; that I may know how frail I am.
Psalm 39

Сонирхолтой юм байна: http://www.imdb.com/title/tt1309385/

Monday, March 29, 2010

Day 1: Dreams of the past


Энэ өдрийн амар амгаланг та бүхэнд хүргэе! Блог ертөнцөөр зочлоогүй удсаныг ч хэлэхүү, бодол юугаан хөөн эргэцүүлэлгүй олон удаа орхисныг ч ярихуу, хилийн чинадад гаралгүй хөмөрсөн тогоон дунд хуян хурааж хэвтсэнийг ч буруутгахуу ер нь ойрд хаана юу ч болоод байгааг огт мэдсэнгүй, мэдэхийг ч хүссэнгүй, хүсэл ч төрсөнгүй ээ. Ай, Ариун үнээ минь! (Holy Cow!)

Хүмүүн бидний амьдрал урсгалын дагуу хурдан ч биш, удаан ч бус явахыг алийг тэр гэж хэлэхэв. Гэхдээ хүний амьдрал үнэхээр ичээндээ байгаа мэт байдлаасаа үе үе гарч, хүсэл зорилгоор бялхаж хүч чадлаар бярхаж нэгэн чигт мөрөөдөлд хүрэхээр мятрашгүй зүтгэх цаг ирдэг гэдэгт би үнэн голоосоо итгэдэг юм. Өөрийн амьдралыг эргэн харахуяа яах аргагүй намаг дундуур нэг довоос нөгөө рүү үсэрч гарч байгаа мэт нэг зорилго дуусаад л нөгөө нь эхлээд байгаа юм шиг санагддаг байсан юм. Гэтэл сүүлийн үед холын зорилго гэх зүйлгүй хадуурч, амжилт тэмүүлэлийн луужин маань тогтсон чиггүй эргэлдэж, зөвхөн өнөө маргаашийн жаргал цэнгэл, өлөн бор ходоодны хүсэл хясалын дунд өнгөрч байгаа мэт санагдаж байлаа. Ийнхүү амар амгалангийн ариун усанд түмэнтээ умбах зуур өнгөрсөнд орхисон мөрөөдөл маань зүрхэнд ганцаардаж, хэвлийдөө өтлөж магад бодит амьдарлын гашуун агаараас амьсгалах хувь тавилан байгаа эсэх нь эргэлзээтэй болж орхижээ.

Тэгвэл өнөөдөр энэ бүгдэд цэг тавиад өнгөрсөнд орхисон мөрөөдөлдөө хүрэх замыг засах анхны өдөр болгон тогтоож байна.
- Энэ мөрөөдлийг хөөх цаг хугацаа таарч тохирч байгааг би мэдэхгүй юм. Гэхдээ би болсон гэж итгэж байна.
- Энэ мөрөөдлийг хөөх хүч тэнхээ бий эсэхэд би эргэлзэж байна. Гэхдээ би байдаг бүхнээ гарган бие сэтгэлээ дайчлахаа мэдэж байна.
- Энэ мөрөөдлийг хөөгөөд хад мөргөөд уначих эрсдэл өндөр байгаа харж байна. Гэхдээ унасан ч уйлахааргүй гэж өөрийгөө дүгнэж байна.

За цаг ч яваад эхлэчихлээ дээ. Амжилт!