Tuesday, November 25, 2014

Rory Stewart ба Афганистан улс

Рори Стеварт-н бичсэн "Places in Between" гээд номын нэг найзаасаа авч уншаад энэхүү залуугийн талаар бага ч болтугай мэдэж авсан юм. Афганистан улсыг хөндлөн гулд алхсан залуу гэдэг бол жирийн нэг хүн зориглочихоор зүйл ч бас биш юм. Мэдээж тухайн үед дайн дажин болж, гэмтэж бэртэх байтугай амь насаа алдах ч эрсдэлтэй үеэр ийнхүү алхаж, нэг талаасаа тэнэг зориг гаргасныг би хувьдаа үнэлсээн. Харин тэрээр энэ талаар өөрийн бодож явдаг даа ялангуяа "Афганистан улсын" талаар баримтат кино хийснийг өнөөдөр олж үзлээ. Та ч бас сонирхож байвал үзээрэй.


Баримтат киног хийхдээ ч мэргэжлийн түвшинд хийж чадаж. Гэхдээ энд би нэг баримтат кино хийх талаар биш, Рори Стеварт-н энэ баримтат киногаар дамжуулах хэлэх гэсэн хэдэн санааг өөрийн мунхаг ухаандаа ойлгосноороо тайлбарлая гэж бодлоо.
1. Афганистан бол бие даасан улс, тэднийг зүгээр орхи. Эзэнт гүрнийг мөхөөдөг газар бол Афганистан гэж яриа хүртэл гарсан. Их Британи өөрийн хүч чадалыг ид мэдэрч байх үеэр Афганистанд очиж тэнд маш олон цэргээ алдсан. Эргээд тэндээс юу ч авч чадаагүй юм. ЗХУ ч бас мөн адил өчнөөн сайхан цэрэг эрсээ тэнд алдсан. Үүний оронд тэд муу хэлүүлэхээс цааш гаваагүй. Одоо АНУ тэнд ороод гарлаа. Бас л олсон амжилт, гарсан зардалыг бодоод үзэхээр дүгнэлт хийхэд арай эртдэнэ.
2. Афганистан бол хоцрогдсон ч гэлээ дотроосоо шинийг эрэлхийлж, шинэтгэл хийх хүмүүс төрсөн. Гэвч цаг үеэсээ түрүүлсэн байсан тул цөллөгөнд явсан. Ард түмэнтэйгээ байж, тэдний  хүсэл мөрөөдлийг төлөөлөхөөс гадна ирээдүйн хөгжил рүү тэмүүлэхдээ тэднийгээ хол хаяж ганцаар хэт урагшилваас юунд хүрдгийг бас хэлэх гэсэн мэт. Мэдээж түүх ийм хүмүүсээр дүүрэн байгаа ч, өөртөө бардам байж өөрийгөө зөвхөн өөрийн үзэл бодлыг дэмжигсэдээр хүрээлүүлбэл ямар аюултайг давхар хэлээд байх шиг.

Ингээд цааш бодоод байвал энэхүү баримтат киноноос олон зүйл авч болохоор юм шиг санагдаад байх юм. Түүний дараачийн баримтат киног үзсэний дараагаар өөрийн сэтгэгдэлээ бас буулгая даа.