Saturday, August 29, 2009

Эрэн сурвалжиж байна

Анхаараарай анхаараарай,
Өнөөдрийн цагаар 19:12-т миний бие хэд хэдэн блогийн хаягийг өөрийн блог дээрээ нэмж, удаан ороогүй эдгээр блогуудаар орж явах үед доорх хаягтай блог хаагдсан байна.

http://seriousity.blog.gogo.mn/

Энэ блогийг өмнө нь бичдэг хүн аль блог руу шилжсэнийг таньж мэдэх хүн болоод бичлэгийн хэвийг нь гадарлах хэн нэгэн надтай холбоо барьж мэдэгдэнэ үү. Баярлалаа.

Friday, June 26, 2009

Miscellaneous

Grant, 1998:67
Arguably the most critical problem that any of us face is recognizing causal relationships in the complex systems in which we work and live. The systems approach... allows us to identify causal relationships in complex systems that cannot be identified by other methods of problem solving.


Tales from earthsea
the lone hawk in the sky
struggles against hte wind
here there is only light and darkness
he has the sky to himself
you who looked up to the sky and wept.

you who live alone
Let me hear your True name
For one day you'll be gone

As light dissolves into darkness
your song passes straight through my heart
let me sing it for you

Far, far above the clouds

a flacon flies alone souring in teh wind
I hear his lonely cry so sad must he be
riding the silenet wind a falcon flies alone
reaching out tith his wings graps the sky
riding the silent wind never he can rest
what iti swihtin my heart none can ever know
a heart like a falcon's is this very heart
what it is within my heart non can ever know
lonely falcon in the empty sky
i walk alone along deserted country roads
walking with me side by side you are always there
i feel your lonelines lonely you must be
crickets whispering in teh grass
you walk there by my side

but you never say a word never do you speak
what it is within imy heart non can ever know
here inside this heat that walks its path alone
what it is wihitn my heart none can ever know
the sadeness of one who always is alone


Dostoyevsky
They did not know that a new life is not given for nothing; that it has to be paid dearly for and only acquired by much patience and suffering and great future thoughts. But now a new history commences; a story of the gradual renewing of a man, of his slow, progressive regeneration, and change from one world to another - an introduction to the hitherto unknown realities of life. This may well form the theme of a new tale; the one we wished to offer the reader is ended.

Tuesday, June 23, 2009

About National Park

“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-ГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009 оны 268 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 670 га газарт “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” байгуулахаар шийдвэрлэсэн.
Зорилго, ач холбогдол:
• Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад нийслэлийн нэг иргэнд ногдох ногоон байгууламж 6 м2 байгаа бол 12 м2 болон 2 дахин нэмэгдэнэ.
• Сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотод иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт, амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах
• Нийслэлийн агаарын бохирдол өвлийн улиралд байх ёстой хэмжээнээс 5 дахин их байгаа бөгөөд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах
• Хүн ам ихээр суурьшсан дэлхийн нийслэл хотуудын жишигт нийцсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах.
• Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийг хамгаалах
Байршил: Олимпийн гудамж, Маршалын гүүрнээс зүүн тийш Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын хойд хөндийд 670 га талбай
Зохион байгуулалт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын нийт иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн оролцоотойгоор байгуулна. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нь зөвхөн ганцхан жилийн дотор баригдах бус 5 жилийн турш баригдах томоохон бүтээн байгуулалтын ажил тул 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлжийн ажил буюу 150 га талбайн төлөвлөлтийг хийсэн төдийгүй 2009 онд нийт 55 га талбайд мод, бут, сөөг тарьж ургуулах, хамгаалалтын хашаа, төв хаалгыг барих ажлууд хийгдэнэ. Тус ажилд зориулж Нийслэлийн 2009 он төсвийн тодотголоор 1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” сангийн данс: Улаанбаатар төрийн сан банк 200051063 тоот данс
Хамтран ажиллагчид тавих санал: Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтанд оролцон дэмжлэг, туслалцаа үзүүлсэн аж ахуй нэгж, байгуулага, иргэдийг хөрөнгө оруулалтанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн лого бүхий талархал, батламжийн цом, бэлэг дурсгалын зүйлсийг олгох
- Нэрсийг төв хаалганд байрлах дурсгалын самбарт хүндэтгэн байршуулах
- 1 сая төгрөгнөөс дээш “Хүрэл мод”,
-10 сая төгрөгнөөс дээш “Мөнгөн мод”,
- 30 сая төгрөгнөөс дээш “Алтан мод” бүхий хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйлсээр урамшуулна.
Хэрэв тухайн аж ахуй нэгж, байгууллага, хувь хүмүүс хүсвэл өөрсдийн нэрэмжит бичил цэцэрлэгийг байгуулах боломжтой. Хандивын мөнгөн дүнгээс хамаарч мод тарьж коджуулан эздэд нь хүлээлгэн өгөх, хувь хүн албан, байгууллага, анги хамт олон, гэр бүл бологсод өөрсдийн модтой болох, хайртай хүмүүстээ бэлэглэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.
Хэрэгжүүлэгч байгууллагууд
• Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба
• Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар
• Улаанбаатар Бизнес Хөгжлийн төв

Та өөрийн хамтран ажиллах саналуудыг "Ногоон дэлхий" багт хандан тавихыг хүсье
8811-1816, gantulgat at gmail.com, Y!: swissbank1
Та бид хүссэн орчиндоо амьдрахыг хүссэн хүсэлдээ нэмэр оруулах боломж байна, таны ч гэсэн хүсэл...

Үүнийг найз Т.Гантулгын блог-с авч тавьсан болно.

Saturday, May 30, 2009

Ядуусын хүүхдүүд яагаад ядуу байдаг вэ?


Ойрд олон юм унших завгүй гүйсээр блогоо ч бас мартаж орхиж. Сая баахан зүйлийг эргүүлж тойруулж жаал уншаад явж байтал The Economist сэтгүүл дээр ядуусын хүүхдүүд яагаад ядуу байж болох талаар нийтлэл гарсаныг олж уншлаа. Article CLICK HERE
Энэ сэтгүүлийг бараг 2-р сарын 14-ны дугаараас нь хойш уншаагүй байж байгаад ийнхүү өнөөдөртэй золголоо гэж, гэхдээ бүх дугаарыг нь сая олж авлаа.

За номны сониноос гэвэл уржигдар нэг ном уншиж эхэлсэн нь "Next 100 years: A forecast for the 21st century" by George Friedman байв. Энэ номыг нилээн уншиж бараг дуусах дөхөж байгаа гэхэд сонирхолтойгоос гадна бас олон зүйл дээр санаа нийлэхгүй ч байх шиг. Гэхдээ ном нь ерөнхийдөө бол бараг л "Clash of Civilization" by Samuel Huntington-той адилхан юм. Huntington-ных бол шинэ санаа байсан тул нилээд бужигнуулсан түүхтэй. Тэгвэл энэ ч арай ч шинэдээ орохгүй ч гэсэн радикал гэмээр хэд хэдэн санаа агуулсан байна. Геополитик сонирхдог хүмүүс бол уншихад туйлын сонирхолтой байж мэднэ. Миний бодлоор энэ номонд дэлхийн ундны усны асуудал, дэлхийн дулаарлын асуудал, хүнсний аюулгүй байдлын асуудал болоод гоц халдварт өвчин дэлхий даяар тархах гээд олон зүйлийг хаясан бололтой. Зохиогчтой нь нэг хоолонд орвол их гоё юм болох гээд байдаг. Даанч дэндүү хол юмдаа.

Saturday, April 25, 2009

Жирийн Монголчуудын амьдрал


Жирийн Монголчуудын амьдрал ямар байгааг доорх өгүүлэл харуулсан байна.
Herders who have sold their herds to repay loans have struggled to find other sources of income. Purevdelger Budkhuu, a 38-year-old widow, says she was forced to sell her family's 128 goats and sheep after she couldn't pay back a six-month loan of $1,270. Now, she and her two children live in a tent near Altai's grimy central market. She says she has looked for work, to no avail, at shops, restaurants and hotels. "I don't know what to do. I can't go back to the countryside because I have no animals," she says. "And I can't stay here because I can't find a job."


ЭНЭ хаягаар орж зураг үзээрэй.

Засгийн газрыг толгойлж 4-н жил, УИХ-д бас нижгээд жил үүний дараа ерөнхийлөгчөөр 4-н жил байсан мөртлөө Монгол эх орноо ийм байдал байлгаж байдаг хүнийг total disgrace гэхээс өөр юу гэхэв. Ганц хүний буруу гэж юу байхав, гол нь ганц хүн өнөөгийн илжирсэн системийн суурийг тавьж, бараг бүх аалзны шүлсний огтолцол дээр өөрийгөө тавьснаар жирийн Монголчуудын амьдралд "glass ceiling" буюу шилэн дээвэр үүсч, хүмүүс дээш дэвшин, өөрсдийн амьдарлаа сайжруулан энгийнээр ажиллах боломж бололцоо ховор болж ирсэн гэж би боддог юм.

3-н сарын 31-р дуусах санхүүгийн жилд Японы Номура фирм Монголын ДНБ-г бараг 2 нугалчих хэмжээний алдагдал хүлээсэн тооцоо гарчээ. Дэлхий ертөнц үнэндээ асар хурдан хөгжиж ганц фирмийн алдагдал бүхэл бүтэн улсын ДНБ-г нугалахаар хэмжээнд очиж байхад Монголчууд бид энэ хэвэндээ байсаар байхуу. УБ дахь ядуурлын хэмжээ 10 хувиар өссөн гэсэн статистик тоо саяхан гарсан байна. Яг хэд гэдэгт нь би итгэж өгөхгүй байгаа ч, ямартай ч өссөн гэдэг бол үнэн гэдэг нь надад мэдрэгдэж байгаа. Гэр хорооллоор явж, айл амьтнаар ороход үнэндээ яаж амь зууж байгаа нь үл мэдэгдэх олон өрх байгаа нь зүрх зүсэж, толгойд бодол хураан, үндэс угсаа хэл соёл нэгт монголчуудынхаа амьдралыг яажшуухан сайжруулдаг юм билээ гэсэн санаашрал эргэлдэнэ. Санаа байвч, сачий тэр болгон хүрэхгүй юмдаа. Ирэх сонгуулиар улс төр нийгмийн нөхцөлүүд энэ байдлаараа үргэжилэхээр болж дахин 4-н жил сунгагдах юм бол бидний ирэх 4-н жилд оруулах хөдөлмөр улс орны хөгжил цэцэглэлтэйнд хэр нэмэр оруулах бол? Нөгөөтэйгүүр усны урсгалын эсрэг сэлээд байх хэрэг байдым боловуу. За юутай ч өөрчлөлт шинэчлэлтийн салхи Америк гүрэн дээгүүр шуураад гарсан шиг, Монголын хөрснөө ирж элбэрэл хайраа амсуулна гэж найдахаас. Монгол улсыг Мөнх Хөх Тэнгэр ивээг!

Friday, April 24, 2009

Обамагийн Мөхөшгүй Найдварын Гал Монгол хэл дээр хэвлэгдлээ

Манай Монголчууд АНУ-н 44 дэхь ерөнхийлөгч Барак Обамагийн талаар хангалттай сонссон бизээ. Тэгвэл түүний бичсэн Мөхөшгүй Найдварын Гал номыг хэсэг залуус эх хэл дээрээ хөрвүүлэн гаргасан байна.


Барак Обама бол Ардчилсан намаас нэр дэвших сунгаанд Хиллари Клинтонтой өрсөлдөн ялж, үүний дараагаар ерөнхийлөгчийн сонгуульд Жон МакКейн-тэй өрсөлдөн 2008 оны 11 дүгээр сарын 4-нд ард түмнийхээ хүсэл зоригийн илрэл болон сонгогдсон билээ.

Тэрээр 2009 оны 1 дүгээр сарын 20-нд тангараг өргөснөөр АНУ-н 44 дэхь ерөнхийлөгч болсон юм. Их гүрний анхны хар арьстан ерөнхийлөгч Барак Обама 2006 онд туурвисан энэхүү номондоо Америкийн болон дэлхийн улс төр, нийгэм, үндэстэн угсаатан, арьс өнгөний ялгаварал, хувь хүмүүсийн талаарх үзэл бодлоо дэлгэрэнгүй бичжээ.

Мөн өнгө, мөнгөний эрин үед хүн хүнээрээ байхын чухлыг, итгэл найдвараа алдахгүй, хүсэл эрмэлзлээ гээхгүй амьдрахын утга учрыг туулсан амьдралаараа нотлон өгүүлсэн байна. Мөрөөдөл дуусах газар амьдрал төгсдөг гэдэг. Америк мөрөөдлийг, америк итгэлийг биелүүлэх гэж буй энэ хүний үзэл санаа, дотоод сэтгэлтэй дотно танилцах боломж монголчууд та бидэнд нээгдлээ.

Мөхөшгүй Найдварын Гал номны нээлт 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13.00 цагт Улсын Төв Номын Санд болно. Нээлтийн үеэр номыг та 20% хямдралтай худалдаж авах боломжтой юм байна.

Friday, April 17, 2009

"Мөхөшгүй Найдварын Гал"-аас

Өөрчлөлт шинэчлэлтийн салхийг өрнөдөд авчирч буй АНУ-н 44 дэхь ерөнхийлөгч Барак Обамагийн бичсэн Мөхөшгүй Найдварын Гал номноос хэсэглэн авав.

1-р бүлэг: Бүгд Найрамдах болоод Ардчилсан Намынхан
[...]Гэхдээ л гутранги үзэл намайг дайрч өнгөрдөггүй гэж битгий ойлгоорой. Дайрдаггүй биш дайрдаг. Ихэнх Америкчуудад төрдөг, бидний бүтээж буй ардчилал арай буруу замаар явчихвуудаа гэсэн бодлыг зүгээр мартаад өнгөрөх хэцүү шүү дээ.
Асуудлын гол нь зүгээр өдөр тутам дайралдах бэрхшээлдээ байгаа юм биш, улс гэдэг утгаараа бидний хүсэл зорилгын хооронд үүсээд буй ялгаа ч бас биш. Үнэндээ Америк гэдэг улс үүссэн өдрөөс эхлээд энэ ялгаа ямар нэг хэмжээгээр байж л байсан. Амлалтыг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд л элдэв хуулиудыг баталж, системээ шинэчлэн, эвлэлийг байгуулж, дайнд тулалдан, эсэргүүцлийн жагсаал хийдэг юм.
Хэт жижиг, үр дүнгүй шахуу зүйлс бидний анхаарлыг сарниулж, хүнд хэцүү шийдвэрүүд гаргахаас байнга зайлсхийж, аливаа томоохон асуудлыг шийдэхэд нэгдмэл байдал үүсгэж чадахгүй байгаагаа бид хээвнэг тэвчиж, үүнтэйгээ зохицож чадаж байгаа улс төрийн нөхцөл байдлыг өнөөдөр бидний өмнө тулгараад байгаа бэрхшээлүүдтэй харьцуулахад дэндүү өрөөсгөл харагдаж байгаад би хамгийн ихээр санаа зовнидог билээ.
Даяаршлын эриний өрсөлдөөн биднээс боловсролын системээ хамгийн доороос эхлээд бүх шатанд өөрчлөхийг, багшлах боловсон хүчнээ нэмэгдүүлэхийг, математик болон шинжлэх ухааны салбарт заах аргачлалыг сайжруулахыг, ядуусын хорооллын хүүхдүүдийг уншиж бичиж сургахыг шаардаж байна. Гэвч энэ яриа нэг талаас улсын боловсролын системийг үгүйсгэсэн нөгөө талаас энэ байдлыг хамгаалсан хоёр талын мэтгэлцээн дунд замхарч боловсролд нэмэлт мөнгө хэрэггүй гэсэн үзэлтэй хүмүүс болон оруулсан мөнгийг хэрхэн үр бүтээлтэй зарцуулж болохыг харуулалгүйгээр илүү их мөнгө нэхэмжилдэг хүмүүсийн дунд энэхүү асуудал улам хүчээ алдан сарнисаар байна.
2-р бүлэг: Үнэт Зүйлс
[...]Цаг гарган Америкчуудтай ярилцаж үзвэл та евангалистүүдийг тэвчээргүй хэмээн бидэнд итгүүлэхээр хэвлэлийнхний дүрсэлдэгээс тэд хамаагүй тэвчээртэй болохыг бас ихэнхи шашингүйчүүд илүү оюунлаг хүмүүс болохыг мэдэх болно. Ихэнхи баячууд ядуусыг амжилт олоосой гэж хүсдэгийг, ихэнхи ядуус нийтэд дэлгэрсэн хандлагаас илүү өндөр зорилт өөрсдөдөө тавьж, өөртөө илүү шүүмжлэлтэй ханддагийг бас мэдэх боломжтой. Бүгд Найрамдах намын гол дэмжигчдийн ихэнхи нь 40 хувь Ардчилсан харин Ардчилсан намынх 40 хувь Бүгд Найрамдах үзэлтэй. Либерал, консерватив хэмээх улс төрийн нэр томьёо нь хүмүүсийн хувийн шинж чанарыг тодорхойлж чадахаа бараг больжээ. Энэ бүгд “Америкчууд бидэнд нийтлэг болсон гол үнэлэмжүүд юу байна вэ?” гэсэн нэг асуултанд хүргэж байгаа юм.[...]
[...]Өөртөө найдах, өөрийгөө хурцлах, эрсдэлийг үүрэх үнэт зүйлс болон өөрийгөө дайчлах, өөрийгөө хүмүүжүүлэх, өөрийгөө барих, уйгагүй хөдөлмөрлөх бүгд үнэт зүйлсийн тоонд орно.Эдгээр үнэт зүйлс нь амьдралыг гэгээлгээр харах үзэл, чөлөөт хүсэлд итгэх итгэл бишрэл буюу аливаа хүн өөрийн төрсөн нөхцөл байдлаас бус хөлс хүч, ухаанд дөрөөлөн өндийн дээшилдэг гэсэн итгэлээс уламжлалтай.[...]
3-р бүлэг: Манай Үндсэн Хууль
[...]өнөөгийн Үндсэн Хуулийн маргааныг тун нарийн бүтэцлэгдсэн хэмжүүрээр шийдэхээр оролдож байгаа нэгэнд бас нэг асуудал үүсч байгаа нь: улс орныг Үндэслэгчид, хууль батлагчид өөрсдийнхөө гараар гаргасан шилдэг бүтээлийнхээ утга учрын талаар хоорондоо хүчтэй зөрчилдөн, маргалддаг байв. Үндсэн Хуулийг бичсэн илгэн цаасан дээрхи бэх хатаж амжаагүй байхад л маргаан эхэлжээ. Маргаан хуулийн зөвхөн жижиг заалтыг хамраад зогсохгүй бүр эхний гол гол зарчмын асуудлууд тэр дундаа Хувьсгалын цөм болох асуудлуудын талаар өрнөж байв.[...]

Monday, April 06, 2009

Excerpt from Obama

Магадгүй тийм ч учраас Спрингфьелдэд ажиллаж байхад надад үнэнийг ямагт нуун дарагдуулж төвөгтэй асуудлуудаас бултан уран гоё үгээр тархи угааж ирсэн энэ улс төрчдийн явуургүй арга барил сонгогчдыг аль хэдийнээ залхааснаас тэдний санаа сэтгэл сонирхол эрс өөрчлөгдсөнийг харгалзан чин үнэнийг хүмүүст ойлгуулж байхсан гэсэн бодол надад төрсөн бөгөөд хэрвээ би эдгээр сонгогчдод хүрч ажиллан, уг асуудлуудын талаар дотроо юу гэж бодож байгаагаа танилцуулж, аль чадлаараа тэдэнд итгэл төрүүлэхүйц сонголтуудыг тайлбарлаж өгвөл эдгээр сонгогчдын гаргах шударга шийдвэр, тэдний саруул ухаанд суурилсан мэдрэмж маань хүмүүст нөлөөлж, аяндаа нааш татагдах болно хэмээн бодох болов . Хэрэв энэхүү эхний алхмыг хийх эрсдэлийг бидний дундаас хангалттай олон тооны улс төрчид үүрэхээр зоригловол миний бодлоор зөвхөн манай орны улс төр гэлтгүй улсын маань бодлого ч бас илүү сайн түвшинд байж чадахсан болов уу.

Thursday, January 01, 2009

Motto for the year!

Анд найз та бүхэндээ шинэ оны мэндийг хүргээд, энэ жилийн босгон дээр бодогдож буй хэдэн зүйлийг энд тэмдэглэн үлдээхээр шийдлээ.

Өнөөдрийн улс төрийг хараад байхнээ хүмүүс нь солигдох биш харин нөгөө л байдаг хэдэн улс төрчид сандал ширээгээ хоорондоо солилцож харагдах юм. Ингээд л тун жижиг тойрог дотор эрх мэдлээ хуваагаад байвал ч уулаасаа цус ойртоно шүү дээ. Өнмө нь Фанон ахын номыг уншиж байхад тэрээр ингэж хэлсэн байсныг энд дурьдюу:
The ministers, the members of the cabinet the ambassadors and local commissionaers are chosen from the same ethnological group as the leader, sometimes directly from his own family. Such regimes of the family sort seem to go back to the old laws of inbreeding, and not anger but shame is felt when we are faced with such stupidity, such an imposture, such intellectual and spiritual poverty. These heads of the government are the true traitors of Africa, for they sell their country to the most terrifying of all its enemies: stupidity. This tribalizing o the cetnral authority, it is certain, enocurages regionalist ideas and separitism.

гэж хэлээд дараачийн хуудсанд нь тэрээр ийнхүү үргэжлүүлжээ:
In order to avoid these many pitfalls an unceasing battle must be waged, a battle to prevent the party from ever becoming a willing tool in the hands of a leader.


2009 ондоо аль болох улс төрийг тойрч, улс амьтнаар тойруулж явая гэсэн бодолтой байгаа билээ. Тиймдээ ч 2009 оны уриагаа "know yourself by action, not by observation" гэж тавьчихаад байна. Хэрхэхийг цаг хугацаа харуулах буй за. Дээр нэг Ницше-н талаар ном уншиж байхад иймэрхүү ишлэл гарч ирсэнийг тэмдэглэлийн дэвтэрээс хуулбарлан энд тавьлаа.
The will is not extinguished; sth within man makes this "leap" and triumphs over the ordinary will. It is this sth within man that rules the other restless adn oblivious sth. Ultimately, this charming sth is nothing other than an extraordinary strong will, which puts the foolishness of life devoid of consiciousness in its place.

Тэгсэн харин хүмүүс энэ "will power" гээч эд юу юм бэ гэж асуумаар байвал би энд Заратусга-с сонссоноо бичгээр хөрвүүлье:
Zarathustra asks what the will power is and supplies this answer: YOU STILL WANT TO CREATE THE WORLD BEFORE WHICH YOU CAN KNEEL. THIS IS YOUR FINAL HOPE AND INTOXICATION.


Эцэст нь би энд нэг Карл Юнг-н номноос уншсан Грек ишлэлийг татваас: "Give away all that thou hast, then shalt thou receive."

Monday, December 15, 2008

Мөхөшгүй найдварын гал та бидний зүрхэнд мандан бадраг!

Эх нутгаасаа би 16-тайдаа гаран, цааш явсаар Африкт тивд хөл тавихдаа 18 настай байсан. Анх Канадаас гараагаа эхэлсэж, Уганда-д өндөрлөсөн аялал маань бараг л бүтэн 2 өдөр сунжирсан юм. Канадад өөрийн байсан хотоос автобусаар усан онгоцны боомт хүрээд, тэнд аралаас хөдлөх усан онгоцонд суун эх газартай золгон улмаар мужийн нийслэлээс онгоцонд сууж Канадын хэд хэдэн хотуудыг дайрч Англид очсон. Английн онцгоцны буудал дээр 9 цаг хүлээх байсан учир Hearthrow онгоцны буудлаас 24 цагын виз аван буудлаасаа гарч, гадаа нь ангийн андтай цуг 6 лааз пиво хоосолчихоод буцаад ороход хөөрхөн болцон байж билээ. Ингээд тэндээс Дубай нисэж, Эмиратын нийслэлд хэдэн цаг саатаад цааш Кени улсын зүг хөдлөсөн. Хамгийн сүүлийн нислэг маань Кенийн Найроби хотоос Угандагийн Кампала хот руу байсан нь тун удалгүй газардсанаар зогсолтгүй 2 өдөр үргэжилсэн аялал маань өндөрлөж билээ.

Африк явахаасаа өмнө Монголд суугаа ээж рүүгээ би утасдаад "Ээжээ, би Африк явлаа" гэсэн чинь ээж өөдөөс "Айн, Африкаа!!!" гэхэд хариуд нь "тийм, Африк" гэснээр ээж намайг яагаад ч буцахааргүй шийдвэр гаргасныг ойлгож билээ. Ийнхүү хүсэн мөрөөдөж явсан тивдээ буухдаа "Африк тив, та сайн байна уу" гэж тухайн үед онгоцны буудал дээр хашгирч түвчигнээгүй ч гэсэн, сэтгэл дотроо байдаг чангаараа чарлаж билээ. Үнэнийг хэлэхэд анх буухдаа Африк тивд бүтэн 10 сар амьдрах амьдрал минь намайг миний бодож байснаас илүүтэйгээр өөрчлөнө чинээ санаагүй ээ.
Намайг очиход Уганда улсад ДОХ-н өвлөл нийт хүн амынхаа 14 хувьд хүрсэн, өмнөх засаглалууд (Иди Амин болоод түүний нөхдийн засаглал) нь тус улсыг өвдгөн дээр нь сөхрүүлж, элгээр нь хэвтүүлсэн үнэхээр элэг эмтрэм тийм газар байсан юм. Улсынх нь нийслэл Кампала хотын гудамжаар явахад хөл нүцгэн, бараг хувцасгүй шахуу гудамжний хүүхдүүд гараас минь зууран мөнгө нэхэн дагалдана. Гуйлга гуйгаад сууж байгаа жаалууд 2 хөлгүй, эсвэл 2 гаргүй байгааг харахаар үнэхээр яагаад амьдрал энэ хүүхдэд хатуу хандаж байгаа юм бэ гэж асуумаар. Өнчин өрөөсөн хүүхдүүд гэж яг үнэндээ тоймгүй их байсан гэхэд буруудахгүй.
Зураг: Уганда охин дүүгээ тэврээд явж байгаа нь

Эхний хоёр сар гудамжны хүүхдүүдэд гагнуур, оёдол зэрэг нарийн мэргэжлийн зүйлс заадаг нэг ёсны ТЭМС-д ажиллаж байваа. Тэнд "оюутнуудын" иддэг хоолыг идэж, хотхонд нь хамтдаа амьдарч, ижилхэн жорлон хэрэглэж байсан юм. Надтай хамт ирсэн охидууд сэтгэл санаагаар унаад, уйлалдаж майлалдаад ер нь тийм ч сайхан орчин бол биш байсан. Гэхдээ л нэгэнт ирсэнийх бодиттой юм хийж байж, ямар нэг үр дүнд хүрч хүнд туслаж байж сална гэж боддог байв. Үүний дараачийн 2 сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Good Samaritan сургуульд хичээл зааж эхэлсэн юм. Тэнд багшилж байхад тэдний хажууд бол манай Монголын 10 жилийн сургуулиад үнэн тасарцан хангамжтай, хичээл хийх орчинг гайхалтай бүрдүүлсэн мэт санагдаж байж билээ. Тус сургууль байхад миний багшлаад байгаа үнэхээр энэ хүүхдүүдэд тус болж чадаж байна уу гэдэг дээр бага зэрэг итгэл найдвар алдагдаж байсан хэдий ч бас л ОК, хийнэ бүтээнэ, туслана дэмжинэ өөр өөртөө шивнэж байлаа.
За ингээд бага сургуулийн амралт эхэлснээр бид нар дараачийн төсөл болох Конго улсын хилээс холгүйхэн орших Fort Portal нэртэй газар ирсэн юм. Тэнд өнчин хүүхдүүдэд байшин бариж өгөх, байшинтай бол тэрийг нь шавардах, хичээл заах, жорлон ухах гээд нилээн олон юм хийж байлаа. Тэр хотод үнэхээр Кампала-д хараагүй их олон өнчин хүүхдүүд байдаг нь сүүлд ойлгомжтой болсон юм. Яагаад ийм их өнчин өрөөсөн хүүхдүүд байдаг вэ гэхээр ДОХ гэдэг аюултай өвчин эх эцгийг нь аваад явчихдаг аж. Ингээд хүүхдүүд хамаатан садангийндаа очино эсвэл шууд гудамжинд гарах нь тодорхой. Миний сонсож байснаар ДОХ гарсан эхний хэдэн жилүүдэд хамаатны хүмүүс нь хүүхдүүдийг үрчилж авдаг байснаа сүүлдээ дийлэхээ болиод орхидог болсон гэсэн.

Нэг удаа бидний ажиллаж байсан төрийн бус байгууллагын хангамжинд байдаг хэдэн хүүхдүүдэд очиж жорлонг нь шинээр барьж өгөх ажил авав. Ингээд очитол харин тэр байшинд ердөө 3-с 7 насны 5-н хүүхэд амьдардаг байж таарлаа. Тэдний жорлон нь муудаад яажийсан учир нэг бороотой өдөр нурж, дотор нь суугаа нэг бацааныг дарж алах аюултай гээд хуучин жорлонг нь нураагаад нүхэн дээр нь шинэ жорлон барьж өгсөн. Гэхдээ л жорлон барьж, хоолны мөнгө 7 хоног болгон өгснөөр энэ хүүхдүүдийг сайн хүмүүс болгож чадна, эсвэл бидний тусламж үнэхээр тусламж болж чадаж байна гэжүү гэдэгтээ эргэлзэж, яаж туслах юм бэ гэдэг дээр өмнөх шигээ итгэлтэй байж чадахгүй байлаа. Хамгийн том нь тухайн үед 7 настай байсан гэхэд ийм хүүхэд бусдыгаа харж үлдэнэ гэдэг чинь үнэхээр байж болно гэжүү? Эдгээр 5-н бацааныг ямар ирээдүй хүлээж байгаа бол гэхээс бүр нүдэнд нулимс цийлэгнэж байсан юм.
Үүний дараагааар манай найз Себастиан бид хоёр нэг айлын байшинг шавардах даалгавар авав. Шавардсан байшин нь зүгээр байшингаас арай илүү удаан тэсдэг юм. Зүгээр энгийн байшинг бол Монголоор 400 мянгад өлхөн босож, даанч 4 жил болоод яажийгаад унчихдаг. Шавардсан байшин бол дор хаяж 8 жил болох боломжтой. Ингээд тэр айлд очсон чинь 3-н хүүхэдтэй нэг хөөрхий эмэгтэй байв. Хүүхдүүдийн ээж гэх эмэгтэй ДОХ өвчинтэй, хүнд хэлбэрт байгаа тул орон дээрээсээ ч босох чадваргүй болсон. Аавгүй эдгээр хүүхдүүд тун удахгүй ээжийгээ алдах нь илт байлаа. Тэр айлын хамгийн том хүүхэд нь 10 настай гээд бодохооор 4-н настай хамгийн бага бацаан нь яандаа л гэж боддогдоод, үнэхээр аз жаргалтай амьдрана гэдэг чинь юу билээ гэсэн бодол эргэлдэн, миний хүмүүст туслах тусламж юу ч болохгүй, үр дүнд хүрнэ гэсэн миний тухайн үед тээсэн найдвар тасарч билээ. Нэг ёсондоо эдгээр хүүхдүүд аврал үгүй байсан юм. Тэрнээс хойш хэдий 6 жил өнгөрсөн ч гэсэн энэ бүгд сэтгэлээс гаралгүй өнөөг хүргэжээ.
Зураг: ДОХ-той бүсгүйн гэрийн гадаа

Өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад тэр эмэгтэйн байшинд ажиллаж байхдаа л би энэ дэлхий чинь зовлонд ханадаггүй юм байна, бидний өөрсдийгөө зовоод ядраад, бусаддаа гомдоод байгаагаа эдгээр хүүхдүүд, эдгээр хүмүүсийн зовлонтой харьцуулахад зүгээр л жаргалаа эдэлж чадахгүй хүний янаглал юм байна гэдгийг ойлгож эхэлсэн гэж боддог юм. Үнэндээ миний туслах ч гэж юу байхав, үнэхээр туслах сэтгэлтэй бол эдгээр хүүхдүүдийг ээжгүй ч гэсэн эрийн цээнд хүртэл нь асрах, эсвэл ээжийг нь өвчнөөс салгах л хамгийн сайн туслалцаа болно доо гэж бодсон ч хүчин мөхөсдөж байлаа. За яахав 3 хүүхэдийг туслаад асардаг юмаа гэхэд яг энэ гурав шиг цаанаа нь гурван мянга, гучин мянга магадгүй 21 сая хүнтэй энэ оронд л гэхэд гурван зуун мянган хүүхдүүд байгаа гээд бодохоор амьдралд итгэх итгэл, ирээдүйг өнгөтөөр харах маань бүгд туйлын бүрхэг болж, бараг л цөхрөнгөө барсан гэхэд хилсдэхгүй.

Мөхөшгүй найдварын гал
Монголд ч гэсэн байдал сайн биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Агаарын бохирдолоос болоод, тэжээллэг илчлэг хоол хүнс дутагдсанаас болоод, эрүүл аюулгүй орчин байхгүй учраас олон хүн хорвоог жам бусаар орхисоор; олон ар гэр дундаас доогуур, ядуугаас хэт ядуу руу шилжин орсоор; эдийн засгийн өсөлт нь нийгмийн олонхидоо биш, цөөн хэдэн салбарын толгойлогч хүмүүсийн амьдарлын өсөлтийг л хангасаар; хуулийн дагуу биш, хуулиас гадуур амьдарсан нэгнийг илүү тэтгэсэн тогтолцоо бүрдсээр; ийм байдал улам газар авах тусам бие сэтгэл, ажил хөдөлмөрөөрөө холбогдсон нэгний итгэл найдвар алдагдан, зарим нь алсад одно. Гэвч...
Найдварын гал унтраагүй ээ. Хэзээ нэгэн цагт өнчин өрөөсөн хүүхэд гэж үгүй болно, хэзээ нэгэн цагт эдгэдэггүй өвчин эмгэг цөөрнө, хэзээ нэгэн цагт шударга явдал ялж, үнэн тогтоно, хэзээ нэгэн цагт энэ бүхнийг засаж ирээдүй минь илүү таатай орчинд амьдрана гэсэн ганц итгэл найдвар мөхөхгүй оршсоор байх болно. Харин ч энэ найдвар өмнөх үеийнхэнээсс хойчийг залгамлагчидад дамжин уламжлагдах болно. Ийнхүү дамжихдаа улам өсөн томрох болно.

Альваа мөрөөдөлд болохгүй бүтэхгүй, биелэшгүй гэсэн тодотгол өгч хаяхад хамгийн амархан. Харин болно бүтнэ, бүтээнэ байгуулна гэж үзвэл болдог гэдгийг 2008 оны 11 сарын 4-нд Барак Обама Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноороо харууллаа. Энэ явдлаараа бидний биелэшгүй юм гэж үгүй гэсэн бодолыг бататгаж өгч байгаа хэрэг бишүү? Үнэндээ түүний амлаж буй өөрчлөлт, түүний уриалж буй шинэчлэлт энэ бүгд зөвхөн Америкт ч биш, дэлхий даяар тэр дундаа бидэнд - ялангуяа залуу үеийнхэнд маань ус агаар мэт хэрэгтэй байна. Залуу насны эрч хүчээр цус минь булгилж, цуцашгүй их хүсэл тэмүүллээр сэтгэл минь цалгиж буй үед бол бидний ирээдүйдээ итгэл найдвар харин ч улам бэхжин байр сууриа олох боломжтой. Зүгээр сууж байгаад бол боломжгүй, харин ч үүнийхээ төлөө бид нар шаардлагатай үед нь өөрсдийгөө золиосолох чаддаг байх хэрэгтэй. Обама номон дээрээ "If we aren't willing to pay a price for our values, if we aren't willing to make some sacrifices in order to realize them, then we should ask ourselves whether we truly believe in them at all" гэж бичсэн байна. Түүний зөв.

Обамагийн бичсэн "Мөхөшгүй Найдварын Гал" номыг уншаад надад үнэхээр их итгэл найдвар төрсөн юм. Үүнийгээ ирээдүйд ажлын хүндийг хамт үүрэлцэн, хөгжлийн бамбарыг хамт атгалцан явах Монголын мянга мянган залуустайгаа хуваалцахаар Монгол хэлнээ хөрвүүлэхээр эрхийг нь албан ёсоор аваад байна. Энэхүү номыг хоёр найзын хамтаар Америкийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөр болох 1 сарын 20-нд танд хүргэх болно.

Мөхөшгүй найдварын гал та бидний зүрхэнд үргэлж мандан бадарч байг!

Зураг: Ревензори ууланд авирч байхдаа

Холбоотой мэдээлэл:
http://otgonpurew.blogspot.com/
http://igaa.blogspot.com/

Saturday, November 15, 2008

Аюултай бүсээр аялах нь

Аюултай бүс гэж цацраг идэвхит бодис шингэсэн аль эсвэл алхах гишгих газар бүхэнд нь мина нуусан газрыг энд би хэлэх гэсэнгүй. Тэгээд ч Африк руу дахин жолоо залж, галын шугам дээр ирсэн үү гэвэл үгүй шүү. Гэхдээ сэтгэл дотроо өөрийн нууж явсан тэр хэсгийг, өөрөөсөө хааж явсан уг гарцыг буюу сэтгэл хөдлөлийн өргөн фронтод өөрийн хүсэлээр дахин хөл тавьж, явж үзээгүй тэр нутаг дэвсгэр дээгүүр гишгичин туулж явна.
Ницше-г анх 9-р ангидаа уншиж байснаас хойш хэдэн ч жил өнгөрсөн юм дээ. Тэр бүх жилүүдэд сэтгэл хөдлийг сул дорой байдалтай холбож өгснөөр сул доройг үзэн яддаг би бээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийн галыг бүрмөсөн унтраах их хүсэлд хөтлөгдөн өнөөг хүрсэн нь баримт юм. Эдийн засгийн мөчлөг шиг сэтгэл хөдлөл гээч эд аз жаргалтай үед дэндүү догдолж, гомдож уурлах үед дэндүү гутаран савалж байдаг билээ. Сангийн яам, төв банкнаас явуулах бодлогоор мөчлөгийн хэлбэлзэлийг аль болох багасгахыг оролддогтой адил би гээч хүн өөрийн сэтгэл хөдлөлийг багасгаж, баяртай ч үед баярлаагүй юм шиг, гунисан үедээ ч гунихраагүй төрхтэй авч явахыг дэндүү оролдож, хэт их ач холбогдол өгсөн. Тиймдээ ч хүмүүсийг заримдаа гайхшрааж орхидог байсан юм. Миний амьдрал хийж бүтээх зүйлсээр хахаж цацаж, үргэлжийн мөнх цаг завгүй явдаг байсан тулдаа аль нэг сэтгэлийн хөдлөгөөнд суурьлалгүйгээр зогсолтгүй урагшаа зүтгэсээр өнгөрсөн жилтэй учирсан.

Монголд ирсэнээс хойш миний хувьд олон зүйл өөрчлөгдөж, өгөгдлүүд хувирсан. Энэ үед тээж явсан мөрөөдөл хүртэл сэтгэлийг минь хөдөлгөхөөргүй болсон мэт санагдаж, утга учирын үзүүрээс барин тавин, алдах дөхөж явсан билээ. Уг мөчид мөрөөдлийн галыг эргэн асаах хүч, үүний төлөө цуцашгүй зүтгэх эрчим надад хэрэгтэйг гүнээс гүн ухаарахдаа байдаг бүхнээ онгичиж, болох бүхнийг шийдэл болгон гаргахад бэлэн болсон байв. Тийм ч учраас эрч хүчийг өгөх утгын уянга энд л оршино хэмээн бооцоо тавьж, өмнө нь довтлохоос халширч байсан тэр талбарыг эрхшээхээр шийдсэн юм. Мэдээж энэ бол хэзээ ч төгс шийдэл байж чадахгүй л дээ.

Хатуу чанд хяналтанд өссөн сэтгэлийн энэ жолоог аажмаар суллахад сэтгэл дотор нэг зүйл эрх чөлөөг мэдэрэн, тэнгэр өөд цойлох хараацай адил нисч, агаар зүсэн шумбан савлахдаа нүдэнд нулимс хуралдуулж байгаа нь эргээд би сул дорой мэт болж байгааг надад мэдрүүлнэ. Гэвч уг талбарыг дайрч өнгөрөлгүйгээр, эдгээр мэдрэмжийг амсалгүйгээр амьдрал хэт уйтгартай, дэндүү үзэн ядмаар, үнэн ойлгомжгүй аж. Ай даа өмнө нь би альваа зүйл дээр "Es muß sein!, Es muß sein!" гэж хашгираад олон ч зүйлийг өөрөөсөө хориод, хэт их зүйлийг золиосолж байсан санж. Золиосолсон бүхнийхээ оронд би өдий зэрэгт хүрч чадсан гэдэгт алдсан боломжийн өртөг бүрээр ойлгож байгаа ч одоо арай өөрөө амьдарч үзэхээр шийдээд байна. Арай өрөөр шүү.
Тал газрын нэгэн хүн тэнгэрийн хаяанаа алт гялалзаж байгааг харжээ. Анх харсан өдрөөсөө эхлээд тэрбээр тэр зүг рүү өдөр шөнөгүй зогсолтгүй алхаад л байж. Хэдэн ч жил өнгөрсөн юм, хэдэн ч хотыг дайрсан юм бүү мэд. Нэгэн өдөр тэр гялалзах алтныхаа хажууд хүрээд харахнээ алт биш ердөө тариа буудай байсан юм гэнэ.

Алт уу, үр тариа юу гэдэг нь тийм чухал гэжүү? Тариа байсан ч гэсэн алт гэмээн зүтгэн тэмүүлэх нь амьдарлын утга учрыг үндэслэдэг юм биш биз?

Sunday, October 12, 2008

Ном

"Ном бол ертөнцийг харах цонх мөн" гэж нэгэн ухаантан нь хэлсэн байдгийг бүр цэцэрлэгээс авахуулаад бидний үеийнхан дуундаа дуулж, хэрэг хийн донгодуулан загнуулахдаа хүртэл сонсоор ирснийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Олон жилийн хугацаанд би бээр өөрийн хичнээн ном уншиж дуусгасныг лав тоолж баршгүй ч уншсан ном болгон маань надад нэгийг өгсөн гэдэгт би итгэлтэй байдаг. Ном нь зарим хүнд хараагүйг нь харахад туслаж, заримд нь нэг эргээс нөгөө руу гарахад гүүр болон өгдөг гэж би боддог болоод ч тэрүү би номыг уншихдаа уншсан номын тоог нэгээр нэмэх гэж биш харин өөрийн мэдэж чадаагүйг сурах, олж хараагүйг үзэх гэсэндээ уншиж байдаг юм.

Ном гэдэг бол альваа мэдээлэл дамжих гол хэрэгсэл мөн. Хэдийгээр сонин сэтгүүл, интернэт нь мэдээлэл дамжуулах үүргийг номноос илүүтэйгээр гүйцэтгэж байгаа хэдий ч тодорхой хэдэн учир шалтгаанаар ном шиг альваа асуудлыг гүн гүнзий авч хэлэлцэж, логиктой ухаж бас чадахгүй л байгаа юм. Учир иймд өнөөдрийг хүртэл ном үнэ цэнээ алдаагүй явж, харин ч үнэн худал нь мэдэгдэхгүй асар олон мэдээлэл эргэлдэх болсон өнөөгийн мэдээллийн зуунд үнэтэй цэнэ нь нэмэгдсээр байна.

Нөгөө талаас ном бол эцгээс хүүд дамжих эд хөрөнгөтэй адил бидний өмнөх үеэс энэ үеийнхэнд дамжих их мэдлэгийн архив юм. Бид нар хөгжинө дэвшинэ л гэж байгаа бол өмнөх үеийнхээ мөрөн дээр зогсож байж тэр ярьж буй хөгжилдөө хүрнэ. Харин өмнөх үеийнхээ мөрөн дээр энэ архивгүйгээр, номны туслалцаагүйгээр гарч, тэдний авч явж буй хөгжлийн урсгалыг ирээдүйд алдагдалгүйгээр авч явна гэдэг бол санаанд багтамгүй билээ. Нэг ёсондоо бидний өмнөх үеийн хийсэн бүтээсэн нь номоор дамжин бидэнд ирж, номоор дамжин бидний дараагийн үед очно. Тиймдээ ч хүн төрлөхтний үеэс үед дамжих их мэдлэгийн гүүр нь ном байсаар иржээ.

Намайг анх 7 жилийн өмнө эх нутгаа орхин гарахад Монгол хэл дээрх ном бусад хэлтэй харьцуулахад олон байгаагүй юм. Ихэнхдээ уран зохиолын гэгдэх номнууд байж, мэргэжлийн номнууд ихэнх нь цаг хугацаанаасаа хоцрогдсон байж билээ. Харин намайг өнгөрсөн жилд буцаж ирэхэд Монгол хэл дээрх номнуудын тоо харьцангүй нэмэгдэж, сайн сайн олон номнууд орчуулагдаж тавигныг хараад би баярлаж байлаа. Гэсэн хэдий ч Монгол хэл дээр орчуулагдаж буй номнуудын тоо нь дэлхий дээр гарч буй номнуудын хаана ч хүрэхгүй бөгөөд, орчуулагдаж буй хурд нь шинжлэх ухаан болоод нийгмийн бүх салбар тус бүр дээр гарч буй хөгжил дэвшлийг төлөөлөх номнуудын хэвлэгдэх хурдацтай яаж ч харьцуулж боломгүй. Тиймээс Монголд байгаа бид чинь хөгжил дэвшилээс ямар их алслагдаж байна вэ гэж би хүртэл ангайхаар л болж байна.
Гэвч өнөөдрийн даяаршиж буй энэ нийгэм маань алслагдсан зүйлийг ойртуулж, орон зайн ялгааг хурдацтайгаар хумьж байна. Мэдээллийн зуунд гарч буй энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг аль болох цөөн үгээр тусгахыг оролдсондоо Фрийдман номоо "Дэлхий Бөөрөнхий Биш" гэж нэрлэсэн байх. Даяаршил одоогийн Монголчуууд бидэнд заяаж буй их аз завшаан болох нь гарцаагүй. Интернэтээр дамжуулан альваа худалдааг төвөггүй хийж, улс хоорондын жуулчлал, худалдаа, харилцаа гээд бүхий л зүйл улам хялбарчлагдаж байна. Тиймдээ ч өнөөдөр Америкт хэвлэлтэнд гарч буй номыг Монголчууд бид маргааш авч унших боломж бүрэн нээлттэй болжээ.

Даанч Монголд маань энэхүү нээлтэй боломжийг ашиглах хүрээ тун хязгаарлагдмал байгаа юм шиг санагдах боллоо. Нэгдүгээрт мэдээж хэлний бэрхшээл олон Монголчуудыг маань цонхыг нээхэд саад учруулж байна гэж хэлж болно. Зөвхөн Монгол хэлтэй хүн өнөөдөр яаж ч хичээсэн амжилт үзүүлэхэд хэцүү болжээ. Мэргэжлийн физикээс авахуулаад эдийн засгийн салбарт мэдлэгээ дээшлүүлэхэд англи хэл зайлшгүй шаардлагатай болсон байна. Хоёрдугаарт, өнөөдөр Монголд байгаа бүтэц маань Монголчуудыг аль болох хөмөрсөн тогоонд байлгах гээд байгаа мэт зохион байгуулагдсан гэж надад санагдах боллоо. Олон зүйлийг энд дурьдаж болох хэдий ч би зүгээр номтой холбогдолтой л асуудлыг энд жишээ болгон хөндюу. Их сургуулын номын сан нь оюутнуудын оюуны хэрэгцээг хангаж, судалгаа шинжилгээ материалд хэрэглэх ном сэтгүүл байхгүй байгаа нь ирээдүйд боловсрогдож гарч ирэх хүнд хамгийн том тушаа нь болж байх шиг. За тэгээд гадаадаас ном сонин захиалж авчруулахад гаалийн татвар гээч эд нь хүмүүст тус болохгүй нь ойлгомжтой. (би өөрөө сая 6 мэргэжлийн холбогдолтой ном захиалж авчрахдаа нисэхийн гааль дээр ₮35000-н татвар төлсөн) Америкт ном тээвэрлэхэд тусдаа хөлстэй байдаг нь гэрээсээ захиалж буй номны үнийг илүү хямдралтай болгож өгдөг. Америк болон Англид байхдаа би Монголоос ном захиалан авахдаа хэзээ ч гаалийн татвар төлж байсангүй ээ. Бүр тээврийн хөлсөнд нь гаалийн татвар бодож авна гэхээр зардал ч аль хэдийн талийж өгнө байлгүй дээ. Ингээд бодохоор залуучууд бид гадаадад байгаа залуучуудаас хоцрогдох нь гарцаагүй эсвэл ижил төвшинд илүү өртөгтэйгээр очих гэсэн хоёр л сонголт байгаа юм.

Нэгэнт хоцрохыг сонгохгүй л юм бол бид илүү өртөгтэйгээр ч мэдэлгээ дээшлүүлэх шаардлагатай. Хүн өөрийгөө хөгжүүлэх гэхэд нь дэмжих бүтэц байхгүй байлаа ч гэсэн залуучууд бол байнга өөрийгөө хөгжүүлж байх ёстой гэж би боддог. Үүнээс гадна энэ бүтцийн гажигтай нийгэмд залуус бие биенээ дэмжин хөгжих хэрэгтэй гэж би бас боддог. Миний зүгээс эхний шатанд хийж чадах зүйл гэвэл өөрийн уншиж буй номын талаар та бүхэнтэй хуваалцаж, миний номын санд буй еbook-үүдийг уншихыг хүссэн хүн болгонд явуулахад татгалзах юмгүй гэдгийг хэлмээр байна. Монголд танилцсан хүмүүстэй ном солилцоход би баяртай байна. Тийм ч учраас “уншиж буй” болон “номын сан” гэсэн буланг би өнөөдөр нээлээ. Ном солилцож унших, уншсан мэдсэнээ хуваалцан ярилцах залуу таньд би нээлттэй байх болно. Миний туршлагаас харахад долоо хоногт унших номыг гарган, гишүүд хоорондоо ярилцаж өөрсдийн бодол санаагаа хуваалцдаг номын клуб гадаадын олон оронд байдаг. Удахгүй бидний хэдэн залуус нийлж, номын клуб байгуулвал (албан бусаар) энэ талаар блогоор дамжуулан та бүхэнд мэдэгднээ.

Би бээр альваа номыг голж шилэн авч уншдаг ч гэлээ, олон зуун номыг уншихдаа ном болгоноос сурах зүйл байдаг гэдгийг мэдсэн. Миний номноос уншсан, сурсан, олж мэдсэн зүйлс бүгд амьдрал дээр хэрэг болохгүй байж магадгүй ч дээрх ишлэлийг анх өгүүлсэн ухаантны хэлсэн шиг номоор дамжуулан ертөнцийн нэгхэн хэсгийг ч болов мэдэж болдог гэдгээ унших болгондоо би мэдэрдэг. Тийм ч учраас би номонд мөргөн ёсолму.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Friday, October 03, 2008

Салхи минь...

Бодон бодон суухнээ бодол дотор салхи чи минь эрчилж, цугласан бодлыг огторгуй өөд хийсгэн авч явлаа. Бодол түүвээн үймүүлэх салхи чамайг магад би зүрхэндээ мэдрэхийг хүсч байсан ч юмуу...

Намар болсныг мэдэгдэх гэсэн шиг модны навчис салхи чамайг хөлөглөн эх хөрсөн дээрээ эргэн бууна. Хорвоогийн жамаар унах уг навчисын хөл нь болж, агаарт далавч нь болж байгааг чинь харахаар салхи чи бидэнд заяасан нь цаанаа битүүхэн утга учрыг агуулнуу хэмээх бодолын сэдэлийг нээж, үе үе хацар илбэн өнгөрөхөд чинь уг бодол тархинд дэлбээлнэ. Энэ бодолын нэгэн үзүүрээс тавилгүй мушгин цааш хөөвөөс салхи чамд хүчнээс өөр юм байхгүй мэт надад санагдлаа. Наанаа хайрт хоёрын бие биенээ энхрийлэх шиг зөөлөн мэтээр илбэх боловч чамд дуртай цагтаа эрчлэн, хот сууринг орвонгоор нь арчих хүч чадал хайрласан гээд бодохоор чам шиг хүчтэй ч болмоор юм шиг. Хот тосгоныг арчих хүсэлдээ хөтлөгдсөндөө биш, харин энэ биеэр би хүссэн үедээ дуртай бүхнээ хийлгэх гэсэндээ чамтай адилаар эрчилж сурах юмсан, салхи минь.

Өдөр шөнө гэж гололгүй, үүлэрхэг чэлмэг гэж чамлалгүй салхилах үед чинь надад чамаас “бурхан гээч этгээд огторгүй үүсэх цагт анх чамд юу ч гололгүйгээр хандаарай гэж аминчлан захисан юмуу” гэж асуумаар санагдах юм. Битгий, надад битгий хариул. Зүгээр л чамтай хамт түүхийн хуудсаар зочилж, дайны үед ч энхийн үед ч хэн нэгнийг ялгавралгүйгээр хандаж байсаныг чинь л нэг хармаар байна. Тэр үед чамайг гарал үүслээсээ болоод хорих ангид хүчээр ажиллах жүүд, Рехастагийн хэлтэст илтгэл тавихаар алхаж буй генерал, галын фронт нь дээр өлсөж суугаа цэрэг, үйлдвэрийн барилгадаа машин зэвсэг бүтээж буй эмэгтэй гээд бүгдийг нэгэн адилаар бүүвэйлэн салхилаж байсан гэдэгт би өнөөдөр огтхон эргэлзэлгүй сууна. Үнэхээр гайшрам энэ шинж чинь хүн бидэнд байсансан бол өнөөдөр хүн болгоны доторх ертөнц, цаашлаад улс нийгэм, бүр энэ дэлхий ямар дүр зурагтайгаар 21-р зуун туулах байсан бол. Гайхам энэ нууцын чинь гол нь хаана оршнов дээ салхи минь.

Хааяа нэг салхи чиний хүч буурч, намуун зөөлөн аялгууг чихэнд уях төдий болох ч чамайг би хаа нэгэн газар тогтон, түр амсхийхийг харалгүй өдий зэрэгт хүрчээ. Салхи чи тэнгэр газар гэлтгүй шуурч, сайн мууг ялгалгүй илбэхдээ зогсохоо үл мэдэн, хоёрдмол сэтгэлгүйгээр дайрах нь тэртээх тэнгэр дээрээс агаар зүсэн шумбах шонхорыг санагдуулам. Нэг орчиноос нөгөө руу зогсолгүй хуйлран нисч бүхэнд хүрнээр эрч чинь ч буухгүй улам эрчлэх энэ авяасаар чинь юутай бахархнам. Уул ус, ургаа мод заримдаа чамайг зогсоолоо гэж бодож болох юм. Гэхдээ би бол мэднээ, чамайг хэзээ ч юу ч үл зогсооно. Чи хүссэн газартаа хүрнэ. Хүрэх ч болно. Тийм ч учраас чамайг салхи хэмээн нэрийднэм, би. Чухам яаж чи зогсолтгүй довтлогож, буцалтгүй хуйлрадагаа бага ч гэсэн зааж өгөөч, салхи минь.

Тал газарт хүч базаана гэж чи дорныг талд очдоггүй, уул хаданд эрчээ алдана хэмээн Алтайн нуруудаас чи дайждаггүй. Алдана ононо гэж айлгүй чи салхилна. Салхилах салхилахдаа чи хүчээ алдана, хүч авна гэж зөв бурууг жинлүүрийн хоёр талд тавилгүйгээр чи шуурна. Энэ бол чиний хамгийн дээд чанар, магадгүй тийм ч учраас чамайг алдаа онооны өөдөөс зүрх шимширэлгүй давшлах эр зоригийн симбол мэтээр би дүрслэнэм.
Айдас хүйдэсгүйгээр, эрх дураараа ашлах салхи чамайг таашаан хүлээн авч, сэтгэл зүйрхээ хайрлалгүй нээх нь ч бий, аль эсвэл тааршаан нүүр бууруулах нь ч бий. Тэр дундаа салхи чамайг бодит гэж хэлэх нь байхад, хийсвэр гэж маргах хүмүүс ч оршино. Миний хувьд чи бол сэтгэлд минь орших эрх чөлөө, эр зоригийн симболын амьдралд дээрх төрх. Миний симболын бодит дүр нь ч гэсэн чи намайг үл мэднэ. Мэдэх оюунгүй, мэдрэх эсгүйдээ биш ердөө л нэг газраа тогтохоо үл мэдэх шууран өнгөрч, өнгөрснөө эргэн үл харах учир бүх зүйл чиний хувьд зуурд байдаг. Тиймээ, чи намайг танихгүй ээ, салхи минь.

Бүтэхгүй гэдгээ нь мэдэх ч гэсэн эцэст нь чамаас асуух нэг гуйлт надад байна. “Салхи минь чи түр ч атугай миний зүрхэнд азнаач!”

Wednesday, September 24, 2008

Ego fall apart

Things fall apart гэж Chinua Achebe-н бичсэн нэгэн ном байдаг билээ. Энэ номыг "юм унасан нь" гэж орчуулвал чөтгөр битгий хэл бурхан ч намайг харааж мэдэхээр бүдүүлэг хэрэг болох биз. Тэгвэл энэ удаад уг номны болон зохиол дээр энэхүү овог отогийн дэг журам болоод соёл иргэншил нь хэрхэн унаж буй талаар бус, харин би гээч хувь хүний бодол санааг тэргүүлэн явагч эго гуай хэрхэн тэнгэрийн орноос чөлөөт уналтаар доошилон, газар дээр ч тогтолгүй тэр хурдаараа шууд далай доор орсныг цухас танилцуулж орхивод миний бие дараа нь энэхүү постыг өөрийн биеэр уншихад ихэд таашаал авах буй за хэмээн бодончирлон кийборд нүдэж хурууг чилээв.

Нэгэн цагт миний эго их усны амьтан болох далайн халимны баасанд дарагдан далайн ёроол доор хэвтэх мэтээр төсөөлөн, тухайн халимны халуун б**сан доор дулаацаж байсан цаг саяхан авч, би бээр нэгэн зүйлийг хоёрдолмол санаагүйгээр олон хоногоор хойно урид нь орж хөөцөлдөж, дээр доор нь бөөцгөнөх явцад нижгээд зүйл тохиолдосоноос цухас дурьдвал нилээн хэдэн нэхий дээл урагдаж нэгийг биш хоёр гурвыг үзэн, эх барьсан хэмээх орон, ажил болсон хэмээх хөнжилд хөрвөөх шанс түм бумаар ундран энэхэн хавьдаа л хурган мэргэжилтэн болж бондойгойтохлоо гэж хөөрцөглөв. Улмаар нуруун дээр дарж байсан халимны үмхий байтугай элдэв бусын юмнууд алга болсноор хөнгөрч, бие минь тавирч ухаан санаа уужирч, метафорик хэлбэрээр фантазлан хэлвээс миний эго чинь уснаас хөвж гарах байтугай нисч гаран, газар дээр тогтолгүйгээр дүүлэн, тэнгэр өөд цойлсон нь цаад утгаараа өөрийгөө ихэд "юм" мэддэгт тооцосонтой холбоотой бөгөөд эргэн тойронд хүрээлэн буй эгэл жирийн ардыг болон шар хадны галзуу болгоныг доороос биш дээрээс харж эхэлснээр 99-н тэнгэрийн дээд тэнгэрт урилгагүйгээр залрах эхлэлийг тависан байжухой. Үр дүнд нь миний билгийн гэсэн шошготой тархины арын шүүгээнд байдаг "нүд" ажил цэнгэл хоёроо ялгаж чадахаа байтлаа харанхуйлж, элдэв бусын зүйлсийг хутгаж дээд тэнгэр хавиар бужигнуулж, тэнд ургадаг бурхан модны шидэт үрэл бүрийг нь жанрайсэг-с булаан цөм цохин ходоодлохоо шахав. Ашгүй сая боломж гарч, аваргын аварга цолтой аваргуудтай гадагад орон руу жолоо залан уулзаж учирснаар даваа цаана даваа байдгийг эго минь эргэн ухааран тайван замаар цагаан тугаа өргөн буулт хийж, ухамсраараа буцаад халим агсны юуны доор гасланхан шургав бололтой. Энд нь хэсэг хугацаанд гадаслан үлдээхгүй бол гарж гүйчих гээд бас л зовлонтой хог байна шүү гэж эго чамдаа учирлан хэлэх юун. Одоо ч хамар амгүй ажлаар балбаж, нүх сүв бүрээр нь номны хуудас чихээд ирэхээр бүр чи минь цаашаагаа гүнзгий шургануу гэхээс хөвж гарч ирнэ ч гэдэг нэг хэсэгтээ л гонжийн жоо болох буй за.
ум маани бадми ЭГО сухаа

Monday, September 22, 2008

Гялс 3, 4 дахь нь үнэгүй.

Гялс уншихаар 3-н номыг гялс санал болгооч гэвэл доорх гурвыг гялс хэлж өгөх юм байна. Ингээд гялс 3-г жагсааваас:
1. Jonathan Livingston Seagull
2. Siddartha
3. Алтан загасны үлгэр

Эдгээр номыг уншихаар хувхайрсан царайнд гэрэл гийж, шархдсан зүрхнээс цус алдах нь багасна хэмээн хэн нэг нь хэлэх л байсан байхдаа. За тэгээд эдгээр гурван номыг бие засахдаа авч орж уншиж суугаад "хүү хаадаж" дуусахаасаа өмнө номнуудаа уншаад дуусчихвал дүүгээ дуудаж том өрөөнөөс Kahlil Gibran-ны "Prophet" гэсэн тун жижиг номыг авчруулж уншимж гэснээс нөгөө Гүүглийн Сергей ах маань блог нээсэн байжухой. Сергей блог (энд дар

Сая Стокхолмын ганц хоёр номын дэлгүүрээр хэсэж 4-н ном авч нилээд хэд хонох ёстой хоолны мөнгөнөөсөө гайгүй сайн гөвүүлсэн тул авчирсан мөнгөө бүгдийг нь авч гараагүйдээ тэрхэн зуураа баярлаж, гялгар уутанд хийсэн номоо үе үе имрэн хотын гудамжаар хотел руугаа алхав. За тэгээд сая 49-н чулуу татсан чинь Конфи хүү хүний нутгаас буцаж нисэхээс өмнө нэмж ганц ном авбал тэр нь "The power and the plenty" байх боловуу гэж, харин нэмж ганц юм авбал тэр нь "Absolute" байх боловуу гэж тус тус бууж байна. Энэ таамаг үнэн болвоос аавын хүү нутаг буцсан хойно уг тархи мину бага ч болтугай ухаан сууж, хэдэн эснүүд нь 40-н градусын халуунд муужран унах нээ. Нэрээ санснаас миний муу нутаг ч их халуун градустай нутаг шүү. Тиймээ хө?

Өнөөдөр авсан номнууд гэвэл:
1. Hariki Murakami and the Music of Words. Харику ахын Kafka on the Shore гэсэн номыг нь "сонсож" уншсанаас хойш энэ товаришийн номыг их сонирхдог болж, улмаар хэд хэдэн номыг нь богино өгүүлэлтэй нь авчихаад байгаа. Тиймээс намтарыг нь уншваас дараа нь бичсэн номыг нь уншихад арай харах өнцөг болоод мэдрэх үелзэл таарах боловуу гэсэн хальт бодлын гал ассан учир энэхүү номыг авсан болно.

2. The Audacity of Hope гэсэн Барак Обама ахынхаа бичсэн номыг нь авав. Цалин буухаар цадахад чинь 20 төгрөг хандивлана гэсэн бат итгэл төрсөн бөгөөд ямар "баагий"-д хандив өгч байгаагаа тархины угаас ойлгож, сэтгэл зүрх болоод хамрын үс, нүдний цөцгий зэрэг бүхий л эрхтэн, эрхтэнгийн эд анги бүрээр мэдрэх гэсэндээ авав. Тиймээ чи шүү Обама, цаад хүүхнүүдээ баракдаарай хөгшөөн! (Yeah go go Obama! Barack them all night yo!)

3. The undercover economist гэж Тим Харфордын бичсэн ном. Яс юман дээр блог-г нь хааяа харж, өгүүлэгийг нь хааяа уншдаг болохоор татганаж татганаж авав гэснээс гурван ном авахаар 1 үнэгүй гэсэн шүү. Тэгэхээр нь 4 дэхийг нь хусцан.

4. Love in the time of Cholera гэж нөгөө агуу Маркез-н ном ш дээ. Надад байгаа л даа, даанч ийм номыг барьж суувал илүү тачяадан уншин таашаал авах буй за гэж их багш Тансаг айлдлуу яалаа. Тэгээд л paperback-р уншсугай гэсэн шийдвэрийг жижиг тархины том нугалааснаас гялс сугалан гаргаж ирснээр уг номыг лангуунаас ховх татан өөрийн болгон эдэлсэн нь түүх энэ ажгуу гээд энэ түүх үгээр төгсөхгүйг төгсгөхөөсөө өмнөх төгсөлтөн дээр төгсгөлгүйгээр хэльюу.

Төгсөв.

Thursday, September 18, 2008

Утаа айсуй, юу бодож байна?


Монголын сайхан орон маань дөрвөн нарлаг улиралтай билээ. Ган болж дуусангууд галуу шувуу буцаж үерийн улиралтай хальт золгоод л шууд л утааны улирал эхэлдэг юм. Утааны улиралд угаартан угаартан унаж туссаар шинэ хуучин "шинэ" жилүүд өнгөрч, аргын бэлгийн тооллын онууд эхлэн одоо л нэг яргуй цэцэглэх нь дээ гээд сууж байтал шороон шуурга нь нүд амгүй балбаснаар шорооны улирал эхэлдэг билээ. Шуурсаар шуурсаар саарал царай гүнзгий саарал болж, арьсан дээр шинэ давхрага тогтохын алдад нэг муу нар гарч гангийн улирал эхлэн газар дэлхий, гандсан арьсыг нэг амраадаг жамтай. Тиймээ энэ бол өнөгийн дүр зураг биш гэжүү?

Утааны улирал
Өвлийн улирал утааны улирал болсоныг Монгол хүн бүгдээрээ биш юмаа гэхэд УБ-таа амьдарч байгаа аваргууд хэлүүлэлтгүй хамар ам, уушиг зүрх за тэгээд цаашилбал бөгс бөөрөөрөө мэдэрсэн нь илт. Тиймээс ч энэ газар шороонтой түр хугацаагаар биш удаан хугацаагаар амьдарлын жолоогоо нэгтгэх хүмүүс нь энэ талаар болж өгвөл л байнга зүрхээ цохилуулж тархиа гашилгах хэрэгтэй гэж мину бие бодож байна. Сая Экономист-с нэг өгүүлэл (энд байна) уншаад суужийхнаа, өгүүлэл маань энэ дэлхий дээр чинь юм хөгжиж, цаашлаад жинхэнэ үр нөлөө багатай амьдрах аргууд нээгдэж байгааг харуулсан байна. Байшингаа цонхлох цонх нь хүртэл хорт туяаг багасгаж, өрөөнүүд нь хоорондоо агаар алдах нөхцөл бага гээд үнэхээр дээд зэргээр тоноглогджээ. Манайхан чинь нэг байшин барьж байна гээд бижигхэн муурын байшингаа ёстой нэг нэвт шувт салхилмаар барьж дээврээ ний нуугүй хэлэхэд хар цаасаар бүрдэг билээ. Харин доторхыг нь засч байхдаа хүний биед хортой хоргүй гээд будаг шунхнаас авахуулаад буйдан муйдан тавьсан байдаг нь хэзээ хэнийг ч хордуулаад байгаа нь бүү мэд. За тэрийг ч тааж барамгүй юм гэхэд өвөл чинь ёстой л байнга нүүрсээр угжиж байхгүй л бол дулаанаа хадгалах тооцоогүй барьсан барилга чинь ханаараа, цонхоороо бас болж өгвөл дээврээрээ дулаан алдаж дотор нь амьд хүн биш, үхсэн хүн амьдармаар морги болно шүү дээ.
Цаашилбал тэгээд гэрэлтүүлэг орно. Монголд ч бас Compact fluorescents нилээд хэрэглээд байгаа ч гэсэн бүгд энд шилжиж чадаагүй л байна. Энэ төрлийн гэрлийн шил нь энгийн бидний мэдэх гэрлийн шилтэй харьцуулахад гурав дахин бага цахилгаан хэрэглэж ижил хэмжээний гэрлийг гаргадаг аж. (эндээс хар)

Ингээд ирэхээр чинь энэ өгүүлэл дээр гардаг байшин бол энерги зарцуулалтын хувиараа 100км-т 4 литр иддэг, харин бидний ихэнхийн суудаг гэр болон байшин нь 14 иддэг машин болж хувираад, нефть цахилгаан өсч байгаа өнөө үед ёстой зогсоо зайгүй биднийхээ хармааг сэгснэнэ шүү дээ. Ингээд зүгээр ч сэгсэрчихгүй, мөрөөрөө явжийсан хэдийгээ угаартуулж сэгсрээд байхаар чинь энд би шударга ёс энэ тэрээ гээд яриад яахав, явж явж бүгдээрээ л цагаасаа эрт умаахум болчих гээд байх юм.

Эцсийн эцэст энэ бүхэн төрийн бодлоготой нягт уялдаатай. Утааг хэрхэн дарах талаар төрийн зохистой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлэх гэдэгтээ би шууд төрөөс оролцоод гэрүүдийг нураан шилжүүлээд, аль эсвэл нүүрс оруулахыг нь зогсоогоод бүр эсвэл "утаагүй" гэх хошгоруулсан нүүрс үйлдвэрлэх аль алийг нь би хэлээгүй. Тэгээд юуг хэлж байна вэ гэвэл хуулийн үүднээс нааштай болоод санхүүгийн үүднээс дэмжсэн - заавал татаасаар бус, харин татварын хөнгөн бодлогоор хангаж өгөхийг л би хэлэх гээд байгаа юм. Даанч эд нарын байж байгааг харвал ирээдүйн 4-н жилд бол хорт утааны багаа л сайн базаасан нь дээр харагднам. Тиймээс элдэвийн хөгжил хөтөлбөр энд ч яриад яахав дээ, ингэсгээд орхисон нь дээр юм шиг.

Wednesday, September 17, 2008

Эргэн орохуу болихуу... за за мансуурая.


Өмнөх бичлэгийг 6-н сард бичиж байсан санагдана, гэхдээ өчигдөр тавьсан юм. Одоо харахад өөрийнхөө залхуу чанарыг хэрхэн хогийг хивсэн доогуур нууцаар шүүрдэж хийдэг шиг нуух вэ гэсэндээ өнгөрснөө эргэн санасан юм шиг. Нөгөө талаас ерөөсөө ум хум гүйцэлдүүлж, өдөртөө ажил төрөл хичээл ном, бэлтгэл сургууль гээд хийж буй зүйлийнхээ талаар огт бодож амждаггүй байсан учраас одоо л өнгөрснөө харж дүгнэлт хийн, альваа алдаан дээрээ түшин босох ирээдүйн их ажлаа төлөвлөх нэгээхэн цаг хугацаа гарч ирсэн ч юм шиг. Зүйрлэвээс маратонд гүйгч гараанаас хурдтай гарснаас болоод сэтгэл санаа нь биеэ гүйцэхгүй байсан болохоор дунд нь амсхийн, сэтгэл санаагаа бага ч гэсэн хүлээсэн гэхүүдээ.
За аль нь ч байлаа гэсэн бүтэн жил өдрийн 7-н цагийн нойртой явсан нь гарцаагүй үнэн. Энэнээс илүү аз жаргал байдаг гэдэгт нэг хэсэг итгэж өгөхгүй явлаа шүү дээ. Тэр үед ямар ч байрлалд, хаана ч хэдийд ч унтахад бэлэн явдаг байж билээ. Арай л хичээлийн дундуур нойл явж тэр дотор нь орж бие засах зуураа зүйрмэглэдэггүй л байв. Гэхдээ тун дөхсөн шүү.

Одоо ингээд бодоод байхнээ ерөөсөө өнгөрсөн амьдрал биш харин ирээдүйд хийх ажлууд байнга боддогдог болчиж. Зайлуул өөрийгөө "хүчирхийлэх" цаг нь болсийм болуу даа. Хаана ч ямар ч байрлалд нам явах хуваарьтаа эргэн орохуу эсвэл болихуу? ххмммммм.

Доорх дуу бол бас л тасарцан дуу л даа. Нэг л цаанаа утгын уянгыг эгшиглүүлж, сэтгэлд зүрхэнд зогссон цагийг хөдөлгөөд байгаатай адил мэдрэмжийг төрүүлэх тул оюун бодолд "цаг хугацааг нэгэнт алдах тул утга учиртайгаар гарын салаагаар урсгаюу" гэсэн бодол орж, бие сэтгэл төвчигнөн, би бээр хэсэгтээ балайрах аж. Ийнхүү өөрийн бүтээсэн орчлон ертөнцөөс хэсэгтээ жингүйдэн салснаа гэнэт ухааран өөрийнхөө эрүүл бусыг эргэн гайхширч, практик гэсэн түмпэнтэй хүйтэн усанд төвчигнөсөн толгойгоо хэд хэд дүрж аван, оюун ухаанаа эрүүлжүүлнэ. Гэхдээ сэтгэл хөдлөл гээч хар тамхи байсан цагт үе үеийн жингүйдэл арилалгүй оршино гэдгийг Конфи миний бие эрх биш мэдээд байгаамаа. Харин энэ муу хар тамхийг зөв зүгт нь чиглүүлэх аваас хүрэх газраа "хүчиндэж" биш харин хүч хэрэглэлгүй өөрийгөө аваачина гэхээр нөгөө бензин дуусч, хамраараа газар шаасан эвгүй мөчүүдэд мотор маань энэ сайхан эдээр чинь ашигт үйлийн коефцент 100 хувьтай шааригдах юм шиг санагдаад байгаа юм. Учир иймд хужир тиймд, ер нь уг хар тамхийг татаж байваас зохистой. Алив наад дуугаа тоглуул, бага зэрэг жингүйдэнгээ сэтгэл хөдлөл гэгч тамхинд мансуурая.

Tuesday, September 16, 2008

Бодолд эргэлдсээр

Зуны халуу орж, хавар цаг дуусах болжээ. Сар гаруйн дараа миний Монголд ирсний 1 жилийн ой болох гэж байна. Жилийн хугацаанд би гэж этгээд нилээд өөрчлөгдөн, өөрчлөгдсөн "би"-н нүдээр өөрийгөө нэг харлаа. Ирсэн зорилго, хүссэн зүйлийн хойноос хөөн, хамаг анхаарлаа зөвхөн үүнд л хандуулснаас болж цаг хугацааг үнэхээр алдаж орхиж. Бүхэл бүтэн жил өнгөрсөн байна шүү дээ!!!
Зорьсон зорилгодоо хар нүх руу унаж буй мэт татагдан явахадаа өөрийгөө хэн гэдгээ мэдэхээ больж, яах гэж яваагаа ч энэ зуур мартах шахжээ. Урьдах ажилдаа улааран дайрах миний хүсэлийн хөлд бие гээч зүйл чирэгдэж ханиад томуу, хоолны хордлого тусангаа царай алдан хөгширсөөр. Урьдах ажил, түүний дараагаар ургах ажил гээд хийх ажил шороон түмэн бий. Гэтэл энэ бүхнийг зүгээр л "ЭР ХҮН" болох гэж хийж байгаамуу гэсэн нэгэн асуулт өнөөдөр миний толгойд ойж буун би гэж хүн лантуугаар цохиулсан мэт цочирдон, ухамсар маань ухаан алдан унахаа дөхөв.

Намайг коллеж-д байхад манай завьныхан бүгл л усан дээр хэн хурдан завьтайгаа явж чадна тэр л ёстой "ЭР ХҮН" мөн шүү гэсэн ойлголтыг үл-ухамсарын төвшинд авсан байсан. Бэлтгэл л биднийг усан дээр хурдан сэлүүрдэж чаддаг болгодог учраас бидний хувьд бэлтгэлээ таслана гэдэг нэг ёсны гэмт хэрэг байлаа. Хэрвээ чи халуураад өвчтэй орондоо хэвтэж байвал яаж ч байсан босоод ядаж бэлтгэл хийж байгаа багийнхаа хажууд харж суух "үүрэг" хүлээнэ. Халуунтай ч гэсэн, дотор эргэж бөөлжих гэж байсан ч гэсэн хамаг хувцсаа давхарлаж өмсөөд өрвийсөн юм цасан дундуур туучин явсаар бэлтгэлийн зааланд ирж завьны хэдэн нөхдийн өөрсдийгөө хэрхэн "тарчлаахыг" харахад бас ч гэж тайвширч халуун намддаг байв. Манайхан бүгд дээд цэгтээ хүртэл өөрсдийгөө хүчилж чаддаг байснуу гэвэл бас тийм биш юм шиг. Гэхдээ хажууд суун бэлтгэл хийж байгаа нөхрийн, өөрийн завин дахь сэлүүрчний итгэлийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй гэсэндээ чадах бүх хүчээ бэлтгэл болгон дээр гаргадаг байсан гэвэл тэр үнэн.

Тиймээ, бид байнга бэлтгэл хийж бусдаас илүү болох гэж, тэр хүний дээд хүн гэж байдаг бол өөрийн төсөөлөлд буй тэр хүний хажууд мөр зэрэгцэн зогсох гэж, ингэж чаддагүй юм гэхэд үүний төлөө бие махбодь сэтгэлээ санаагаа хуваалгүйгээр зориулах гэж ихэд хичээсэн. Бэлтгэл дээр ухаан алдаж унаагүйгээс биш, унах шахаж байсан өдрүүд цөөнгүй бий. Цусан дахь сүүний хүчлийн хэмжээ "дааж" чадах хэмжээнээс ихэсч, толгой эргэн бөөлжиж байсан гэвэл байсаан. Гэхдээ энэ бол "ЭР ХҮН"-ний шинж биш, харин ч бид ямар хөгийн дорой амьтад болохыг илтгэсэн нэг жишээ байдаг байв. Ингэж бэлтгэл хийснээр бид хөгийн дорой амьтад гэдгээ ухаарна. Ухаарах тусам ийм дорой, ядруу, жул амьтад байхыг үл хүснэ. Үл хүсэх тусам дахин бэлтгэл хийх энерги хаа нэгтэйгээс урган гардаг байв. Бэлтгэл болгоны дараа бид өнөөдөр ямар ч байсан өчигдрөөс дээр болжээ эсвэл өчигдөрөөс ямартай ч доогуур орсонгүй ээ гэсэн дүгнэлтэнд хүрч чадахгүй бол тэр бэлтгэлийг хий дэмий цагийн гарз гэж үздэг байлаа.

Хүнд бэлтгэлийн үеэр үнэхээр "болъёо" гэж орилмоор санагдаж, хий дэмий ингэж өөрсдийгөө зовоох хэрэг юусан билээ гэсэн бодол хүртэл орж ирнэ. Манай багийнхан бэлтгэл болгон дээр сайжирснаар хүсэн хүлээж байсан "ЭР ХҮН" болох байлгүй гэсэн хөдлөшгүй итгэл үнэмшилээр зүрх сэтгэлээ тэжээдэг тулдаа л хүнд бэлтгэлүүдийг ардаа орхисон юм шиг. Мэдээж энэ бүгдийг туулж чадаагүй олон найз нар минь байгаа. Тэднийг бид буруутгахгүй ээ. Харин сэтгэл санаа хүсэвч, бие минь дийлэхгүй хийсэн бэлтгэлийг "алдаг" өдрүүдэд өөрсдийгөө бид буруутгана. Бид юу ч байж болно, гэхдээ "дорой" л байж болохгүй гэсэн ганц зарчим дээр зогсдог байв. Даанч хүнд бэлтгэлийн үеэр зарчим байнга зөрчигдөнө... Энэ бүхнийг зөвхөн "ЭР ХҮН" болохын төлөө хийдэг байсан гэвэл бас худлаа ч юм шиг. Харин ч завиараа, багаараа бусдыг дагуулах жишээ болохын төлөө, нэг нэгнийхээ мөрөн дээр зогсоод оргил өөд авирахад нь авирч буй нэгнийгээ доош нь татахгүй гэсэндээ доор нь тулж буй нь шүд зуун тэсч, хамтдаа нэг зорилгын төлөө тэмүүлж өнгөрөөсөн гэвэл арай оновчтой мэт.

Өнөөдөр байдал өөр болсон. Бусдаас илүү гарч, усан дээр хамгийн хурдан болох гэсэн ганц зорилго маань хамгийн сүүлчийн тэмцээнтэй хамт дуусгавар болж, одоо ой санамжинд минь тоос даруулан хэвтэнэ. Гэхдээ л би бэлтгэл бэлтгэл гэж яарахгүй ч байнга яаран явна. Заримдаа ажил ажил гэсээр байгаад яг юунд ингэтлээ яарч, юу руу хүсэн тэмүүлээд байгаагаа мартана. Гэвч тэр ойлголт - зүрх сэтгэлээ тэжээдэг байсан тэр хоол, дорой хүчирхэг хоёрын хоорондын ялгаа, магадгүй энэ амьдарлын утга учир, сайн сайхан одоо болтол бодолд эргэлдсээр.

Friday, August 22, 2008

Хоорондоо л ярихгүй юу


Шөнө айлын хаалгыг нэг нөхөр баахан балбав гэнэ. Цаанаас нь "хэн бэ?" гэсэн дуу гарав.
Нөгөө нөхөр: Би байна.
Айлын хүн: Яах гэсийм?
Нөгөө нөхөр: Өө, нэг ярих зүйл байна.
Айлын хүн: Хэдүүлээ яваан?
Нөгөө нөхөр: Хоёулаа л явжийна л даа.
Айлын хүн: Тэгвэл хоорондоо ярихгүй юу.

Өндөг байна уу?
Нэг том биетэй эр үсчинд орж иржээ. Тэгээд үсчин залуугаас "Талх байнуу?" гэтэл нөгөөх чинь "манайд талх зардаг газар биш" гэв. Тэгтэл үсчин залуун нам цохичихоод гараад явчив гэнэ. Маргааш нь байж байтал дахиад л орж ирээд "талх байна уу" гэжээ. Үсчин залуу "уучлаарай ахаа манайх талх зардаг газар биш" гэв. Тэр даруйд нь нөгөөх чинь үсчин залууд самирчаад гараад явчив гэнэ.
Нөгөөдөр нь үсчин залуу төрөл төрлийн талх авчаад суужийтал нөгөө нөхөр ирлээ гэнэ шүү. Орж ирэнгуут нь "Та ямар талх авах уу?" гэж асуужээ. Тэгтэл тэр эр "сая аптикаас талх авчлаа, одоо өндөг байнуу?"

Wednesday, August 20, 2008

Tranquility of our mind

The great source of both the misery and disorders of human life, seems to arise from over-rating the difference between one permanent situation and another... Some of those situations may, no doubt, deserve to be preferred to others; but none of them can deserve to be pursued with that passionate ardour which dirves us to violate the rules either of prudence or of justice; or to corrupt the future tranquility of our minds, either by shame from the remembrance of our own folly, or by remorse from the horror of our own injustice.

Taken from "The Theory of Moral Sentiments" by Adam Smith.