Энэ оны 9-н сарын 9-нд Америкийн нэрт дипломатч Хенри Киссенжер-н “World Order” буюу Монголоор “Дэлхийн Дэглэм” гээд ном гаргасныг миний бие авч уншлаа. Хэвлэлтээс гараад удаагүй байгаа ч гэсэн намайг Вашингтонд сая хоёр долоо хоноход тэнд ажиллаж байгаа хүмүүсийн дунд ихэд яригдаж эхэлсэн, цаг хүрээ нь зөвхөн гадаад бодлого боловсруулдаг хүмүүс гэлтгүй, олон нийтэд их сайн хүрч байх шиг санагдсан юм.
Зохиогч Х.Киссенжер өөрөө Вашингтон ДиСи-д “Center for Strategic Studies” дээр ирж яриа хүртэл өгч байсан. Мэдээж Х.Киссенжер бол олон улсад танигдсан мэргэжлийн дипломатч хүн, өмнө нь “Diplomacy”, “On China” гээд хэд хэдэн ном гаргасан, эдгээрийн зарим нь дипломатч хүний ширээний ном болж дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл болсон. Үүнээс гадна Х.Киссенжер АНУ-н Төрийн Департаментийн сайд зэрэг өндөр албан тушаал эрхэлж, АНУ-н бодлогыг боловсруулалтаас эхлээд хэрэгжүүлж дуусах бүх шатны процесст ямар нэг байдлаар ажиллаж, зааварлаж, боловсруулж, удирдаж ирсэн төрийн хүн. 1970-д онд Ерөнхийлөгч Никсоны тусгай элчээр ажиллаж, АНУ-БНХАУ-н харилцааг дахин сайжруулж өнөөгийн түвшинд гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг гээд яривал түүний хийсэн гавьяа, бүтээсэн ажил дуусахгүй биз. Тэгвэл Х.Киссенжер энэ номон дээрээ яг юуг зорьж бичив гэдгийг өөрийн мунхаг оюундаа тунгааснаа та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо.
Зохиогч энэ номондоо өнөөгийн дэлхий дахинаа бүрдээд буй дэглэм юунаас үүдэлтэйг түүхийн өнцгөөс харж, тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тайлбарлажээ. Энд дэглэм гэдгээр би юуг хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдрийн энх тайван мандан бадарсан (зарим хүмүүс тэгж бодохгүй байх, гэхдээ энд тэнд жижиг мөргөлдөөн гарч байгаа ч сүүлийн хэдэн зуун жилд байгаагүйгээр өнөөдөр энх тайван ноёлож байгаа) олон улсын энэ систем буюу дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө сууриа тавьж, хоёрдугаар дайны дараагаар дахин бэхжиж бүрэлдэн тогтсон одоогийн системийг хэлж байгаа юм. Аль нэг улс хүчирхэгжихээр хажуу бөөрөндөө байгаа улс руу “дуртай” өдрөө дайрч, хүссэнээ авчихдаг байсан үеээс өнөөг хүртэл замналыг Х.Киссенжер ах өөрийн бодол, гаргасан гаргалгаатайгаар тайлбарлаж, өнөөдрийн тогтоод буй дэглэмийн суурь шинж чанар болоод үүний давуу тал, сул талыг харуулахыг оролдсон байна. Мэдээж энэ бүхний голд АНУ-н үүрэг роль, алдаа дутагдал болон цаад шалтгааныг тэрээр өөрийн бодлоор, нуршилгүйгээр үгүйлсэн байна.
Гадаад бодлого судалж буй хэн боловч олон улсын харилцаанд хоёр ерөнхий чиг хандлага байдгийг мэдэх биз. Эхнийх бол бодит риалист геополитик буюу нь олон улсын харилцаа нь харилцаанд оржу буй улсуудын хүчний тэнцвэр дээр тогтдог гэж үздэг харин нөгөөх нь Вилсониан буюу олон улсын харилцаа нь нийтийн эрх ашгийг хамгаалсан, илүү хүний цаад мөн чанар сайн гэдэгт тулгуурласан, энх тайван нь зөвхөн хүчний тэнцвэр дээр биш, улс хоорондын ойлголцол, хүмүүсийн итгэлцэлд суурилж бүрдэж болно гэсэн ойголт байдаг. Эдгээр ойлголтын талаар илүү нарийн судлая гэвэл Х.Киссенжерийн бичсэн Diplomacy гэдэг ном нь хамаагүй сайн ойлголт өгнө. Харин “Дэлхийн Дэглэм” номны хувьд эдгээр ойлголтуудыг ашиглаж, орчин үед нийцүүлэн хүмүүст илүү ойр өнцгөөс харж, өнөөдрийн энэ дэлхийн дэглэмийн цаана ямар хүчний далд тоглолт оршиж байгааг харуулжээ.
Мөхөс миний хувьд номын хураангуйг энд бичих гэсэнгүй, харин энэ номыг хэн илүү сонирхвол бол, хэнд илүү хэрэг болж болох бол, бас энэ номыг уншихаас өмнө тавьж буй хүлээлт юу байх вэ гэдгийг өчүүхэн чадвартаа тулгуурлаж бичихийг зорисон болой. Нэг талаас өдөр тутмын амьдралаа болгох гээд өнөөдрийн хоол маргаашын талх гээд явж байгаа хүмүүст энэ ном ач холбогдлоор бага байх болов уу. Энэ номыг уншаад хувийн бизнестэй бол бизнесийн хүрээ тэлнэ гэж байхгүй, ажлынх нь бүтээмж өснө ч гэж бас байхгүй. Тэгэхээр энэ номыг илүү гадаад бодлого сонирхогчид, мөн дэлхий дахинаа энд тэнд мөргөлдөөн болоод байгаа хэрнээ яагаад мөргөлдөөн даамжирч дэлхийг хамарсан зөрчилдөөн үүсчихгүй байна, томоохон хэмжээний зөрчилдөөн үүсэхээр бол хаана ямар нөхцөлд үүсэх боломжтой бол, ирээдүйд манай хөрш улс дэлхийн тавцнаа гарахаар бол ямар шинж чанарыг нь бид ажиглах ёстойв, нөгөө талаас бид яаж бэлдэх боломжтой гэдэг асуултыг бага ч болов хариулахад дэм болохоор бичигджээ.
Уг номыг манай гадаад бодлого боловсруулагчид, улс төрийн удирдагчид, Монгол улсын бодлогыг чиглүүлж буй эрхэмүүд, даа ялангуяа дотоодын бодлогоо гадаад ерөнхий орчин нөхцөлтэй хэрхэн уях вэ, Монголчуудын хүсэл зоригийг төлөөлөхдөө ямар зарчимд тулгуурлавал манай үндэстэний оршин тогтнол бэхжих вэ, бид ямар үзэл баримтлалыг цуцашгүй дагавал бидний хойч үе маань илүү амар амгалан орчинд амьдрах бол гэдгийг шийдвэрлэж буй төрийн зүтгэлтэнгүүд үзвэл ач холбогдлоор өндөр байх болов уу гэж мунхагланам. Хүйтэн дайны үед ерөнхийлөгч Никсоны удирдлаган дор Хятадтай харилцаагаа сайжруулах бодлого нь АНУ-н хувьд хоёр коммунист улстай хоёулантай нь харилцаагаа сайжруулж, энэ хоёрын хоорондын харилцаанаас АНУ-н эдгээр хоёр улстай харилцах тус тусын харилцаа нь илүү байх юм бол АНУ-д ихээхэн хожилтой байна гэсэн дүгнэлт дээр хийсэн хүчний тэнцвэрийн тоглолтын нэг хэсэг байсныг энд өгүүлсэн. Үүнтэй агаар нэг бодож үзвэл Орос Хятад хоёрын хоорондын харилцааны түвшингээс илүү хэмжээнд Монгол улс маань энэхүү хоёр хөрштэйгээ харилцаагаа сайжруулж чадвал Монголд ч гэсэн маш том давуу талтай гэдэг нь ахмад дипломатчийн хувьд илэрхий юм байж болох ч гэсэн сонирхолтой гаргалгаа гарч байна. Энэ талаар цааш нь ургуулаад бодоод үзвэл бидний Монголчууд хөршийн харилцаагаар өндөрт хүргэж чадлаа гэхэд гурав дахь хөршийн(хөршүүдийн) бодлогоо энэ стратегитэй хэрхэн уялдуулж, манай улсын үндсэн зарчимд нэгээхэн тулгуур болсон гурав дахь хөршийн харилцааг яаж авч явбал зүгээр вэ гэсэн энгийн мэт боловч хэрэгжүүлэхэд яривагтай асуудлуудыг хүртэл хөндөхөд хүрнэ. Уг номыг унших зуур энэ мэт элдэвийн эргэцүүлэл орж ирэх нь уг номны танд өгөх өгөөжийг нэмэх болов уу.
За тэгээд Х.Киссенжер гуай номны сүүлийн хэсэгт АНУ-н гадаад бодлого, үйл ажиллагааны талаар өгүүлэхдээ АНУ-н үйлдлүүдийн цаад шалтгааныг өөрийн өнцгөөс тайлбарлаж, дэлхийн дэглэм оршин тогтнох нэгээхэн тулгуур бол АНУ-н оролцоо гэсэн гол ерөнхий санааг багтааж өгсөн. Мэдээж ийнхүү ойлгуулах нь тэр хүний хувийн амьдралын замналтай салшгүй холбоотой, нөгөөтэйгүүр АНУ-н эрх ашигтай яв цав нийцэж ч байгаа тул уншигч авхай энэ бүхнийг, АНУ-н үйлдэл тус бүр дээр сөргүүлэн тавьж буй шалтгаан бүртэй харьцуулан өөрийн дүгнэлтийг гаргах нь зүйд нийцнэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх бизээ.
“Юу хэлэх нь хамгийн чухал биш, юуг хэлээгүй нь хамгийн чухал юм” гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл эцэст нь гэж хэлэхэд та энэ номыг уншаад номонд юуг дурьдалгүй өнгөрчихөв, энэ бүхнийг илэрхийлэхдээ хувь хүний цаад итгэл үнэмшил юунд тулгуурлаж байв, ил тод бичээгүй ч гэсэн үг бүрийн цаана нуугдах давхар утга, өгүүлбэр дунд далдлагдах нуанс бүрийг гарган ойлгож чадах юм бол үнэхээр бахархууштай. Оюуны бяд муухан миний бие 10-н жилийн өмнө энэ номыг уншсан бол номны гол санааг орхигдуулж, цаад зорилгыг ойлголгүй өнгөрөх байсан юм уу гэж бодлоо. Одоо ч гэсэн олон зүйлийг орхигдуулсан гэдэгт огт эргэлзэхгүй байгаа учир удалгүй дахин нэг уншиж, цаад үг өгүүлбэр бүрийг дахин нэг самнана гэж бодож байна.
Өчүүхэн миний бясалгал үүгээр дуусч буй учир, энэ хүртэл уншсан танд талархахын зэрэгцээ цаг зав, хүч хөдөлмөрөө гарган байж шивсэн сэтгэгдэл маань миний бичгийн чадвар муугаас болж тэр чигээрээ хог дээр үсэрчих вийдээ гэсэн айдас агуулан байж, өгүүлэл маань танд энэ номны талаар бага ч атугай ойлголт өгсөн байгаасай гэж гүнээ сүсэглэн найдюу. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Friday, October 03, 2014
Tuesday, August 26, 2014
Одод тэнгэрт гялалзах нь юутай сайхан бэ...
Нэгэн жаран аль хэдийн өнгөрч, өвөөгийн минь тулалдаж явсан халхын голын 75 жилийн ой болж байна. Надаас залуудаа байлдаж явсан, энэ л од мичдийг тэр үеэд ч гэсэн ширтэж явсан. Амь биеэ үл хайрлан эх орноо хамгаалж явсан сэтгэл зүрх, үхлийн өөдөөс сөрөн дайрсан тэр эр зориг юутай бахархууштай, юутай үнэлүүштэй. Одоо бодоход миний хийж буй ажил, хөдөлмөр дэргэд нь юу ч биш. Өвөө шигээ байж чаддагүйм гэхэд яадаж тэр хүний тал шиг байх юмсан.
Өнөөдөр нэг чухал уулзалттай байсан боловч дууссаны дараа гэдэс рүүгээ эвгүй элэгдүүлцэн мэт сэтгэгдэлтэй гарч ирлээ. Хүнд өөрийгөө ойлгуулж сурах чухал гэж боддог боловч, яг ямар асуулт асуух, яаж асуух, яаж гэнэдүүлэх, магтан муушаах, гээд олон чадвар суралцах ёстой гэдгээ гүн гүнзгий ойлголоо. Үүнээс гадна өөрийн санаа зорилгоо товч бөгөөд тодорхой, болж өгвөл инээдтэй ханиадтайгаар, энгийн өгүүлбэрээр, ой тойнд үлдтэл зүрлэлтэйгээр ярих аваас хүмүүст суух юм байна. Би ч ярихаас залхуурдаг хүн л дээ. Гэхдээ сурах ёстой. Сурах юм их байна.
Гэхдээ сурах, суралцахыг түр хойш тавиад өнөө орой сайхан одод ширтээд хэн нэгэнтэй жаал суух юмсан даа.
Wednesday, August 06, 2014
Мэдрэмж
Энэ зуны хамгийн шилдэг мэдрэмж бол амьдралдаа хэний ч хойноос ингэж хөөцөлдөж байгаагүйгээр тарваганы хойноос хөөх тэр агшинд ухаан санаа маань тарвага гэсэн ганц бай дээр төвлөрч, сэтгэл маань яг нэг өглөөний нар цухуйхаас өмнө нуурын ус толь шиг тогтуун байдаг шиг байв. Харин тарваганы сэтгэл санаа бол яг галт уул дэлбэрч байгаа шиг оволзож, амь наана там цаана байсан болов уу гэж мунхаг би таамагланам зээ. За тэгээд цааш юу болсныг дурьдваас хорхог ч энэ амьдралдаа түүж цуглуулж, энэ биенд угжирч шингэсэн архаг ядаргааг тайлахуйц амттай, миний муу бор ходоодыг туйлд нь тултал баясгаж жаргааж, янгинасан хэдэн үе мөчийг маань бэхжүүлж, тархины нугалаасыг маань идсэн хавирганы тоогоор нэмэгдүүлж, туранхай бөгсийг маань тос өөхний хэмжээгээр таргалуулж, ёстой эзэн Чингисийн хэлдэг шиг гар газар хөл хөсөр хаясан хэмжээнд байсан гээд хэлчихвэл худалч болчихдог юм болов уу?
Базарваань, бодоод байсан чинь энэ хэдэн зовлонгоос ангижирч нирваан дүрийг олсон лам нар яаж тарваганы хорхог идэхгүйгээр тэр хэмжээнд хүрчихэв дээ гэж хичнээн их гайхав аа?Гайхсанаа нуугаад би юу олж долоохов, гэхдээ нээрээ Жон Наш-н хэлснээр "for any given problem, there are number of solutions" гэснийг бодвол заавал боодог, хорхог идэлгүйгээр нирваан дүрийг олж нисванист нэвтрэх олон зам байгаад байх шиг байгаамаа цаана чинь. Ер нь ингэхэд мэдрэмж ярих гэсэн биш мэдрэгдсэн бүхнийг бичиж гай болж байгаа тул мэдрэлтэхээ энд хүрээд зогсоочихоё байз.
Базарваань, бодоод байсан чинь энэ хэдэн зовлонгоос ангижирч нирваан дүрийг олсон лам нар яаж тарваганы хорхог идэхгүйгээр тэр хэмжээнд хүрчихэв дээ гэж хичнээн их гайхав аа?Гайхсанаа нуугаад би юу олж долоохов, гэхдээ нээрээ Жон Наш-н хэлснээр "for any given problem, there are number of solutions" гэснийг бодвол заавал боодог, хорхог идэлгүйгээр нирваан дүрийг олж нисванист нэвтрэх олон зам байгаад байх шиг байгаамаа цаана чинь. Ер нь ингэхэд мэдрэмж ярих гэсэн биш мэдрэгдсэн бүхнийг бичиж гай болж байгаа тул мэдрэлтэхээ энд хүрээд зогсоочихоё байз.
Sunday, June 15, 2014
Хэл яаж хурдан сурах вэ?
Би гэж хүн махаа идэж, ясаа зулгааж ганц хоёр ханз манз цээжилсэн ухаантай юм. Гэвчиг яасан бэ гэхээр сүүлийн хоёр жил зөвхөн англи болон монгол хэлээ ажил дээрээ ашиглаад явчихсан чинь хамаг цаг хугацаа, хөлс хөдөлмөр, болон бусад боломжуудаа хаан байж олж авсан ханзнуудаа мартсан байх нь.
Бодоод байхнээ байшдээ хэл сурахад хамгийн хэцүү зүйл бол цээжлэх байдаг. Тэгвэл технологи ашиглаж ядаж сурч авсан хэдэн ханзаа хар толгой дотроосоо нээх гаргаж, хоолтойгоо хольж идэхгүйхэн шиг байх арга энд бас байдаг юм байна. Би гээч хүн чинь "батаар"-н үе болохоор тэр технологиос хол явж.
Хэлийг сурахад анхаарах хэдэн арга байгааг энд нэг залуу бичиж л дээ зайлуул:
http://fluent-forever.com/create-better-flashcards/#.U51HT5SSx8E
Тун хэрэгтэй зөвлөмжүүд санагдлаа. Харин програмын хувьд Anki гэж агуу эд байна аа. Энийг iPhone, iPad, Desktop PC дээр суулгаад хаяснаас хойш нойлд хүртэл зүгээр суухаа байсан байшд. ай ай ай. Ингэж л хэлийг сурдгүй юм гэхэд мартахгүй байх арга бас байна байна цаана чинь. Юмыг яаж мэдэхэв бас хүмүүст хэрэгтэй байж болох юм гээд энд сийрүүлэв би.
Бодоод байхнээ байшдээ хэл сурахад хамгийн хэцүү зүйл бол цээжлэх байдаг. Тэгвэл технологи ашиглаж ядаж сурч авсан хэдэн ханзаа хар толгой дотроосоо нээх гаргаж, хоолтойгоо хольж идэхгүйхэн шиг байх арга энд бас байдаг юм байна. Би гээч хүн чинь "батаар"-н үе болохоор тэр технологиос хол явж.
Хэлийг сурахад анхаарах хэдэн арга байгааг энд нэг залуу бичиж л дээ зайлуул:
http://fluent-forever.com/create-better-flashcards/#.U51HT5SSx8E
Тун хэрэгтэй зөвлөмжүүд санагдлаа. Харин програмын хувьд Anki гэж агуу эд байна аа. Энийг iPhone, iPad, Desktop PC дээр суулгаад хаяснаас хойш нойлд хүртэл зүгээр суухаа байсан байшд. ай ай ай. Ингэж л хэлийг сурдгүй юм гэхэд мартахгүй байх арга бас байна байна цаана чинь. Юмыг яаж мэдэхэв бас хүмүүст хэрэгтэй байж болох юм гээд энд сийрүүлэв би.
Wednesday, May 07, 2014
2 жилийн өмнө
2012 оны эхээр өөрт төрсөн бодлоо ийнхүү сийрүүлж байсныг оллоо. Магад сонирхолтой байж болох талтай гэж үзээд энд хуулбарлалаа.
"Few things in this world is within the immediate reach of man’s will and power. Every event has its own due time. So what should man got to do? No wise man goes ahead with his will in order to achieve the things which its own course of time have not come and thus destroys his resources & himself in the process. A wise man on the other hand awaits the right time and prepares himself to strike when the opportunity arrives. The difference between a wise man and not a wise man is that a wise man understands when is the right time to strike."
Айхтар агаарын зүйл хэдий сонсогдох боловч, энд дурьдсан нөхцөл байдалтай тулгарсан миний хувьд бол амьдралд буусан, цааш цаашдаа анхаарах олон "хичээл"-г агуулсан бодол байсан юм шиг тухайн үед санагдаж байв.
"Few things in this world is within the immediate reach of man’s will and power. Every event has its own due time. So what should man got to do? No wise man goes ahead with his will in order to achieve the things which its own course of time have not come and thus destroys his resources & himself in the process. A wise man on the other hand awaits the right time and prepares himself to strike when the opportunity arrives. The difference between a wise man and not a wise man is that a wise man understands when is the right time to strike."
Айхтар агаарын зүйл хэдий сонсогдох боловч, энд дурьдсан нөхцөл байдалтай тулгарсан миний хувьд бол амьдралд буусан, цааш цаашдаа анхаарах олон "хичээл"-г агуулсан бодол байсан юм шиг тухайн үед санагдаж байв.
Wednesday, April 16, 2014
La Dolce Vita
Амьдрал үе үе баяр баясалаар бялхаж, заримдаа гуниг гутарлаар дүүрэх хэдий ч цаана л нэг хөнгөн инээмсгэл зогсолтгүй сэтгэлийн галыг тордож байх юм. Өдөр бүрийг шинээр эхлэхүй дор өглөөд өлөн баавгайн бөгснөөс хазаад авахад бэлэн босч, оройдоо орсон буурын хүчээр унтах нь юутай таатай.
Хавар болж хамаг амьтан ичээнээс гарч, хөвчийн ойн нам гүмийг эвдэн энэгүүр тэнэгүүр гүйлдэцгээх нь гүйлдэцгээж, нэг модноос нөгөө модруу үсэрч цовхрох нь цовхорцгоож байгаа даа гэж бодохоор хотын амьдралаас салж, ойн гүнд очиод хөлөө ачаад шүгэлдээд хэвтчихмээр ч санагдах юм. Хотын шуугиан, талбайн жагсаал, замын түгжрэл, ажлын ачаалал гээд нэрлээд дурдаад байвал үс цайж нүүр үрчийхээр их стресс хөдөлгөх үйл явдлын жагсаалтыг гаргаж ирж танилцуулж болох боловч энэ бүх үйл явдалтай эвлэрэн бүгдийг өдөр тутмын нэгэн амьдралын хэв маягийн багахан хэсэг хэмээн харах аваас гомдоллож, гоншигнох ямар ч хэрэггүйг бид бүгдээр ойлгох юм.
Би ч хотод хэдэн жил бас чадлын хэрээр лааз хөшиглөөд, сачий хүрвээс хөшиглөсөн лаазаа гоол оруулчих гээд үзсэн боловч нэгэнт цаг хугацаа хүнийг хаана гоол оруулах оруулахгүйг хүлээх учир үгүй тул мөч бүхэн санаж байснаас хурдтайгаар нисэн өнгөрч, миний харсан боломж бололцоог надад ашиглуулах хором өгөлгүйгээр аван оджээ. Нөгөө талаас амьдралын тогоонд буцлах зуур өвгөд хөгшдийн хэлдэг гэрэл тэртээ алсад бүдэгхэн сүүмийж, тэнд хүрэх зам тод биш авч торойн харагдахын сацуугаар зам дээрх аалзны шүлс хаана хаана хэрэлдэн хэлхэлдэснийг бага л болтугай мэдчихсэн юм шиг нэг тиймэрхүү сэтгэгдэлтэй байгааг бодоход бас ч гэж цаг хугацааг дэмий дэнжигнэж өнгөрөөгөөгүйн буян гэлтэй. Амьдралын зааж буй хичээлийг анхааралтай сурч, бие махбодь зүрх сэтгэлээрээ мэдэрч хүлээн авч байгаад миний жижигхэн тархны бижигхэн нугалаасууд нэмэгдэж, тухай бүрт холбоосууд ихсээ юм боловуу хэмээн бодох авч, хааяа нэг зүрхний гүнд цаанаа л нэг өлөн гуниг будантаж, ганцаардлын мэдрэмжийн өмнө харц дультраж байгааг бодоход амьдрал гэмээнэ ганц ухаан мэдлэг, ур чадвар биш, бид бүгдийн нэгэн хоромд илэрхийлж үл чадах хувь хүний аз жаргалын мэдрэмж, түүний үргэжлэл юм шиг.
Арван жилийн өмнө энэ өдөр би Африк тивд ажиллаж амьдарч, тэндэхийн зовлон жаргалаас өөрийн савны хэмжээгээр амсч мэдэрч явжээ. Арван жил юутай хурдан, юутай удаан өнгөрөө вэ. Арван жилийн өмнө тэр өдөр би арван жилийн дараа юу хийж, юу болно гэж бодож явсан юм бол?
Хавар болж хамаг амьтан ичээнээс гарч, хөвчийн ойн нам гүмийг эвдэн энэгүүр тэнэгүүр гүйлдэцгээх нь гүйлдэцгээж, нэг модноос нөгөө модруу үсэрч цовхрох нь цовхорцгоож байгаа даа гэж бодохоор хотын амьдралаас салж, ойн гүнд очиод хөлөө ачаад шүгэлдээд хэвтчихмээр ч санагдах юм. Хотын шуугиан, талбайн жагсаал, замын түгжрэл, ажлын ачаалал гээд нэрлээд дурдаад байвал үс цайж нүүр үрчийхээр их стресс хөдөлгөх үйл явдлын жагсаалтыг гаргаж ирж танилцуулж болох боловч энэ бүх үйл явдалтай эвлэрэн бүгдийг өдөр тутмын нэгэн амьдралын хэв маягийн багахан хэсэг хэмээн харах аваас гомдоллож, гоншигнох ямар ч хэрэггүйг бид бүгдээр ойлгох юм.
Би ч хотод хэдэн жил бас чадлын хэрээр лааз хөшиглөөд, сачий хүрвээс хөшиглөсөн лаазаа гоол оруулчих гээд үзсэн боловч нэгэнт цаг хугацаа хүнийг хаана гоол оруулах оруулахгүйг хүлээх учир үгүй тул мөч бүхэн санаж байснаас хурдтайгаар нисэн өнгөрч, миний харсан боломж бололцоог надад ашиглуулах хором өгөлгүйгээр аван оджээ. Нөгөө талаас амьдралын тогоонд буцлах зуур өвгөд хөгшдийн хэлдэг гэрэл тэртээ алсад бүдэгхэн сүүмийж, тэнд хүрэх зам тод биш авч торойн харагдахын сацуугаар зам дээрх аалзны шүлс хаана хаана хэрэлдэн хэлхэлдэснийг бага л болтугай мэдчихсэн юм шиг нэг тиймэрхүү сэтгэгдэлтэй байгааг бодоход бас ч гэж цаг хугацааг дэмий дэнжигнэж өнгөрөөгөөгүйн буян гэлтэй. Амьдралын зааж буй хичээлийг анхааралтай сурч, бие махбодь зүрх сэтгэлээрээ мэдэрч хүлээн авч байгаад миний жижигхэн тархны бижигхэн нугалаасууд нэмэгдэж, тухай бүрт холбоосууд ихсээ юм боловуу хэмээн бодох авч, хааяа нэг зүрхний гүнд цаанаа л нэг өлөн гуниг будантаж, ганцаардлын мэдрэмжийн өмнө харц дультраж байгааг бодоход амьдрал гэмээнэ ганц ухаан мэдлэг, ур чадвар биш, бид бүгдийн нэгэн хоромд илэрхийлж үл чадах хувь хүний аз жаргалын мэдрэмж, түүний үргэжлэл юм шиг.
Арван жилийн өмнө энэ өдөр би Африк тивд ажиллаж амьдарч, тэндэхийн зовлон жаргалаас өөрийн савны хэмжээгээр амсч мэдэрч явжээ. Арван жил юутай хурдан, юутай удаан өнгөрөө вэ. Арван жилийн өмнө тэр өдөр би арван жилийн дараа юу хийж, юу болно гэж бодож явсан юм бол?
Tuesday, January 28, 2014
Амжилтын үндэс юу юм бэ? Зарим хүмүүс мөнгө гэдэг, зарим нь хүний оюуны потенциал гэдэг, гэтэл мөнгөтэй, бас оюун потенциалтай мянга мянган хүмүүс байгаа шүү дээ. Үүнээс яг ямар шинж чанар хүнийг амжилтанд хүргээд байна. Магадгүй бид нар өөрсдөө бол өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн байх. Тэгвэл ирээдүйд хүүхэддээ эдгээр шинж чанарыг суулгая гэвэл яах вэ?
The way to develop this package of qualities — not that it’s easy, or that everyone would want to — is through grit. It requires turning the ability to work hard, to persevere and to overcome adversity into a source of personal superiority. This kind of superiority complex isn’t ethnically or religiously exclusive. It’s the pride a person takes in his own strength of will [...] But research shows that perseverance and motivation can be taught, especially to young children.http://www.nytimes.com/2014/01/26/opinion/sunday/what-drives-success.html?_r=0
Friday, January 17, 2014
Ямар нэг юм үнэртээд байна уу даа?
Энэ ярилцлагыг уншаад үнэхээр алтны яригдаж байгаа хуулийн төсөл сайн юм байна гэж огт бодсонгүй. Харин ч миний бодож байсан сэжигтэй зүйлс үнэн болж таараад байна уу гэж бодов. Эсвэл би ганцаар ингэж бодно уу?
Жишээлбэл:
Бүтэн ярилцлага: http://economy.news.mn/content/167853.shtml
Жишээлбэл:
-Алтны ролятийг бууруулах хуулийн төсөл УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Ер нь бол манай алтын татвар бусад улс оронтой харьцуулахад харьцангуй өндөр байгаа шүү дээ. 10 гаруй хувь байдаг. Ойрын жишээ гэвэл, Хятад улсын алтны татвар манайхаас бага байгаа. Харин тэд алтаа гадагшаа гаргасан тохиолдолд өндөр үнэтэй ролятигийн татвар тавьдаг. Харин гаднаас орж байгаа тохиолдолд хямдхан тавьдаг. Дэлхийн томоохон орнууд энэ бодлогыг барьж ажилладаг. Алтаа аль болох дотооддоо шингээж валютын нөөцөө бүрдүүлэх бодлого баримталдаг гэсэн үг. Манай улсын гадагшаа гарч байгаа алтны роялти харьцангуй өндөр байдаг. Үүнээс болж хууль бус наймаа сэргэсэн. Хэрвээ хууль бус худалдаагаа бууруулж, Монголбанкинд алтаа тушаадаг болбол алтны экспорт буурнаЭнд логикийн хувьд алдаа байгааг харж байна уу. Тэгэхээр манай роялти ямар байх нь вэ?
Бүтэн ярилцлага: http://economy.news.mn/content/167853.shtml
Одоо УИХ дээр хэлэлцэж буй алтны татварыг бууруулах энэ хуулийн төсөл “Оюутолгой”-д нөлөөлөх үү?Энд одоо нинжа нар шороонд алт хийгээд гаргахад татвар авахгүй гэж ойлгогдохоор байна уу? Эсвэл бас л миний анализ арай өөр өнцгөөс хараад байна уу?
-“Оюутолгой”-д нөлөөлөхгүй. Одоогоор “Оюутолгой” шууд алт үйлдвэрлэхгүй, зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаа шүү дээ. Уг нь зэсийн баяжмал дотор алтны агууламж бий. Гэхдээ үүнийг одоогийн байдлаар ялгаж чадахгүй байна. Биетээрээ Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдэд борлуулж байгаа. Тэгэхээр биет байдлаар биш биет бус байдлаар худалдан авах боломжтой.
Tuesday, January 14, 2014
Хятад хэл сурах амар биш
Гурван жилийн дараа "Гурван улсын түүх"-г хятад хэл дээр нь уншина гэж 2008 оны төрсөн өдөр дээрээ амлаж байсны дагуу 2011 онд дундад улсыг зориж тэнд нэг жил бүгсэн минь үнэн билээ. Ийнхүү харийн нутагт хэл үзэн суухдаа амьдралд минь саад бартаа дудтсандаа энэ хэлийг сурж байгаа бишдээ, гэх түмэн бодол орж ирж, дундаас нь хаяад явчих мянган шалтгаан байвч, нэг эхэлсэн хойно дуусгана гэж гүрийсэн боловч эцсийн эцэст ярианы хэлтэй болж хүүхдийн ном унших түвшинд л хүрсэн. Цаашид сурах хүсэл байвч санхүү дутсан тул хөлгийн жолоог эх орны зүгт залснаар миний бяцхан амлалт хагас биелэсэн гэж хэлж болно.
Тэгвэл энд яагаад хятад хэл хэцүү гэдгийг надаас уран үгээр бичсэнийг уншаад жаал инээж, энэ хүний дотор ургасан тэрхүү мэдрэмжийг мянгантаа ойлгов.
Тэгвэл энд яагаад хятад хэл хэцүү гэдгийг надаас уран үгээр бичсэнийг уншаад жаал инээж, энэ хүний дотор ургасан тэрхүү мэдрэмжийг мянгантаа ойлгов.
The first question any thoughtful person might ask when reading the title of this essay is, "Hard for whom?" A reasonable question. After all, Chinese people seem to learn it just fine. When little Chinese kids go through the "terrible twos", it's Chinese they use to drive their parents crazy, and in a few years the same kids are actually using those impossibly complicated Chinese characters to scribble love notes and shopping lists. So what do I mean by "hard"? Since I know at the outset that the whole tone of this document is going to involve a lot of whining and complaining, I may as well come right out and say exactly what I mean. I mean hard forme, a native English speaker trying to learn Chinese as an adult, going through the whole process with the textbooks, the tapes, the conversation partners, etc., the whole torturous rigmarole. I mean hard for me -- and, of course, for the many other Westerners who have spent years of their lives bashing their heads against the Great Wall of Chinese.
Бямбасүрэн гуайн ярилцлага
Би заримдаа боддог юм. Хүн гэж юу юм бэ гэж. За хүн гэдэг бол хамгийн түрүүнд адгуусан амьтан. Хүн гэдэг бол бүтээдэг ч бай нураадаг ч бай нэг үйл хөдлөл хийж чаддаг. Хүнийг бусад араатан амьтнаас ялгаж байгаа гол зүйл бол хүний оюун ухаан, сэтгэлийн орон зай. Тэгэхээр чи хэрвээ өөрийгөө монгол хүн гэж бодож байгаа бол чамайг бүтээж өгч буй тэр хүчин зүйл бол нэгдүгээрт Монгол эх орон чинь юм. Монголын хэл соёл, зан заншил, монгол хүний амьдрах арга монгол хүнийг бүтээж байгаа юм. Энэ бүхэн Монгол эх орноос чинь бүрэлдэж байгаа хэрэг. Эх орон гэдэг хил хязгаар татсан газар шороо биш. Энэ газар шороо бол үндэс суурь нь. Энэ хил хязгаар дотор оршиж буй хэл соёл, зан заншил, амьдралын арга технологи бүхэн эх орныг бүрдүүлнэ. Энэ бүхнээ алдвал чи монгол хүн биш болно. Чи монгол хүн биш болчихоод хаана очиж яаж амьдрах юм бэ. АНУ-д доктарантурт сурахад 60 кредит цаг байдаг юм. Үүний 12 цаг нь Америкийн түүх. Ямар ч мэргэжлээр сурсан тэр хүн юуны түрүүнд америк хүн байх ёстой. Тэгвэл чи Монголоосоо татгалзаад Америкт очоод “Би та нарыг шүтдэг. Би монгол хүн биш. Би дэлхийн хүн байна” гээд очоод үз дээ. Чи тэнд хэн ч биш. Чамайг хэн ч тоохгүй. Хятадад бас ингээд яваад оч. Хэн ч чамайг тоохгүй. Чи хүн гэдэг үнэлэмжээ бүтээж хүн шиг амьдрахын тулд чи монгол хүн л байх болно. Хүнээрээ байх ухаанаа, боловсролоо Монголоосоо л олж авах болно. Хэрэв эх орон гэдэг ойлголтоо алдах юм бол чи хэн ч биш болж хувирна.Баян болох баян амьдрах амархаан.Япончууд Оросоос Куриллын дөрвөн арлаа 28 тэрбум ам.доллараар худалдаж авъя гэхэд Орос өгсөнгүй. Тэгвэл Монголын газар нутгийг тэр жишгээр худалдья гэвэл гурван триллион доллар хүрнэ. Монголоо тэгж худалдаад хүн бүр нэг сая ам.доллар өвөртлөөд гадагшаа явж сайхан амьдарья. Монголын гуравхан сая хүнийг шингээчих газар нутаг дэлхийд хаа ч бий. Харин хаа нэгтэй очоод хэрхэн яаж амьдрах юм бэ. Яаж ч амьдарч чадахгүй. Хүн болж төрсөний чинь илтгэх цорын ганц зүйл бол Монгол эх орон чинь юм. Үүнийгээ худалдчихаад хаа хүрэх билээ дээ. Орчин үеийн залууст, орчин цаг үед, өнөө цагийн удирдагчдад санах сэрэх бодох юм их л байна даа..."Нийтлэлийг бүрэн эхээр уншина уу
Saturday, October 26, 2013
Thursday, October 24, 2013
Бид төөрчихсөн хүмүүс биш ээ
"Бид төөрчихсөн хүмүүс биш ээ" гэсэн гарчигтай нийтлэлийг УИХ-н гишүүн Батчимэг бичсэн байна. Олон хүн олж үзэж, тавьсан асуудлын талаар тунгаан бодоосой гэсэндээ энд хуваалцаж байна.
Бид төөрчихсөн хүмүүс биш ээ
Сүүлийн хоёр сарын турш олон нийт, хэвлэл мэдээллийн анхааралд байсан халуун сэдвийн нэг нь эдийн засаг хямарсан эсэх тухай маргаан байлаа. Элдэв оршилгүй шуудхан дүгнэхэд, Монгол Улсад өнөөдөр эдийн засгийн хямралаас илүүтэйгээр Засаглалын хямрал нүүрлэчихээд байна.
ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ
Монголд “төрийн алба -төрлийн алба” болсоор уджээ. Түүгээр ч зогсохгүй төрийн алба төрөөс ашиг хайгчдын алба, нийгмийн баялгийг хамаатан садан, танил талаараа хуваарилах бүтэц болон хувирлаа.
Авилгад автсан, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн барьцаанд орсон, тэдгээрийн явцуу эрх ашигт дөрлүүлсэн төрийн алба өнөөдөр улс орны хөгжлийн хөшүүрэг гэхээсээ иргэд, хувийн хэвшлийнхний урагшлах замын саад тотгор, нийгэмд тэгш бус, шударга бус байдал газар авах хөрс суурь болжээ. Түмний үйлсэд сэтгэлээрээ зүтгэж яваа хүмүүс олон байгаа ч бодит амьдрал дээр төрийн алба тогтолцоогоороо ужиг өвчинд нэрвэгдээд байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга бидэнд үлдсэнгүй.
Хариуцлагын тогтолцоо сул, ёс зүйн наад захын шаардлага хүртэл мартагдаж хаягдсан төрийн шат шатны байгууллагууд увайгүй хүмүүсийн эрээ цээргүй аашлах таатай орчин болж, иргэд олон нийтийг бухимдуулж байна.
УИХ, Засгийн газрын гишүүдээсээ эхлээд төрийн бүх байгууллагууд хуулийг хэрхэн үл тоомсорлож, авилгад автаж ирснийг, хариуцлагагүйн балчигт живсэн засаглалын эргэн тойронд хэр баргийн хүнээс амархан гарахааргүй ёс зүй, хүн чанаргүй үйлдэл хэрхэн цэцэглэх болсныг хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж буй албан тушаалтнуудын хэргүүд, өнөөдөр ч шил шилээ даран сонсогдсоор, илэрсээр буй улс төрчид, хурган дарга нарын чих халууцуулсан үйлдлүүд бэлхнээ харуулна.
Ужиг өвчинд нэрвэгдсэн, уух идэх нь дийлдэхгүй болсон төрийн алба өнөөдөр Монголын эдийн засгийг бүхэлд нь ганхуулж байна.
УИХ, Засгийн газар сүүлийн арав шахам жил дараалан гаргасан тооцоо судалгаа муутай гэнэтийн огцом шийдвэрүүдээрээ бизнесийн орчныг бүхэлд нь түйвээж, Монгол Улс гадаадын ч, дотоодын ч хөрөнгө оруулалтад хамгийн ээлгүй орчин болж хувирав.
Төрийн зардал, төрийн өмч, эдийн засаг дахь төрийн оролцоо цаг минутаар данхайж байна. Монголд буй болж байгаа баялгийн бараг тэн хагас шахуу мөнгийг төр татвар нэрээр хураан авч ашигтай ашиггүй зүйлд цацаж байна. Төрийн өмч ерээд оны эхээр хувьчилсан хөрөнгийн хэмжээнээс хэд дахин давжээ. Харамсалтай нь энэ өмчинд сэтгэл гаргах эзэн байхгүй, төрийн бараг бүх бизнес алдагдалтай. Хөл дээрээ зогсох гэж тэмцэж байгаа Монголын хувийн хэвшил, хувийн бизнес эрхлэгчид албан тушаалтнуудын царай харж аргыг нь олохгүйгээр, төртэй ямар нэг бизнесийн хэлцэлд орохгүйгээр өөрийнхөө хөдөлмөрөөр баялаг бүтээх тухай зүүдлэх ч боломжгүй шахуу болж.
Энэ мэтээр тоочоод байвал төр хэрхэн хөгжлийн чөдөр тушаа болж байгаа тухай жишээ баримттай дүгнэлтийг хэдэн нүүр дүүргэн бичиж болно.
ШАЛТГААН НЬ ЮУ БАЙВ?
Энэ бүхний бурууг бид юуны өмнө эрх барьж ирсэн улс төрийн хүчнүүд, тэдгээрийн удирдлагуудад тохож болно. Тэдэнд энэ хариуцлагаас зугтаж нуугдах газар байхгүй. Өнөөдөр байдал ямар байгааг мэдэхийн цаагуур мэдсээр байж улс орныхоо үсрэнгүй хөгжлийн суурийг тавьчихсан мэтээр хэвлэлийн хэдэн нүүр дүүргэн сайрхах ёс суртахууны эрх ч тэдэнд байх ёсгүй.
Гэхдээ харамсалтай нь хэдэн улс төрчийг буруутгаж, нэгийг нөгөөгөөр сольсноор байдал тэгтлээ сайжирчихгүй гэдгийг амьдрал харуулж байна.
Монголд нүүрлээд байгаа Засаглалын хямрал бол хорь гаруй жил үргэлжилж байгаа улс төр, нийгэм, эдийн засгийн шилжилт дуусаагүй, улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болж чадахуйц төрийн механизмаа бүрдүүлж амжаагүй байгаагийн илрэл гэж үзэж байна. Бид олон жил бодит байдлаас нүүр буруулж, шаардлагатай шинэчлэл, тогтолцооны өөрчлөлтөд шамдах бус, удаашруулсны үр дагавар гэж үзэж байна.
Төрийн албан тушаалыг танил талдаа, намын гишүүддээ өгөөд байгаа нь намын дарга нарын буруу гэхээс илүүтэй үнэхээр чадварлаг хүмүүсийг шаардлага хангах шударга шүүлтүүрээр шүүн тогтоож, хүний нөөцийн сан үүсгэдэг, түүнээс нь төрийн байгууллагууд ил тод шалгуураар шилж сонгож ажиллуулдаг хүний нөөцийн тогтолцоо Монгол Улсад байхгүй байгаагийнх. Үнэн хэрэгтээ чадварлаг сайн хүмүүсийн эрэлд хатсан дарга нар хаа сайгүй л байгаа. Сайн гэдгийг нь нотлоод өгдөг шалгарсан найдвартай тогтолцоо нь байхгүй болохоор “танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг сонголт хийх нь олон.
Тендерийн шалгаруулалтын ил тод сайн механизм, төсвийн байгууллагуудын “шилэн данс”-ны тогтолцоо манайд эрт бүрдчихсэн бол түмний нүдэн дээр намынхандаа, эсвэл хамаатан садан, найз нөхөддөө төсвийн хөрөнгийг тараагаад өгөх бөх зүрхтэй даргын тоо өнөөдрийн хэмжээнд хүрэхгүй байсан бизээ.
Улс төрийн нам уг нь юуны өмнө бодлогын байгууллага байх учиртай. Намууд олон нийтийн санаа бодол, улс орны хөгжлийн боломж нөөц гээд олон зүйлийг судалж нягталж байж шигшиж тунгаасан бодлогоо гаргадаг, хоорондоо цэц мэргэнээ уралдуулж, ялсан нь тэр бодлогоо хэрэгжүүлдэг байх ёстой. Ийм л тогтолцоо руу бид зорьсон. Үүний тулд хориод жилийн өмнө олон намын тогтолцоог бий болгосон. Бас намууд тэр бодлогоо ойлгож хэрэгжүүлэх мэдлэг чадвартай улс төрийн шийдвэр гаргагчдыг бэлтгэж байх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр улс төрийн намууд анхны зорилгоосоо ямар их гажчихсан явааг бид мэдэж байгаа.
Улс төрийн намууд бодлого, судалгаа сайтай байсан бол, юунд зорьж хаашаа явж байгаагаа олон нийтээр нухацтай хэлэлцүүлдэг, үйл ажиллагаандаа бодитой үнэлгээ өгдөг тогтолцоотой байсан бол арай ч өнөөдрийнх шиг социализмын үеийнхээсээ давсан төрийн өмчтэй болохгүй байсан биз. Төрөө улам данхайлгасан бодлого, хуулиуд ар араасаа үйлдвэрлэгдэхийг ч хараад суухгүй байх байсан.
Иймээс хориод жилийн өмнө эхлээд гүйцээж чадаагүй яваа засаглалын тогтолцоо, түүний салаа мөчрүүдээ шинэчлэх, боловсронгуй болгох ажилдаа эргэн орох нь юу юунаас чухал санагдана. “Шилжилтийн үеэ дуусгачихсан, одоо өөрсдийгөө бус, эдийн засгаа засъя” гэсэн гэнэн дүгнэлтээ эргэн харж “засаглалаа засварлах” ажилд нухацтайгаар ханцуй шамлан орох цаг болжээ.
ХААНААС ЭХЛЭХ ВЭ?
Эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах хуулийг яаралтай батлах санаачлага гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Өргөн барьсан хуулийн эхний төслийг анхааралтай уншвал үнэн хэрэгтээ хөрөнгө оруулалтын бодлого гэхээс илүүтэй “засаглалаа засах” шаардлагыг илүү мэдэрсэн, төр өөрийнхөө үйл ажиллагааны тогтвортой байдалд амлалт өгсөн хууль орж ирсэн юм. Энэ нь нэг талаас хөрөнгө оруулалтын “доголон хууль” орж ирлээ гэдэг шүүмжлэл дагуулсан ч нөгөө талдаа Засгийн газар, УИХ бодит байдалд нухацтай дүгнэлт хийж байгаагийн дохио болсноороо ач холбогдолтой.
Гэхдээ бид асуудлаа цогцоор нь харж, улс төрийг хариуцлагагүй, тогтворгүй болгож байгаа, өвчнийг ужигруулж байгаа шалтгаанаа зөв тодорхойлж эмчлэхгүй бол өндөр халуурлаа түр зуурын эмээр дараад нэг их хол явахгүй.
Дээр хэлсэнчлэн, төрийн албаа, тендер шалгаруулдаг, төсөвт хяналт тавьдаг тогтолцоогоо, улс төрийн намуудаа шинэчилсэн шиг шинэчилж, байх ёстой гольдролд нь яаралтай оруулахгүйгээр өнөө маргаашийн ганц нэг тоогоор өөрсдийгөө хуурч, цэц булаалдаж сонгуулиас сонгуулийн хооронд амь зогоогоод Монгол Улс хөгжихгүй.
Уг нь энэ бүх шинэчлэлийг хийхгүй гээд байгаа хүн бараг байхгүй. Гэхдээ хариуцлага нь хаанаа яваа, хэн нь түүнийг нэхэж тооцох нь тодорхойгүй болчихоод байгаа өнөөгийн улс төрийн орчинд эдгээр шинэчлэлийн бодлого хэзээ мэндлэх, мэндэлсэн ч хүссэн хэмжээнд гарч чадах эсэх, гарсан ч хэрэгжих үү үгүй юу гэдгийг ёстой л “би таашгүй”.
Тиймээс Монгол Улс хаашаа явахаа шийдэх хувь заяаны салаа зам дээр зогсч байгаа энэ үед засаглалын хямралыг цэглэх ажлыг өнөөдрөөс эхлэх нь чухал байна. Эхлэх эхлэхдээ Их хурал, Засгийн газраасаа эхэлмээр байна. Их хурал нь эрх барих дээд байгууллага биш, Засгийн газар нь гүйцэтгэх байгууллага биш болж УИХ, Засгийн газар бантан болтол холилдсон, яван явсаар Засгийн газар нь Их хурлынхаа дээр гараад суучихсан засаглалын завхралыг засахаас эхлэх ёстой. Монголд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын зааг байхгүй болж, үүний уршгаар эрх мэдэл цөөн хүний гарт төвлөрч, засаглалын зарчим ноцтой гажуудсан аюултай ухралт буй болсныг хаана хаанаа хүлээн зөвшөөрөх учиртай.
Улсын Их Хурал 76 гишүүнтэй. Гишүүн бүр Үндсэн хуулиар баталгаажсан тэгш эрх, үүрэгтэй. Бүгдээрээ нийлээд өөрсдийн итгэл үнэмшлээр иргэдийнхээ эрх ашгийг төлөөлсөн хууль, бодлого батлах учиртай. Түүнийг хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын шийдвэрээр байгуулсан Засгийн газар хэрэгжүүлж, хэрхэн хэрэгжүүлж байгааг нь мөн л ард түмний төлөөлөл болсон УИХ хянаж, алдаа гаргавал хариуцлага тооцож явах учиртай.
Уг нь дээрх логикийг нуршаад байх шаардлагагүй бүгд л мэднэ л дээ. Гэхдээ өнөөдөр Монголд ийм тогтолцоо хэлбэрийн төдий л үлдэж, хариуцлагын механизм ажиллахаа больжээ. Намуудын хамгийн нөлөөтэй, туршлагатай гишүүд нь бүгд Их хуралд орж, давхар сайд болж, дарга уу, цэрэг үү гэдэг нь ойлгогдохгүй болчихоор амьдрал өөрөөр яаж ч өрнөх билээ. Зүй нь улс төрд чанагдсан эдгээр хүмүүс Засагтаа юу хийхийг нь зааж чиглүүлээд, хянаж шаардаж, ажиллуулсан шиг ажиллуулж явбал хариуцлага гэдэг зүйл арай бодитой болж ирэх бус уу.
Энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гаднаас томилдог болохоор тусгасан байгаа. Энэ хуулийг хэлэлцэн баталж байж дараа дараагийн шинэчлэлийн ажил бодитойгоор урагшлах нөхцөл бүрдэнэ. Гэхдээ төсөлд хуулийг 2016 оны сонгуулийн дараагаас дагаж мөрдөхөөр тусгасныг 2014 он болгож батлах нь зүйтэй болов уу. Асуудал хаана үүсч, хүндэрч байгааг мэдсээр байж Ардчилсан нам, УИХ-д суудалтай бусад намууд, сонгогчдын итгэл хүлээж сонгогдсон гишүүд ирэдүйгээ бодсон энэ шийдвэрийг гаргахгүй удвал дэндүү хариуцлагагүй явдал болно. Асуудлыг шийдэж зориглохгүй дахиад гурван жил болбол түүний төлөөс нь дэндүү өндөр болж мэднэ.
Аз болоход бид юу хийхээ мэдэхгүй ойд төөрчихсөн хүмүүс биш. Яавал байдал сайжрах вэ гэдэг дээр олон хүн нэгдмэл хариулт өгч байна. Одоо ганцхан улс төрийн хүсэл зориг, олон нийтийн шахалт дэмжлэг л чухал байгаа үе. Ирээдүй өнөөдрөөс эхэлдэг. Оногдсон хариуцлагаа үүрсэн шиг үүрч, үр хүүхэд маань тайван амьдрах Монгол Улсын төлөө нүүрлээд байгаа Засаглалын хямралд өнөөдрөөс эхлэн цэг тавьцгаая.
УИХ-ын гишүүн М.Батчимэг
Sunday, October 20, 2013
Мянган бээрийн тэртээд
Ойрд би гэдэг хүн бодол дотроо эргэлдэж, олон төрлийн ургалч санааг билгийн галд шатаалгүй удсан ажгуу. Удсаар удсаар шалдар булдар санаа бодлоо хэрхэн цэгцлэх ухаанаа мартах шахтлаа удсан ч юм шиг. Сүүлд Бээжингээс ирсний дараагаар зуны саруудад хэтийн төлөв хэр байхыг яахан шийдэх талаар толгой гашилгаж, оюундаа тунгааснаас хойш, нэг их цаг гаралгүй өдий хүрснийг харахад үнэхээр завгүй явсан юм уу эсвэл бодох хүсэлгүй болчихсондоо цаг гаргасангүй юу ямартай ч өнөөдөртэй золгож орхижээ. Магад ч үгүй оюуны бяд шаардсан асуудлууд нэг их гаралгүй явсаар толгой зэвэрсэн байж ч болох юм.
Яасан ч байсан өнгөрсөн хэдэн өдөр олдсон боломжийг алдалгүй ашиглаж, толгойд эргэлдэж буй хэдэн бодлыг билгийн галд өдөржин өрдөж, ганцаар бясалган суух хугацаа гарав. Бодлын хөндийд нааш цааш холхиж, ороо бусгаа орчлонгийн олон асуудлын дундаас өөрөө сонгосон ганц хоёроо тархины нугалаасанд хавчуулан оюуны галаар хайрсан ч, зохих шийдэлийг олж үл барав. Мэдээж өнгөрсөн, одоо, ирээдүйг нэгэн зэрэг уялдуулан бодож, олон хувилбарыг хослуулан харьцуулж оновчтой шийдлийг олно гэж байхгүй ч, өчүүхэн миний сэтгэлийг баясгах хариултыг гаргах гэсэн ч бяр бяд хоёр хоёул дутаж, ганцаар өнгөрөөсөн өдрийн тоог нэмсээр.
Бостон хотод 2006 онд тэмцээнд ирсэн боловч оролцож чадалгүй буцсан тэр өдөр миний мэлмийд тодоос тод зураастай байгаа нь тэр өдөр хэр их баясч, тэр өдөр хэр их гунисан болохыг бага зэрэг ч гэсэн илтгэх юм шиг. Их сургуульд би хоёр амьдралтай байсны нэг нь завьных, нөгөө нь хичээлийн амьдрал байдаг байв. Завьных гэдгээр гол дээр завинд өнгөрөөж буй, бэлтгэл хийж зарцуулж буй хичээлээс гадуурх амьдрал нөгөөх нь багш нартай хичээл дээр, гэртээ ширээ ард өнгөрөөх тэр цаг. Нэг амьдралын маань ертөнц нөгөөхөөс тэс ондоо, цэвэр биеийн хүч шаардсан, сайн сэлүүрдсэн өдрөө сайхан зантай өнгөрдөг ертөнц байв. Оюуны хүч шаардсан ертөнц маань санасныг бодоход сэтгэл санаа унагааж, дээш доош савлуулдаггүй сайхан амар амгалан ертөнц байсан аж. Бостон хотын энэ тэмцээнд оролцохоор дөрвөн хүнийг дасгалжуулагч маань 16-н хүнээс уралдуулан сонгоход, тэр уралдаанд сонгогдож чадалгүй мултарчихад миний нэг ертөнц орвонгоороо эргэж, тэр даруйдаа сүйрч байгаа мэт сэтгэлээр унаад харамслийн гашуун нулимсууд хацар даган бөмбөрч байхыг би өнөөдрийг хүртэл мартаагүй л явсан. Ингээд сүйрсэн ертөнцөө сэтгэлдээ тээгээд хичээлдээ ороход бусад найзууд маань тэр их гамшиг болсныг нэг ч хүн мэдэхгүй, тэдэнд тэгж сүйрэх ертөнц байдаг эсэх нь мэдэгдэхгүй байж билээ.
Өнөөдөр эх нутгаасаа мянган бээрийн тэртээд хүрч ирээд АНУ-д өнгөрөөсөн амьдралын нэгэн хэсгээ санан дурсаж, олон жилийн өмнө Бостон хотноо оролцож чадаагүй тэмцээнээ эрэг дээрээс харан санааширч зогсохдоо зөвхөн өөртөө амласан тэр амандаа хүрч, сэтгэлийн угт үлдсэн тэр хүслээ гүйцээх гээд явж байна даа. Би гэдэг хүн үргэлжийн мөнхөд өөр өөрөөсөө асуулт асууж явдаг бол өнөөдөр нэг ч гэсэн асуултанд хариулж сууна. Нэгэн улстөрч ”Зориг эс хүрвэл ухаан эс хүрмой“ гэж хэлсэн байдаг юм. Магадгүй эсрэгээр нь "ухаан эс хүрвэл зориг эс хүрмой" гэж хэлж болох авч, үнэхээр хүнд хүсэл зориг байх ахуй дор л тухайн шийдвэртээ хэрхэн хүрэх ухаан урган гарч, хүнийг хандах зүгт хөтлөн явдаг юм болов уу гэж боддог билээ. Хэрэв зориг хүрэхгүй бол шийдвэрт эс хүрч, улмаар ухаан байхын хэрэг юун гэж мунхаг би эргэцүүллээ. Тунгаан соёрх.
Monday, July 01, 2013
Монгол хүнийг ойлгох нь
Монголчууд бид өөрсдийгөө хэн гэдгийг мэддэггүй гэж миний мэдэхээр их л олон хүн яриж байна. Нэг бодлын үнэн үг. Яагаад гэхээр дэлхийд газар нутгийн хэмжээгээр 18-т ордог, хүн амын нягтаршлаар хамгийн багад тооцогддог хэрнээ Улаанбаатар хотод нийт хүн амын тал нь чихээд суучихсан, зам дээр машинтайгаа явж байхдаа бие биенээ завсар зайгаар нь явуулчихаад урагшлахын хооронд заавалчгүй чихээд хаагаад зогсчихдог, сонгуульд мөрийн хөтөлбөрөөр нь биш, ялагдаж байгаад нь саналаа өгчихдөг гээд логикаар тайлбарлахад хэцүү янз янзын түмэн зүйлийн нэгтгэл болсон аугаа комплекс шинж чанарыг дотроо агуулдаг Монгол хүнийг яаж ойлгох вэ гэдэг өөрөө бүхэл бүтэн судлал болох дайтай эд. Би ч бас Монгол хүн, өөрийгөө яаж ойлгох вэ бусдыгаа яаж мэдэх гэдэг дээр уншиж судлаж байгаа зүйл их байна.
Саймон Викэм Смит гэдэг залуу Вашингтоны их сургууль Монголын талаар буюу уран зохиолын талаар докторын зэрэг хамгаалж байгаа юм байна. Явуухулан, Дашбалбар, Данзанравжаа гээд манай яруу найрагчдын сод бүтээлүүдийг Англи хэл рүү орчуулж гаргаж байгаа аж. Тэрээр ингэж хэлсэн байх юм.
What’s interesting to me is in Mongolia, people are very much interested in poetry. Poetry is default literature. Whereas in the west, story or novel is the default.[…] . I think that the difference really is in the West, we do not have a real close connection with poetry any longer, but you do. And I wonder why that is. I think what might be part of it is that we have a sedentary culture, […] whereas nomadic way is such that if you have bunch of books or even ipad is an extra material to carry around. So it all has to be in the head. So in order to remember things you need to make it memorable. So the idea of remembering by poetic language which presumably the original form of poetry, we have to remember epic and history. So you made it into beautiful poetry that we can remember with a scemer like a “Sul Tolgoi??”. But this has been lost in the west because we had centuries of books and now we have the internet, now we have the fantastic invention of computers. But here the computer is maybe not new but you still have a very strong oral culture and very strong nomadic sense even for people who lived all their lives in the city. Even way the language is formed the way two verbs working together – this is very interesting poetic way of doing it.Монголчуудыг ойлгох нэг гол суваг бол яах аргагүй уран зохиол. Манай ард түмэн урлаг уран зохиолыг нобелийн шагнал авах хэмжээнд хүртэл өргөж, хөгжүүлсэн авч эргээд шинжлэх ухаан техник талыг орхигдуулсан байгаа. Хаа ч газар очсон манайх шиг өргөн дэлгэр дэнж доргиох найр наадам тун ховор, мэдээж нэг хүнд ноогдох ДНБ-тэй харьцуулж яриж байгаа юм шүү дээ.
I think outside the range of Mongol studies, I think people in the west is inherently fascinated by Mongolia. It’s like Mars or Jupiter. I think this literature is somehow able to speak about Mongolia and about nomadic heart of Asia. Even for people who have to work in politics or in economics or biodiversity, in order to properly understand that they need, in my opinion, they need underpinning of culture and this culture is really expressed in literature.Яг цааш нь ярих гэж байтал Жагаа ах таслаад гол санааг нь дутуу гаргачих шиг боллоо. Дахиж уулзаж энэ залуутай энэ Монголын уран зохиолоос яг Монгол хүний ямар чанарыг үнэртэж болж байна, яаж Монгол хүнд нөлөөлж байна гэдэг талаар нарийн ярьвал их сонирхолтой санагдлаа. Сонирхвол энэ хаягаар орж үзээрэй. https://www.youtube.com/watch?v=VWn_JxK-6Ic&NR=1&feature=endscreen
Monday, August 13, 2012
Тоонд бус чанарт оршмой
Лондонгийн олимпоор амьсгалж буй мөчүүд дуусч байх шиг байна. Манай тамирчидаас гараанд гарсан, нутгийнхаа залуусын итгэлийг өвөрлөсөн хэдэн хүмүүс ээлж дараалан унаж, эцсийн шатанд орж чадалгүй хасагдсан боловч ерөнхийдөө олон хүмүүсийн элгийг тэвтээх тамирчид Лондонд авцан дээр төрлөө. Баяртай байна, бахархаж байна.
Бусад орны тамирчдийг харж байхад альваа зүйл тоондоо биш чанарт оршиж байх шиг. Хойд Солонгосын багт ганц бөх багтсан аж. Гэтэл тэрээр ганц дайчин ганцаардахгүй гэсэн шиг ганцаараа зүтгэсээр байгаад алтын төлөөх тэмцээн дээр манай эмэгтэй жудочийг ялсан Куба улсын тамирчныг ялснаар олимпийн аварга болж чадсан юм.
Өнөөдөр аль нэг салбарт хүч үзэж буй бид дэмжлэг бага, нөөц бололцоо хомс гэж сэтгэлдээн сэвс суулгах бус, харин ч ганц над дээр бүхэл бүтэн улс үндэстэний маань итгэл үнэмшил тогтож байгаа гэж мэдэрвэл амжилт ч түшдэг байх.
Wednesday, August 08, 2012
Economist June 16, 2012
An essay written by Venkatesh Rao, author, IT consultant and programmer, caused a stir in the blogosphere last year by suggesting that as many as one in four people could potentially transform themselves into ten-xers. Mr Rao divided daily tasks into short, low-value chores (answering e-mail, paying bills, going to the post office, etc) and lengthier, high-value activities (eg, coding software, composing music, writing books) that required a person's full creative juices to flow. The former he likened to aerodynamic drag; the latter to engine thrust. According to Mr Rao, boosting performance was simply a matter of increasing thrust and reducing drag. The greater the difference, the faster the mental processes would fly. All easier said than done. While managing the dreary drag work is something that can be mastered (or farmed out) without difficulty, thrust work is much harder to speed up. Creative tasks simply take longer to get started. But once underway, their momentum builds exponentially, until tiredness finally sets in and productivity falls. The creative momentum a person builds during a four-hour session is at least four times the peak momentum achieved in a two-hour session. Best, then, to schedule the longest blocks of uninterrupted time possible strictly for thrust work. Where Mr Rao's aeronautical metaphor stalls is when it comes to defining the engine for generating thrust. His tentative conclusion is that it has two components. One is a person's natural talent (for logic arguments, perfect pitch, or juxtaposition of words)—which may well be acquired in the womb. Lucky the few who are born with it. The other component is a person's capacity for metacognition. This psychological term describes the tricks people develop to control their own thinking processes. Figuring out how to do a particular task, and then making sure it is done correctly, involves cognitive processes of planning, evaluating and monitoring various activities—all of which people seem to get better at with practice."LINK Ажлын үр бүтээмжийг сайжруулж, алгуур хийх ажлыг агшин зуурт амжуулах агуу ухааныг хэзээ яаж хэрхэн сурах вэ гэдэг бол эргээд амжилтанд хүрэх тол хүчин зүйл болой гэж би хувьдаа бодлоо л доо. Хэрэвзээ ажлын даалгаврыг хоромхон зууртаа амжуулж, оройн хоолноос өмнө бэлтгэлээ хийгээд амжуулчихвал гэртээ ганцаараа гүюүрч суулгүйгээр ганц хоёр бодсон санасан зүйлээ эвтэйхэн шиг цаасан дээр буулгаж, ирээдүйд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө боловсруулмаар байдаг. Яарсандаа ч биш, зүгээр л бичих гэхээр энэ толгойд түмэн зүйл сэлгүүцэж, буман бодол эргэлдээд нэг л сэтгэл санаа тайван бус байгааг илтгэх юм. Урьд минь буй сонголтууд маань намайг тус бүртээ ондоо олон чиглэл салбар руу хөтлөн аваачих тул энэ замын уулзварт хийх тэрхүү шийдвэрийг нэг захаас нөгөө зах хүртэл нэг нэгэнгүй тунгаан бодож, шимтэн судлахгүй бол ганц хий гишгэхээс үүдэн хэдэн жилийн дараагаар хар толгойгоо нэгэнтээ буруутгах агшин ирэхээс ай миний бие айж эмээмүү.
Friday, July 27, 2012
“Who says meritocracy says oligarchy”
In order for it to live up to its ideals, a meritocracy must comply with two principles. The first is the Principle of Difference, which holds that there is vast differentiation among people in their ability and that we should embrace this natural hierarchy and set ourselves the challenge of matching the hardest-working and most talented to the most difficult, important and remunerative tasks. The second is the Principle of Mobility. Over time, there must be some continuous, competitive selection process that ensures performance is rewarded and failure punished. That is, the delegation of duties cannot simply be made once and then fixed in place over a career or between generations. People must be able to rise and fall along with their accomplishments and failures. When a slugger loses his swing, he should be benched; when a trader loses money, his bonus should be cut. At the broader social level, we hope that the talented children of the poor will ascend to positions of power and prestige while the mediocre sons of the wealthy will not be charged with life-and-death decisions. Over time, in other words, society will have mechanisms that act as a sort of pump, constantly ensuring that the talented and hard-working are propelled upward, while the mediocre trickle downward. But this ideal, appealing as it may be, runs up against the reality of what I’ll call the Iron Law of Meritocracy. The Iron Law of Meritocracy states that eventually the inequality produced by a meritocratic system will grow large enough to subvert the mechanisms of mobility. Unequal outcomes make equal opportunity impossible. The Principle of Difference will come to overwhelm the Principle of Mobility. Those who are able to climb up the ladder will find ways to pull it up after them, or to selectively lower it down to allow their friends, allies and kin to scramble up. In other words: “Who says meritocracy says oligarchy.”LINK Энэ өгүүлэл дээр дурьдсан "The Gatsby Curve" гэдэг ойлголт маш сонирхолтой санагдлаа. Үүний цаана баян хоосны ялгаа хэр байгааг харуулж байгаагаас гадна аавын цалин 1 хувь өсөхөд түүний хүүхэд ирээдүйд хэдэн төгрөгний цалин авах вэ гэдэг хүлээлтэнд яаж нөлөөлж байгааг харуулсан байна. Хэрэв энэхүү муруйг Монголд хийх гэж оролдвол ямаршуу дүр зураг гарч ирэхийг ер нь гадарлаж байна шүү. Ялангуяа уул уурхай, барилга хоёр дээр суурьлан өсөлт явагдаж байгаа үед газар болоод лиценз гэсэн хоёр салбарын хамгийн чухал хоёр хүчин зүйл бол эргээд "сүлжээ", "танилын хүрээ" цаашлаад "гар хүндрүүлэлт"-ээс шууд хамааралтай байдаг болохоор "The Gatsby Curve" дээрх босоо тэнхлэгийн хувьд Монгол нилээн дээгүүрт тавигдах байх даа. Та юу гэж бодож байна? Энд The Gatsby Curve-н талаар Кругман-ы нийтлэсэн өгүүлэл байна. LINK
Wednesday, July 25, 2012
Sunday, June 17, 2012
Уншсан хэдэн тайлангуудаас...
Ойрд хэдэн ханзны дундуур хэдэн репортууд унших шивдээ. Америк-н төрийн департамент-с гаргасан хүний эрхийн талаар репортыг уншиад Монголд ер нь байдал ямар байгааг гадны нүдээр нэг харав.
LINK
In 2010 there were 1,242 reported cases of domestic violence, nearly double the 720 in the previous year. The National Center against Violence (NCAV) believed that this was likely due to increased awareness of the resources available as a result of media campaigns about recent legislation changes. [...]According to the MSWL, there were 38 temporary shelters and orphanages, six or seven of which were government-run. There were also seven social service day care centers caring for 168 children. More than 1,100 children lived in shelters countrywide. Approximately 120 children were living on the street and 130 at dump sites. The MNFDPO estimated that of 33,000 children with disabilities, 60 percent failed to complete secondary education. The MNFDPO encouraged vocational education centers to work with children with disabilities so that they could eventually be capable of running small businesses. In another case the administration failed to enforce a 2009 court order requiring the compensation and rehiring of striking Aero Mongolia mechanics. When the strikers subsequently picketed, police forcibly removed the striking workers from the grounds while threatening arrest. The government also failed to enforce the law on employment stating that foreigners can be hired only for tasks that Mongolians cannot carry out--the Immigration Agency granted a work visa and the MSWL a work permit to a Dutch engineer to replace the striking workers. After the Supreme Court ruled against it, Aero Mongolia filed a new case during the year claiming the union to be illegal. The fired mechanics initially reported being blacklisted as a result of their union activities. Management ultimately hired back most but not all of the workers. An estimated 1,500 North Korean laborers were employed in the fields of mining, factory work, utilities, transportation, construction, customer service, and health.Америкийн гаргасан хүний эрхийн тайлангийн хариуд Хятад бас Америкийн хүний эрх гэсэн нэг тайлан гаргасан байна. Human rights record of USA in 2011 Сонирхолтой санагдвал энэ хоёр тайланг харьцуулж үзээд хүний эрхийн ойлголт Хятадад ямар түвшинд явж байгааг мэдэж болох юм. Хятадын тайланд дурдсанаар бол Америк улсад хэдэн гэмт хэрэг гардаг гэх мэт хүний эрхэнд шууд хамаарахгүй зүйлсийг оруулж улмаар Америкт хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг харуулахыг оролджээ. Үүний дараагаар Олон Улсын Шашин шүтэх эс шүтэх эрхийн талаар тайланг олж үзлээ. Тэр дундаас зарим нэг сонирхолтой санагдсан хэсгийг тавив. 2010 International Religious Freedom Report
Although there is no state religion, the Law on Religion and State asserts that the government shall grant proper respect to Buddhism as the predominant religion of the country for the sake of national unity and the maintenance of cultural and historic traditions. The government contributed financially to the restoration of several Buddhist sites that were important religious, historical, and cultural centers. The government did not otherwise subsidize Buddhism or any other religious groups. Unregistered religious institutions were often able to function in practice. Some institutions reported harassment by authorities and were unable to sponsor foreign clergy for visas. Unregistered churches allegedly experienced harassment by frequent visits from local tax officers, police, and other agencies Immigration officials also tried unsuccessfully to revoke his law license and asked his employer to fire him. The lawyer appealed the police fine, and the Supreme Court ruled in his favor. Nevertheless, the police continued to disregard the Supreme Court's judgment.Монголын мэдээг уншаад, Монголын талаар бичсэн эдгээр тайланг харж байхад хэдийгээр Монголын нийгэмд хүчний байгууллагууд нь иргэдийн төлөөл болсон хүмүүсээр удирдуулж, тэднээс тушаал шийдвэр авч ажиллаж байгаа ч гэсэн дээр гарсан тушаал шийдвэрүүд доод шатандаа хэрэгжихдээ асуудалтай байдгийг илүү ойлгож байна. Энэ нь эргээд иргэний төлөөл болсон хүмүүсийн удирдахуйн чадвар сайнгүй байгаагийн илэрхийлэл бол мөн боловчиг хүчний байгууллагын эрэг шураг болсон хүмүүсийн иргэний нийгэм гэсэн ойлголт хийгээд тэндний "rule of law"-н ойлголт бүрэн дүүрэн биш байгаатай холбоотой юм. Эндээс урган гарах нэг асуулт бол дээр гарсан шийдвэрийг төрийн аль ч түвшинд бүрэн дүүрэн хэрэгжүүлдэг болоход юу хийх ёстой вэ гэсэн асуулт юм. Үүнийг би Хятадтай харьцуулж хэлж байгааг бас анхаарах хэрэгтэй болов уу. Хятадын хувьсгалт намаас гарсан шийдвэр бүр хэрэгждэггүй ч гэсэн, бүгд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн шийдвэр нь ямар ч мужийн аль ч дүүрэгт очиж хүрдэгт энэ системийн нэг гайхалтай тал байгаа юм шиг. Ийм хэрэгжилт сайтай байгаагийн нууц эргээд юунд оршино вэ? Бас бодох л бодол. Shell Gas гэж нэг Gamechanger factor удахгүй эрчим хүчний салбарт нийлээн том байр суурь эзлэх нь байна. Үүгээрээ Америк, Хятад тэргүүний олборлогч болоод экспорлогч ч болж мэдэх юм. Тэгвэл Монголчууд бид үүнийг маш сайн харж, хөгжлийг нь мэдэх хэрэгтэй дээ. 2011 онд л гэхэд экспортын өсөлтийн бараг 50 хувийг нүүрс дангаараа эзлэж байсныг бодвол манай эдийн засагт том нөлөө үзүүлэх хүчин зүйл яах аргагүй мөн. Үүнээс гадна бид нар эрчим хүчний хараат бус байдлыг бий болгоход энэ шелл газ том тус болоо ч уу. IEA sets out the “Golden Rules” needed to usher in a Golden Age of Gas
Friday, June 08, 2012
Subscribe to:
Comments (Atom)







