Өнөөдөр миний дотор хоосон оргиод, цээжинд дотороос хүсэл хясал огшин хоолой дээр тээглэж орхисон нэг л хачин өдөр болж өнгөрлөө. Үнэнийг хэлэхэд надад өнөөдөр дутагдаж гачигдаад гай болж, өлсөж ядраад там болсон явдал огт үгүй билээ. Гэвч хоолой дээр зангирсан энэ угшил надаас юуг нэхээд байгааг би яг таг мэдэж байна. Дурлалт залуу эсвэл хайртаа бүсгүйгээсээ хүн хэдэн мянган бээрийн хол байхад юу мэдэрдэг тэр л мэдрэмж, эргэн нийлэх гэсэн тэр л хүсэл миний дотор тэсэхээ байгаад гадагшлахыг завдаж байгаа нь энэ юм гэдгийг би сэтгэл зүрхээрээ мэдэрч байна.
Хорин хэдэн жилийг хорвоо дээр өнгөрөөхдөө би дурлаж явснаа нуух юун. Их сургуульд ороод анх танилцаж байсан түүнтэй би долоо хоногийн 6-н өдөр, өдөрт дор хаяж 3-н цаг хамт байсаар их сургуулийн 3-н жилийг ардаа орхижээ. Тэр минь байсан учраас их сургуульд сурах хугацаандаа ганцаардах, гуниглах гэсэн ойлголт надад бараг үгүй байсан билээ. Нутаг усаа санаж, гэр орноо үгүйлэх тэр мөчид би түүн дээр л очиж сэтгэлээ сэргээдэг байсан юм.
Би түүнтэй байхдаа заримдаа өөрийгөө хаана байгаагаа мартдаг байлаа. Өглөөний нар мандаж амжаагүй байхад тэртээх уулсыг ширтэнгээ түүнийг би илбэн, хоёулаа хамт байгаадаа ямар их баярладаг байсан гээ. Уулын цаанаас аажимаар мандах нарыг бид хоёр хичнээн ч удаа хамтдаа харав даа. Өглөөний нарны бүлээн туяанд шарагдан байхдаа би заримдаа ертөнцөөс тэр чигээрээ тасарчихаад, би яах гэж амьдардаг, яах гэж төрсөн гэдгээ хүртэл мартчихдаг байсныг одоо бодоход тун ховор тохиолдох мөчүүд юм шиг санагдах юм.
Намайг хэн бэ гэдгийг тэр надад мэдүүлж өгсөн. Анх түүнтэй би учирхад өөрийгөө хэн гэдгээ, миний тэсвэр хатуужил хаана очиж зогсохоо, би ер нь юу хүсээд байгаагаа ойлгож амжаагүй сэтгэлийн хөөрөлтэй жаал байваа. Харин тэсвэр тэвчээр гэдэг нь эрдэм ном шиг сурдаг зүйл болохыг, хүний гоо үзэсгэлэн гаднаа биш дотроо оршидогийг, зорилготой хүн нь хүссэн зүйлийнхээ төлөө амь тавин тэмцдэгийг тэр надад зааж өгсөн юм. Түүнтэй өнгөрүүлсэн мөч бүхэн надад зовлон гатлах урам хайрлаж, түүнтэй учирсандаа би хорвоогийн бүхий л бэрхшээлийг даван гарах итгэл найдвартай болж үлдсэн билээ.
Гурван жил гэдэг бага сонсогдовч, тэр бид хоёрын харилцааг бодохоор үнэндээ маш удаан хугацаа байсан юм. Хэдийгээр тэр надад нэг ч үг хэлэх чадваргүй байсан боловч би түүнийг үг үсэг хэлүүлэлгүйгээр ойлгож чадах болтлоо дотносон байсанаа одоо танд нуулгүй хэлье. Энэ хугацаанд би түүнийг гандсан үед нь хэрхэн тордон, яаж арчилж авч явахыг хэнээр ч хэлүүлэлгүй сурсан байлаа. Харин миний сэтгэл гэгэлзэж, оюун бодол минь булингартан байхад тэр л намайг баярлуулан хөгжөөж, мууг сайнаас нь ялгах ухаан хайрлаж байсан.
Тиймээ, би завиндаа дурласан байсан юм. Ямарай ч энэ дурлал бол миний амьдралдаа учирсан анхных нь байсан бөгөөд магадгүй сүүлийнх нь ч байж магадгүй. Аль нь ч байсан түүнтэй өнгөрүүлсэн мөч бүхнийг би сэтгэл зүрхэндээ нандигнан хадгалах болно. Азийн цээжинд хөлөө олохын цагт би чамдаа эргэн очиод тэнгэрийн хаяаг бараадан хамтдаа сэлүүрдэж, зөвхөн хоёулахнаа байх тэр л мөчийг дахин амсана гэдэгтээ би итгэлтэй байна.