Monday, October 19, 2009

Хар Даваа гараг


22 жилийн өмнөх энэ өдөр буюу 1987 оны 10-р сарын 19-ний даваа гараг нь "Хар Даваа" гараг гэж түүхэнд үлджээ. Гонгконг-с эхэлсэн аюул Америкт очиж ниргэснээр Доу Жонс-н Үйлдвэрлэлийн Дундаж тухайн үедээ 508 пойнтоор буюу 22.61%-р бууж байсан байна. Год блесс!

Дараачин хар гараг нь яг хэзээ болохыг хэн ч хэлж үл мэднэ. Гэхдээ энэ хар гарагуудыг марталгүй санаж явах нь ирээдүйд учирч болох аюулаас сэргийлэхэд туслах буйза!

Friday, October 16, 2009

Санхүүгийн хямрал толгой сайтай залуучуудаас болсон уу?

Нью Йорк Таймс сонин дээр нэгэн сонирхолтой нийтлэл гарсан нь Калвин Триллингийн нийтлэл байв. Тэрээр нэгэн хижээл насны хүнтай ярилцсанаа бичсэн бөгөөд цаадах хүн нь түүнд "санхүүгийн хямрал толгой сайтай залуучууд л Валл Стрийт руу очсоноос үүдэн гарсан" гээд, үүнийгээ юу гэж тайлбарласанаа бичсэн байна. Тэгвэл өчигдөр Паул Кругман энэ хүний ярьсан зүйлийн нэг гол хүчин зүйл болсон "сурлагаа доогуур хүмүүс нь өмнө нь Валл Стрийт рүү явдаг байсан" гэсэн нэгэн статементийг баталсан бичлэг оруулж. Тэгвэл үнэхээр сүүлийн үед толгой сайтай залуус Валл Стрийт рүү ороод өмнө нь ороод төвшин ахисан сурлага муутай хүмүүсийн удирдлаган доор ажилласанаас өнөөгийн энэ санхүүгийн хямрал үүслээ гэжүү?

Дээрх сонирхолтой нийтлэл, бичлэг хоёрыг доорх ЛИНК-с авна уу.

Калвин Триллинг
Паул Кругман

Thursday, October 15, 2009

Blog Action Day

Өнөөдөр цас бударсан намрын сайхан өдөр байлаа. Энэ өдрийн сайхныг баясан таашаахдаа та бид бүхэн эх дэлхийгээ өөрсдийн гараах хэрхэн хайрлан хамгаалж, цаг уурын өөрчлөлтийг бууруулах тал дээр хувьдаа ямар зүйл хийж бүтээж болохыг бага ч болов бодон өнгөрүүлвэл ирээдүй хойч үед маань тустай билээ.

Дэлхийн цаг уурын өөрчлөлт хүмүүн бидний амьдралд маш их нөлөөлж байгаа билээ. Цаг агаарын өөрчлөлтийг Гүүгль-н зүгээс харуулсан газрын зургийг харахыг хүсвэл ЭНД ДАР

Дэлхий дээр ямар өөрчлөлтүүд гарч, энэ нь дэлхийн өнцөг булан бүрт оршин амьдарч буй хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг бага ч болов мэдэхийг хүсвэл ЭНД ДАР