Амьдрал үе үе баяр баясалаар бялхаж, заримдаа гуниг гутарлаар дүүрэх хэдий ч цаана л нэг хөнгөн инээмсгэл зогсолтгүй сэтгэлийн галыг тордож байх юм. Өдөр бүрийг шинээр эхлэхүй дор өглөөд өлөн баавгайн бөгснөөс хазаад авахад бэлэн босч, оройдоо орсон буурын хүчээр унтах нь юутай таатай.
Хавар болж хамаг амьтан ичээнээс гарч, хөвчийн ойн нам гүмийг эвдэн энэгүүр тэнэгүүр гүйлдэцгээх нь гүйлдэцгээж, нэг модноос нөгөө модруу үсэрч цовхрох нь цовхорцгоож байгаа даа гэж бодохоор хотын амьдралаас салж, ойн гүнд очиод хөлөө ачаад шүгэлдээд хэвтчихмээр ч санагдах юм. Хотын шуугиан, талбайн жагсаал, замын түгжрэл, ажлын ачаалал гээд нэрлээд дурдаад байвал үс цайж нүүр үрчийхээр их стресс хөдөлгөх үйл явдлын жагсаалтыг гаргаж ирж танилцуулж болох боловч энэ бүх үйл явдалтай эвлэрэн бүгдийг өдөр тутмын нэгэн амьдралын хэв маягийн багахан хэсэг хэмээн харах аваас гомдоллож, гоншигнох ямар ч хэрэггүйг бид бүгдээр ойлгох юм.
Би ч хотод хэдэн жил бас чадлын хэрээр лааз хөшиглөөд, сачий хүрвээс хөшиглөсөн лаазаа гоол оруулчих гээд үзсэн боловч нэгэнт цаг хугацаа хүнийг хаана гоол оруулах оруулахгүйг хүлээх учир үгүй тул мөч бүхэн санаж байснаас хурдтайгаар нисэн өнгөрч, миний харсан боломж бололцоог надад ашиглуулах хором өгөлгүйгээр аван оджээ. Нөгөө талаас амьдралын тогоонд буцлах зуур өвгөд хөгшдийн хэлдэг гэрэл тэртээ алсад бүдэгхэн сүүмийж, тэнд хүрэх зам тод биш авч торойн харагдахын сацуугаар зам дээрх аалзны шүлс хаана хаана хэрэлдэн хэлхэлдэснийг бага л болтугай мэдчихсэн юм шиг нэг тиймэрхүү сэтгэгдэлтэй байгааг бодоход бас ч гэж цаг хугацааг дэмий дэнжигнэж өнгөрөөгөөгүйн буян гэлтэй. Амьдралын зааж буй хичээлийг анхааралтай сурч, бие махбодь зүрх сэтгэлээрээ мэдэрч хүлээн авч байгаад миний жижигхэн тархны бижигхэн нугалаасууд нэмэгдэж, тухай бүрт холбоосууд ихсээ юм боловуу хэмээн бодох авч, хааяа нэг зүрхний гүнд цаанаа л нэг өлөн гуниг будантаж, ганцаардлын мэдрэмжийн өмнө харц дультраж байгааг бодоход амьдрал гэмээнэ ганц ухаан мэдлэг, ур чадвар биш, бид бүгдийн нэгэн хоромд илэрхийлж үл чадах хувь хүний аз жаргалын мэдрэмж, түүний үргэжлэл юм шиг.
Арван жилийн өмнө энэ өдөр би Африк тивд ажиллаж амьдарч, тэндэхийн зовлон жаргалаас өөрийн савны хэмжээгээр амсч мэдэрч явжээ. Арван жил юутай хурдан, юутай удаан өнгөрөө вэ. Арван жилийн өмнө тэр өдөр би арван жилийн дараа юу хийж, юу болно гэж бодож явсан юм бол?