Friday, March 16, 2012

Patrice Brodeur

Шашин судлалын маань профессор Патрис Бродиур

http://www.youtube.com/watch?v=QOOsBK4Q_aM
http://wn.com/Patrice_Brodeur_Religion

Economist Radio
http://soundcloud.com/theeconomist

Saturday, March 10, 2012

Бас бус

Баабар ахын бичсэн ном бүрийг 10-н жилд байхдаа уншиж дуусгаж билээ. Алтан гурвалжин, Нүүдэл суудал, Бүү март, Дори идэр дүүдээ гээд л анх уншиж байсан номнууд тод санагдаж байна. Түүнээс хойш гадаадаар явахдаа дандаа түүний бичсэн нийтлэлүүдийг шимтэн уншдаг байлаа. Гэвч сүүлийн хэдэн жилд түүний нийтлэлүүд хэсэг хэт нэг талыг баримталсан санагддаг, бас өөрийн хэлж буй зүйлүүд түүний үйлдлүүдтэй зөрдөг юм гэдгийг биеэр мэдэрснээс хойш гомдсонуу яасан ямар ч байсан уншихаа больсон юм. Харин сая санаангүй түүний бичсэн нэг өгүүллэгийг гарчигласан чинь хэдийгээр өөрийн стивь, цаана л нэг ёжтой илэрхийлэл бүр яг хэвээрээ. Харин илүү гүн шинжилгээ хийж, илүү холыг хардаг болсон юм уу гэсэн бодол төрөв. Мэдээж Бүү Март номыг уншаад, Алтан гурвалжинг харахаар макро хэмжээнд төсөөлж, илүү томоор хөдлөхийг хүсдэг нь харагдаж байсан л даа. Гол нь дотоодын жижиг факторуудыг орхигдуулж, нийтийн хандлагыг хэр мэдэрдэг нь асуултын тэмдэг байсан юм. Одоо бол тэрийгээ илүү сайн мэдэрч, нийгмийнхээ эмзэг цэгийг илүү сайн хардаг болсон юм шиг санагдлаа л даа. Аргагүй дээ манай хүн ч насаараа л энэ нийгэмд чинь буцаллаа шүү дээ ккк
Ядуу, баян гэх тодорхойлолт нь тухайн хүний субъектив үнэлэмж. Харин ядуурал гэдэг бол нийгмийн үзэгдэл, эдийн засгийн категори. Нийгмийн үлэмж хэсэг нь ядуурлын төвшинд очвол нийгэм өөрөө тогтворгүй болж дайн байлдаан өвчин тахал, хувьсгал, анги хоорондын болон үндэстэн овог угсаатны тулалдаан буй болдог. Дайн, хувьсгал, өвчин тахал, байгалийн гамшиг, эдийн засгийн хямрал зэрэг нь нийгмийг хамарсан гэнэтийн ядуурлын цаад шалтгаан болно. Харамсалтай нь ядуурлын эсрэг энэ мэтийн гэнэтийн хөдөлгөөн нь ядуурлыг зогсоох биш харин ч улам гааруулах өдөөлт болдог билээ. Бүр хүн ангаймаар цаад шалтгаан нь нийгмийн баялагийг эзэмшигч цөөн хэдэн хүмүүсийн хоорондын тэмцэл, хөрөнгө мөнгө, эрх мэдэл булаацалдсан бүлэг хоорондын дайсагнал нь нийгмийг гэнэтийн хөдөлгөөнд оруулж ядуурал гуйранчлалыг улам гааруулдаг. Үгүйдээ л түүх, философи, социологи, нийгмийн психологийн олон сурах бичигт ингэж өгүүлсэн байна.

Монголд байхдаа Баяр дарга, Баабар хоёр нийлээд нийлээд шар дээлтийг барахгүй юм гэж сонсож байсан харин энэ удаад манай хоёр нийлүүлч бас гайгүй ч болох юм уу гэж бодох шиг. Харин шар дээлт маань айдагаа авдрандаа хийцэн юм шиг л сонсогдох юм. Сонгуулийн өмнө очиж жүжиг хэрхэн тавигдахыг үзэх юмсан. :)

Мөнх-Эрдэнийн блог дээрээс Монгол Улсын Их Сургуулийн Нийгэм, Соёлын Антропологийн тэнхим ажилладаг Д.Бум-Очир гэдэг залуугийн "Ижилсэл дэх өргөн хэрэглээний барааны мөн чанар: Монголын хомсдол ба Монгол бусын илүүдэл" гэдэг сонирхолтой нийтлэл олж уншлаа. Бодмоор ч юм их байна. Тэрээр дүгнэхдээ:
[...]Байрон хүмүүсийн ижилсэл гэдэг бол хүний эзэмшиж (possess) байдаг зүйл гээд, цааш нь энэхүү эзэмшиж байгаа онцлог шинж нь тухайн ижилслийн бүлгийн гишүүн болсноор бий болдог (Byron 1996: 292) гэжээ. Харин Дээд Монголчуудын хувьд бол яг эсрэгээр буюу эзэмшиж буй онцлог шинж нь тэднийг тухайн ижилслийн бүлгийн гишүүн гэж тооцох эсэхийг шалгах хэмжүүр болж байна.[...]
Энэ өгүүллийн угсаатны зүйн баримт антропологийн ижилсэлийн талаарх нэгэн чухал онолын агуулгатай зөрчилдөж байдаг. Барфийн сонгодог тодорхойлолтоор бол үндэстэн угсаатан гэх ухагдахууныг агуулж байдаг хил хязгаар (boundary) тэр хил хязгаар дотор байгаа ижилсэлийн агуулгаас илүү чухал байдаг (Barth 1982: 15) гэжээ. Өөрөөр хэлбэл, үндэстэн угсаатны ижилсэлийн хил хязгаар тухайн үндэстэн, угсаатны ижилсэлийг тодорхойлж байдаг байна. Барфийн санааг ухаж ойлговол, жишээ нь, Монгол эсвэл Төвд гэдэг мөн эсвэл биш гэх ижилсэлийн зааг ялгааг чухалчилдаг гэж үзэж байна. Харин миний энэ өгүүлэлд гарч буй угсаатны зүйн баримтаар бол Барфийн үзлээс яг эсрэг агуулга ажиглагдаж байна. Зааг ялгаанаас илүү хэр зэрэг Монгол вэ гэдэг агуулгыг нь чухалчилж байгаа юм. Нэг талд төр засгийн зүгээс, нөгөө талд Дээд Монголчууд өөрсдөө үндэстний ижилсэлээ агуулгын түвшинд зэрэглэл бий болгон бодитой тодорхой шалгуураар хэмжин хэн хэр зэрэг Монгол болохыг хэлж байна. Энэ тохиолдолд хил хязгаарыг буюу зааг ялгааг биш харин агуулгыг ихээхэн чухалчилж байгаа бөгөөд Барфийн үздэг шиг хил хязгаар нь ижилсэлийн агуулгыг тодорхойлж байгаа хэрэг биш харин үүний яг эсэргээр агуулга нь ижилсэлийн хил хязгаарыг тодорхойлж байна.

гэсэн байна. Гэвч үүнийг уншаад Хятад улсан амьдарч, өдөр тутам тэд нартай харьцаж байгаагийн хувьд өөрийн төрсөн сэтгэгдэлийг бас хуваалцая гэж бодлоо. Хятадууд тариачидаа болон бусад жижиг үндэстэн ястангуудыг цэвэр хүчээр шахуу, ялангуяа эдийн засгийн хүчин зүйлээр шахаж орчин үеийн амьдрал руу оруулж байгаа гэж хэлж болно. Бум-Эрдэнэ-н бичсэн дээр байсан "30000 юуаны" 10000-г нь засгийн газраас байшин сав барь гэж өгдөг шиг нүүдлийн амьдралтай монголчуудыг энгийн байшинд оруулахад хүртэл татаас өгч байгаа. Байрлал, нөхцөлөөс шалтгаалаад өөр өөр татаас өгч, нүүдлийн амьдралаас шилжүүлэн суурьшмал амьдрал руу маш хурдан оруулж, дасгаж, дараачийн үеийг нь байшин саванд өсгөсөн, хятад сургуульд сурсан, хятад соёлоор хүмүүжсэн хүмүүс болгон хөгжүүлж байгаа гэж хэлж болно. Мэдээж хэл усыг нь 50-н жилийн дотор өөрчилж болохгүй болохоор цаг хугацаа зарцуулан хүлээж байгаа биз. Гол нь тэдний бодлого бол аль болох хурдан хугацаанд уусган авахад оршиж байна гэж бодож байна. Учир нь ууссан хойно хятад монгол хэмээн хуваагдаж ялгарахгүй, тэгэх шаардлага ч байхгүй болох юм. Миний энд хэлэх гээд байгаа гол зүйл бол оюуны хувьд биш, харин амьдарч буй орчинг нь илүү түлхүү өөрчлөх гэж оролдож байгаа нь Хятад хэлбэрийн модернизаци буюу орчин үе рүү шилжүүлэх арга. Монголд суурь капитал болох мөнгөний асуудал ихтэй учир засгийн газраас дэд бүтэц дээр голдуу анхаарч чадахгүй байгаа учир хүмүүсээ 21-р зуун рүү илүү оюуны хувьд буюу боловсрол, сэтгэлгээгээр нь түлхүү оруулах тал дээр анхаарч байна. Миний бодлоор малчид байна уу тариаланчид байна уу хамаагүй орчин үе рүү хөл алхуулахын тулд хамгийн түрүүнд дэд бүтэцийг байгуулах хэрэгтэй болов уу. Тэгж байж, яаж амьдрах, ямар хүлээлттэй болох зэрэг нь хүмүүсийн толгойд буух байх. Ингээд бодохоор Broken Window-н онол санаанд орж байгаа юм. Хүмүүс орчиноосоо шалтгаалан хүмүүжиж, тэдний зан үйлдэл орчинтойгоо нягт холбоотой байнаа гэсэн үг л дээ.

Орчуулгын талаар сонирхой нийтлэл уншлаа.
тооны нэрийн ард орж буй нэр үгэнд олон тооны дагавар залгадаггүй. Тэгтэл гуч гаруй хонинууд гэж ярих болсон байна. Монгол хэлний өвөрмөц зүй тогтоолоор бол, сүрэг хонио ч ганц тооны хэлбэрээр хэлдэг. Дээр би “Дорж хонио хариулж явлаа” гэсэн өгүүлбэр эш татсан. Дорж ганцхан хонь хариулж яваагүй нь ойлгомжтой биздээ. Хэрэв ганцхан хонь хариулбал хөтлөж явах байлгүй

http://mongoliantranslation.blogspot.com

Vesna Wallace гээд профессор Монголын шашин гээд хичээл Берклей-н Их Сургуульд зааж байх юм ккк. Болдогсон бол юу заахыг нь сонсохымсон. Нээлттэй тавьдгүй л юм байхдаа.

Power of Habit гэж ном сая уншиж эхэллээ. Тэгээд амазон дээр номын талаар хартал манай 6-н сарын сонгуульд хэрэгтэй байж магадгүй нэгэн сонирхол татсан зүйл уншив. Магадгүй хотын захиргаа сонгуулийн дараа хэдэн өдрүүдэд түц-нүүдийг "хааж"/амрааж, гадуур хоол унд зарахгүй байвал өнгөрсөн сонгууль шиг юм болохгүй ч байж мэдэх нь:
I first became interested in the science of habits eight years ago, as a newspaper reporter in Baghdad, when I heard about an army major conducting an experiment in a small town named Kufa. The major had analyzed videotapes of riots and had found that violence was often preceded by a crowd of Iraqis gathering in a plaza and, over the course of hours, growing in size. Food vendors would show up, as well as spectators. Then, someone would throw a rock or a bottle.
When the major met with Kufa’s mayor, he made an odd request: Could they keep food vendors out of the plazas? Sure, the mayor said. A few weeks later, a small crowd gathered near the Great Mosque of Kufa. It grew in size. Some people started chanting angry slogans. At dusk, the crowd started getting restless and hungry. People looked for the kebab sellers normally filling the plaza, but there were none to be found. The spectators left. The chanters became dispirited. By 8 p.m., everyone was gone.

Tuesday, March 06, 2012

Kindle-с салахгүй болох нээ


Анх 2010 онд киндль аваад тухайн үедээ л цаг гарвал барьж авдаг байж. iPad-г бодвол авсаархан, нүдэнд ямар нэг гэм хор байхгүй, интернет оруул орчино гээд давуу талуудтай байж билээ. Гэвч би өөрөө номон дээр тэмдгэлгээ хийдэг, түүнийгээ дараа нь эргүүлж харах хэрэгтэй үедээ харна гэж хадгалдаг байсан юм. Аль ч интернеттэй газраас ороод харчиж болно гэдэг утгаар нь BOOKS гэсэн блог хүртэл нээж тэрэн дээрээ үзсэн кино, уншсан номоо тавьж ирсэн. Гэтэл киндль-д маань бүх тэмдэглэгээнүүдийг маань хамаад нэг багц болгоод и-мэйл хаяг руу минь явуулдаг функц байхгүй байсан тул нэг хэсэг iphone-ны iBooks гэдэг програм ашиглаж баахан ном уншлаа л даа. Хамгийн таалагдсан зүйл гэвэл тэмдгэлгээнүүдээ өөрийг и-мэйл дээр хадгалж хоцрох. Гэтэл киндль-н хувьд зөвхөн албан ёсоор худалдаж авсан номнууд дээр л энэ функц ажиллаж, харин миний өөрийн оруулсан номнууд дээр ашиглах боломжгүй байсан билээ.
Харин kindle 3.3 хувилбарыг суулгасны дараа шууд л бүх тэмдгэлгээ маань текст форматаар киндль дээр гардаг болчиж. Тун ОЛЗУУРХУУШТАЙ!За ингээд киндль-н эрин үед дахин эхэллээ дээ. Одоо тэгээд audiobooks гэж хайхгүй зүгээр л шууд киндль дээрээ TEXT TO SPEECH-г ОN болгоод гээд л хэвтээд хажууд чинь киндль ном уншиж өгдөг болж. Юутай амарав айн?
Эсвэл киндль-н надад унших хурд бага байвал тэгээд Бээжинг-н номер нэг гээд байгаа СПАРК диско клуб-н mix-г сонсонгоо номоо уншаал сууж байх нь дээ.
Jane Austin гэх мэт хэдэн хүмүүсийн царайг харсаар байгаад уйдав. Тэгээд сая киндль-ээ JAILBREAK хийж (ЛИНК) өөрийн сонирхсон screensavers-г оруулдаг болголоо. Хүсвэл та бүхэн JAILBREAK хийгээд өөрсдийн сонирхсон скрийн-ээ тавиарай. Доор хэд хэдэн өөрийн киндль дээр зориулан гаргасан хэдэн screensaver-г тавьлаа. Дуртай нэгэн нь авч ашиглана биз.




Monday, March 05, 2012

Amelie


Амьдрал үнэхээр баян юмаа. Хүссэн бүхнээ хийж, хүлээсэн зүйлдээ хүрэх шиг сайхан зүйл байддаггүй биз. Гэхдээ энэ бүгдэд хүрэхдээ, эдгээр ажлыг гүйцэтгэхдээ бэрхшээлгүйгээр хийвэл амт болоод чанар нь сэтгэлд хүрэхдээ дундуур байх байлгүй дээ. Хүн гэж амьтан заавал ядарч зовж, хүсэж хүлээж байж альваа зүйлийн үнэ цэнийг ойлгодог юм шиг. Тэгж ойлгосон ойлгоогүй амьдрал үнэхээр баян. Эргэн тойрондоо болж буй зүйлийг зорилгын хойноос хэт хөөж явахдаа анзаарч харж, үзэж ойлгон туулж буй амьдралынхаа алхам хором бүрээс аз жаргалыг шингээн авч чадаж байвал үнэхээр үүнийг гайхамшиг гэхээс өөр юу гэхэв. Гэтэл биднээс хэд нь шингээж чаддаг вэ?

Аmelie гээд кино үзлээ. Гоё гэдгийг сонсоод бүтэн 9-н жилийн дараа нэг үздэг юм байж л дээ. Эмилие бүсгүй зөвхөн өөрийнхөө төдийгүй орчин тойрныхоо хүмүүсийг хэрхэн чимээгүйхэн өөрчлөж байгааг, тэдний амьдралыг илүү баян, илүү утга учиртай болгож чадаж байгаа явдал бол гайхамшиг юм. Эр хүн зөвхөн өөрийгөө биш бас бусдийг, ялангуяа түүний ойр байгаа хүмүүсийг бусдад мэдэгдэхгүйгээр алхам бүрээр өөрчилж байвал тухайн хүний амьдрах орчин өөрөө удахгүй өөрчлөгдөж, хүнийг илүү хөгжүүлж, амьдралыг баяжуулна гэдгийг харуулаад ч байх шиг. Амьдрал дээр ийнхүү хүрээллээ гэлгүй бүхэл бүтэн гэр бүл, тосгон тэр буйтугай нийгмийг өөрчилж байгаа олон сайхан чадалтай хүмүүс бий. Даанч тэдний талаар байнга сонсохгүй юм даа. Түүний нэг бол Paul Farmer юм. Mountain beyond mountain гэдэг номон дээр түүний Хайти-д хийж буй сайн дурын үйлсийн тухай их гоё бичсэн байна лээ. Энэ номыг уншихад хүн хүндээ итгэх, хүн хүнийхээ төлөө гэсэн тэр сэтгэлийг мэдэрсэн юм. Бас гоё ном.
Эмилие киноноос өөрийн таалагдсан хэсгийг ишлэн тавьюу:
Nino is late. Amelie can only see two explanations. 1 - he didn't get the photo. 2 - before he could assemble it, a gang of bank robbers took him hostage. The cops gave chase. They got away... but he caused a crash. When he came to, he'd lost his memory. An ex-con picked him up, mistook him for a fugitive, and shipped him to Istanbul. There he met some Afghan raiders who took him to steal some Russian warheads. But their truck hit a mine in Tajikistan. He survived, took to the hills, and became a Mujaheddin. [Increasingly angry] Amelie refuses to get upset for a guy who'll eat borscht all his life in a hat like a tea cozy.

Saturday, February 11, 2012

What life at its best can offer us?


Today I was talking to someone who is close to me. The whole conversation reminded me what David Brooks said: “Emotion is the foundation of reason because it tells us what to value”. Once we know what to value then we understand how to prioritize them. It gives us certain benchmark so that we know what is important. Without emotion, we might not understand what’s the important to us and thus miss out on what life at its best can offer us. I guess we miss out in one way or the other anyway and suffer on the way to wisdom. May the lord bless us!

Tuesday, January 17, 2012

НЭГЭН ДҮҮД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Амьдрал гэх эх далайн эрэг дээр дөнгөж хүрээд гайхан зогсож буй чамд ирээдүйд энэ далайгаас амсах их хувь бий билээ. Нүдээр үзэж гараар барихаас авахуулаад оюундаа тунгааж сэтгэлдээ хадгалах олон зүйл байгаа гэдэг илэрхий. Энэ бүгдийг тойрч биш туулж байж, шантарч биш шийдэж байж л бид бүгд өөрсдийн потенциалдаа хүртэл өсөн дэвшиж, хувь хүнийхээ үүднээс хөгжин боловсорч, нийгэмдээ өөрсдийн гэсэн байр суурийг олж авна. Их сургуульд орсноор, тэнд сурснаар, сургуулиа төгсөж ажилд орсноор хүмүүс нас биеэнд хүрдэг гэвэл худал хэлсэн болох биз ээ. Өдөр болгон бидний хийдэг зүйлс, бие биендээ хэлэх үг, хоорондоо ярьдаг яриа, тэднээс хүлээж авч буй сэтгэгдэл, бидний өсөн торниж буй орчин, орчинтойгоо харилцаж буй бидний үйлдэл, өчүүхэн төдий ч гэсэн хүлээж буй үүрэг гээд өдөр тутмын хэн ч үл анзаарам зүйлс хүртэл бидний хөгжих үйл явцын нэгэн эд эс болж, хүмүүжих тэрхүү явцыг бүрэлдүүлж өгдөг. Энд би чамайг тэнгэрт тулам мөрөөдөлдөө автан, агуу хайрын түүхэнд итгэсэндээ амьдралын багана болсон энэхүү өдөр тутмын чимхлүүр зүйлсийн үнэ цэнийг ухааралгүй орхих вий гэж санаа зовж байна. Тийм ч учраас эдгээр жижиг ч гэлээ жижигдэхгүй үйлдэл бүрдээ мэдэрч ухаарч яваасай гэсэн хэдэн үгээ доор сийрүүлвэй.

Хүн болсон хойно алдалгүй яахав, гэхдээ алдаанаас юу сурснаа бүү март
Төгс хүн гэж байдаггүй болохоор хүн бүр алдаа гаргадаг. Гэвч бид гаргасан алдаагаа ухамсарлахгүй, ухамсарласан ч гэлээ түүнийгээ огт хэрэггүй мэт үзэж, мартаж орхивол хувь хүн болж хөгжих явц зогсоно. Зарим нэг хүмүүс алдаа гаргасан ч гэлээ өөрөөсөө өө сэв эрэх биш, харин бусдаас буруу хайж, гадны хүчин зүйл мэт ярьдаг. Альваа тохиолдолд гадны хүчин зүйл байхаас гадна өөрийн ороцоо байж л байдаг. Гадны хүчин зүйлийг хичнээн мэрийгээд ч өөрчлөх боломжгүй нөхцөл байдаг гэдгийг би мэдэх авч, тухай бүрт өөрийн оролцоо хамт явж байдаг гэдгийг бас мэддэг юм. Тиймээс би өөрөө яаж оролцов, миний хэлсэн, ярьсан, хийсэн, бүтээсэн зөв үү гэж өөр өөрөөсөө асууж, үйлдлээ дахин нэг цэгнэж үзвэл зөвхөн гадаад хүчин зүйлээс бус, өөрийн буюу надаас хамаарсан хүчин зүйлээс алдсан байж мэдэх тэр алдааг шүүн илрүүлэх боломжтой болох бий вий. Гэвч ихэнх хүмүүс алдаагаа ухаардаг, гэвч тэр алдаагаа, яагаад алдсанаа мартаж орхидог. Хэрвээ хийсэн алдаагаа, сурсан сургамжаа мартаж орхивол алдаа хийгээгүйтэй адил болох бус уу? Альваа нэг алдаа хийснээ ухамсарлах үед төрөх “арай ч дээ” гэсэн сэтгэгдэл, үүнээс үүдэх зовлон шаналал бүр хүнийг сургамжилж, хүмүүжүүлж өгдөг гэж би боддог. Тиймээс ч энэ бүгдийг хаяж биш, хадгалж явах нь зөв юм болов уу гэж би бодном.

You are not the center of the universe:
Чи бол энэ ертөнц дээрх нэг хүн биш, бусад хүмүүсийн хайрыг хүлээх ганцхан зүрх биш гэдгийг эрх биш мэдэж байгаа байлгүй дээ. Хэрвээ чи үнэхээр үүнийг мэдэж байвал одоо өөр өөрийгөө гаднаасаа харж, бусдын нэгэн адил энгийн нэг хүн гэдгээ зүрхний зүрхэнд хүлээн зөвшөөрч, бусадтай адил байгалийн жамаар цаг нь болохоор эх дэлхийдээ эргэн нэгдэнэ гэдгээ ойлгохыг хичээгээрэй. Чамайг аав чинь, ээж чинь ойр дотны хүн бүр авьяастай, гоц ухаантай, хайр булаам гэсэн үгсээр хайр найргүй бөмбөгдсөн байж болох юм. Мэдээж хүн бүрийн аав ээж, ахан дүүс нь эдгээр үгсийг харамгүй хэрэглэдэг биз, хэрэглэх ч эрхтэй биз. Хэлсэн бүрт хүсэл биелэх биш, хэлсний тоогоор ухаан тэлж авъяас хурцлагдах биш дээ. Харин сайныг билэгдсэн хайрыг даалгүй биеэн тоож, хүн бүрийн анхаарлын төвд орохыг завдах увайгүй бирдийг сэтгэлийн угт савнаас нь гаргах вий. Өөрийг биш өрөөлийг гэсэн сэтгэлээ илүү тэтгэж чадвал энэ бирдийн аюулаас айх юун.
Энд би чамайг бусад хүний нүдээр өөрийгөө хар гэж хэлээгүй шүү, харин гаднаасаа би хэн бэ гэдгийг л мэд гэсэн юм. Хэрвээ би бусдын нэгэн адил гэдгээ үнэхээр ойлгож мэдвэл, бусад хүмүүс ч гэсэн надтай нэгэн адил зовж, нэгэн адил жаргадаг гэдгийг илүү мэдрэнэ. Энэ бол тэдний зовлон жаргалыг ойлгох анхны алхам юм. Бид бусдын зовлонг тэд яаж мэдэрч байгаа шиг тэр түвшинд өөр дээрээ мэдэрч чадахгүй ч гэсэн, бусад хүмүүс ингэж зовж байгаа гэж ойлгож мэдэрнэ гэдэг үнэхээр хүнээс авъяас чадвар шаардсан хэрэг. Хүмүүс юуг сэтгэхүйдээ дээдлэж байна, тэдний ухааныг юу шаналгаж байна, сэтгэлийг юу баясгаж байна гээд олон зүйлийг мэдэсний эцэст л хүний зовлонг ойлгож эхлэж болов уу даа. Бусдын зовлонг өөрийн зовлон мэт ойлгож чадваас тэдний хайр хүндэтгэлийг хэрхэн олж авахыг хэлээд өгөх зам чиний өмнө үүдээ эгнэгт нээх болно.

Эрэх хайх бас хадлах бол гурван өөр ойлголт:
Хайна гэдэг бол юуг хайж байгаагаа мэдэхгүй л баахан зүйлийг ухаж, энэ болов уу гэсэн зүйлийг олохоор эрэлхийлж байна гэсэн үг харин эрнэ гэдэг бол юуг хайж байгаагаа мэддэг, тэр зүйл тааралдах аваас олж чадна гэж Юукио Мишима нэгэн зохиол дээрээ бичсэн байдаг. Гэмт хэрэг хийсэн хүнийг эрэн сурвалжилж байна гэж хэлдэг гээд бодохоор энд эрэх гэсэн үгийг хэрэглэсэн нь тэр хийсэн хүнийг эрж байгаагаас биш дурын духыг хайж байна гэсэн утгаар ороогүй нь лавтай. Амьдралд хүний төрөлийг олсон бид бүгдээр аз жаргалыг хайж амьдардаг гэж хэлвэл буруудахгүй байх. Юунаас аз жаргал авч болохоо гадарласан зарим хүмүүс тэр зүйлээ амьдралаас эрдэг хайдаг биз. Хайх нэг хэрэг, эрэх нэг хэрэг. Тэгвэл хайлаа гадарллаа, түүнийй эрлээ, эрлийн үзүүрт оллоо гэхэд үүнийгээ хадлах бол тусдаа ойлголт юм шүү. Магадгүй чамайг аз жаргалтай болгодог тэр зүйлийг чи өөрөө оллоо гэхэд үүнийгээ өөртөө хадгалж, хамтдаа байх нь үүнийг анх эрж хайснаас илүү тэсвэр тэвчээр, оюун ухаан зарцуулах шаардлагатай ч байж болно.

Эцэст хэлэхэд би гэж хүн өөрөө амьдралын их далайг нэвт шувт туулж, дал дээр гарч далантай таягаа тулсан биш, гэхдээ л чамайг бодвол олон оймс элээж, дэлхийн дайдад арай илүү ойртож үзсэн гэдгээрээ хэлж байгаа юм шүү. Аль хэрэгтэй гэсэн зөвлөгөөгөө авч, аль хэрэггүйг хаяхыг дүү охины оюун билэг мэдэг. Хэдэн зууны тэртээ “амьдрал бол оюунаар сэтгэж, ухаанаар амьдардаг хүнд ‘хошиг шог’ , зүрхээр мэдэрч сэтгэлээр өвддөг хүнд бол ‘эмгэнэл’ байдаг” гэж Horace Walpole хэлсэн байдаг. Амьдралаа альных нь найрлагаар илүү хандлахыг хүн өөрөө л мэдэх хэрэг болов уу. Амьдрал гэсэн далайд өөрийн хөлөг онгоцоо зөв чиглүүлэн залах чиний мэргэн ухаанд би итгэж байна!
Ирээдүйн амьдралд чинь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Thursday, January 12, 2012

Гятад удахгүй америкийг гүйцэнэ

Ойрд шалгалтуудын завсраар жаал юм уншлаа. Даниал Ергений “Prize” гээд номыг эхлүүлсэн, нефтийн салбарын эхлэл, хөгжил цэцэглэлтийг их нухацтай, судалгаатай бичсэн тун доги ном болж. Бас энэ номон дээр тулгуурлаж хийсэн видеог үзэх шив дээ. iPhone4 дээрээ түүний дараачийн ном болох “The Quest”-г авсан энэ сардаа амжуул уншиж дуусгана гэж бодож байна. Эрчим хүчний салбар, эрүүл мэндийн салбар хоёр л сүүлийн үед ихээхэн сонирхол татаад байгаа болохоор бага ч гэсэн суурь ойлголт өгөх ном сонин эргүүлж байх шив дээ.
Өнөөдөр дэмий тэнэчихсэн уншиж явсан чинь Финландад АНУ, Орос хоёрын хүйтэн дайны үед тагнуулын ажиллагаа хэрхэн явагддаг байсан, юу хийгдсэн гэсэн сонирхолтой эссэ-тай дайралдав.
ECONOMIST ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ

Дараагаар нь Монголын талаар ямар судалгааг хүйтэн дайны үед америк хийдэг байсан бол гэсэн сэтгэгдэл төрж ганц хоёр зүйл ухаж үзэхэд Монголын нутаг дэвсгэр дээрх цэргийн хүч, хүн амын бүрэлдэхүүн гээд Конгрессийн Номын Санд ил байгаа мэдээллэл нь цаагуураа монголын газар нутгийн довоо гүвээ бүрийг шахуу судлахаар шамдаж байсныг нь илтгэх мэт. Эдгээр мэдээллүүд 1989 оноос хойш шинэчлэгдээгүй байна лээ. ЭНДЭЭС ҮЗШинэчлэгдээгүй гэдэг нь байхгүйдээ биш зүгээр ил тавиагүйдээ л байгаа биз. “Chinese, Russians, and Others” гэсэн гарчиган дор
АНУ-н зүгээс 1989 онд монголын хүн амын хувьд эзлэх хятадуудын тоог 2 хувь гэж тооцож байсан байх юм. Үүнээс гадна 1987 онд ЗХУ яагаад Монгол дахь цэргийн хүчээ 75000-с 55000 хүртэл буулгасан, ямар ямар зэвсэгт ангиудаа татсан гэдгийг энд багтааж. Шалтгаан нь Михайл Гробачов ЗХУ-БНХАУ-н харилцааг шинэ түвшинд гаргахыг хүссэн бөгөөд Хятадын зүгээс харилцаа сайжруулахын тулд Монгол дахь цэргээ татах шаардлага тавьж байжээ. Үүнийг АНУ-н төрийн нарийн бичгийн дарга хийж байсан, Нобль-н шагналт Хенри Киссинжер гуай “On China” номон дээр бас дурьдсан байсан. Гэхдээ Михайл Гробачовыг барууны орнууд хэрхэн хүлээж авч байсан шиг буюу түүнийг шинэ үеийг дагуулан авчрах баатар мэт харсан шиг Хятадууд хараагүй юм. Харин социализм байгуулах энэ урт удаан процессийн дунд төөрөгдсөн нэгэн коммунист гэсэн өнцгөөс илүү харж байсан гэж Киссинжер бичсэн байна билээ.
Байгалийн баялаг гээд бас жоохон хэсэгт нь
“Phosphates were found at Urandosh in Hovsgol Aymag. Prospecting teams have discovered extensive veins of potash mica running through 350 kilometers of the Altai Mountains”
гэж байгааг уншаад нээрээ монголд fertilizer үйлдвэрлэх боломж байгаа юм болов уу гэж бодов. Учир нь Fertilizer-д энд дурьдсан phosphate, potassium гээд л ордог доо. Үнэхээр тийм боломж байгаад, үйлдвэрлэх учрал нь тохиовол манайх ч баруун зүүнгүй экспортлоно биздээ. Хятад бол хэдэн мянган жил тариа тарьцан хөрс муутай, Солонгос ч адил. Япон бол яриад байх хэрэггүй биз. Тэгээд ч монголд Хятад Солонгосууд хэдэн мянган км квадратаар газар аваад байгааг бодоход ирж суурьшихгээгүй нь л лавтай. Тэнд тарих бүтээгдэхүүнийг нь бордоод өгвөл ёстой гүзээлзгэнэ нь төмс шиг болцойж, төмс нь бөмбөг шиг хөөгөөд, тариа нь үрээ дийлэхгүй газарт өөрөө унаж аюул болно биздээ. За тэр аюул ч яахав, Хятад наана чинь 21 үзүүлтийн тал шахуу хувьд нь АНУ-г гүйцсэн байна. ЭНДЭЭС ҮЗ
АНУ-н конгрессийн номын сангаас Маргад Эрдэнийн Хот номыг хальт харсан чинь “Өмнөх үг”-г 1900 онд буюу даруй 112 жилийн өмнө бичиж байсан байна. Аяа цаг хугацаа нисэх мэт одмуй. Carpe Diem хүмүүсээ!
Маргад Эрдэнийн Хот

Thursday, January 05, 2012

Инноваци & Ким Жонг Ил


Эдийн засгийн хичээл дээр эдийн засгийн хөдөлгөгч хамгийн чухал хоёр хүчин зүйлийг LABOUR болон CAPITAL гэж тодорхойлдог. Гэвч 21-р зуун гарснаар энэ ойлголтоос илүү ENERGY болон INNOVATION гэсэн ойлголтууд илүү хүч түрэн орж ирж байна. Энэ хоёр ойлголт ч өөрсдөө энэ зууныг тодорхойлох бололтой. Аль аль нь зөвхөн эдийн засаг гэлтгүй улс орны улс төр, нийгэм, геополитик гээд бусад зүйлд шууд тусах нөлөөтэй гэвэл хэн ч маргахгүй биз. Сая Economist сэтгүүл уншиж байсан чинь инновашин буюу шинэтгэлийг том компаниуд эсвэл жижиг компаниуд илүү бий болгох уу гэсэн байна. Инновацийг тэгээд аль нь илүү тэтгэх вэ гэдэг дээр Мандэл ингэж хэлжээ.
First, says Mr Mandel, economic growth is increasingly driven by big ecosystems such as the ones that cluster around Apple iPhone or Google Android operating system. These ecosystems need to be managed by a core company that has the scale and skills to provide technological leadership.
Second, globalisation puts more of a premium on size than ever before. To capture the fruits of innovation it is no longer enough to be a big company by American standards. You need to be able to stand up to emerging-world giants, many of which are backed by something even bigger: the state.
Third, many of the most important challenges for innovators involve vast systems, such as education and health care, or giant problems, such as global warming. To make a serious change to a complex system, you usually have to be big.

Хятадын телевизээр Ким Жонг Ил-н шилэн доторх шарил дээр өч төчнөөн хүмүүс орж гашуудалаа илэрхийлэн, гудамд түүний хөшөөний өмнө хүмүүс уйлалдан мөргөж, сунан унаж байгааг жаал харлаа. Дараа нь оршуулга гээч ийм юм болж байна гэдгийг ч бас их сайн үзүүлэв. Зарим хүмүүст гар утсан дээр нь Хойд солонгосын удирдагч Ким 2 өдрийн өмнө нас барлаа гэсэншүү утгатай мессеж хүртэл иржээ. Гудамж талбайд ганц хоёр хүнээс асуухад социалист улсын сайн найз удирдагчийг алдсанд харамсаж байна гэсэн утгатай зүйлийг хүмүүс ярина. Гэвч Ким Жонг Ил чинь хэн билээ гэдгийг Хятадууд буюу хятадуудын бараг 90 хувь нь мэдэхгүй бизээ. Би хэлээд яахав Economist сэтгүүл дээр тун товчхон бөгөөд тодорхойгоор түүнийг хэн гэдгийг нь дурьдсан байгааг энд сийрүүлбэл:

TO HIS many victims, and to anyone with a sense of justice, it is deeply wrong that Kim Jong Il died at liberty and of natural causes. The despot ran his country as a gulag. He spread more misery and poverty than any dictator in modern times, killing more of his countrymen in the camps or through needless malnutrition and famine than anyone since Pol Pot. North Koreans are on average three inches shorter than their well-fed cousins in the South. One in 20 has passed through the gulags. Once somebody is deemed a political enemy, his whole family can be condemned to forced labour too. Now, Kim Jong Il will never be held to account.


Tuesday, December 20, 2011

2012 оны сонгууль

Монголын сонгууль юуны талаар болж өнгөрдөг вэ? Би Америкийн сонгуулийн процесс , тэр дундаа сонгуульд өрсөлдөж буй өрсөлдөгчийн арга барил, тэдний сонгож буй стратеги зэргийг сониучирхан ажиж байдаг юм. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй хүмүүс гадаад бодлого, эдийн засаг, шашин, миграци гэсэн үндсэн хэдэн сэдэв дээр эргэлддэг. Тэгвэл дараа жилийн 11 сард болох сонгуульд ерөөсөө л эдийн засаг буюу тэр дундаа ажилгүйдэл, төсвийн алдагдалын талаар яригдах бололтой. Харин Монголд өмнө нь болж байсан сонгуулиуд юун дээр тулгуурладаг байсан бэ?
Бодож үзлээ. Ерөөсөө л бүгд л попилист арга барилыг ашиглаж байсан юм шиг санагдлаа. Учир нь шашин, гадаад бодлого, миграци гээд баруунд тулгарч буй асуудлуудыг ер авч хэлэлцээгүй. ТДБ Андууын өмнө баригдаж байгаа лалын сүмийг бариулах бариулахгүй дээр л лав маргалдаагүй. Хятад болон Оростой ийм тийм бодлого барина, гуравдах хөршийн асуудлыг энэ тэр төвшинд аваачина гэж огт дуулдаагүй. Монголоос Казакстан эсвэл Солонгос руу гарч байгаа иргэдээ, Хятадаас орж ирж байгаа барилгачдыг ингэнэ тэгнэ гэж бол бүр дуулаагүй. Хммм.
Юу л чихэнд хоногшиж үлдсэн бэ гэвэл хэн нь хүмүүст илүү мөнгө өгөх вэ, хэн илүү тоглоомын талбай тохьжуулаа вэ, хэн худаг ус янзлаа вэ гэдэг дээр л хоорондоо өрсөлдөж, хоолойгоо сөөтөл орилолдсон юм шиг. Хүмүүст өгөх мөнгийг өрсөлдөгч биш, сангийн яамнаас өгөх учир хүмүүс бид татварт өгсөн мөнгөө эргүүлж авч байна л гэсэн үг. Мэдээж мөнгө авах сайхан л даа, гэхдээ энэ мөнгийг хүүхдийнхээ боловсролыг сайжруулахад зарцуулая гээд боловсролын салбарт оруулсан бол өнөөдөр ингэж багш нар ажил хаяж байх ч уу? Тоглоомын талбай тохижуулах, худаг ус янзлах бол тухайн СӨХ болон засаг захиргааны нэгжийн үүрэг. Тэрийг янзлаж, тохижуулахгүй бол бид эдгээр байгууллагаас шаардах эрх бүрэн бий. Түүнээс нэр дэвшигчээс гуйх ч зүйл биш.
Тэгвэл тэгээд Монголд юу хамгийн чухал сэдэв болох ёстой вэ? Миний бодлоор бүх орон даяар явж хүмүүстэй уулзаж судалгаа шинжилгээ авч хамаг мөнгө төгрөгөө зарж байснаас хэдэн хийдээр ороод лам нартай уулзаад, хэдэн үзмэрчид дээр очиод хүмүүс юу үзүүлэх гэж их ирж байна гэдгийг мэдээд, бөө удган дээр очиод яах гэж ирж байгааг нь тэд нэртэй ний нуулгүй ярихад л манай нийгмийн маань асуудлууд өөрсдөө нүдний өмнө ил болно гэж бодож байна. Одоо харж байгаагаар бол:
-ажилгүйдэл: Манай Монгол улс хүссэн хүсээгүй уул уурхайн орон болж байгаа. Уул уурхай гэдэг бол капиталд тулгуурласан (capital intensive)болохоос биш хөдөлмөр дээр (labor intensive) тулгуурласан биш. Ажилгүйдлийг уул уурхайг хөгжүүлснээр дарна гэвэл том эндүүрэл. Харин үүнийг дагаад үүсч буй үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, үүнээс гадна шавхагдашгүй буюу sustainable салбар болох аялал жуулчлал, бас хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үйлдвэрлэл дээр илүү түлхүү яриж, тодорхой зорилтуудыг гаргах хэрэгтэй. Энэ бол яаж аргагүй намуудын нэг гол зэвсэг болно. (Эдийн засгийн хувьсгал хийнэ, үйлдвэржүүлнэ, үйлдвэрийн парк барина гээд зөндөө лоозон уриа сонгуулиар дуулдаж байсан ч гэсэн яг яаж хийх нь маш доторхойгүй байгаагаас гадна улс төрийн хүрээндээ “хүсэл зориг” (political will) байгаагүй нь өнөөдөр бид ямар байдалтай байгаагаас харагдаж байна гэж ойлгож байгаа)
-эрүүл мэнд: Хотод амьдарч байгаа хүн бүрийн тархинд агаарын бохирдол гэсэн нэг ойлголт мартагдаж алга болохгүйгээр гүн суусан байгаа. 5 жил, 10 жилийн дараа манай хот уушигний өвчин болон хортой, хоргүй хавдраар хүн амдаа эзлэх хувиар яаж аргагүй дээгүүр цохино. Гэр хороолол буюу хамгийн хүнд нөхцөлд байгаа хүмүүс хамгийн ихээр өртөнө. Хадгаламж үүсгэх, боловсролд зарцуулах гээд ирээдүй рүү хийх гэж буй хөрөнгө бүр эрүүл мэндэд зарцуулагдах болно. Хайрт ээж аав нь, ах дүүс нь өвдсөн байхад хэн хүний ирээдүйн сайн сайхны төлөө хадгалж байсан бүхэн нь эм эмнэлэг гэсэн зүйлд зарцуулагдах болно. Одоо аль хэдийн энэ үзэгдэл бидний нүдэн дээр болж байна. Байшингийн булан бүрт нэг аптек, урт цагаанаар дүүрэн эм хангамжийн компаниуд энэ бүгдийг харуулахгүй байна гэж үү? Улсын хэмжээгээр бид эрүүл мэндийн салбартаа ямар өөрчлөлт хийх гэж байгааг, тахир дутуу эрүүл мэндийн даатгалыг хэрхэн хөл дээр босгох вэ гээд бодлогын талаас нь, өөрчлөлт шинэчлэлтийн талаас бас намууд хоорондоо өрсөлдөх өөр нэг зэвсэг болох юм.
-гэр бүл: Монголчуудын гурван үнэний нэг нь төрсөн бол үхэх үнэн гэдэг шиг суусан бол салах үнэн гэхэд нээх буруудахгүй болчихоод байна. Үүний цаана бидний дараа үе 2000-д, 2010-д оны үеийнхэн ямар бүтээгдэхүүн болж өсөх нь яригдаж байгаа. Эцэг эх хоёулаа байвал хүүхэд илүү амжилттай болж нийгэмдээ их үүрэг гүйцэтгэдэг гэсэн маш олон судалгаанууд хийгдсэн. Тэгвэл гэр бүлийн үнэ цэнэ алдагдаж, нийгмийн үндсэн нэгж болох “гэр бүл” Монголд маань хүчээ алдаж байгаа юм. Мэдээж альваа нийгэмд салалт байдаг ч гэсэн Монголд энэ дунджаа хамаагүй илүү ихэсч байна гэж би бодож байна. Уул уурхайн өнөөгийн нөлөөг харж байхад тухайн салбар хөгжөөд ирэхээр энэ асуудал улам хурцдана гэхээс биш багасахгүй. Тэгэхээр манай нийгэмд тулгарч байгаа энэ асуудлыг ямар арга замаар шийдэх дээр намууд мэтгэлцэж болох юм.
-зуд: Хэдийгээр хүн амийн 15 гаруй хувь нь малчин ч гэсэн зуд гэсэн ойлголт бидэнд дэндүү ойр зүйл билээ. Зудыг хэдийгээр байгалийн онцгой байдлаас болж үүсч буй нөхцөл байдал гэж албан ёсоор тодорхойлж байгаа боловч яс юман дээр энэ бол бодлого буруу, хэрэгжүүлэлт байхгүй хоёрын дундаа үүсч байгаа гамшиг билээ. Үүнийгээ улс төрчид байгальтай холбохоо больж, ирээдүйд үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр шат тус бүрээр гаргавал малчдад үнэхээр хүрч юуны магад. Мэдээж зудыг малчдын оролцоогүйгээр шийднэ гэвэл үлгэр болох тул малчдыг хэрхэн уриалан удирдаж чадах нь эцэстээ тухайн үр дүнтэй бодлгоны нэг хэсэг заавалчгүй байх ёстой юм.
2008 оны сонгуулийн дараах бяцхан эсэргүүцлийг эвтэйхэн шийдэж чадаагүйгээсээ болоод ирээдүйн олон хувьсгалчид, босогчдийг бэлдсэн байгаа. Цагдаа цэргийнхэн ч бас бэлтгэгдсэн байх. Тоглолт хэрхэн өрнөх нь ор тас таашгүй бас биш юмаа. Харин намууд юугаар бие биенээ шавхуурдаж ямар мориор уралдахыг нь харин харья даа.

Sunday, December 18, 2011

2012 oн


2012 онд их олон зүйл өөрчлөгдөж ирэх 4 жилд дотоод гадаад олон нөхцөл байдал хэр өөрчлөгдөхийг харуулах эхлэл тавигдах нь дээ.
-2012 онд Монголд УИХ-н сонгууль болох нь.
-2012 онд АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болох нь.
-2012 онд Хятадад сонгууль болж Хятадын дотоодын улс төрд бас томоохон өөрчлөлт гарах нь дээ.

GOP-с нэр дэвшихээр үзэлцэж байгаа John Huntsman өмнө нь Хятадад АНУ-н элчин сайдаар сууж байсан. Тэрний үгээр бол:
If you stop to ponder that 70 percent of the top 200 leaders are turning over in China, including seven of the nine members of the Standing Committee of the Politburo, I can't remember a time since 1949 when this significant, this comprehensive a change has occurred in - in senior leadership in China.

The Fifth Generation is coming to the forefront. I know many members of the Fifth Generation, as I did the Fourth and some in the Third. They have a different view of the world. It's based more on a nationalistic set of impulses.

They don't necessarily remember the Great Leap Forward, '60 to '64. They barely remember the Cultural Revolution, '66 to '76. They do remember 30 years of blue sky, eight, nine, 10 percent economic growth. That has informed their view of the world. They think their time has arrived.

Хятадын 5 дахь үе гарахаар юу өөрчлөгдөх вэ гэдгийг Бээжин-с ажиглаад л сууж байя даа. Киссинжер-н Хятадын тухай номыг уншсанаас хойш бас л их олон зүйл дээр бодож байсан бодол өөрчлөгдсөн. Яг одоо шинэ үеийнхэний хийж буй шийдвэрүүдийг сайн харж мэдэрч чадахгүй л байна. 2012-нд өөрчлөгдөхөөр нь мэдэгдэх биз. Харин олон хүмүүс дундаас Xi Jin Ping(习近平) болон Li Ke Qiang(李克强) хоёрыг л ажиглах юм даа. Зурагт телевизээр ч бас их гарах юм. Бодвол алсаас бэлдсэн ажиллагаанууд байгаа биз. Хальт сонсохноо ард нь Jiang Zemin (江泽民)байгаа гэх. Хятадын ирээдүйн лидерүүдийн талаар Economist дажгүй нийтлэл гаргасан байна.
За тэгээд хааяагүй л өөрчлөлт гарах нь, харин хаана нь хулганы хамраас цус дусаалгүй солигдох нь вэ харж л байя.

Wednesday, December 14, 2011

Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийд...

Хэдэн сайтаар хэсч яваад Database: outdoor air pollution in cities гэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын нэгэн хуудсыг олж уншив. Тэнд байгаа мэдээллийг excel дээр нь татаж аваад эрэмбэлтэл Улаанбаатарын маань агаарын бохирдол 2008 оны дүнгээрээ бол дэлхийд хоёрдугаар байранд явж байна. 2008 оноос хойш бас нилээн нэмэгдсэн гэж үзвэл одоо ч толгой зохих нь дээ.

Wednesday, December 07, 2011

Монголын элчин хэрхэн томилогддог бол...

Энэ нэгэн өдрийн мэндийг Бээжин хотоос хүргэе. Ойрд ч үзэг барьж ханз бичсэн болохоос биш гар цохиж блог бичсэнгүй ээ. Ганц хоёр хуучны блогуудыг үзэж, мэдээ сэлт харав. Монголын элчин сайдууд хэрхэн томилогддог талаар Түвшинзаяа Wikileaks-с авч тавьсан байгааг үзээд мэдээллийг нь бүрэн эхээр үзэж толгой сэгсрэв дээ. Сэгсрэхээс ч өөр аргагүй юм. Монголд meritocracy гэсэн ойлтголт жил ирэх тусам алга болж байна уу гэсэн бодол түрхэн зуурд харван орж ирлээ. Гэхдээ хувьсгалын тохироо бүрдээд ирэхээр эрх биш багасах л байх гэж бодох юм. Түвшинзаяагийн блогийг цааш уншихад бас нэг зүйл шууд бууж байсан нь:
[...] As we proceed, we should keep in mind that Mongolia currently lacks the capacity to design and implement the policies and programs necessary to achieve sustainable economic growth. Specifically, Mongolia lacks western-educated, apolitical, well-paid, private and public sector professionals who are able to grasp the principles of and implement private sector-led growth and rule of law, the two determinants of sustainable economic growth. This lack of capable manpower is probably the single, largest obstacle to Mongolia's ability to move forward.

Өрсөлдөөнийг бага хэмжээнд барьж, тохиролцоонд хүрэхэд хялбар гэдэг нь эргээд манайд муугаар нөлөөлж байгаа нь харагдаж байна.

Monday, June 06, 2011

Бин Ладены үхэл жихад буюу ариун дайны төгсгөл болж чадахуу?


Бин Ладен хадан гэртээ харьж, дэлхийн өнцөг буланд байгаа олон айл өрх сэтгэлийн амар амгаланг эдэллээ. Гэвч түүний үхэл түүний өдөөсөн “jihad” буюу ариун дайны төгсгөл болж чадах уу? Энэ асуултанд яг таг өгөх хариулт байхгүй байж болох ч гэлээ, энэ талаар бага ч болтугай ойлгож, ер нь 9-н сарын 11-н юуны үр дүнд бий болсныг мэдэхийн тулд Ал-Кайда хэмээх энэхүү террорист байгууллага болоод удирдагч Бин-Ладены талаар сайн ойлголттай байх хэрэгтэй.
“Looming Tower” номонд Бин-Ладены талаар дэлгэрэнгүй гарах бөгөөд хүн бүрийн тархинд террор-тай ялгаа үгүй болсон Ал-Кайда гэх байгууллагын үүх түүхийн маш тодоор гаргаж иржээ. Зөвхөн Бин-Ладен ч биш энэхүү байгууллагыг хоёр дахь толгойлогч Ал-Завари, бусад удирдагчидын гарал үүсэлийг басхүү тусгажээ. Бин-Ладен гэгч Ал-Кайдагийн толгой болсон энэхүү хүн энгийн нэгэн залуу байсан ч гэлээ, түүнд ойр дотно байсан Муслим Бродерс-н төлөөлөгчид, фандаменталист үзэл бодол яаж нөлөөлж, тэдний нөлөөлөл дор хэрхэн өөрчлөгдөж байгааг зурагтын дэлгэцнээ үзэж буй мэт дүрсэлсэн байна. Номыг унших явцад 2005 онд авч байсан шашинтай холбоотой терроризмын талаарх хичээл маань санаанд оров.
Тэр үед би шашин судлалын энэ хичээлд нугасгүй дуртай байв. Профессор маань танхимдаа хамгийн хүндлэгддэг хүн байсан бөгөөд түүний хичээлийг авахын тулд оюутнууд ойчир үүсгэнэ. Галлагерын терроризмын хичээл дээр Биддизм, Христийн болон лалын шашныг дагагчид дунд гарч байсан, гадны хүний нүдээр бол терроризм гээд нэрлэх үйлдлүүдийг үзэж судлаж явах зуур анх удаагаа Саийд Күтаб гэгч нөхрийн Milestone, Аум Шинрико-н Шоко Асахара, Оклахама хотын захиргааны барилгыг дэлбэлсэн Тимоти Маквэй болон тэдний үзэл бодол, түүн дотроо чухам эдгээр террор гэх үйлдлүүдээ юугаар зөвтгөж байгааг нь мэдэхийн эрмэлзэж, бүр амбицтай нь ямар нөхцөл байдал эдгээр хүмүүсийн доторх үзэл бодлыг бүрдүүлэхэд хүргэж байгааг ухаж ойлгохыг хичээнэ.
Улирлын төгсгөлд би амбици гаргаж Саудын Арабын нэгдсэн улсад 1979 онд лалын шашинтан хүн бүрийн дээдлэж, мөргөлөө энэхүү лалын сүмийн зүгт хийдэг Мекка-н Аугаа Сүм-д террористууд орж, мөргөлчдийг барьцаалан бүгсэн энэ кейз-г судлахаар шийдээд ханцуй шамлан орж билээ. Хүн бүр 15 хуудас эцсийн эссэ-гээ өгөөхөөс өмнө 1 удаа бүрэн бус хувилбарыг профессортоо шалгуулах эрхтэй байхад би 33 хуудас урттай гурвын гурван хувилбар өгсөн юм. Тухайн үед энэ талаар хэвлэгдсэн бүхий л материалыг цуглуулж, шөнө дөлөөр тэрхүү террористууд юуны төлөө амиа өгч байгааг, тэдний энэхүү ариун сүмд халдах болсноо хэрхэн тайлбарлах гэж үстэй толгойгоо байдгаараа зулгаасан даа. Гэсэн хэдий ч эссэ дээрээ А- авч үнэнхүү гашуулд орж билээ. Уур хүрээд багшдаа гомдол бичээд хаясан чинь эргүүлээд тэнгэрт ниргүүлж бараг л дайн дэгдэх шахаж билээ. Гэвч тэр үед эссэн дээрээ юу дутуу орхисоноо ойлгоогүй юм. Гэтэл энэхүү асуултын хариуултаа энэ номноос харин ойлгож авлаа. Гайхамшигтай!Би ч бас л боловсроогүй байж дээ.

Sunday, June 05, 2011

Монгол улс өмнөд хөрш дэхь Монголчуудын төлөө юу хийх ёстой вэ?

Нүүрс тээвэрлэгч компанийн хятад жолооч Өвөр Монголын Мэргэн гэгч залууг 80 тонны машинаараа дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсны дараа Өвөр Монголын хэд хэдэн хотод монгол угсаатангууд гудамжинд гарч жагсацгаалаа. Тус бүс нутагт онц байдал зарлаж, сургуулийн сурагч нэг бүрийг төрийн нэг албан хаагчид даатгаж, тухайн хариуцаж авсан оюутан жагсаж "дүрэм зөрчвөл" тэр ажилтан ажлаа алдаж улмаар хоолноосоо салахаар нөхцөлтэйгөөр хүлээлгэн өгчээ. Хятад шиг чанга гарын дор хоолноосоо сална гэдэг бол цаашдаа хоол олдохгүй гэсэн үгтэй ялгаа юу байхав.
Энэ явдал гарахаад хэдэн сарын өмнө Арабын орнуудад "хувьсгал/бослого" дараалан гарч эхлэхэд Өвөр Монголын монгол айл өрхүүдэд нутгийн засаг захиргаанаас мөнгөн тэтгэмж олгожээ. Мөнгө авч санаа сэтгэл амар бол гудамжинд гарч юу хийх вэ гэсэн логик дээр тулгуурласан нь мэдээж. Гэвч Улаанбаатарт хүртэл Хятадын элчингийн өмнө хүмүүс жагссан энэ 5-н сар эсэргүүцэл бол зөвхөн нэг хүнийг дарснаас үүдсэн хэрэг биш бөгөөд үүний цаана он удаан жилийн туршид монгол, хятад үндэстэнгийн хоорондын зөрчил байгаа гэдгийг хятадын засаг захиргаа сайн мэдэж байх ёстой. Үе үе малчид газар нутгаа хамгаалан гомдоллож, хятад жолоочид, тариачид болон монголчуудын хооронд тэдний "соёл"-н ялгаанаас үүдэн үл ойлголцол үүсч, гар зөрүүлэхэд хүргэдэг. Ихэнх зөрчилд Монголчууд хохирч үлддэг нь хэдийгээр хятад улс чанга гарын доор захирагддаг ч гэлээ хууль ёс хэрэгжихдээ барууны орнуудтай адил бүх зүйл зарчимын дагуу хэрэгждэггүй холбоотой байх. Учирлаваас хэрэг хийсэн хүн хэр "ар талтай" байна, хэр олон хүнийг таньж байна, хэр мөнгөтэй байна гэдгээс тухайн хэрэг шалтгаалж шийдэгдэнэ. Хэдийгээр хятад монгол гэж хуваагдах асуудал байхгүй эрх чөлөөт Монголд ч гэсэн энгийн иргэд тогтолцооны гажуудалыг сайн мэдэж эхэлж байна шүү дээ. Тэгвэл Өвөр монголчууд хохирогчийн суудал дээр суусан бол ихэнхдээ асуудал тэдний эсрэг шийдэгдэхэд үнэхээр гайхаад байх зүйл байна гэж үү? Мужийн нэр нь Өвөр Монгол хэвээр боловч 20-д сая хүн амын 25 хүрэхгүй хувь монгол угсаатан байдаг. Тэр дундаа яг цэвэр нь илүү бага л байгаа. Өөртөө засах гэсэн бахархмаар гуншинтай ч мужийн захиргаа Бээжингийн дэмжлэгтэй л гарч ирнэ. Ийм нөхцөлд зодоон эхлээгүй ч зодуулчаад бас нэмж гомдол гаргалаа гэж занчуулбал хэний ч дургүй хүрэх нь дамжиггүй.
Гэвч үйлдэл бүхэн өөрийн гэсэн уршигтай. Хятадад бол бүр уршигтай. Хятадын шоронгуудад хэдий олон өвөр монголчууд төдийгүй хэдий олон уйгур, түвдүүд тэндхийн шоронгийн хадаас болон хэвтэж байгааг олон улсын хүний эрхийн байгууллагууд ч яг таг хэлж чадахгүй. Өнгөрсөн сард гудамжинд жагссан олон монголчууд, энэ явдлын учирыг одоо ч гэсэн сайнаар шийдэх гэж зориг гаргаж буй олон өвөр монголчуудын хувь заяа туйлын бүрхэг хэвээр. Энэ үед Монгол улс яах ёстой вэ? Мэдээж НҮБ-н тунхаглалд альваа тусгаар улсын дотоод асуудалд бусад улс оролцох ёсгүй гэсэн нарийн заалт байдаг ч гэлээ нэг угсааны ах дүүсийнхээ өмнөөс нэг ч үг газар дугаралгүй сүүлээ хавчаад суух ёстой юу? Монгол улсын гадаад яаманд барьж буй тодорхой бодлого байгаа байх. Тэгвэл ямар бодлого барьж байна вэ?

Хятад бол Монгол улсын хамгийн том худалдааны түнш. Нийт гадаад худалдааны талаас илүү хувийг хятадтай хийж буй боловч хятадын талд бол Монголтой хийж буй худалдаа нь нийт гадаад худалдааны 1 хувь ч хүрэхгүй. Далай лам ирлээ гээд л хилээ хаасан. Сая өвөр монголд онц байдал зарлаад бас л хилээ хаалаа. Тэгвэл ийм эмзэг түнштэй бид хэрхэн харьцах ёстой вэ? Бас бодох л бодол.

Tuesday, May 24, 2011

Whiskey Tango Foxtrot!


Жи Ай Жэйнь (G.I.Jane) гэдэг кинонд Дэми Моори АНУ-н усан цэргийн тусгай баг (NAVY SEALS) бэлтгэх сургалтанд тэнцэж байгаагаар эхлэдэг. Тэрээр хэдэн долоо хоногийн турш итгэхэд бэрх хүнд сургалтыг өөрийн хатуу итгэл, бууж өгөхгүй гэсэн тэвчээрийн хүчээр хэрхэн давж байгааг кино харуулах бөгөөд Дэми Моори NAVY SEALS-н анхны эмэгтэй төгсөгч болж байгаагаар үйл явдал төгсдөг. Дурын дурак, баргийн "баагийгийн" давахгүй NAVY SEAL-г бэлтгэх сургалтыг давснаар яадаг юм бол гэсэн асуулт эндээс үлддэг юм. Тэгвэл "SEAL: Team Six" гэдэг ном цаашаа ямар хувь заяа хүлээж болдог талаар маш тод өгүүлнэ.
Би АНУ-д байхдаа Navy Seal-н талаар цөөнгүй сонсдог байлаа. Манай завьны багийн ахлагч залуу тэдний нэгтэй танилцаж, гадуур бэлтгэл хийж хамт гүйсэн аж. Тэгсэн манай ахлагчтай гүйж байхдаа NAVY SEALS хэрхэн бэлтгэдэг талаар ярьж өгчээ. Тэдний хийсэн бэлтгэлийг сонсохоор кинон дээр гардгаас ч илүү бэлтгэл хийж, дэлгэцэн дээр харуулж байгаагаас ч илүү хатан зориг шаарддаг санагдаж байсан билээ. Анх NAVY SEALS-н гишүүн болоход "Тамын 7 хоног"-г давах ёстой бөгөөд энэ тамын 7 хоногт юу болж өнгөрдгийг дээрх номны хуудаснаас та уншиж болно.
Миний хувьд их сургууль долоо хоногтоо зургаан удаа, өдөрт 2-3 цагийг зөвхөн завьны бэлтгэлд зориулж, гол дээр сэлүүрдэж байхдаа багагүй хэмжээний "зовлон" амсч бага ч болтугай хат суусан хүн гэж өөрийгөө боддог байж. Гэтэл энэ номыг уншаад миний мэдэрсэн тэр "өвдөлт", "ядралт", "буулт" бүхэн эдгээр залуусын туулж өнгөрүүлсэнтэй харьцуулахад өчүүхэн төдий зүйл аж. Мэдээж АНУ-н хамгийн шилдэг гэсэн залуус NAVY SEALS болдог бөгөөд тэр дундаа хамгийн онцгой гэсэн нь 6 дугаар багт харьяалагддаг юм байна. Тэгвэл шилдэгийн шилдэг залуус юунд ингэтлээ бэлдэнэ вэ?
Уг багтай амь амьдарлаа холбосон Хорвард Васдин-ны түүхийг унших зуур олон operation буюу даалгаварт ажиллагааг хийж байсан гарах бөгөөд түүний дунд 1993 онд Сомалиа-д болсон багахан оврын "байлдаан"-д хэрхэн оролцсон талаар ой тойнд буутал өгүүлнэ. Хэрвээ та энэ хэсгийг унших гэж байгаа бол "Black Hawk Down" гэдэг кинотой хослуулвал Сомалиа-д буюу нийслэл Могадишү-д байдал ямар байсныг тодоор төсөөлж чадна. Би 9-н жилийн өмнө энэ киног үзсэн ч гэлээ уг номыг унших явцдаа нахиж нэг үзэж, бодит байдал ямар байсныг илүү тодоор төсөөлөхийг оролдсон билээ.
Энэ тулалдааны үеэр Ховард Васдин Могадишү-н үхэл ханхалсан гудамжинд амь тэмцэн тулалдаж, тэнд бараг л амиа алдах шахжээ. Азаар тэрээр Могадишү-с амьд үлдсэн боловч түүнтэй хамт тулалдсан 18 Америк цэрэг нас барсан юм. Ингээд хүнд бэртэлтэй Васдин Германд мэс засалд орж, арай л хөлөө тайруулчилгүй мултарсан байна. Гэвч түүний эхнэр өнгөт арьстаны хүүхдийг төрүүлж, тэрээр БУУДУУЛСАН Ч ҮХЭХГҮЙ БАЙЛДАЖ чадна гэсэн итгэлээ алдаж, нэг ёсны хямралд ороод, сэтгэл санаагаар унана. Мэдээж энэ бүх давааг давсан, бусдаас үргэлж илүү хол, илүү удаан тэсэж, илүү хөлс асгаруулж байсны хувьд түүний итгэл үнэмшил түүнийг бурхан болсон мэт өөрийгөө бодоход хүргэсэн байна. Тэгвэл энэ өндөрөөс унаж, эгэл хүний төрхөн буцаж орохоор хүний сэтгэл санаа ямар болохыг бас харуулжээ.
Хэрвээ та буруу зүйл хийгээгүй, нүгэл үйлдээгүй байтал бүх зүйл болохоо болиод эхлэвэл яах вэ? Хүн хэдий хат суусан ч гэсэн, хэдий зовлон үзсэн ч гэсэн, хэдий шилдгийн шилдэг ч гэсэн амьдрал түүний замыг зовлон бэрхшээлээр дүүргээд ирэхээр ямар ч хүн ЯАГААД БИ ГЭЖ гэсэн асуултыг тавьдаг гэдгийг бас эндээс олж харна. Гэвч нэгэнт бурхан гэж байдаггүй болохоор ЯАГААД БИ ГЭЖ? ЯАГААД НАДАД ИЙМ АСУУДАЛ тохиолдох ёстой вэ гэж асуух нь нөхцөл байдалтай тохирохгүй гэдгийг би өөрийн амьдралаас мэднэ л дээ. Би ч гэсэн тэгж асууж л байсан юм. Гэвч ийм нөхцөлд хамгийн зөв асуулт бол энэ нөхцөл байдлаас хамгийн бага хохиролтойгоор яаж гарах вэ гэсэн асуулт гэж би ойлгосон. "Black Hawk Down" кинонд нэг цэрэг онгоцноос унаад хүнд бэртэл авч нэг цэрэг цус алдаад нас бардаг. Тэднийг хариуцсан түрүүч яагаад эд нар үхэх ёстой гэж, яагаад гэж өөр өөрөөсөө асууж, хариултыг нэхсэн харцаар ойр тойрноо ширтдэг. Түүнд Хүүт гэх Делта багийн залуу "See you're thinking. Don't. 'Cause Sergeant, you can't control who gets hit or who doesn't or who falls out of a chopper or why. It ain't up to you. It's just war" гэж хэлдэг юм. Харин хүний амьдралд түүний ойр тойронд нөхцөлгүй олон үмхий туйпуу тэнгэрээс унаад, толгойдоо хэд сайхан хусуулахаар бас л яг ингэж боддог эхэлдэг. Тэгвэл тэр тэнгэрээс унах туйпууг бид хэзээ хаана унах вэ гэдгийг хэлж мэдэхгүй шүү дээ. Энэ биднээс хамаарах зүйл биш. Хуссууллаа бослоо, хусууллаа бослоо. Босож чадахгүй нь хүний хувьслын эргүүлэгт үүрд мартагдана. Энэ бол амьдрал. Харин босож чадсан нь бамбарыг цаашаа авч явдаг жамтай. Уг ном санасныг бодвол их сайхан аз жаргалтай төгсдөг.

Хэрвээ та өвдөлт гэж юу байдгийг мэддэг бол, хэрвээ та хүн өөрийн хязгаартаа хүрч чинагш зүтгэх эрч хүч байхгүй болно гэж юу байдгийг гадарладаг бол энэ ном гарцаагүй таалагдана гэдэг итгэлтэй байна. Жи Ай Жэйнь-д гардаг ахлах түрүүч Жон Жэйнь-д Лауранс-с авсан ишлэлийг номны завсар хавчуулж өгдөг санагдаж байна. “I never saw a wild thing sorry for itself. A small bird will drop frozen dead from a bough without ever having felt sorry for itself.”
I think we can do better than the wild thing, or at least equal!

Monday, March 07, 2011

Our deepest fear by Marianne Williamson


Our deepest fear is not that we are inadequate.
Our deepest fear is that we are powerful beyond measure.
It is our light, not our darkness that most frightens us.
We ask ourselves, Who am I to be brilliant,
gorgeous, talented, fabulous?
Actually, who are you not to be?
You are a child of God.
Your playing small does not serve the world.
There is nothing enlightened about shrinking
so that other people won't feel insecure around you.
We are all meant to shine, as children do.
We were born to make manifest the glory of God that is within us.
It is not just in some of us; it is in everyone.
And as we let our own light shine, we unconsciously
give other people permission to do the same.
As we are liberated from our own fear,
our presence automatically liberates others.

Wednesday, November 17, 2010

Монгол ухаан, монгол ёсыг бишрэхүй дор

Ойрын хэдэн өдрүүдэд үнэхээр олон ажлууд амжуулж буй боловч бас нижгээд ажлыг цалгардуулж суунам зээ. Бор ходоодыг баярлуулан, бор тархиа амраах хэдэн хоног тохиолдсонд их тулааны өмнө нам гүм ноёлож байдагтай адилаар сэтгэж, өөрийн биеийг тордоход зориулан ирж буй ажлын хүндийг хэрхэн хугаслаж, энэ биеийг эрүүл хэрхэн авч явахаа бага атугай бодно.
Миний гар дор Монголын тал нутаг дүүлэн эрчлэх эрэлхэг чонын тухай домог мэт хууч яриа дүүрэн ном орж ирсныг хоёр гурван хоногт уншин дуусгав. "Чонон сүлд" хэмэээх энэхүү номыг хятадны хэлний Болдбаатар гэж алдаршсан сайн найзын маань аав нь орчуулсан байна. Үнэхээр агуу орчуулж дээ хөө. Зарим мэдэхгүй монгол үгнүүд өгүүлбэр дунд цахилж явааг харахад өөрийн үгийн баялаг муутайг гайхаж, хүн харь хэлнээс хөрвүүлэхдээ ийнхүү утга төгс орчуулж яахан бардаг байна хэмээн шар гойзойно. Өөрийн орчуулсан номыг заримдаа барин авч, хуудас бүрийг өлөн нүдээр шүүрдэн харахуйд ийм уянгалаг монгол хэлнээ буусан эсэхэд эргэлзээ төрөн байдаг билээ. Тал нутгийн маань агь таана ханхалж, сэврэй салхи салхисан тэрхүү сайхан байдлыг сэтгэлд эргэн иртэл өгүүлсэн уг номыг эргүүлэн тавихад хэцүү. Монгол чоно, монгол ёс заншил, монгол ахуй, монгол эр хүн болоод тал нутгийн сүлд хийморийг илтгэсэн олон сонирхолтой түүхийг багтаасан, зарим мартсан зүйлсийг сэргээсэн сайхан ном болжээ. Ганц дутуу зүйл нь монгол эмэгтэй тэсвэр хатуужил, гоо үзэсгэлэнг харуулсангүй аж. Харин Билиг өвгөнөөр дамжуулан Монгол ухаан гэж юу болохыг, эр хүн хийморьлог байдлаа алдахгүй амьдрах нь амьдралын гол аз жаргал юм гэдгийг харуулах гэсэн хэрэг болов уу гэж ойлголоо. Доожоогүй, арчаагүй амьдралаар амьдарч альваа зөвшөөрөгдсөн ёсыг үл хүндэтгэн амьдралыг туулах нь жинхэнэ эр хүний хүсээд байх зүйл биш шүү гэсэн санаа ч явж байх шиг. Цааш ухан нягтлавал суурин иргэншилийг нүүдлийн иргэншилтэй харьцуулах замаар жинхэнэ эр хүн зоригтой, хийморьтой байж, зөв шийдвэрийг гаргах чадвартай байх хэрэгтэйг харуулна. Даанч хүн болгонд тэр бүр энэ ухаан дутдаг ажгуу. Монголоосоо сурах монгол ухаан, монгол ёс надад ч дэндүү олон байх шиг.

Monday, November 01, 2010

Халуун, хавтгай, хавчигдмал дэлхий



Санаандгүй алдаж хагалсан өндөг газрын хөрсөн дээр яах ийхийн зуургүй шажигнан шарагдаж, өнгөн талаасаа хорхой хүргэм шаргалтана. Хазаад идчихмээр байвч бохир хөрсний хөгц амтагдаж, нүүрсхүчлийн гашуун угаар үнэртэнэ. Бас хүлэмжийн хий хормын зуурт хоолыг хор болгож амжжээ.
Ийм л орчинг хүн төрөлхтөн өөрөө бий болгосон. Технологийн ололт, эрчим хүчний шинэ шинэ эх үүсвэр, ашиг орлого хүүлэх агуу баялгийн төлөөх шунал, байгалийн баялгийг гартаа хийхийн тулд үхэлдэн тэмцэлдсэний “ач тус” эх дэлхийг хайруулын таваг болгожээ. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй ахуйн хэрэгцээ, өөрөө өөрсдөдөө бүрдүүлсэн өндөр хэрэглээндээ боомилогдсон бид нэг л өдөр улайссан ширэм дээр унасан өндөг шиг шарагдах болно.
Энэ бүхний шалтгаан нь мэдээж эдийн засгийн “дайн”. Баялаг бүтээж, бусдыг эрхшээлдээ оруулах гэсэн их гүрнүүдийн санаархал дэлхий ертөнцийг улам бүр хайлуулж, хавтгайруулж, давчдуулж байна. Агаар муутай газрын хүүхэд хавчиг цээжтэй төрдөг шиг хэт халсан дэлхийн гадаргын хүн амьдарчихмаар хэсэг улам бүр хумигдан, нэг бол элсэн цөлөөр хучигдаж, үгүй бол хэдэн мянган жил хөдөлгөөнгүй байсан мөсөн уулын гэнэтийн хайлалтад “живэх” дээрээ тулав. Нэг л өдөр дэлхий ээж гэрлээ унтраачихвал халуун, хайлмал, хавчигдмал дэлхий маань “харанхуй” гэсэн шинэ тодотголоор баяжина.
Бид яаж яваад ийм болчихвоо, үүнд хэн хамгийн их буруутай вэ? Нэн түрүүнд хамгийн хүчирхэг эдийн засагтай, хамгийн их нефтийн хэрэглээтэй, хамгийн өндөр барилгуудтай, хамгийн олон тарган хүнтэй гүрэн санаанд чинь зурсхийж байгаа биз? Зөвхөн гаднаас нь хараад буруутныг тогтоож болдог бол үүн шиг амархан зүйл алга. Гэвч цаад учир шалтгааныг ухаад үзвэл дан ганц Америк биш, ерөөсөө л хомосапенс гэж амьтны сэтгэлгээний гажуудал, “нэг нүдтэй” сэтгэхүйд учир байгаа болов уу. Хурдтай гүйж эхэлсэн хүн гэнэт зогсож чаддаггүй шиг нэгэнт эрчээ авсан үйлдвэрлэл, амаа ангайн өгөөшөө хүлээх аварга загас шиг асар том зах зээл, түүнээс хэдэн мянган их наядаар унах ашиг орлогоос гэнэт татгалзах нэгэн бий билүү?
[...]Цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй, автомашин хэрэглэдэггүй, цахилгаан станц байхгүй, нүүрсхүчлийн хий ялгаруулах хэмжээний томоохон үйлдвэргүй дэлхийн хамгийн ядуу хэсэг буюу цаг уурын өөрчлөлтөд хамгийн бага хувь нэмэр оруулж буй бүлэг илүү хохирч байгаа юм. Тэдний амин зуулга нь мод, үр жимс, газар, хөрс тул амьжиргаа нь байгалийн доройтлоос шууд хамаарч байдаг. Энэ бүхнийг зохицуулъя гэхээр эрчим хүчгүйгээр нэг ч алхах хэцүү. Шударга бус гэмээр иймэрхүү уялдаа холбооны хор нөлөөг залруулах “хэргийн эзэд” нь гэтэл юу хийж байна?
Байгаль орчны доройтол нь шинэ сэдэв биш хэдий ч өмнө нь эдийн засгийн хөгжлийн уршиг талаас нь төдийлөн авч хэлэлцдэггүй байсны гор сүүлийн зуунд илүү хүчтэй мэдрэгдэх болов. “Ногоон” хувьсгал нь хүмүүсийн амны уншлага болж, тэр хэрээр “эко од” болохыг хүсэгчдийн эгнээ хүрээгээ тэлжээ. Зүй нь энэ асуудалд илүү бодитой хандах ёстой бөгөөд хэдий чинээ олны анхаарлыг татаж, талархлыг хүлээнэ төдий чинээ “ногоон биш” байдаг нь ч нотлогджээ. Массын сэтгэлийг хөдөлгөхдөө биш аль болох хэмнэлт, хязгаарлалтад чиглэсэн, зарим талаар технологийн хувьд ухарсан “уйтгартай” бодлого л дэлхий ээжид тусалж чадахаар болсон аж.
“Харалган итгэл горьдлого тасрахтай адил аюултай” хэмээн Жорж Монбиот “Халцгай: Дэлхийн шаталтыг хэрхэн зогсоох билээ” номондоо бичсэн байдаг. Чухамдаа ирээдүй хойч гэж алсыг хардаггүй юм гэхэд өнөөдөр амьдарч буй өөрсдөдөө жаахан ч гэсэн чөлөөтэй амьсгалах агаар, алхах талбай үлдээхийн тулд дан ганц геополитикийн бодлогоор далайлгах нь хүчин мөхөсдөх болсон байна. Энэ мэт асуудлыг хөндөж, гарах гарцыг тодорхойлсон нэгэн бүтээлийг монгол залуус саяхан орчуулжээ.
Дэлхийн уур амьсгалыг хүн өөрчилж байгаа ч уур амьсгал ч хүний бие организмийг өөрчилж байгаа нь гашуун үнэн. Цэвэр агаар, цэнгэг усаа алдаж буй хүн төрөлхтөн оюун ухаантайгаа байгаа дээрээ юу хийх ёстойг, ер нь бидэнд яагаад ногоон хувьсгал хэрэгтэйг та Т.Фрийдманы “Халуун, хавтгай, хавчигдмал дэлхий” номоос уншаарай.
Э.Адьяасүрэн

Wednesday, September 22, 2010

Аль нь хамгийн чухал вэ?

Амжилтанд хүрэхэд хамгийн чухал нөлөө үзүүлэх хүчин зүйл юу вэ? Та юу гэж бодож байна?

1.Оюун ухаан уу?
2. Зогсолтгүй ажиллах чадвар уу?
3. Санхүүгийн нөөц бололцоо юу?

За аль нь биш юмаа.

Тэгэхээр юу болж таарч байна? Миний бодлоор энэ бол ЦАГ ХУГАЦАА. Цаг хугацааг зөв, зохистой, үр бүтээлтэй, дэгтэй ашиглавал дээрх бүгдийг олох боломжтой. Цагаа хайрлаа гэж...

Wednesday, August 04, 2010

Тасархай

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарын Хуулийн Этгээдийн Бүртгэлийн Хэлтэсийн даргын туслахын цалингийн татварын хураамжны бичилт/баримт.

Дээрх өгүүлбэр утга санааг илэрхийлж байгаа хэдий ч бас л тасархай онцгүй сонсогдож байна.