Sunday, October 28, 2007

Бодролууд хөвөрхүй...

Өглөөний наран уулын цаанаас мандаж үеэр өгсүүр шатаар би гүйж явна. Зайсан толгой руу ийнхүү өгсөхдөө уйтгар гуниг болгоноо хөлийн мөртэйгөө цуг гишгүүр бүр дээр үлдээн орхиж, урагшаа зөвхөн урагшаа л гүйх урам зоригоор зүрх сэтгэлээ цэнэгдлэнэ. Мөрөөдөлдөө үнэнч байхад надад цэнэг хэрэгтэй, сэтгэлээ цэнэглэхэд надад итгэл хэрэгтэй. Энэ итгэлийг хүнээс сонсож биш, зөвхөн мэдрэхүйгээр л дамжин ойлгох буй за.
***

Зайсанг толгой дээрээс Улаанбаатар хот утаан дундаа униартан харагдаж, миний толгойд “одоо ийм байгаа нь юм чинь өвөл хаана очиж амьсгалана даа” гэсэн бодол төрөн, үүнээс үүсэх айдас өөрийн эрхгүй хоолой руу огшин гарах үеэр энэ бодлоо хүчээр шүлтэйгээ залгин, хурдаа нэмсхийгээд шатаар уруудан гүйлээ. Элдвийн зүйл бодож, хавийн юм эргэцүүлээд байвал хамаг РАМ дүүрэхээс гадна ХАРД ДИСК-ны багтаамж хүрэхээ болих тул өмнө минь байгаа үүрэг хариуцлагаа ухамсартайхан шиг мэдрээд, мөрөөрөө явюу гэсэн ганц шийдэлд хүрсэн нь ийнхүү хэрэгжиж эхэлж байгаа ажгуу.
***

Ажил цаг эхлэхээс өмнө голын эрэг даган Лондон Айя, Биг Бенийний хажуугаар гүйхэд ямар олон залуус тэр хавиар бэлтгэл хийн гүйж харагддаг билээ. Гэтэл Зайсангийн тийшээ хагас цаг гүйхэд зөрж өнгөрөх нэг нь дандаа өвөө эмээ нар байх бөгөөд нэг л эрч хүч муутайхан шиг дүнгэр дүнгэр алхасхийгээд зөрөх юм. Эрчтэй хүчтэй, чадалтай омогтой залуус нь бүгд л фитнесст бэлтгэл хийдэг болж орхисон юм байхдаа.
***

Friday, October 19, 2007

Morituri te salutamus

Амьдарлын шуурганд зад ниргүүлэв. Анхны цалин буугаад оройдоо дуусах шахав. Ирэх хоёр долоо хоногт үдийн цайгаараа Зочин буузны үүд сахих нь даанч тодорхой болжээ. Амьдрал ч зочин буузнаас ч амттай байна шүү. Амьдарлаас ингэж их цусалж яваад пологтох вий дээ. :D

Saturday, October 13, 2007

Бүргэд

Олон мянган жилээр, магадгүй олон зуун мянган жилээр хөх тэнгэрээс, тэртээх өндөр дээрээс хүн төрөлхтөний хөгжилийг харсаар ирсэн амьтан бол бүргэд юм. Бүргэдийн үүр нь өргөн хавцалын цуурхай, хадан цохионы орой, эсвэл хүн төрөлхтөн хэзээ ч очиж үзэж чадахааргүй тэр өндөрт өргөгдсөн нэгэн газар байдаг биз. Хэрвээ хүн болгон очиж, дуртай нэгэн нь авиран гарч үүрэн дахь амар амгалан байдлыг нь алдагдуулвал бүргэд яах байсан бол?

Би Канадын Индианчуудтай завиар аялаж байхдаа анх цагаан толгойтой бүргэдтэй дайралдаж билээ. Хэдийгээр намайг хэн гэдгийг, гүн харанхуй ой дундуур урсах гол дээр юу хийж байгааг тэрээр мэдэхгүй ч дээгүүр минь эргэлдэн нисэж байсан юм. Индианчуудын үгээр бол бидэнд аян замд сайн явахын ерөөл дэвшүүлж байсан бололтой. Үнэндээ би тэр үед бүргэдийг хэлийг мэддэгүй байлаа.

Индианчууд бол гайхалтай хүмүүс гэж би боддог. Хэдийгээр өнгөрсөн болоод эдүгэгийн эдийн засгийн хандлагийг мэдрэн, мөнгөний хэлээр ойлголцож топ аравт тооцогдох корпораци байгуулж аль эсвэл тооны хэлийг сурч, байгалийн шинжлэх ухааны хуулийг судлан үүн дээрээ үндэслэн нээлт хийж байгаагүй ч, тэд өөрсдийн амьдарч буй орчин тойрноо хэнээс ч илүү ойлгон, төрөхөд нь гараа дэлгэж, хүлээн авсан эх дэлхийн хэлээр ярьж чаддаг ард түмэн юм. Тиймээс ч тэр үед бүргэдийн юу гэж хэлэх гээд байгааг мэдэж байсан байх. Хэдэн мянган жил ой ширэнгэд амьдрахдаа эр зоригоороо шалгаран гарч, шулуун шударга болсон тэдний зан нь бүргэд гээч энэ тэнгэрлэг амьтантай ойр байсан болоод тэд бүргэдийн хэлийг илүү ойлгодог болсон ч байж магадгүй.

Photo Sharing and Video Hosting at Photobucket

Бүргэд бол өөрийн гэсэн зарчимтай, сонгосон л бол түүнээсээ хэзээ ч буцахааргүй ааш араншинтэй амьтан гэж надад санагддаг. Харин хун шувуу бол өөр. Хос хунгийн дууль дээр гардаг шиг хун шувуудыг би хосоороо нисцгээдэг шиг төсөөлдөг юм. Гэвч бүргэд болгон ганцаараа нисдэг билээ. Ганцаараа нисэж ч байсан, ганцаараа ниссээр ч төгсөнө. Энэ бол байгалийн хууль гэхээсээ илүү өөрийнх нь сонгосон зам ч байж болох юм. Аль эсвэл хоёроороо ижилдэн нисвэл хун шувуу шиг сул дорой болно гэж, хоёулаа болчихвол түүний эрх дураараа дүүлэн нисэх боломж нь боогдно гэж айхдаа л ганцаараа нисдэг юм болов уу. Тиймээ бүргэд дандаа ганцаараа л нисдэг. Ганцаараа ч ниснэ.

Бүргэдийн агаарт шумбан нисэж байхыг нь харахад далавч заяагаагүй төрсөн хэдэн тэрбум амьтдыг шоолон инээж байгаа юм шиг надад санагддаг. Ингэж нисэхдээ тэр дэндүү эрх чөлөөтэй харагдаж, миний атаа хорслыг яаж их дэврэгдэг гээ. Гэхдээ заримдаа тэртээ өндөрт эргэлдэн нисэхийг нь хараад, хойморт аагтай шаргал цай ойчиж суугаа нас өндөртэй аав минь сэтгэлд минь буудаг юм. Өндөр дээрээс бүхнийг тольдохдоо ядууг нь ядуу гэхгүй, баяныг нь баян гэж ялгалгүй нэг жинлүүр дээр хардаг нь надад аавыг минь санагдуулж орхидогоо.

“Чи яагаад өөрт тохиолдсон бэрхшээл зовлонгоо хуваалцаж, сэтгэлээ нээдэггүй юм” гэсэн асуулттай би нижгээд удаа тулгарч явлаа. Хэрвээ би бэрхшээлтэй учрах болгонд бусдад ярин тусламж эрж, асуудалд үүсэх тоолонд хүмүүст илчилж сэтгэлээ онгойлгоод байвал би чинь “хэн ч биш” болно шүү дээ.
Бүргэд ч гэсэн өөрийн шаналал зовлон болгоныг бусдад дэлгэдэггүй юм. Хахир өвлийн хүйтэнд даарлаа гэж гангинаж, дулаацлаа гэж баярладаггүй юм. Хөлдөж үхэх дээрээ тулвал өндөр дээрээс тэр чигээрээ унаж үхдэг юм. Хөгширөхийн эцэст хоол олж чадахааа болихдоо тэр үүрэндээ гонгоноод суудаггүй юм. Хоолоо хайсаар тэнгэртээ л насан эцэслэдэг юм. Энэ нь л бүргэдийг бүргэд болгож бусдаас ялгаруулж байдаг.
Одоо бодохнээ бүргэдийн үүрэн дээр хүн болгон очиж, дуртай нэгэн нь авиран гарч үүрэн дэхь амар амгалан байдлыг нь алдагдуулаад байвал энэ бүхнээс холдохын тулд бүргэд тэнгэртээ дүүлэн нисэж, эцсийн хүчээ дуустэл эрх чөлөөгөө тэнгэртээ эдлэх байсан байхаа.
Энэ сэтгэлийн тэнхээтэйг нь харуулах шинж чанар бүргэдэд байгаагүй бол магадгүй бүргэдийг би үзэн ядах ч байсымуу хэн мэдлээ. Тиймээ, эрх чөлөө, эр бярын бэлэг тэмдэг болсон энэ амьтанд би дурлаж орхижээ.

2003 онд Канадын Ванкуварт 330км-г Индианчуудтай хамт завиар туулахдаа авахуулсан зураг. 6-н завьны 60-д хүн явахад би олон улсын завинд нь сууж явсан билээ.
Photo Sharing and Video Hosting at Photobucket

Wednesday, October 10, 2007

I am being poor I have only my dreams to keep alive.


"I am being poor I have only my dreams to keep alive." гээч энэ өгүүлэлийг би 6-р сарын 14-нд бичиж байсан юм байна. Яагаад ч юм бэ өнөөдөр энэхүү өгүүлэл дээр гарах багшаасаа эмайл аваад түүнийг дахин дурсан энэхүү бичлэгийг та бүхэн тавихаар шийдлээ.

"I am being poor I have only my dreams to keep alive"
Бүрхэг тэнгэр дээр бүүдийж, хүйтэн салхи гадаа үлээж байгаа хэдий ч миний сэтгэл дотор тайвширч, оюун бодол төвлөрсөн үнэхээр тааламжтай сайхан өдөр байна. Инээснийг асуу, уйлсныг бүү асуу гэдэг. Иймээс та бүхэнтэй өөрийн аз жаргалыг хуваалцахаар шийдэв. Өнөөдөрийн сэтгэлийн баясалд автан, мөрөөдлийн далайд умбаж байгааг өчигдөргүйгээр тайлбарлах хэцүү тул өчигдөр юу болж өнгөрснийг энд цухас бас дурьдюу.

Миний хүндэтгэж явдаг хүмүүсийн дотор Антрапологийн нэг багш маань байдаг юм. Тэрээр бидний сайн мэдэх Халтар Царайтын эх нутал болох Венесуэлийн иргэн бөгөөд ээж нь Америк тул Америкийн бас давхар иргэншилтэй. Аав нь харин Франц тул Францийн бас иргэншил байдаг. Би багштайгаа эхний күрсээ төгсөөд л нум сум хийх төсөл дээр хамт ажиллаж эхэлсэн. Монгол маркийн нум сум хийх төлөвлөгөөгөө үргэжлүүлэн энэ зун бид хоёр дахиад л ажиллаж байна. Өдөр болгон түүний гэрт очин нум сумныхаа модыг янзалж, бусад жижиг сажиг зүйлсийг цэгцэлнэ. Түүний гэр гэж тэр чигээрээ музей. Бараг 150-д нумтай, түүнээс бараг 2 дахин их сумны цуглуулгатай. Дээр нь нэмээд индиан омгийн түмэн маск, хэрэглүүр гээд ханаар дүүрэн үзмэртэй. Багш маань өөрөө болохоор ан агнаж, ангийн махны тусгай зоорьтой. Тэр хүртэх дарсаа ч хүртэл өөрөө нэрнэ, уух пивоо ч бас өөрөө исгэнэ. Тэднийх байх таваг, аяга сэрээ болон хоолны хутгуур бүгд гараар хийсэн модон эдлэлүүд. Сууж байгаа сандал, гэрт байгаа ширээ нь бүгд түүний бүтээл.
Өчигдөр би түүний гэрт очин хийж авчирсан сандвичээ хувааж, түүний дарсан дарсаар даруулж идэв. Ингээд хоёул нэг нэг нум авч, тус тусын 6-н сумтай саадагаа агсан гарч, гадаа байдаг бай руу хэдэн сум нүүлгэхээр зэхлээ. Хорин хэдэн метрийн цаанаа байгаа теннисний бөмбөгийг түүний зургаан сумны аль нэг зоолттой онож орхино. Миний харваж байгаа сумнууд бол сураггүй шүү. Хамгийн ойрхондоо 5-н санж сөрж, өлгөөстэй бөмбөгний гадуур нь харвах тул хэн нэг нь хажуунаас харвал миний туршлагагүйг сумны минь бууж байгаа байнаас хараад л мэдэх вий.
Хагас цаг хэрүй харваж бэлтгэл хийчихээд нум сум хийх ажилдаа дахин шаргуу орлоо. Манай багш маань ч нум сум гэхээр бараг зүрх нь цохилж судас нь гүрийж иртлээ сонирхдог нэгэн. Ийм ч учраас хорвоогийн тоос хөдөлгөх хүн бүр өөрсдийн хийж буй ажилдаа түүн шиг сэтгэл зүрхээ зориулж байвал хичнээн сайхан байх вэ гэж би хааяа боддог юм.
Цаг ч гэрлийн хурдаар өнгөрч оройн хоолны цаг болох үед хоёул хоол хийхийн оронд пиво эсгэхээр бэлдэж эхэллээ. Пиво нэрэх процес нь тийм ч хэцүү биш л дээ. Хоёр цагт багтааж бүтэн 5 галлон пиво бэлдэж орхино. Хамгийн гол нь бэлдсэн бэлдмэл маань хорин хоног исэж байж л жинхэнэ сайж пиво болно доо. Дэлхийн өнцөг булан бүрийн мянга мянган төрлийн пиво амсаж байсан боловч түүний нэрсэн Russian Emperial гэдгийг би шилдэгийг шилдэгт тооцодог л доо. Russian Emperial бол 12-с их градустай пиво. Ганц шилийг уухад л дотор халууцаад эхлэдэг шүү. Ингээд бид хоёр пиво-ны найрлагыг бүгдийг нь хийж бэлдчихээд оройн хоолонд бугын зөөлөн мах шарж зооглов. Махтай хольсон амтлагч, гал дээр шарсан хугацаа нь яг таарч бугын махны амт ч ёстой “жаргал гээч нь энүү дээ” гэмээр сэтгэгдэл төрүүлж байв. Бүтэн өдөржин хамт байсан тул бид хоёр туулж өнгөрүүлсэн амьдарлаа ярин өөрийн үзэл бодлоо улс төр, амьдрах ухаан гээд л бүх төрлөөрр илэрхийлж нэг нэгэндээ нөгөөхөө нээн таних боломж олгож байв. Түүний нэрсэн дарс гал дээр тос нэмэн, бидний яриаг улам сонирхолтой болгон идэвхижүүлнэ.
Түүнээс сурсан нэг зүйл гэвэл “юу ч байсан хамаагүй, хэр мөнгө олох нь ч бас хамаагүй өөрийнхөө дуртай ажилыг хийж, өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэ” гэсэн амьдарлын философи юм.

Доорх зурган дээр түүнтай хамт хийсэн нумаараа харваж байгаа нь.
Photo Sharing and Video Hosting at Photobucket

Wednesday, October 03, 2007

First work day


"We don't do it for the glory. We don't do it for the recognition...
We do it because it needs to be done. Because if we don't, no one else will.
And we do it even if no one knows what we've done.
Even if no one knows we exist. Even if no one remembers we ever existed."
Kara Comics

Өнөөдөр хүсэн хүлээсэн ажилдаа инээд алдаад л орлоо. Хажуугаар нь бас нэг ажил хийж байгаа бөгөөд өнөөдөр ордог ажил бол миний үндсэн ажил юм. Хэдийгээр эндэхээс хоёр нугалах цалинтай ажилд өөр нэгэн байгууллага намайг авая гэсэн боловч зорилгоо нэгэнт тодорхойлсон тул энэ ажилаа сэтгэл хоёрдолгүйгээр сонголоо.
Ажлын эхний өдөр гэхэд бүтээмж бага байв. Учир нь гадуур оффистоо тавих компютер зэрэг үзэж явсаар байгаад таарлаа. Дараагийн даваа гариг гэхэд бүх зүйл бэлэн болох ба тэр үед ичиж зоволгүйгээр жинхэнэ ташуур өгөөд орох байх даа. Энэ хүртэл би тэсэж чадсан юм чинь, тэр хүртэл тэсэх бол асуудалгүй буй за. Харин энэ төсөл босч иртэл 2 жил далайн ёроолд хэвтэх халимны бааснаас доор байх байхдаа хөөрхий. Яахав feel the warmth of whale shit on bottom of the food chain!
Амжилт!

Monday, October 01, 2007

Математикч андуудад зориулав.

Тэнэг бачка хаха

Дээрх зургийг http://xkcd.com/237/ авсан болно.



Дээрх зургийг http://xkcd.com/55/ -с авсан болно.



Дээрх зургийг http://xkcd.com/162/ -с авсан болно.

Дараах зургийг Graph theory үзсэн бол бүр их ойлгоно байх:
http://xkcd.com/230/
Физикийн бодлого, бодох гээд оролдоорой. Лайтай бодлого шүү.
http://xkcd.com/135/
Scientist байх яасан хэцүү юм бэ?
http://xkcd.com/242/

Strength training: Day 1

Training officially starts today.
To know thyself, one has to deal with one's own "E". I tried to eliminate it from the equation, but I got destroyed once. Then I attempted to ignore it, but I wore out before I knew it happened. So I concluded the way to deal with "E" is understanding it by observing myself and then taking control over it. Once in control, the mind can direct and use it for its own advantage.

However difficult it may seem, only way is to push through.

Thursday, September 27, 2007

Дурлал минь

Өнөөдөр миний дотор хоосон оргиод, цээжинд дотороос хүсэл хясал огшин хоолой дээр тээглэж орхисон нэг л хачин өдөр болж өнгөрлөө. Үнэнийг хэлэхэд надад өнөөдөр дутагдаж гачигдаад гай болж, өлсөж ядраад там болсон явдал огт үгүй билээ. Гэвч хоолой дээр зангирсан энэ угшил надаас юуг нэхээд байгааг би яг таг мэдэж байна. Дурлалт залуу эсвэл хайртаа бүсгүйгээсээ хүн хэдэн мянган бээрийн хол байхад юу мэдэрдэг тэр л мэдрэмж, эргэн нийлэх гэсэн тэр л хүсэл миний дотор тэсэхээ байгаад гадагшлахыг завдаж байгаа нь энэ юм гэдгийг би сэтгэл зүрхээрээ мэдэрч байна.
Хорин хэдэн жилийг хорвоо дээр өнгөрөөхдөө би дурлаж явснаа нуух юун. Их сургуульд ороод анх танилцаж байсан түүнтэй би долоо хоногийн 6-н өдөр, өдөрт дор хаяж 3-н цаг хамт байсаар их сургуулийн 3-н жилийг ардаа орхижээ. Тэр минь байсан учраас их сургуульд сурах хугацаандаа ганцаардах, гуниглах гэсэн ойлголт надад бараг үгүй байсан билээ. Нутаг усаа санаж, гэр орноо үгүйлэх тэр мөчид би түүн дээр л очиж сэтгэлээ сэргээдэг байсан юм.
Би түүнтэй байхдаа заримдаа өөрийгөө хаана байгаагаа мартдаг байлаа. Өглөөний нар мандаж амжаагүй байхад тэртээх уулсыг ширтэнгээ түүнийг би илбэн, хоёулаа хамт байгаадаа ямар их баярладаг байсан гээ. Уулын цаанаас аажимаар мандах нарыг бид хоёр хичнээн ч удаа хамтдаа харав даа. Өглөөний нарны бүлээн туяанд шарагдан байхдаа би заримдаа ертөнцөөс тэр чигээрээ тасарчихаад, би яах гэж амьдардаг, яах гэж төрсөн гэдгээ хүртэл мартчихдаг байсныг одоо бодоход тун ховор тохиолдох мөчүүд юм шиг санагдах юм.
Намайг хэн бэ гэдгийг тэр надад мэдүүлж өгсөн. Анх түүнтэй би учирхад өөрийгөө хэн гэдгээ, миний тэсвэр хатуужил хаана очиж зогсохоо, би ер нь юу хүсээд байгаагаа ойлгож амжаагүй сэтгэлийн хөөрөлтэй жаал байваа. Харин тэсвэр тэвчээр гэдэг нь эрдэм ном шиг сурдаг зүйл болохыг, хүний гоо үзэсгэлэн гаднаа биш дотроо оршидогийг, зорилготой хүн нь хүссэн зүйлийнхээ төлөө амь тавин тэмцдэгийг тэр надад зааж өгсөн юм. Түүнтэй өнгөрүүлсэн мөч бүхэн надад зовлон гатлах урам хайрлаж, түүнтэй учирсандаа би хорвоогийн бүхий л бэрхшээлийг даван гарах итгэл найдвартай болж үлдсэн билээ.
Гурван жил гэдэг бага сонсогдовч, тэр бид хоёрын харилцааг бодохоор үнэндээ маш удаан хугацаа байсан юм. Хэдийгээр тэр надад нэг ч үг хэлэх чадваргүй байсан боловч би түүнийг үг үсэг хэлүүлэлгүйгээр ойлгож чадах болтлоо дотносон байсанаа одоо танд нуулгүй хэлье. Энэ хугацаанд би түүнийг гандсан үед нь хэрхэн тордон, яаж арчилж авч явахыг хэнээр ч хэлүүлэлгүй сурсан байлаа. Харин миний сэтгэл гэгэлзэж, оюун бодол минь булингартан байхад тэр л намайг баярлуулан хөгжөөж, мууг сайнаас нь ялгах ухаан хайрлаж байсан.
Тиймээ, би завиндаа дурласан байсан юм. Ямарай ч энэ дурлал бол миний амьдралдаа учирсан анхных нь байсан бөгөөд магадгүй сүүлийнх нь ч байж магадгүй. Аль нь ч байсан түүнтэй өнгөрүүлсэн мөч бүхнийг би сэтгэл зүрхэндээ нандигнан хадгалах болно. Азийн цээжинд хөлөө олохын цагт би чамдаа эргэн очиод тэнгэрийн хаяаг бараадан хамтдаа сэлүүрдэж, зөвхөн хоёулахнаа байх тэр л мөчийг дахин амсана гэдэгтээ би итгэлтэй байна.

Photo Sharing and Video Hosting at Photobucket

Мэдээлэл

Саяхан дэлхийд хамгийн том тооцогдож болшгүй нэгэн алтны ордыг BHP Billiton нээсэн юм шиг байна. Хэрэв энэ орд үнэхээр Австралиас олдсон бол удахгүй Монгол моодноос гарахнээ. За тэгээд өчигдөр буюу 9-н сарын 26-нд BHP Billiton өөрийн жилийн тайлангаа интернет-д тависныг авч уншлаа. Унших хүсэлтэй нь доорх хаягнаас татаж аваарай.

Annual Report BHP Billiton Ltd.

Сингапур хоёрдахь удаагаа бизнес хийхэд хамгийн тааламжтай улсаар шалгарчээ. Харин зүүн Европын орнууд энэ тал дээр шинэчилэл хийснээрээ толгой цохиж явна. Монгол маань энэ жагсаалтанд 52-т орсон байх бөгөөд татварын тал дээр нааштай реформ хийсэн гэж бичигджээ. Гэвч Монголчууд бид үүнээс гадна олон тал дээр жишээ нь гэрээ хэрэгжүүлэх, кредит авахад хялбар болгох гэх мэт тал дээр реформ дутагдалтай гэдгийг мэдэж байгаа шүү дээ. За тэгээд цааш нь уншихаар бол доорх хаягаар орж авсугай.

Doing Businees Site

New fiscal system, new trade system and the new Company law 1994 оны 1-р сараас анхлан хэрэгжиж эхэлснээс хойш Хятад цөм авч байгааг хажуу бөөрөнд нь хэвтэж байгаа бид мэдэж байгаа билээ. Тэгвэл саяханы subprime mortgage-s үүдэн үүссэн хямрал нь хэрхэн Хятадад нөлөөлөх бол хэмээн бодож байгаа хүн цөөнгүй байх. Тэгвэл доорх илтгэлийг уншвал энэ талаар бага ч гэсэн мэдээлэл өгөх болов уу.
China Quarterly Update
Америкт учирсан энэ хямрал нь Европыг тойрч гарахгүй гэдгийг доорх артикль өгүүлжээ. Confidence dent in Europe Мэдээж даяаршиж буй өнөө нийгэмд юу гэж зүгээр өнгөрөхөв дээ хөөрхий. Шанхайд хавар болсон хямрал нь Нью Ёорк-д дууны хурднаас хурдан хүрч байсныг одоо болтол мартаагүй байлгүй дээ.

Sunday, September 23, 2007

Liar's Poker

Өчигдөр Digital Fortress-g уншиж эхэлж оройны хоолноос өмнө дууссан тул Liar's Poker гээч Валлстрийт-д ажиллаж байсан хүний бичсэн номыг эхэлсэн бөлгөө. Ингээд сая уншиж дууслаа л даа. Валлстрийт-д ажиллах нь яг юу болох талаар маш тод томруун бичсэн байсан бөгөөд нүдний өмнүүр Б сонголт зурсхийгээд л өнгөрсөн болой.
Харин өнөөдөр миний бие юуны учир шороонд дарагдан, утаанд угаартан байгааг дахин дахин өөртөө сануулж өнөөдөр уншссан нэгэн баримтыг та бүхэнтэй хуваалцая гэж шийдлээ. Энэ чухам юу вэ гэвээс:
"American governments, consumers, and corporations borrowed money at a faster clip during the 1980s than ever before; this meant hte volume of bonds exploded. The combined indebtedness of the three groups in 1977 was $323 billion, much of which wasn't bonds but loans made by commercial banks. By 1985 the three groups had borrowed $7 trillion."
За хөө өнөөдөр хувийн компаниуд мөнгө зээлэхдээ зөвхөн банк-с л зээлж байна. Яахав азтай гэсэн 395 компани л Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа арилжиж байна. Харин цаана нь хоцрох 39-н мянган компаниуд хөрөнгө хэрхэн босгох дээр толгойгоо гашилгаж бөөсөө самнаж сууна. Ядаж 7 триллион-р нь олдоггүй юм гэхэд 8-н жилийн дараагаар монголын компаниудад хэдэн тэрбумаар зээл олоод сууж байхсандаа.

Мэдэх мэдэхгүйн эргүүлэгт

Мэдэх мэдэхгүйн эргүүлэгт татагдан орж, дунд нь эргэлдэж байхдаа өөртөө төрсөн бодлоо болон аливаа байгалийн шинж үзэгдлийн мөн чанарыг ойлгосноо энэхүү блог дээр бичих болно.