Thursday, January 10, 2008

Мөрөөдөл дүүрэн амьдарч, сайн сайхан руу тэмүүлцгээх нь


Солонгос дахь Монгол оюутнуудын холбооноос эссе уралдаан зарлаж байсан юм. Тэр уралдаанд оролцооч хэмээн Зоо Парк-н нэг дотны анд минь намайг шалсаар би нэг эссе бичсэн билээ. Үүнийг сая компютер дотроос олсноо доор сийрүүллээ.


Мөрөөдөл дүүрэн амьдарч, сайн сайхан руу тэмүүлцгээх нь



Багадаа би онгоцны нисгэгч болно гэж боддог байсан юм. Нисгэгч болсон хойноо хайртай хүмүүсээ суулган мандах нарны дор дэлхийг тойрно доо гэж төсөөлдөг байлаа. Ингэж бодох учир нь алтайн уулсыг даван нисэж, усны шувуу нисэн үл хүрэх газраар зочилон, эх дэлхийг өөрийн биеэр нээнэ гэсэн бяцхан мөрөөдөлд оршиж байсан хэрэг. Хэдийгээр өнөөдөр би онгоцны нисгэгч болоогүй ч одоо хэр нь анхны энэ мөрөөдлөө би мартдаггүй юм. Анхны юм бүхэн сайхаан. Анхны мөрөөдөл маань араасаа мянга мянган мөрөөдлийг төрүүлэн, миний зүрхэнд ассан мөнхийн гал болж, сэтгэлд минь нэгэнтээ шингэжээ.


Бага насны минь мөрөөдөл надад тэртээх уулсыг давбал газар үгүй гэсэн бодлын хар тогоог өргөх хүч хайрлаж, нэг л өдөр намайг УБ-н галт тэрэгний өртөөн дээр өөртөө дэлхийг нээхээр зогсоож орхисон юм. Ингэж л би зургаан жилийн өмнө, Колумбус-с хагас мянганы дараагаар, Америк тивийг өөртөө анх нээж билээ. Энэ цагаас хойш би мөрөөдөлдөө хөтлөгдөн олон улсаар аялаж 4-н тивд амьдарчээ. Өнөөдөр би Монгол улсын хөгжлийн төлөө гээд дугаарлаж номерлоод хэлэх үгс, индэр дээр гарч зогсоод айлдах сургаалыг хангалттай цуглуулж амжаагүй байгаа ч, эх орны минь ирээдүй, улсын минь хөгжлийн багана болох анд нөхөддөө өөрийн бодож санаснаа бага ч болов хуваалцая гэж бодсон билээ.
Баян ядууг олон янзаар зааглаж болноо. Өнөөдөр эх орон минь мөнгөөр гачуу, хүмүүс нь хөрөнгөөр ядмаг байгааг та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ эдээр тутмаг, баялагаар бага байхыг би хувьдаа туйлын ядууралд хэзээ ч тооцохгүй. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор би нутаг буцан, энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд өөрийн хувийг чадах ядахаараа нэмэрлэсэн юм. Энэ үеэр би гал цогтой, хүсэл мөрөөдөлтэй олон залуустай уулзан танилцаж анд нөхдийн ариун холбоо тогтоосон. Хүсэл мөрөөдлөө, ирээдүйн тэр л хүнийг Монголын хөгжил дэвшилтэй салшгүй холбосон залуусын дунд байхдаа би Монголоороо бахархаж байсан. Тэдний яриа, сайн сайхан руу тэмүүлэх эрч хүчийг мэдэрснээр би Монгол хэзээ ч ядууд тооцогдохгүй гэдгийг ойлгосон юм. Учир нь сэтгэлгээний хоосролыг болоод ирээдүйн сайн сайхан рүү тэмүүлэх мөрөөдөлгүй хоосонг л би ядуурал тооцдогт тэр.
Мэдээж залуус маань олон зүйлийг мөрөөдөж болно. Материаллаг эд зүйлсээр мөрөөдлөө тодорхойлж, мөнгө төгрөгөөр аз жаргалыг хэмждэгт залуус ч олон байдаг байх. Гэхдээ тэд мөнгө бол алдаж бас олж болдог эд гэдгийг хэзээ ч мартаж болохгүй юм шиг. Харин мөрөөдөл бол өөр. Мөрөөдлөөс мөрөөдөл төрөн гарч мөрөөдөлдөө шингэдэг юм. Тиймээс ч туйлын мөрөөдөлөө нэг алдвал дахин олдохгүй уулын уруу өнхрөх чулуу мэт хаашаа яваагаа мэдэхээ болих аюул бий. Мөрөөдлөө хийж буй үйлдлээрээ тордож, ирээдүй рүү зоригтой алхах итгэл найдвараар услахгүй бол хангалуун амьдралд ч мөрөөдлийн цэцэг хагдрах байх шүү. Иймээс ч мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу бодож, юуг сэтгэхийг биш, харин яаж бодож, хэрхэн сэтгэхийг сурах шаардлага зайлшгүй гарч байгаа юм. Миний хувьд гэвэл би өөрийн гэсэн мөрөөдөлтэй, тиймдээ ч би өөрийгөө баян хүнд тооцдог.
Хаа газар явахад идэх хоолгүй, хонох газаргүй үе үе тохиолдож л байлаа. Хоёр идэлгүй хоосон хоносон энэ өдрүүдэд халаасандаа мөнгөгүй, ходоодондоо хоолгүй байсан ч эрдэм сурах зорилготой, нутагтаа буцах хүсэлтэй, өөрийн гэсэн мөрөөдөлтэй байсан болохоороо л шантарч би буцаагүй ээ. Энэ үед хүнд мөрөөдөл байвал давахгүй дээ гэсэн давааг даван, чадахгүй дээ гэсэн хүндэрлийг туулж гарах хүч хаанаас ч юм бэ гарч ирдэг юм. Асуудал бэрхшээлийн өндөр ууланд мөрөөдөл маань надад дээш нь татах олс, доороос минь түших тулгуур болж өгч байсан. Эцсийн эцэст амьдралд тулгарах бэрхшээлүүд улсын наадмын даваа шиг тоотой хэдхэн эсвэл үүрэн дээрээ овоорох шоргоолж шиг ч тоо томшгүй олон байж болно. Амьдарлын жим даган явахад чинь бас говийн элсэн ширхэг шиг жижиг хүндэрлээс авахуулаад уулын чинээ бул чулуу зам дээр маань тохиолдож ч магад. Өнөөдрийн Монголын нийгэм гаж үзэгдэл олонтой байж, түүнтэй эвлэрэхгүйгээс болон бухимдах, гуних магадгүй цөхрөх үеүүд ч тохиолдож мэднэ. Ард Аюуш найман эрүүг даван Шахаанд орохоор зэхэхэд ардууд “Та минь даваад л гараад ирдэг шүү дээ” гэж түүнд хэлдэг. Үүн шиг бид хүчирхэг болоод нэгдмэл Монголыг мөрөөдөлдөө тээн, үнэт зүйлсээ сэтгэлдээн хадгалан, сайн сайхан рүү тэмүүлэх хүслээ зөв залж чадвал энэ байтугай бартааг даван, бэрхшээлийг гатлаж хөгжил дэвшил дүүрэн Монголыг Азийн цээжнээ босгох болно. Гагцхүү мөрөөдөлдөө л бат итгэж, үнэт зүйлсээ чандлан сахах хэрэгтэй.
Муу муухайг мөрөөдөж байгаа хүнийг би 4-н тивийн олон орноор хэрэн бадарчилж явахдаа хараахан олж уулзаагүй л байна. Мөрөөдөл болгон сайн сайхан руу тэмүүлж байдаг. Тиймээс учраас ч би хүний сайн сайханд итгэж явдаг. Нөгөө талаас бас сайхан сайхан руу тэмүүлж, аз жаргалыг эрин хайх нь мөрөөдлийг мөрөөдөл болгодог юм шиг надад санагддаг юм. Өнөөдрийн өндөр хөгжилтэй, ардчиллын эх нутаг болох Америк орныг үе үеийн Америк залуусын мөрөөдөлдөө үнэнч байж, тэдний сайн сайхан рүү тэмүүлж чаддаг тэр л зан нь бүтээн босгосон гэж би боддог. Тиймээс үнэхээр хөгжил дэвшлийн оргилд хүрсэн Монгол орон сүндэрлэн босох цаг ирэх аваас тэр нь Монгол залуусын мөрөөдөлд өлгийдүүлэн, тэдний гар, бие сэтгэлээр нь босож ирнэ гэдгийг би мэдэж байна.
Утга учиртай амьдарлаар амьдрах нь хүмүүн бидний хүсэл боловч, тэр л утга учирыг эрж олоход туслах зам харгуй нь хүний өөрийнх нь мөрөөдөл юм. Ганц олдох энэ амьдрал – алтан боломжоо харамсах зүйлгүйгээр мөрөөдөл дүүрэн, сайн сайхан руу тэмүүлж амьдарцгаая. Нэр нь олонд танигдаагүй нэгэн Монголын зохиолчийн үгээр би өөрийн эссе-г өндөрлөхийг хүсэж байна.
“Хэрэв би нисэж чаддаг бол одоо нисмээр байна. Орчлон ертөнцөөр дүүлэн нисэж үзүүртэй модны дээгүүр, үүлтэй тэнгэрийн доогуур хурдалмаар байна. Гүймээр байна би одоо, гүрэлзэж байгаа судсаа задардал, асга хадан дээгүүр харайж энгүй далайн шуурга шиг эрчлэн дайрмаар байна. Гэвч би мөлхөж явна, өвдөг сөгдөн дөрвөн хөллөж байна. Хүсэл зориг мөрөөдөл гуравтаа татагдан хөвөн үүлсийн зүг мөлхөж байна. Гэвч би өндийх ёстой, мөрөөдөлдөө дөрлөж, хүсэлдээ тулгуурлаж өнөөдөр биш юм гэхэд маргааш босох үүрэгтэй.”

32 comments:

  1. Би ч бас мөрөөдөх дуртай.
    Гоё эссе болсон байна. Баярлалаа.

    ReplyDelete
  2. uuniig bas oilgohdoo tuilshruulj oilgoj ul boloh biz.
    yu ch hdeggui muruudsuur bgad olon tsag hugatsaag aldsn hun bh.
    muruudluu bieluulehiin tuld bas yamar 1 zuil hiih heregtei

    ReplyDelete
  3. Конфи, сайхан болжээ.

    Сүүлийн үед олон залуус хэтэрхий прагматик, зөвхөн мөнгөнд л итгэдэг болсон мэт.

    Харин чиний бичлэгийг уншаад,
    Монголын бүх залуус мөнгөнд биш сэтгэлийнхээ хүчинд итгэдэг, мөрөөдөл хүсэл рүүгээ тэмцэгч байхыг уриалан дуудсанд баярлав.

    ReplyDelete
  4. Saihan bichjee. Bayarlalaa, gants ch gesen gegeenleg zuil olj unshjlaa. Muruudulgui bol hugjil baihgui. Dursamj ni muruudluusuu iluu bolohoor doroo devhtsedeg gedeg. Manaihan dundad zuund huchirheg baisnaa ih yariad XXI zuund busadtai hul zeregzen alhahiin tuld yu hiih gedgee arai baga yariad, bur baga hiigeed baih shig.

    ReplyDelete
  5. Nice

    Harin ter anonymousiin heldeg nohor ni bi mon yum shig bna da :D

    ReplyDelete
  6. saihan yumaa..yamar ch lag devruun muruudulteim bedee.yaj ingej bichdeg yum boloo?yaag unen setgeleesee ingej bichdeguu? esuul hen negen busdad taalagdah gejuu?uneheer chin uneneesee bol lag yumaa..iim zaluus olon boloosoi doo..nadaa amar

    ReplyDelete
  7. Hi. Bi chamaig USA-d surch tuggsun gedgiig medex yum bna. Nadad neg tus bolooch. Chamd baigaa bolow uu gej naidaastai. EILTS-iin sain dawgui nom baiwal, bas olj chadwal xudaldaj awiya oiriin xugatsaand ...

    ReplyDelete
  8. Багадаа нисгэгч болохыг мөрөөдөөгүй хүүхэд гэж байдаг болов уу? Би бага ангидаа нисгэгч болохыг, дунд ангидаа нисэхийн зохион бүтээгч болохыг мөрөөддөг байж. Нам засаг маань харгис байж дээ. Жаахан хүүхдийн бүтэшгүй тэнэг мөрөөдлийг дэврээгээд л. Элдэв янзын дугуйлан хичээллүүлээд л.

    Одоо боддог юм. Миний зохион бүтээсэн онгоцыг 2 сая 500 мянган монголчууд бүгдээрээ нийлж байж угсарч дуусгана гээд л миний мөрөөдлийг дэврээж, залуу зохион бүтээгч ч гэнэ үү, дугуйлан хичээллүүлж маньдаа цаасан малгай өмсүүлж байсан юм болов уу? Өөрсдөө коммунизм мөрөөдөж байсан улс чинь аргагүй байх аа даа.

    ReplyDelete
  9. Saihan boljee. Bayarlalaa.

    Bi ch gesen muruudeltei, muruudlee baga bagaar biyluulseer yavaa. Tiimdee ch minii amidral bol minii muruudel gej boddog .

    Misheel

    ReplyDelete
  10. buuj ogohgui gej neleen uzjeen daa, davj garah zorig huchee: bi mgl-iin ireedui gej avjeen gehude.. :D

    tatah

    gl&hf confi

    ReplyDelete
  11. buuj ogohgui gej neleen uzjeen daa, davj garah zorig huchee: bi mgl-iin ireedui gej avjeen gehude.. :D

    tatah

    gl&hf confi

    ReplyDelete
  12. Mongonii unen tseniig het bagaar uneljee. Mongo chin hamgiin gol ni ter moroodliig biyluulehed garts bii bolgodog huchteig martaad esvel uguisgeed amjitand hurehgui bol uu. Mongogui, moroodood yavbal yavstgui non-profitiin honhort computer shirten suusaar nasiig barah boluu.
    Moroodol bol zovhon amjiltiin ehlel. Ehlelee tavisan bol guitsetgeh heregtei. Ene essay amjiltiin ehleliig todogton bichej. Hamgiin hetsuu moroodoloo yaj guitselduuleh vee gedegt orchih baih. I think that you are missing a big part of.... hmm... your life! (hervee ene essay shigee setgedeg bol!)

    ReplyDelete
  13. hi, yu baina ?

    ReplyDelete
  14. hey, Confi, mongoliin sonin saixan solio gajaa hoyr chihnii chimegneesee bichihgui yum uu ?

    Ulmedex

    ReplyDelete
  15. Дээлийн зах нь шинэ
    Дэргэдэх олон амгалан
    Олз омог ихтэй
    Ололт амжилт сайтай
    Сар шинэдээ сайхан шинэлээрэй

    ReplyDelete
  16. hey, ene hayagaar chin mail yavuulj boloh ium uu ?
    confidence.youth@gmail.com

    Naimaa tohirvol bagtaa avna,

    ReplyDelete
  17. Manai bagiin ondor shaardlagiig biyluulj chadah yum bol bi ch gesen bagtaa avna shuu, hehe

    Ulmedex

    ReplyDelete
  18. Confi, udahgui english deer tamgatai zahia ochno shuu, mgloor tug tag geed bichij chadahgui yum bna.

    Ulmedex

    ReplyDelete
  19. Ene haygaar mail yavuulj bolohgui bhaa.
    Post office 36, P.Box 162 gesen haygaar l mail yavuulaarai.
    Harin email bol confidence.youth@gmail.com geed hayglaad yavchij bolno shuu. :)

    Za tegeed yamar naimaa bgaam de, bi sonirhoj bn shuu. Yor ni email ni deer bhaa hogshoon.

    Ulmedex tgd english-r bichsen bol nz ni usegleed ch bolov unshchihnaa. :D Huleej suuya.

    Peace,
    Confi.

    ReplyDelete
  20. Confi ch shaahdaa sain shuu, hehe

    ReplyDelete
  21. alban yosny jombogo biz dee,lol

    ReplyDelete
  22. Bi ch gesen Confi-g urgelj sex bas uhel hoyriin talaar boddog bolov uu gej boddog yum.
    Minut ch boloogui sex boddog ba tuunii Motivation ni Sex.
    Uhel iin talaar bol uhliin hamgiin goyo ni buh hun uhehed geh met boddog baih... hehe

    Ulmedex

    ReplyDelete
  23. *Bi ch gesen Confi-g urgelj sex ba uhel iin talaar boddog bolov uu gej boddog yum.

    ReplyDelete
  24. *Bi ch gesen Confi-g urgelj sex ba uhel iin talaar boddog bolov uu gej boddog yum.

    ReplyDelete
  25. oor chin bas sex, shoko hoyr tarhinii yag neg hesgiig odoodog tul zereg hereglej bolodoggui gedgiig meddeg.

    Ulmedex

    ReplyDelete
  26. hey, confi utgachihaarai,beltgeld garahaasaa omno baahan balairchlaa... tnx

    Ulmedex

    ReplyDelete
  27. bichij ehleechee haraal idsen yum blog chini zewerlee shd

    ReplyDelete
  28. Hi anon!

    Hast Du auch so ein geniales Wetter wie wir hier in Germany!
    Ist zwar etwas kühl, aber die Sonne scheint ohne Ende!


    Wünsche Dir ein schönes Wetter , ich fahre vielleicht ein bisschen in die Stadt und genieße das Wetter und das gute Bier :D :D


    Ulmedex

    ReplyDelete
  29. muruudul gesnees hudulguh huch chin ug ni:
    1. Bi eniig turshij uzmeer bna
    2. bi oortoo itgej bna
    3.bi uria duudlaga haij bna
    4. bi muruudultei, oortei zorilgo tavina geh meteer yavdag yum bish uu ?

    Ulmedex

    ReplyDelete
  30. Таны блогын бичлэгийг илүү олон хүнд хүргэх зорилгоор www.nlog.mn дээр хэсэгчлэн нийтэллээ. Үргэлжлэлийг таны блогруу орж уншихаар линкийг тавьсан. Мөн таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлт байвал ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.

    ReplyDelete
  31. Uneheer saihan bichleg bolson bn. Bayarlalaa.

    Unshaad neeree bi ene buhnii haana ni baina gej bas oorooso asuuhad hurgelee. Bichlegiin helber bolon tuugeer gargaj baigaa sanaa bugd yostoi ih taalagdlaa.

    Temuulen

    ReplyDelete