Эх нутгаасаа би 16-тайдаа гаран, цааш явсаар Африкт тивд хөл тавихдаа 18 настай байсан. Анх Канадаас гараагаа эхэлсэж, Уганда-д өндөрлөсөн аялал маань бараг л бүтэн 2 өдөр сунжирсан юм. Канадад өөрийн байсан хотоос автобусаар усан онгоцны боомт хүрээд, тэнд аралаас хөдлөх усан онгоцонд суун эх газартай золгон улмаар мужийн нийслэлээс онгоцонд сууж Канадын хэд хэдэн хотуудыг дайрч Англид очсон. Английн онцгоцны буудал дээр 9 цаг хүлээх байсан учир Hearthrow онгоцны буудлаас 24 цагын виз аван буудлаасаа гарч, гадаа нь ангийн андтай цуг 6 лааз пиво хоосолчихоод буцаад ороход хөөрхөн болцон байж билээ. Ингээд тэндээс Дубай нисэж, Эмиратын нийслэлд хэдэн цаг саатаад цааш Кени улсын зүг хөдлөсөн. Хамгийн сүүлийн нислэг маань Кенийн Найроби хотоос Угандагийн Кампала хот руу байсан нь тун удалгүй газардсанаар зогсолтгүй 2 өдөр үргэжилсэн аялал маань өндөрлөж билээ.
Африк явахаасаа өмнө Монголд суугаа ээж рүүгээ би утасдаад "Ээжээ, би Африк явлаа" гэсэн чинь ээж өөдөөс "Айн, Африкаа!!!" гэхэд хариуд нь "тийм, Африк" гэснээр ээж намайг яагаад ч буцахааргүй шийдвэр гаргасныг ойлгож билээ. Ийнхүү хүсэн мөрөөдөж явсан тивдээ буухдаа "Африк тив, та сайн байна уу" гэж тухайн үед онгоцны буудал дээр хашгирч түвчигнээгүй ч гэсэн, сэтгэл дотроо байдаг чангаараа чарлаж билээ. Үнэнийг хэлэхэд анх буухдаа Африк тивд бүтэн 10 сар амьдрах амьдрал минь намайг миний бодож байснаас илүүтэйгээр өөрчлөнө чинээ санаагүй ээ.
Намайг очиход Уганда улсад ДОХ-н өвлөл нийт хүн амынхаа 14 хувьд хүрсэн, өмнөх засаглалууд (Иди Амин болоод түүний нөхдийн засаглал) нь тус улсыг өвдгөн дээр нь сөхрүүлж, элгээр нь хэвтүүлсэн үнэхээр элэг эмтрэм тийм газар байсан юм. Улсынх нь нийслэл Кампала хотын гудамжаар явахад хөл нүцгэн, бараг хувцасгүй шахуу гудамжний хүүхдүүд гараас минь зууран мөнгө нэхэн дагалдана. Гуйлга гуйгаад сууж байгаа жаалууд 2 хөлгүй, эсвэл 2 гаргүй байгааг харахаар үнэхээр яагаад амьдрал энэ хүүхдэд хатуу хандаж байгаа юм бэ гэж асуумаар. Өнчин өрөөсөн хүүхдүүд гэж яг үнэндээ тоймгүй их байсан гэхэд буруудахгүй.
Зураг: Уганда охин дүүгээ тэврээд явж байгаа нь
Эхний хоёр сар гудамжны хүүхдүүдэд гагнуур, оёдол зэрэг нарийн мэргэжлийн зүйлс заадаг нэг ёсны ТЭМС-д ажиллаж байваа. Тэнд "оюутнуудын" иддэг хоолыг идэж, хотхонд нь хамтдаа амьдарч, ижилхэн жорлон хэрэглэж байсан юм. Надтай хамт ирсэн охидууд сэтгэл санаагаар унаад, уйлалдаж майлалдаад ер нь тийм ч сайхан орчин бол биш байсан. Гэхдээ л нэгэнт ирсэнийх бодиттой юм хийж байж, ямар нэг үр дүнд хүрч хүнд туслаж байж сална гэж боддог байв. Үүний дараачийн 2 сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Good Samaritan сургуульд хичээл зааж эхэлсэн юм. Тэнд багшилж байхад тэдний хажууд бол манай Монголын 10 жилийн сургуулиад үнэн тасарцан хангамжтай, хичээл хийх орчинг гайхалтай бүрдүүлсэн мэт санагдаж байж билээ. Тус сургууль байхад миний багшлаад байгаа үнэхээр энэ хүүхдүүдэд тус болж чадаж байна уу гэдэг дээр бага зэрэг итгэл найдвар алдагдаж байсан хэдий ч бас л ОК, хийнэ бүтээнэ, туслана дэмжинэ өөр өөртөө шивнэж байлаа.
За ингээд бага сургуулийн амралт эхэлснээр бид нар дараачийн төсөл болох Конго улсын хилээс холгүйхэн орших Fort Portal нэртэй газар ирсэн юм. Тэнд өнчин хүүхдүүдэд байшин бариж өгөх, байшинтай бол тэрийг нь шавардах, хичээл заах, жорлон ухах гээд нилээн олон юм хийж байлаа. Тэр хотод үнэхээр Кампала-д хараагүй их олон өнчин хүүхдүүд байдаг нь сүүлд ойлгомжтой болсон юм. Яагаад ийм их өнчин өрөөсөн хүүхдүүд байдаг вэ гэхээр ДОХ гэдэг аюултай өвчин эх эцгийг нь аваад явчихдаг аж. Ингээд хүүхдүүд хамаатан садангийндаа очино эсвэл шууд гудамжинд гарах нь тодорхой. Миний сонсож байснаар ДОХ гарсан эхний хэдэн жилүүдэд хамаатны хүмүүс нь хүүхдүүдийг үрчилж авдаг байснаа сүүлдээ дийлэхээ болиод орхидог болсон гэсэн.
Нэг удаа бидний ажиллаж байсан төрийн бус байгууллагын хангамжинд байдаг хэдэн хүүхдүүдэд очиж жорлонг нь шинээр барьж өгөх ажил авав. Ингээд очитол харин тэр байшинд ердөө 3-с 7 насны 5-н хүүхэд амьдардаг байж таарлаа. Тэдний жорлон нь муудаад яажийсан учир нэг бороотой өдөр нурж, дотор нь суугаа нэг бацааныг дарж алах аюултай гээд хуучин жорлонг нь нураагаад нүхэн дээр нь шинэ жорлон барьж өгсөн. Гэхдээ л жорлон барьж, хоолны мөнгө 7 хоног болгон өгснөөр энэ хүүхдүүдийг сайн хүмүүс болгож чадна, эсвэл бидний тусламж үнэхээр тусламж болж чадаж байна гэжүү гэдэгтээ эргэлзэж, яаж туслах юм бэ гэдэг дээр өмнөх шигээ итгэлтэй байж чадахгүй байлаа. Хамгийн том нь тухайн үед 7 настай байсан гэхэд ийм хүүхэд бусдыгаа харж үлдэнэ гэдэг чинь үнэхээр байж болно гэжүү? Эдгээр 5-н бацааныг ямар ирээдүй хүлээж байгаа бол гэхээс бүр нүдэнд нулимс цийлэгнэж байсан юм.
Үүний дараагааар манай найз Себастиан бид хоёр нэг айлын байшинг шавардах даалгавар авав. Шавардсан байшин нь зүгээр байшингаас арай илүү удаан тэсдэг юм. Зүгээр энгийн байшинг бол Монголоор 400 мянгад өлхөн босож, даанч 4 жил болоод яажийгаад унчихдаг. Шавардсан байшин бол дор хаяж 8 жил болох боломжтой. Ингээд тэр айлд очсон чинь 3-н хүүхэдтэй нэг хөөрхий эмэгтэй байв. Хүүхдүүдийн ээж гэх эмэгтэй ДОХ өвчинтэй, хүнд хэлбэрт байгаа тул орон дээрээсээ ч босох чадваргүй болсон. Аавгүй эдгээр хүүхдүүд тун удахгүй ээжийгээ алдах нь илт байлаа. Тэр айлын хамгийн том хүүхэд нь 10 настай гээд бодохооор 4-н настай хамгийн бага бацаан нь яандаа л гэж боддогдоод, үнэхээр аз жаргалтай амьдрана гэдэг чинь юу билээ гэсэн бодол эргэлдэн, миний хүмүүст туслах тусламж юу ч болохгүй, үр дүнд хүрнэ гэсэн миний тухайн үед тээсэн найдвар тасарч билээ. Нэг ёсондоо эдгээр хүүхдүүд аврал үгүй байсан юм. Тэрнээс хойш хэдий 6 жил өнгөрсөн ч гэсэн энэ бүгд сэтгэлээс гаралгүй өнөөг хүргэжээ.
Зураг: ДОХ-той бүсгүйн гэрийн гадаа
Өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад тэр эмэгтэйн байшинд ажиллаж байхдаа л би энэ дэлхий чинь зовлонд ханадаггүй юм байна, бидний өөрсдийгөө зовоод ядраад, бусаддаа гомдоод байгаагаа эдгээр хүүхдүүд, эдгээр хүмүүсийн зовлонтой харьцуулахад зүгээр л жаргалаа эдэлж чадахгүй хүний янаглал юм байна гэдгийг ойлгож эхэлсэн гэж боддог юм. Үнэндээ миний туслах ч гэж юу байхав, үнэхээр туслах сэтгэлтэй бол эдгээр хүүхдүүдийг ээжгүй ч гэсэн эрийн цээнд хүртэл нь асрах, эсвэл ээжийг нь өвчнөөс салгах л хамгийн сайн туслалцаа болно доо гэж бодсон ч хүчин мөхөсдөж байлаа. За яахав 3 хүүхэдийг туслаад асардаг юмаа гэхэд яг энэ гурав шиг цаанаа нь гурван мянга, гучин мянга магадгүй 21 сая хүнтэй энэ оронд л гэхэд гурван зуун мянган хүүхдүүд байгаа гээд бодохоор амьдралд итгэх итгэл, ирээдүйг өнгөтөөр харах маань бүгд туйлын бүрхэг болж, бараг л цөхрөнгөө барсан гэхэд хилсдэхгүй.
Мөхөшгүй найдварын гал
Монголд ч гэсэн байдал сайн биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Агаарын бохирдолоос болоод, тэжээллэг илчлэг хоол хүнс дутагдсанаас болоод, эрүүл аюулгүй орчин байхгүй учраас олон хүн хорвоог жам бусаар орхисоор; олон ар гэр дундаас доогуур, ядуугаас хэт ядуу руу шилжин орсоор; эдийн засгийн өсөлт нь нийгмийн олонхидоо биш, цөөн хэдэн салбарын толгойлогч хүмүүсийн амьдарлын өсөлтийг л хангасаар; хуулийн дагуу биш, хуулиас гадуур амьдарсан нэгнийг илүү тэтгэсэн тогтолцоо бүрдсээр; ийм байдал улам газар авах тусам бие сэтгэл, ажил хөдөлмөрөөрөө холбогдсон нэгний итгэл найдвар алдагдан, зарим нь алсад одно. Гэвч...
Найдварын гал унтраагүй ээ. Хэзээ нэгэн цагт өнчин өрөөсөн хүүхэд гэж үгүй болно, хэзээ нэгэн цагт эдгэдэггүй өвчин эмгэг цөөрнө, хэзээ нэгэн цагт шударга явдал ялж, үнэн тогтоно, хэзээ нэгэн цагт энэ бүхнийг засаж ирээдүй минь илүү таатай орчинд амьдрана гэсэн ганц итгэл найдвар мөхөхгүй оршсоор байх болно. Харин ч энэ найдвар өмнөх үеийнхэнээсс хойчийг залгамлагчидад дамжин уламжлагдах болно. Ийнхүү дамжихдаа улам өсөн томрох болно.
Альваа мөрөөдөлд болохгүй бүтэхгүй, биелэшгүй гэсэн тодотгол өгч хаяхад хамгийн амархан. Харин болно бүтнэ, бүтээнэ байгуулна гэж үзвэл болдог гэдгийг 2008 оны 11 сарын 4-нд Барак Обама Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноороо харууллаа. Энэ явдлаараа бидний биелэшгүй юм гэж үгүй гэсэн бодолыг бататгаж өгч байгаа хэрэг бишүү? Үнэндээ түүний амлаж буй өөрчлөлт, түүний уриалж буй шинэчлэлт энэ бүгд зөвхөн Америкт ч биш, дэлхий даяар тэр дундаа бидэнд - ялангуяа залуу үеийнхэнд маань ус агаар мэт хэрэгтэй байна. Залуу насны эрч хүчээр цус минь булгилж, цуцашгүй их хүсэл тэмүүллээр сэтгэл минь цалгиж буй үед бол бидний ирээдүйдээ итгэл найдвар харин ч улам бэхжин байр сууриа олох боломжтой. Зүгээр сууж байгаад бол боломжгүй, харин ч үүнийхээ төлөө бид нар шаардлагатай үед нь өөрсдийгөө золиосолох чаддаг байх хэрэгтэй. Обама номон дээрээ "If we aren't willing to pay a price for our values, if we aren't willing to make some sacrifices in order to realize them, then we should ask ourselves whether we truly believe in them at all" гэж бичсэн байна. Түүний зөв.
Обамагийн бичсэн "Мөхөшгүй Найдварын Гал" номыг уншаад надад үнэхээр их итгэл найдвар төрсөн юм. Үүнийгээ ирээдүйд ажлын хүндийг хамт үүрэлцэн, хөгжлийн бамбарыг хамт атгалцан явах Монголын мянга мянган залуустайгаа хуваалцахаар Монгол хэлнээ хөрвүүлэхээр эрхийг нь албан ёсоор аваад байна. Энэхүү номыг хоёр найзын хамтаар Америкийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөр болох 1 сарын 20-нд танд хүргэх болно.
Мөхөшгүй найдварын гал та бидний зүрхэнд үргэлж мандан бадарч байг!
Зураг: Ревензори ууланд авирч байхдаа
Холбоотой мэдээлэл:
http://otgonpurew.blogspot.com/
http://igaa.blogspot.com/

Тэр номыг чинь авч уншнаа..
ReplyDeleteМөхөшгүй найдварын гал та бидний зүрхэнд үргэлж мандан бадарч байг!
Ямар гайхалтай зүйл хийдэг юм бэ? Хэзээ ч шантарч болохгүй шүү. Хүний сэтгэлд суулгасан нэг ч гэсэн гэрэл гэгээ цааш дэлгэрэн цацардаг юм
ReplyDeleteBRAVO~BRAVO~BRAVO heleh ug alga gaihamshigtai bichleg bna. Aan bas Nomnii talaar bol umno unshaagui ch gesen reclamdaj bhad ni halit description-iig unshcan goy nom bh shig bnalee. Neeree "The pursuit of happiness" geed kinonii zohioliin nomiig orchuulj gargaval erelt ih bgaa gej bodjagaa
ReplyDeletegoy nom garch bga yum bna.. ene nom Mongol zaluust itgel naidvariin galaa badraahad n tuslah och n bolohiig yeruuye! : )
ReplyDeleteiimiin uchir l blogoor chini zochildog.
ReplyDeletekhusen khuleesen post bailaa.
good boy!
Номыг чинь авнаа.
ReplyDeleteИтгэл найдварын галыг өрдөж өгсөнд баярлав.
аягүй их баярлалаа. 1сарын 20ныг хүлээх бас нэг шалтгаантай боллоо. тусгайлан эрт авч болохгүй байхдаа. би 1сарын 5наас нутагтаа байхгүй учраас яадаг юм билээ.
ReplyDeletehm, сэтгэл хөдөлмөөр гоё бичжээ.
ReplyDeleteАмжилт хүсье!
amjilt husie!
ReplyDeleteDeven delhiin humuusiin tesen yadan huleej baisan oyun uhaan, eruul setgelgee, hariutslaga mun tegsh erh iig Mr. Yoronhiilogch Obama Barack Guantanamo - g haasnaar, Bush-Clan uudiig huuliin arga hemjeend tatsanaar , dainii uil herguudiig duusgavar bolgosnoor avchrav...
ReplyDeleteAmerik noirnoosoo serlee,
yamar lag ve! xexe
Монголын олон залуусын итгэлийг нь нэмэж, эрч хүчийг нь асаах ном орчуулж байгаа юм байна. амжилт хүсье! :)
ReplyDeletegihaltaimaa uneheer hund uram zorig hairalsan post bn.ymartai ch ene nomig huleesen hun tsuungui bgaa bh........
ReplyDeleteҮнэхээр сэтгэл хөдлөм гайхалтай бичжээ..Залуу хүн бүрийн ширээний ном болох болтугай!
ReplyDeleteБидний зүрх сэтгэлд тэрхүү гал ассаар байгаа. Монгол хөгжинө өө, харж л байгаарай.
ReplyDeleteГэнэт нэг л сонин болоод явчих чинь. жаргалаа эдэлж чадахгүй байгаа янаглагч... их бодогдчихлоо.
ReplyDeleteза номыг нь хүлээгээд байж дээ. заавал авч уншинаа
Pearle Deppsu
Амжилт хүсье.. Гайхалтай ном болох байхаа.
ReplyDeleteНомоо хүлээж байна....амжилт хүсье.
ReplyDeleteАмжилт хүсье.
ReplyDeleteМөхөшгүй найдварын галыг заавал авч уншнаа.
Бахархаж байна аа... Худалдаанд гарахаар нь заавал авч уншина аа.
ReplyDeleteamjilt husii
ReplyDeleteamjilt husii. Uur olon saihan nom orchuulaarai
ReplyDeleteӨө,найз нь алкохолны төрлийн юм 10 гр-ч уухгүй болохоор төрсөн өдрөөрөө 4-н хөллөх боломж тохиосонгүйэ.хэхэ
ReplyDeleteТөрсөн өдрийн мэнд хүргэсэнд баярлалаа.
Одоо Дональд Трамп, Роберт Кийосаки 2-н бичсэн WHY WE WANT YOU TO BE RICH гэдэг ном уншиж байна. Дажгүй таалагдаж байгаа.
Дараагийн унших ном маань та хэдийн Мөхөшгүй найдарын гал байна гэж итгэж байгаа шүү. За дахиад амжилт хүсье.
Huuhduud Obamagiin unertei unertei usiig, Obamagiin zuragtai tsamts ene teriig omsood nomoo unshval bur lag bh bolov uu gej bodoh yum, Gudamjaar duuren bailee, LOL
ReplyDeleteDu machst alles sehr schnell, rehtzeitig und wunderbar! Viel Erfolg. Ich versuche auch meine Geschwindigkeit zu verbessern.
ReplyDeleteUneheer ih taalagdlaa,bichleg tani. Ene nomiig heseg zaluus orchuulj bgaa gej udriin sonin deerees unshchaad taniig gej medsiinmaa,hehe :-).
ReplyDeleteNomiig zaaval avch unshnaa,ugaasaa unshhiimsaan geel bodood bsiin,uneheer shan ajil hiij bgaan bna,gudluck.
...edgeer humuusiin zovlontoi haritsuulahad zugeer l jargalaa edelj chadahgui hunii yanaglal... uzsen harsan, medersen, uuriinhuu tuhai bichsen ene post chini hamgaas ih taalagdav. Bi ch bas Afrikt 1 jil amidarsaan. GL!
ReplyDeletetest
ReplyDeleteshantrah gants & tdhoi shaltgaan: yuch hiile ged ene delhi oorchilogdohgui. uchir ni teneg hun hezeed bj l bn.
ReplyDeleteuheh yostoi ni uhne. delhiig oorchiloh bolomjgui. boloh yostoi um boloh l bolno.
gants amidrala oorto bolon hairtai humuuste zoriulah ni zuitei bus u.
goyo yumaa. ih setgel hodolgom bichjee. hun bur ers shinechlel hiij chadahgui ch baga ch atugai chadah medeh zuilee niitiin sain saihand zoriulj baival eh saihan delhii zol jargalaar byalhana da
ReplyDeleteэнэ номыг чи орчуулж байгаад баяртай байна. энэ үеийн олон олон оюунлиг залуусыг энэ ном хурцлах болтугай. найздаа амжилт!
ReplyDeleteАфрик ч аймаар юмаа.
ReplyDeleteОрчуулгын ажилд чинь амжилт хүсье.
Тэнэж яваад сайхан юм олж уншлаа.
ReplyDeleteШинэ номыг чинь тэсэн ядан хүлээе.
Дөлгөөн эрхийг нь авсан гэж мэдээгээр сонссон болхоос. Конфи гэж мэдсэнгүйэ. тэсэн ядан хүлээе.амжилт хүсье
ReplyDeleteГандирстай адилхан тэнэж яваад үнэхээр сэтгэл хөдөлгөм юм уншлаа. Амжилт. Би бас өөрийнхөө бодож явдаг юмаа бичих хэрэгтэй юм шиг байна...
ReplyDeleteГайхамшигтай.
ReplyDeleteМөхөшгүй найдварын галыг монголын зүрхэнд асаагаарай.
Амжилт хүсье найз минь!
Сайхан сэтгэгдэл төрж байнаа.
ReplyDeleteTer muus haruud ch dee ajil hii chaddagui umhii sanaatai hognuud baidgiin. Huuhduudiig heleegui. Tiim zovlon tuulchaad yagaad tiim baidgiig chutgur buu medeg dee.
ReplyDeleteАжил үйлс чинь бүтэмжтэй байг, Амжилт дандаа дагаж яваг,
ReplyDeleteЗоос мөнгө ундарч байг,
Зорьсон үйлс чинь өөдрөг байг.
Шинэ оны мэнд, сайхан байрлаарай.
Гайхалтай. Чи үнэхээр сайхан зүйл хийж байсан юм байна. Итгэл найдварын гал ямагт дүрэлзэн асч байдаг. Улиран одох цаг хугацаа, алс ирээдүй гагцхүү итгэл найдвар дээр оршин байдаг гэж боддог. Чамд амжилт хүсье. Анд минь
ReplyDeleteooo burhan mini minii nudend nulims tsiilegnej bn shdee!!!! hehe magadgui bi heterhii setgeliin hudulguuntei hun bhaldaa :) gehdee l bi iimerhuu spiritual zuilsd uneheer durtai!! Gaihaltai gdg ug ch bagadahaar bn. Bi bas amindaa hund chadahaaraa tuslachih yumsan gj yavdag ch tanii hajuud minii attempt unen archagui sanagdchlaa.
ReplyDeleteSetgeld dul bhad,
Zuuhand gal badrana gdgdee!!!
Uneheer sain saihan 76aas bish, zaluuchuud bidnees l ehelneshdee. Demii tsag garzdan busdig chichilj suuhaar uuruu uursduduu dugnelt hiij, yadaj haraaj zuhelguigeer busadtai zuv haritsaj surah yumsandaa!!!
PS: ta yamar programaar africa yavsiin?
Obama bol Jesus ba Spidermanii holimog shdee, humuus Obamagiin itgel miniihtei taarahnuu ugui yu gej ehleed bodohiin orond shuud l dagaad namirchih yumaa, yooo,
ReplyDeleteesvel mglchuud ugaasaa shaalgah durtai huduunii huusun mantuunuud yumuu ?
ReplyDeletedelhiig tailbarlaj chadahgui bolohooroo Conspiracy theory d itgej endees l itgel eheldeg biz dee, hamgiin onigootoi ni bodit amidral ni ard guij baigaa ni , hehehe
ReplyDeleteConspiracy Files: Real-Life Stories of Paranoia, Secrecy, and Intrigue nomiig unshij uzeerei, ochigdor oroi unshij duusgav, sonirholtoi l yum,
ReplyDeleteUneheer gaihaltai! chamaar baharhaj bna. Mongoliin mine myanga myangan zaluus yag cham shig setgej, cham shig temuuleltei bdag bol ... bi net eer sain l tenej bna gej ooriigoo bodson zondoo uymnaas hotsrood l bna aa daa, er ni bol hurdiig ni guitsehgui ni shuu he he. Chamd amjilt hucie
ReplyDeletebuh hund l yamar neg avyas, sain tal, oorooroo baharhah zuil bdag shdee, bi lav tegej boddog,
ReplyDeleteMongoliin mine myanga myangan zaluus yag cham shig setgej, cham shig temuuleltei bdag bol ..
ReplyDelete==============================
haha, bugdeeree Confi bolchvol yostoi balarna shdee, hun bolgon ooriin ontslogtoi, ooriinhoo zamaar yavj ooriinhooroo baih hamgiin saihaan gej...
confi giin " huchirheg bai" gedeg uriag Confi ch heleegui yum shdee, hehe
ReplyDeleteconfi tolgoindoo bish beleg erhtendee zahiragddag gedgiig oxiduud sain medej bna shuu, xaxa
ReplyDeletenomiig ni huleeseen
ReplyDeleteOnoodriin haranhui buduuleg niigemd yag cham shig zaluus oshoo olon myangaaraa toroosoi gej husch baina. Ted ulam ulam olon bolsoor ur huuhduud ireeduidee jinhene amidral beleglehiin toloo negdene gedegt bi huvidaa 100% itgdedeg shu. Uragshaa zaluusaa
ReplyDeleteүнэхээр гайхалтай сайхан санагдлаа, бахархаж байна. та хүн юмаа. зүгээр л хүн дүрстэй амьтан биш, жинхэнэ хүн юмаа
ReplyDelete