“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-ГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009 оны 268 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 670 га газарт “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” байгуулахаар шийдвэрлэсэн.
Зорилго, ач холбогдол:
• Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад нийслэлийн нэг иргэнд ногдох ногоон байгууламж 6 м2 байгаа бол 12 м2 болон 2 дахин нэмэгдэнэ.
• Сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотод иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт, амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулах
• Нийслэлийн агаарын бохирдол өвлийн улиралд байх ёстой хэмжээнээс 5 дахин их байгаа бөгөөд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах
• Хүн ам ихээр суурьшсан дэлхийн нийслэл хотуудын жишигт нийцсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах.
• Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийг хамгаалах
Байршил: Олимпийн гудамж, Маршалын гүүрнээс зүүн тийш Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын хойд хөндийд 670 га талбай
Зохион байгуулалт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын нийт иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн оролцоотойгоор байгуулна. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн нь зөвхөн ганцхан жилийн дотор баригдах бус 5 жилийн турш баригдах томоохон бүтээн байгуулалтын ажил тул 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлжийн ажил буюу 150 га талбайн төлөвлөлтийг хийсэн төдийгүй 2009 онд нийт 55 га талбайд мод, бут, сөөг тарьж ургуулах, хамгаалалтын хашаа, төв хаалгыг барих ажлууд хийгдэнэ. Тус ажилд зориулж Нийслэлийн 2009 он төсвийн тодотголоор 1 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” сангийн данс: Улаанбаатар төрийн сан банк 200051063 тоот данс
Хамтран ажиллагчид тавих санал: Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтанд оролцон дэмжлэг, туслалцаа үзүүлсэн аж ахуй нэгж, байгуулага, иргэдийг хөрөнгө оруулалтанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн лого бүхий талархал, батламжийн цом, бэлэг дурсгалын зүйлсийг олгох
- Нэрсийг төв хаалганд байрлах дурсгалын самбарт хүндэтгэн байршуулах
- 1 сая төгрөгнөөс дээш “Хүрэл мод”,
-10 сая төгрөгнөөс дээш “Мөнгөн мод”,
- 30 сая төгрөгнөөс дээш “Алтан мод” бүхий хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйлсээр урамшуулна.
Хэрэв тухайн аж ахуй нэгж, байгууллага, хувь хүмүүс хүсвэл өөрсдийн нэрэмжит бичил цэцэрлэгийг байгуулах боломжтой. Хандивын мөнгөн дүнгээс хамаарч мод тарьж коджуулан эздэд нь хүлээлгэн өгөх, хувь хүн албан, байгууллага, анги хамт олон, гэр бүл бологсод өөрсдийн модтой болох, хайртай хүмүүстээ бэлэглэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.
Хэрэгжүүлэгч байгууллагууд
• Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба
• Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар
• Улаанбаатар Бизнес Хөгжлийн төв
Та өөрийн хамтран ажиллах саналуудыг "Ногоон дэлхий" багт хандан тавихыг хүсье
8811-1816, gantulgat at gmail.com, Y!: swissbank1
Та бид хүссэн орчиндоо амьдрахыг хүссэн хүсэлдээ нэмэр оруулах боломж байна, таны ч гэсэн хүсэл...
Үүнийг найз Т.Гантулгын блог-с авч тавьсан болно.
ura ;)
ReplyDeleteБлогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай.
ReplyDeleteБлог хичээл:
ulesson.blogspot.com
Би хувьдаа 2007 оноос эхлээд л Утааны эсрэг нийтлэл бичээд л эхэлсэн http://ganaas.blogspot.com/2007/12/solution-1.html гэхдээ хашгираад, орилоод нэмэр гарсангүй. Энэ төслийн цаад ашиг сонирхол энэ тэр нь надад падлий алга, иргэдийн хяналтыг сайн хийлгээд завших, зувчуулах боломжийг нь хаагаад хэрэгжүүлэх АМИН ЧУХАЛ төслүүдийн нэг энэ гэж хувьдаа бодож байна.
ReplyDeleteОдоо гэсэн ханиад хүрээд л явах хүмүүс гудамжаар дүүрэн, орой боллоо БАР-нд орж дуниартах, Туул гол дээр очиж суух залуус маань очих, болзох, зугаалах газартай байх хэрэгтэй шүү дээ! Бидэнд хийх боломж гарлаа, өөрчлөх хүсэлтэй хүмүүс минь одоо л таны хүслээ биелүүлэх БОЛОМЖ гарч байна! ТАНЫ ТУСЛАМЖ БҮХ УЛААНБААТАРЧУУДАД ХЭРЭГТЭЙ БАЙНА! Таны ажил үйлс бүтэмжтэй байж, эрүүл энх, гэр бүлээрээ аз жаргалтай байх БОЛОМЖ үүслээ...харин та ТҮНЭР ХАРАНХУЙГ ЗҮХЭЭД Л СУУХ ГЭЖ ҮҮ?
порно playboy
ReplyDeleteбессплатное порно
секс звёзд
тесты любовь секс
взрослая волосатая пизда
порно мульт галерея
порно сайты секс видео
sex toast asp sub
секс геи порно эротика
free sex movies