Эх болсон сайхан нутаг, төрж өссөн Монгол оронд минь жилийн жилд өвөл айлчилан ирж, цагаан цасан хөнжлөөр миний чиний бид бүхний өсөн өндийсөн газар шороог хучдаг билээ. Мянга мянган жилийн өмнө ч жаяг ийм л байсан, мянга мянган жилийн тэртээ ч ийм л байх болно. Өвөл айлчлан ирэхийн өмнөх энэ өдрүүдэд намрын сэрүүн бороо хаялаж, цаанаа гэгэлзсэн сэтгэлийн учигийг хөндөн, зүрхний угт гуниг хурах юм. Залуу насны аагаар булгилан, хүч чадал хоёртоо согтож явахад юун гуниг хурж, юунд сэтгэл өвдөнө вэ гэж гайхширахуй дор кийборд цохиж, энэхүү бодролоо ийнхүү буулгалаа.
Өвөл дөхөж сэрүү буухад, Улаанбаатарчууд маань цана чаргаа аваад цасан дээгүүр гулгах цаг ч хаяанд ирж дээ гэж доороо дэвхцэж баярлахын оронд энэ өвлийг яажшуухан өвчин зовлонгүй, угааргүйхэн шиг давах вэ гэцгээх нь Монголын өвөл Улаанбаатар хотод минь бурхнаас заяасан хишиг биш, харин ч бугаас буулгасан хараал аятай болдог болсоныг хараад өрөвдөх юм. Хүмүүс маань юунаас айгаад байна вэ гэхээр хүйтний эрч чангараад баллаж тавих вийдээ гэсэндээ биш харин хүйтний эрч чангарахтай зэрэгцээд утаан манан бүрхэж, угаарын ам наашилдагт л байгаа аж. Хүмүүс ч гэлтгүй би ч бас дотроо ихэд айж байна. Гэхдээ энэ айдас миний зүрхэнд гуниг дуудаж, сэтгэлийн учигийн хөндөөд байна уу гэхээр үгүй юмаа.
Энэ утаанаас, энэ бохирдолоос, энэ угаараас хичнээн хүүхдүүд, хичнээн залуус, хичнээн хөгшид хохирч байгааг бодохоор, тэдний хэд нь эрүүл орчинд байсан бол өвчиндөө түүртэлгүйгээр гүйж харайж, аз жаргал дүүрэн энэ хорвоо дээр өдөр хоногийг өнгөрөөж байхсан бол гэж бодохоор, агаарын бохирдол байх ёстой хэмжээнээс хэд дахин өссөнөөр тусах ёсгүй өвчингөө тусаж, туссан өвчингөө эдгээх хугацаандаа эдгээж чадалгүй хэдэн хүмүүс шаналаж байгааг бодохоор, агаарын чанарыг сайжруулах нэрээр үр дүнгүй, үзэгдэх амжилтгүйгээр сая сая төгрөг зарж ард түмнээ хуурч байгааг бодохоор голоос минь юм огшиж, зүрхэнд минь гуниг хурах юм.
Та боддоо. Мөнгө төгрөгтэй, ажилтай албатай бид бол өвчин туслаа ч яаж ийж байгаад эм бэлдмэлээр, бүр болохгүй бол үнэтэй тариагаар балбасаар балбасаар дарж орхино. Харин мөнгөгүй төгрөггүй, ажилгүй албагүй хийгээд өдрийн бор хоногоо өлтэй өлгүй зогоож байгаа хэд яах болж байна? Амьсгалж байгаа агаар маань хэт бохирдолтой байгаас болж тэд нэг өвчин тусаад, эм тариа авч чадалгүй байсаар бага дээр нь даралгүй улам хэцүүдэж, бүр сүүлдээ хүндрээд ирэхээр тэр хүн яах болж байна? Ингээд бодохоор сэтгэл өвдөхөөс ч өөр аргагүй юм.
Хэрвээ та өнгөрсөн өвлийг хотод өнгөрөөсөн бол, хэрвээ та өнгөрсөн удаад ханиад хүрээд тэрийгээ эдгээх гэж тамаа цайсан бол, хэрвээ таны ойрын хүн амьсгалын замын хүнд өвчнөөр өвдөж шаналж байгаа бол, хэрвээ таны найзын тань хүүхэд хүчилтөрөгч дудагдаж эцэстээ насан туршдаа тархины даралттай болсон бол яг энэ үед таньд ямар сэтгэгдэл төрж, таны зүрх хэрхэн базалж байгааг би ойлгож байна. Отагайсама.