Tuesday, September 15, 2009

Таалал хорвоог орхижээ.


Өнөөдөр би бээр интернэтийг хэрэн тэнүүчилж, оллоо.мн-р орж мэдээ уншин явахуй дор нэгэн мэдээ нүдэнд тусан улмаар нээж уншсан бөлгөө. Ингээд мэдээ уншаад золтой цонх хагартал инээсэнгүй, золтой л миний элэг хөшсөнгүй, золтой л баас хатсангүй ээ. Ум маани бадми хум Амен!
Оллоо дээр ингэж бичсэн байх юм:
Дэлхийн номер нэг алан хядагч хэмээгддэг Усама бен Ладены дvv нарын нэг болох Табет бен Ладен єнгєрсєн даваа гарагт таалал хорвоог орхижээ.

Осама биш Усама юм байна шүү хүмүүсээ! Мэдмээр юм байна. Бас тэгээд Табет бэн Ладен ч Америкийн Холбооны Нөөцийн Сангийн дарга болох Бен Бернаке-тай усны дусал шиг адил хог юм гээч. Чөтгөр алгад гэж!
Тэгээд ихэрийн мартагдсан өрөөсөн Табет нэг бол хорвоог орхичихно биз эсвэл таалал төгсчихөө л биз, гэтэл яагаад заавалчгүй таалал хорвоог орхихдоо яахав дээ! Ариун үнээ гэж! Ээ энэрэлт бурхан мину зээ, энэ хэдэн өрөвгөр сэтгүүлчдийг өршөөж хайрла. Данк ю Год нь адвенс!

12 comments:

  1. Хахаха. Энэ ёстой татаасан юм хийжээ.

    ReplyDelete
  2. Алдаатай муу бичдэг хэвлэл мэдээллийг шууд цензурдаад хаачих гэхээр болохгүйгээс хойш яах вэ? Ийм юм бичдэг сонин, сайтыг аажмаар хэн ч уншихгүй болно. Зах зээлийн шалгарал их л удаан явагдах байх даа...
    Бидний нас хүрэх болов уу? Одоогийн байдлаар Монголын хоёр сая хүнд хоёр сая сонин сайт ноогдох болчихоод байна. Сэтгүүлчийн диплом дөнгөж гардсан хүүхэд чадвартай чадваргүй хамаагүй дороо борлочихож байгаа.

    ReplyDelete
  3. Arai ch dee. Za buruu bichij zov oilgoyo gej hicheegeed ch terrorism-toi holbootoi huniig "taalal togsgood" baidag, ix l xundetgej yavdag setguulch yum baih daa.

    ReplyDelete
  4. Сэтгүүлч биш байсан байхаа. Саяхан миний нэг нийтлэл Nlog дээр нийтлэгдсэн юм. Тэгсэн хэсэгхэн News.mn-ий нүүрэн дээр гарахгүй юу.

    гэтэл күүр чинь би зургийг гэдэг үгийг буруу биччижээ. Өөөө яасан, илжиг болсон шд би.

    Тэгсэн бас яасан, манай хүний бас нэг бичлэг тэнд нийтлэгдэв ээ. Виктор Цой - Алма юу юу ч билээ дууных нь нэртэй гарчиг байсан юм. Тэгсэн нэг хүн орж ирээд малаа чи монголоор гарчигаа өг гэсэн. Тэгээд Виктор Цой гэдэг нэрийг монголчилж чадаагүйдээ мал болсон шд.

    Одоо илжиг, мал 2 юм уу бид 2 чинь хэхэ.

    ReplyDelete
  5. Энэ харваас орчуулагчийн алдаа байна. Хэлтэй юм шиг хэрнээ хэлгүй юм шиг, хэрээ мэдэхгүй байж хийснээ эргээд харахгүй нөхдүүдийн алдааг нэг их “өрөвгөр сэтгүүлчид” гэж ирээд хавтгайруулах нь хэр зөв юм. Юмыг өнгөн талаас нь хараад шүүмжлэх амархан, өнгөр дотор нь шагайгаад наана цааныг нь ялгаад үзвэл бас арай өөр байх. Ер нь тэгээд салбар болгонд л сайн муу, мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүс байж л байдаг.

    ReplyDelete
  6. Ийм юм зөндөө гарна.Тэр болгонд мэргэжил нэгтэй болохоор өмнөөс нь ичих юм.Эх хэлний сургалтыг үндсээр нь сайжруулахгүй бол цаашид улам л хэцүүдэх байх.Уг нь хэл нь соёлоо хамгаалдаг юм гэдэг. Тэр хамгаалалт маань устах вий дээ.

    ReplyDelete
  7. хэхэ. ёстой инээд хүрчлээ

    ReplyDelete
  8. yaayaa, mongolchuud lag perfect yumaa, bi bas shar sonin monin unshaal perfect bus yumuudyg shoolood oorygnhoo booviig saadag shd, unen unen, muusain yumnuudyg sain shuumjleh heregtei, haha

    PERFECT CONFI bichiv.

    ReplyDelete
  9. mglchuudaa mongolyn shar soninguud, bibel, koran ene ter unshihad shuud medeeleltei bolchdog shd, coollllllllllll

    CONFIBAAS

    ReplyDelete
  10. ...it's not even funny... poor bernanke

    ReplyDelete
  11. надаас л дээр бичдэг юм байна хэхэ өнөөдөр өөр хэн нэгэн ойлгохгүй маргааш өөрөө ойлгохгүй хэхэ

    ReplyDelete