Мэдээж 1990 оны хүнд үед тусламжгүй авахгүй байхын аргагүй үе байв. Ядаж л зах зээлийн эдийн засаг гэдгийг мэддэг хүн байхгүй байсан. Сүүлд Монгол улс 2009 онд хямралаар авсан. 2016 оны сонгуулийн дараа дахиад авсан, энэ хүрээнд нийт хэлцэл нь 5.5 тэрбум долларын хэмжээтэй багц авсан байдаг. Бидний авах хэмжээндээ тултал авсан.
Одоо корона гараад хэцүүдлээ. Эд нараас дахиад гуйх уу? Зээлийн хэмжээ тулсан гээд өгөх болов уу?
Харвардын сургуулийн багш нарын оролцоотой судалгаанаас харахад энэ өвчинтэй тэмцэхэд 2022 он хүртэл эсвэл вакцин гартал нийгмээс тусгаарлах ажиллагаагаа чангаруулж, суллаж ажиллах шаардлагатай гэсэн байна. Тэгэхээр энэ хүндрэл бол богино зайны гүйлт биш, харин урт хугацааны марафон. Энэ марафонд төр засаг ч тэр, эмнэлэг эмийн сан ч тэр, байгууллага аж ахуйн нэгж ч тэр, урт хугацаагаар хүндрэлтэй тулна гэж бэлдэх ёстой.
Энэ үед л эдийн засагтаа зөв бодлого хэрэгжүүлж, байгаа цөөхөн мөнгөө оновчтой зарцуулах зайлшгүй шаардлага байна. Тэгж чадвал олон гэр бүл хамтдаа, олон хүүхдүүд цатгалан биш юм гэхэд өлсөхгүй, олон хүн ажилтай, олон байгууллага орлоготой тэсч үлдэнэ.
Монголын эдийн засгийг аврах гадаад улс, гадаад олон улсын байгууллага одоо байхгүй. Тиймээс бид өөрсдөө л хичээх хэрэгтэй. Харин та бидний өмнөөс гаргаж байгаа шийдвэрийг чадалтай, чадвартай хүмүүс нь гаргадаг баймаар байна. Тэгж чадахгүй бол бүгдээрээ л миарна даа.
Б.Дөлгөөн
2020.05.06
https://www.imf.org/en/Countries
https://www.hsph.harvard.edu/news/hsph-in-the-news/intermittent-social-distancing-may-be-needed-through-2022-to-manage-covid-19/
Идэрээгийн подкастыг нь сонслоо. Үнэхээр бахархаж байна. Амжилт хүсье.
ReplyDeleteБлогг үе үе шагайж, бичиж байгаарай...