Sunday, November 25, 2007

Архидаж буй нярай-нууд

Уул нь их л амьдарлын наадах цаадахыг харсан бичлэг үйлдюу гээд орж иртэл манай найз сургууль дээр авахуулсан хэдэн зургаа тавьсан байсныг нь хараад элэг хатаж үхэхээ шахав. Ингээд энэ их инээдэм ханиадамыг ганцаар бус та бүхэнтэй бас хуваалцая гэж бодлоо.
Доор тавьсан зурган дээр миний дотны найз Ёохан байгаам. Тэр бид хоёр сүүлийн хэдэн жил андууд явахдаа усан дээр ч, газар дээр ч их ч цагийг өнгөрөөж андын холбоо хөлсөөр бас номоор уягдсан даа. Ухаалаг залуу байгаам.

Photo Sharing and Video Hosting at Photobucket

За энэ бол манай завийнхны нэг хэсэг нь. Түвшингээс бусад нь одоо сургуульдаа байгаа :D Тэд төгсөөгүй мөртлөө миний төгсөлтөн дээр зорьж ирсэн гарууд. Санаснаас өмнөх өдөр нь савж савж, төсөлтөөсөө хоцорхоо шахсан шүү.

Photo Sharing and Video Hosting at Photobucket

Амжилт хүсч байгаа нь:
Photo Sharing and Video Hosting at Photobucket

Одоо саяханы авсан зурган дээр гарууд яаж өвчигнөж байгааг үзүүлье.

Ёоханы хардаа аахахахаха
Photo Sharing and Video Hosting at Photobucket

Энэ гурвийг ээ!
Photo Sharing and Video Hosting at Photobucket

Ted Kundhart бол яаг нярай шиг гарч. Уул нь 100 кг гаруй жинтэй сүүлийн 6 жил завиар хичээллэж байгаа туршлагай нэгэн сэн хэхэ
Photo Sharing and Video Hosting at Photobucket

Муу гаруудыг санах юмдаа. Дараа жил авчирч, Чингисийн шилэнд хийж хонуулдым билүү?

За тэр яахав. Анх бичих гэж орж ирсэн зүйлээ хам хум бичээд хурдан гарсугай. Маргааш хэдийгээр баяр ч гэсэн би ажилтай хүн. :D

"Аливаа муу үйл нь муу үйлд тооцогдохоо болиогүй мөртлөө нүдэнд дасал болж, хэвийн зүйл мэт үзэгдэх болгонд ёс сургхууны уналтын шалтгаан нуугдаж байгаа юм. Муу үйлээр дэг журам тогтооно гэж байдаггүй болохоор хувь хүн, тэрхүү муу үйлд хамтран оролцох замаар орчинтойгоо зохицох гэж оролддлог байна" гэж Ортега Гассет "Түмний түрэлт" номондоо бичсэн байсан.
Ортега Гассет-н энэ үг бол өнөөдрийн Монголын нийгэмд тохирохоор үг гэж би хувьдаа бодож байна. Зөвхөн хөрөнгийн зах зээл дээрээс л харахад 1990-д онд жинхэнэ түйвээсэн "новшнууд" өнөөдөр баяжиж хөлжиж гахай шиг цүдийсэн ч гэсэн тэдэнд хэн ч ямар ч бурууг тохохгүй байгаа бөгөөд тэдний хийсэн "хууль бус"/муу үйл явдал нь 1990-д онд хэвийн үзэгдэл болж хувирсан байсан. "Новшнууд" үүгээрээ дэг журам тогтоож чадаагүй ч, нийгэмтэйгээ "зохицож" чадахгүй хэсэг нь тэднийг даган муу үйлд хамтран оролфох замаар бусдыгаа болон эх орноо тоносон билээ.
Хулгайчид холбоо сүлбээ сайтай байсан нь тэднийг Монголын Хуулиас хамгаалах бамбай болж, улсын байцаагч нар яаж ч чадахгүй сөхөрдөг байлаа. Өнөөдөр "новш"-ууд цадаагүй л байна. Тэдний араас "новшийн" арми даган бэлтгэгдэж байгаа гэхээр аймаар ч юм шиг. Үнэндээ бид айх ёстой л доо.

Өнөөдөр нэг зохиол уншиж суухад зохиолч ийнхүү бичжээ:
"Ариун огторгуйд ариун юм байх нь гайхамшигтай бишээ. Үүнд гавьяа байхгүй харин бузар булайн дунд ариун байна гэдэг юутай гайхамшиг вэ? Хүний хүү тэр гайхамшигийн төлөө амьдрах ёстой биш үү!" Үүгээр өнөөдрийг төгсгөе дөө.

Амжилт анд минь,
Конфи.

19 comments:

  1. Whahahaha, that was totally diabolic :P

    ReplyDelete
  2. kkkk, saihan nzuudtai bh buh delhiig atgasantai barag adildaa.

    saihan ishlel bn.

    good luck

    tatah

    ReplyDelete
  3. confi mongol harisnaasa hoish bichdeg zuiliinh ni sedev neleen oorchlogdjeee : )
    mongoliig ch ih mederch yavaa bololtoi, bi l gehed sar hagasiin hoorond neleen l medreed avsan shuu

    ReplyDelete
  4. Bokhir zuils khussen ch es khussen ch medregddeg.
    Kharin tom jijig geltgui alivaa zuilsiin gerel gegeeg mederch, ooriinkhoo ertontsiig uusgen, busadtaigaa khamtrakh zamaar ooriigoo bolon busdiigaa tasraltgui gerel gegee ruu "Ood tataj" temuuleltei bkh ni az jargaliig belgend avlaa gesen ugee.
    Olon bokhir zuilsees angijrakh zam bol tuuniig toiron ergeldej tolgoigoo gashilgakh bus zugeer l mederch dugneed ter asuudliig l orkhichikhood, sainaar medregdsen zuils ruu uigagui khuchtei temuulekh ni khumuunii akharkhan nasand baga bagaar ikhiig bii bolgokh bolomjiig olgokh bui zaa.

    ReplyDelete
  5. Confi гадаадад тэгэж сайхан боловсорчихоод монголд ирээд ажиллахад урам хугардаг уу?

    ReplyDelete
  6. Чиний блогийг унших их дуртай шүү учир нь бичлэгийн хэлбэр энэ тэр яриа ныхаар бичээгүй болохоор уншихад амар байдгийн. бас санаа

    амжилт амжилт амжилт

    ReplyDelete
  7. haha, yamar hogjiltei goyo zurguud ve,
    Bayarlalaa.

    ReplyDelete
  8. tooluur 32329 gene uu?
    Arkhag boologch beesht.

    ReplyDelete
  9. end bas neg anon garaad irchij, haha
    gesnees Confi ulgeree yarij mani metiinhee stressiig tailahgui muu, bi ni haaya zavaaraa unshaad baiya, lol

    ReplyDelete
  10. za, tegeed bicheed baigaarai,

    ReplyDelete
  11. Блогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа

    Эх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
    Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.Энэ зарлалыг цааш нь тараавал баярлана шүү!! :) Сэтгэдэлээ бичээрэй.www.monzaluu.blogspot.com

    ReplyDelete
  12. bi ch surguulia tugsuj chaddagui, zashrashgui arhichin, novsh baby yum baina l daa, hahaha

    ReplyDelete
  13. confi - g magtaad od bolgochih noxduud alga uu ?

    ReplyDelete
  14. Hey, Amid uu gsn :)
    Bi lav Dulguun -iig magtaaltai magtaalgui, setgegdeltei setgegdelgui amidralaa avaad yavchih zaluu bolov uu gej itgedeg shd. Za ter ch yahav,
    Ортега Гассет "Түмний түрэлт" gedeg nom iig german hel deer unshaad eheltsen. Dajgui nom yum shig... Arai unshij duusaagui l baina.

    Misheel

    ReplyDelete
  15. Тэр новшнууд чинь одоо хөлөө жийлцээд эхэлсэн. Ганц хоёр нь очих ёстой газраа орж суух байх аа, гэж горьдоод байгаа ш дээ.

    ReplyDelete
  16. hi.
    ulgereesee oguuleech.
    ooriig chini huleeseer btal Tsenddogiin feletonuudiig duusgalaa

    ReplyDelete
  17. Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
    Шинэ жилийн мэнд хүргэе.
    Мика
    http://mikarito.blogspot.com/

    ReplyDelete
  18. Шинэ жилийн дарс шиг оргилуун Шинэхэн орсон цас шиг хөнгөн Зулзган гацуурын үнэр шиг анхилуун Шинэ оны мэндхүргэж аз жаргал хүсэн ерөөе Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж Цасан одод дээрээс бутрах тэр л үед Халуун үнсэлт мэт дарсаа тулган Хамгаас сайхнаар шиннэ оноо угтаарай Цаг хугацааны түүх болон үлдсэнхуучин оноо Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ Од хийморьтой угтаарай Happy new year

    ReplyDelete
  19. yuveee, ene heden zaluu chini minii halloweenii huvtsasiig umschihsun baina shdee lol

    ReplyDelete