Thursday, July 01, 2010

Бодлын хэдэн хэлхээс


Ойрд блог дээрээ бичих байтугай гадуур хүмүүстэй уулзаж бодол санаагаа хуваалцах завгүй явлаа. Гэтэл оройдоо унших ном, ажлын үеэр уншиж танилцах материал, хүмүүсийн яриа, дарга нарын туршлагууд гээд маш олон зүйлийг би дотроо мэдээллийн сан мэт хадгалаад, нэмж оруулаад явсаар байтал нэг мэдэхнээ эдгээр бүх зүйлсээ хэрхэн хэрэгжүүлэх, цэгцтэй дэгтэйгээр хэрхэн бусдад танилцуулах гээд олон тал дээр дутагдалтай байгааг анзаарч аль болох бодлын хэлхээсийг ил гарган бичгээр хуваалцах хэрэгтэй гэж бодлоо. Бусдад хэрэггүй байлаа ч гэлээ ийнхүү бичиж илэрхийлэх нь он цагийн элэгдэлд автахаас сэргийлэх төдийгүй миний өөрийн бодлыг нэгтгэж өгөх буй за.

1. Хэрвээ одоо зүтгэж байгаа зүйлээ амжилттай бүтээх аваас мөрөөдлөө гүйцэд биелүүлэх гол шалгуурт ( Litmus test) ирэх 12 сард орно. Үүний тулд өнөөдрөөс материал цуглуулж, тест авах хүмүүстэй хэрхэн approach хийх, тэдний хэл яриа болон сэтгэл санаанд юу нөлөөлдөг, гол хүсэл юу болохыг мэдэхийг зорих хэрэгтэй. Run away Jury гээд нэг гоё кино байдаг. Тэр кинонд хүмүүс хүссэн зүйлдээ хүрэхийн тулд ямар сайн бэлтгэлээ хангаж чадаж байгааг басхүү харуулсан гэж бодож байна. Сая Элена Каган гээд Supreme Court-д нэр дэвшиж буй хуульч эмэгтэйг харахад түүний амьдрал үнэхээр төлөвлөсөн замын дагуу явсан уу гэмээр санагдлаа. Үнэхээр хүн бүр амьдралаа ийнхүү төлөвлөж, эцсийн зорилтын төлөө өдөр бүрийнхээ алхаа гишгээ бүрээ тааруулж явбал агуу юм даа. Нөгөөтэйгүүр энэхүү стратегиа амьдрал дээр хэрэгжүүлэх нь хувь хүнээс ямар их тэсвэр тэвчээр шаарддаг бол гэж бодохоор огт амар биш гэдэг нь тодорхой.
2. Бид бүгд уран бүтээлчид. Хувь хүний хамгийн шилдэг уран бүтээл бол тухайн хүний амьдрал юм. Хэрэв та зураач байсан бол ямаршуу зураг зурахаа эхлээд толгойдоо төсөөлнө. Дараа нь эхний scratch-г гаргана. Тэгээд олон тооцоо, олон өнгөний хувилбаруудыг туршина. Ингээд жинхэнэ уран бүтээлээ туурвина. Нэгэн номонд альваа хүн 30-н нас хүртлээ хүртэл улс төрд ороод хэрэггүй гэж бичсэн байдаг. Яагаад гэхээр хүн өөрийнхөө үзэл баримтлал, өөрийнхөө доторх чиг хандлагыг 30 хүрэх хугацаандаа гаргаж амжаагүй байдагтай холбоотой. Улс төрд ор гэж хэлж байгаа явдал биш, харин 30 хүртлээ бид ямар зураг зурах вэ гэдгээ төлөвлөдөг гэдгийг л хэлэх гэж оролдсондоо Миний Тэмцэл номноос иш татлаа. 30 хүртэлх амьдралаа хүртэл төсөөлж бас болно шүү дээ. 30 хүрсний дараа бол хүн бүр өөрийнхөө суурийг тавьсан байдаг болов уу. Тодорхой хэмжээний үзэл бодол өөрчлөгдөж болох ч гэлээ, сууриараа өөрчлөгдөнө гэж огтхон ч байхгүй байх. Хэрвээ бид сууриа сайн тавьж чадвал 30, 40 магадгүй 50-н жил зурах зураг, гараас гарагх уран бүтээлээ хэний ч өмнө гологдохооргүй, үхэхдээ харамсхааргүй хийх болов уу гэж бодлоо.
3. Michael Lewis-н бичсэн сонирхолтой өгүүллэг уншлаа. Бас ч олон зүйл бодогдлоо.

5 comments:

  1. Hey Confi,
    Санаандгүй чиний блогоор нэг ороодохъё гэсэн чинь яг шинэ бичлэгтэй таарлаа.
    Чиний хэлж байгаа санаа бол нэлээн бодож эргэцүүлж, эрж хайсны дараа толгойнд бууж ирэх мэргэн, онож хэлсэн үг байна. Тэгэхлээр би бол одоо болтол зургийнхаа скиз (?)-г гаргах гээд л яваа хүн юм шиг. Ямар ч байсан одоо эхэлсэн ажил маань яг надад тохирох эсэхийг мэдэхгүй байгаа ч тодорхой үр дүнг үзтэл хийх л байх
    Ямар ч байсан мөрөөдөлдөө хүрэх замд чинь амжилт хүсье. :)

    ReplyDelete
  2. "Нөгөөтэйгүүр стратегиа амьдрал дээр хэрэгжүүлэх нь хувь хүнээс ямар их тэсвэр тэвчээр шаарддаг" энэ яасан үнэн үг вэ. Ажлыг дандаа тулгаж, эсвэл хойшлуулчих гээд байдын. Миний төлөвлөсөн төлөвлөгөө гүйцэд болж чаддаггүй юм шиг байган

    ReplyDelete
  3. Цэгцгүй байгаа тухайгаа тун ч цэгцтэй бичиж. Бодууштай санаа тун их байна. Энэ бичлэгийн чинь төлөө баярлалаа, залуу минь. Чамд маш их амжилт хүсье!

    ReplyDelete
  4. " die entdeckung des chaos" nomyg sanal bolgoj baina.

    ReplyDelete
  5. hast du damit gerechnet, dass die berliner mauer fällt, dass bush den irak angreift? hast du damit gerechnet, dass sich führende jkonzerne bei ihrer zukunftseinschätzung gründlich und gefährlich verspekuliert haben? wer hat mit dem 11. september 2001 gerechnet?

    ReplyDelete