Friday, July 23, 2010

Sonata for a man


Монголчууд маань улсын баяр наадмаар сайхан наадацгааж, алжаал ядаргаагаа тайлсан байх гэж бодож байна. Миний хувьд наадмын үеэр Бээжин ороод ирлээ. Жилдээ юутай ч Бээжин руу ганц хоёр харайлгачаад байдаг хүний хувьд тэнд очиж хужаанууд хэр их ажиллаж, ямар их хичээл зүтгэл гарган байж дундад иргэн улсыг босгож байгааг харах юм даа. Монголд ажил их удаан явдаг юм шиг санагддаг байсан нь үнэхээр санагдах ч биш харин бодит байдал гэдгийг энд ажиллах хугацаандаа ойлгож мэдэж байна. Үүний учир шалгаан гэвэл урт жагсаалт гарах байх, гэхдээ энд гол хүчин зүйлсийг нь ганц хоёр үгээр оноож буулгахыг оролдоё: өрсөлдөөн бага (less competition), үр бүтээмж доогуур (low productivity), бизнесийн ёс жаяг бүрэн бүрдээгүй (low business ethics) ба хүмүүсийн сэтгэлгээ (mindset) зэргийг нэрлэж болох байх. Гэхдээ гол нь өрсөлдөөн, өрсөлдөх чадвар хоёрт л байгаа юм. Өрсөлдөөн л альваа зүйлийг шөнө өдөргүй хөдөлгөх гол хүчин зүйл болдог юм шиг.

Өрсөлдөөн байхгүй гэдгийг энэ зам засварын ажил харуулаад өгөх байх. Зун болгон л хамаг замаа хааж, хүний амьтны нервийг бараад байхаар нэг удаа нам засаад дахиад арван жилийн хугацаанд гар хүргэж, газар шороо онгичихооргүй болгочиж болдоггүй юм байх даа гэж бодох юм. Бас зун болгон л халуун ус тасарч сар гаруй шороон царайлах гээд нэг гэр оронгүй хүн шиг айл хунар бараадаж халуун усанд орох юм. Хммм, нэг л юм болохгүй байгаад байна шүү дээ. Шугам турба нь мууддаг гэвэл Нью Йорк-т ч бас мууддаг л байхгүй юу гэхдээ л тэнд энд тэндгүй газар ухаад жил болгон халуун усаа тасалдаггүй бодоход турбандаа биш менежментдээ л байгаад байна. Ингэхээр энэ менежментийг хэрхэн сайжруулах вэ гэдэг нэг асуулт гарч ирнэ. Энэ асуултыг дотроо бодож, сайн тунгааж байгаад дараа хариултыг сийрүүлье.

Би өөрийнхөө танилцуулгын хэсэг дээр "Man should know his limits. I want to know mine." гэж бичсэн билээ. Яагаад заавал би өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэдэх ёстой билээ гэхээр үнэхээр би гэдэг хувь хүн өөр өөрийгөө мэдэе гэсэн зорилго тавьбал өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэдэж байж л өөрийгөө мэднэ гэсэн үг. Магадгүй өөр аргаар хүн өөрийгөө таниж мэддэг л байх. Гэхдээ өөр өөрийгөө мэднэ гэдэг бол эцсийн зорилго биш, зүгээр л дундын процесс байх. Миний бодлоор бол хүн өөр өөрийгөө мэдсэнээр өөрийгөө хөгжүүлж чадна.(Connais-toi pour t'améliorer)Эргээд урвуу гаргалгааг ашиглавал хүн хөгжихийн тулд өөрийгөө мэдэх хэрэгтэй, өөрийгөө мэдэхийн тулд өөрийнхөө хэмжээ хязгаараа нээж олох хэрэгтэй гэж гарч байна.

Сүүлд нэг зүйлийг бас сайн ойлгож авлаа. Миний гурван шүтэн биширч явдаг хүний нэг болох Стев Редгрейв хэлэхдээ "альваа зүйл хожигдаг нь ялахтай адилхан байдаг юм. Учир ялагдах нь танд урагш улам их тэмүүлэх хүч тэнхээг өгдөг юм" гэж хэлсэн нь юутай үнэн. Сая Бээжин явсан ажил маань хог дээр үсэрч би гэдэг хүн сэтгэлийн гүн хямралын ангал дээгүүр уначилгүй шиг давах үед хор шар хүрч, уур савсаад явчихлаа байна. Ариун үнээ гэж! Хэн нэгэн аль нэг салбартаа амжилтанд хүрчихээд, байнга өрсөлдөөнийг бодогдуулж, оргилын цаана оргил байдаг гэдгийг сануулж байх өрсөлдөгчгүй үед ихэд тайвширч улмаар доройтох явдал гарч болзошгүй гэж боддог. Тэгвэл ч үе үе муугаа мэдэрч, нэг сайхан ухамсарын шанаа хусаад байхад хүн лав унтаж чадахгүй босч, хэвтэж чадахгүй суух вий.

Ойрд ч ажлын ачаалал нэмэгдэж, нуруу тэнийлгэх завгүй явах үе тохиож, уулын оргил тэмүүлэн исгэрэх салхины уянгалуулан тоглох сонатыг сонсох боломж тэр бүр гарсангүй. Гэхдээ сонатаа сонсох цаг дөхсөөр байна. Аялгуу сайхан сонат минь,I am coming babe!

3 comments:

  1. competition.doo yalagdah shig sain motivation ogoh yum uneheer baihgui baihaa, neg ch unahgui yavsnaas unaad uilaad yavsan ni iluu yum baina gedgiig bi bas halit medreed suujiin, sain surgamj hicheel boldiin baina,
    totally agree :)

    ReplyDelete
  2. DULGUUN bol BAGSH BI bol BANKKAUFFRAU-BUSINESSWOMAN.

    ReplyDelete
  3. zuny nuh garch irsen ni medegdej bna doo. humuus huiten bna gej uglehgui haluun bna gej ugleel, hehe

    ReplyDelete