Wednesday, August 06, 2014

Мэдрэмж

Энэ зуны хамгийн шилдэг мэдрэмж бол амьдралдаа хэний ч хойноос ингэж хөөцөлдөж байгаагүйгээр тарваганы хойноос хөөх тэр агшинд ухаан санаа маань тарвага гэсэн ганц бай дээр төвлөрч, сэтгэл маань яг нэг өглөөний нар цухуйхаас өмнө нуурын ус толь шиг тогтуун байдаг шиг байв. Харин тарваганы сэтгэл санаа бол яг галт уул дэлбэрч байгаа шиг оволзож, амь наана там цаана байсан болов уу гэж мунхаг би таамагланам зээ. За тэгээд цааш юу болсныг дурьдваас хорхог ч энэ амьдралдаа түүж цуглуулж, энэ биенд угжирч шингэсэн архаг ядаргааг тайлахуйц амттай, миний муу бор ходоодыг туйлд нь тултал баясгаж жаргааж, янгинасан хэдэн үе мөчийг маань бэхжүүлж, тархины нугалаасыг маань идсэн хавирганы тоогоор нэмэгдүүлж, туранхай бөгсийг маань тос өөхний хэмжээгээр таргалуулж, ёстой эзэн Чингисийн хэлдэг шиг гар газар хөл хөсөр хаясан хэмжээнд байсан гээд хэлчихвэл худалч болчихдог юм болов уу?
Базарваань, бодоод байсан чинь энэ хэдэн зовлонгоос ангижирч нирваан дүрийг олсон лам нар яаж тарваганы хорхог идэхгүйгээр тэр хэмжээнд хүрчихэв дээ гэж хичнээн их гайхав аа?Гайхсанаа нуугаад би юу олж долоохов, гэхдээ нээрээ Жон Наш-н хэлснээр "for any given problem, there are number of solutions" гэснийг бодвол заавал боодог, хорхог идэлгүйгээр нирваан дүрийг олж нисванист нэвтрэх олон зам байгаад байх шиг байгаамаа цаана чинь. Ер нь ингэхэд мэдрэмж ярих гэсэн биш мэдрэгдсэн бүхнийг бичиж гай болж байгаа тул мэдрэлтэхээ энд хүрээд зогсоочихоё байз.
 

1 comment:

  1. Энэ зуны хамгийн шилдэг мэдрэмж~

    ReplyDelete