Sunday, October 28, 2007

Бодролууд хөвөрхүй...

Өглөөний наран уулын цаанаас мандаж үеэр өгсүүр шатаар би гүйж явна. Зайсан толгой руу ийнхүү өгсөхдөө уйтгар гуниг болгоноо хөлийн мөртэйгөө цуг гишгүүр бүр дээр үлдээн орхиж, урагшаа зөвхөн урагшаа л гүйх урам зоригоор зүрх сэтгэлээ цэнэгдлэнэ. Мөрөөдөлдөө үнэнч байхад надад цэнэг хэрэгтэй, сэтгэлээ цэнэглэхэд надад итгэл хэрэгтэй. Энэ итгэлийг хүнээс сонсож биш, зөвхөн мэдрэхүйгээр л дамжин ойлгох буй за.
***

Зайсанг толгой дээрээс Улаанбаатар хот утаан дундаа униартан харагдаж, миний толгойд “одоо ийм байгаа нь юм чинь өвөл хаана очиж амьсгалана даа” гэсэн бодол төрөн, үүнээс үүсэх айдас өөрийн эрхгүй хоолой руу огшин гарах үеэр энэ бодлоо хүчээр шүлтэйгээ залгин, хурдаа нэмсхийгээд шатаар уруудан гүйлээ. Элдвийн зүйл бодож, хавийн юм эргэцүүлээд байвал хамаг РАМ дүүрэхээс гадна ХАРД ДИСК-ны багтаамж хүрэхээ болих тул өмнө минь байгаа үүрэг хариуцлагаа ухамсартайхан шиг мэдрээд, мөрөөрөө явюу гэсэн ганц шийдэлд хүрсэн нь ийнхүү хэрэгжиж эхэлж байгаа ажгуу.
***

Ажил цаг эхлэхээс өмнө голын эрэг даган Лондон Айя, Биг Бенийний хажуугаар гүйхэд ямар олон залуус тэр хавиар бэлтгэл хийн гүйж харагддаг билээ. Гэтэл Зайсангийн тийшээ хагас цаг гүйхэд зөрж өнгөрөх нэг нь дандаа өвөө эмээ нар байх бөгөөд нэг л эрч хүч муутайхан шиг дүнгэр дүнгэр алхасхийгээд зөрөх юм. Эрчтэй хүчтэй, чадалтай омогтой залуус нь бүгд л фитнесст бэлтгэл хийдэг болж орхисон юм байхдаа.
***

28 comments:

  1. залуус нь шөнө шоудаад ядраад унтаж байсан байхгүй юу даа. тэгээд сэрэхээрээ толгой, тархи нь задрах гээд юун гүйх...

    ReplyDelete
  2. kkk...ystoi l tiim bh.

    ReplyDelete
  3. За ямарч байсан ганц нэг хүн ч гэсэн энэ байдалд санаа зовж байгаа бол сайн цаг наашилж л байгаа хэрэг. Манай хотын үнэхээр тийм их болсон уу? Хүн болгон л тэгж ярих юм

    ReplyDelete
  4. өөрөө хэдэх цагийн үед гарч гүйсийн бол доо
    цаад залуус чинь 5аас гараад 6д буцаж ороод унтдийм шиг блээ шд,
    гэхдээ майр хүйтэн бгаа биз дээ
    ноосон малгай өмсөхгүй бол чих байхгүй болно

    ReplyDelete
  5. Өө Дөлгөөнөө энэ сүүлийн параграф бол арай л гоё бичигджээ. Адаглаад мань мэт нь өглөө босч гүйх нь битгий хэл паб-д хөлбөмбөг үзээд далийж явна. Тэргүүн туршлагыг удахгүй амьдралд нэвтрүүлэмз...

    ReplyDelete
  6. ene utaa uniariig bagasgah tsoglog zaluus haana guij yavaam boldoo gj... bodjeen-zovhon mongoldoo... getel utaa ni htsuu baina-neg tiishee daijichmaarchimshig.

    ReplyDelete
  7. хөөх ямар гоё юм бэ өнөөдөр жоохон гуниг төрөөд байсан юм би ч гэсэн нэг зйасангийн өөдөө гүйдэг юм билүүввуйтгар гунигаа 1,1ээр нь шатны гишгүүр дээр үлдээгээл..

    ReplyDelete
  8. УБ-д гадаа гүйнэ гэдэг уушгаа санаатайгаар устгахтай адилхан юм болно дөө. Аймаар ямбий машинуудын хаясан хорт утаа, дээр нь одоо нүүрсний утаа эхэлцэн. Машинаар явж холхон гараад гүйвэл юу юм гэхээс. Хариг тэр шатны гишгүүр бүр дээр уйтгар гуниг бүрээ нэг нэгээр нь үлдээгээд гэдэг чинь дажгүй санаа байна.

    ReplyDelete
  9. Утаа бол хүн бүхний хувьд проблем байна даа. Монголын Засгийн Газраас Дэлхийн Банк-нд утааны хэмжээг багасгахад туслах хүсэлт тавьсан. Энэ шугамаар мэргэжилтэнгүүд ажиллаж байгаа. Би хүртэл тэр мэргэжилтэнгүүдэд нь орчуулга хийгээд л яваад байсан. Миний хувьд бол утаа бууруулахдаа биш, цагийн орчуулгын мөнгө нь гайгүй тулдаа ажлын хажуур хийж байгаа нь тэр.
    Үүнээс гадна шахмал түлш буюу хорт утаагүй түршний үйлдвэр ашиглатанд орж байгаа. Энэ үйлдвэрийн маркетингийн төлөвлөгөөг нь найзтайгаа нийлж хийх гээд л завгүй явж байна. Дараа жилийн өвөл гэхэд утааны хэмжээ буурдаггүй юмаа гэхэд өсөхөөргүй болчих байхдаа. Энэ талаар боддог залуус нь Монголдоо гүйж яваа гэж хэлж болно. Учир нь гадаад байгаа бол УБ-н утааны талаар хэн ч санаа зовохгүй шүү дээ. Би хүртэл 6-н жил утааны талаар огт бодолгүй явж байгаад энэ жил яах аргагүй УБ өвөлжих болсон тул энэ талаар санаа зовж эхэлжийна даа. Ай амьдарлаа гэж...

    ReplyDelete
  10. Монголд байхгүй байгаа хүмүүс яаж энэ их утааг мэдрэхэв дээ, тээ. Үсрээл мэдээллээс цаашгүй.
    Шахмал түлшний зуухыг уул нь айлуудад үнэгүй тараах юм яригдаад, эхний ээлжинд гандангийн гэр хорооллын 1500 айлд үнэгүй тараасан юм шиг байлээшд, тэхдээ тэрийгээ хэрэглэж байгаа айл байгаан болуу? Жирийн нүүрсээр нэг өвлийг давахад дунджаар 200000 төгрөгний нүүрс хэрэгтэй, харин тэр шахмал нүүрсийг хэрэглэн нэг өвлийг давахад 500000-600000 төгрөгний түлш хэрэгтэй гэсэн тооцоо гарсан гэсэн. Тэхээр хэн ч, ялангуяа гэр хорооллын орлого муутай өрхүүд хэрэглэхгүй нь тодорхой.

    Энэ утаанд хоолой ам хорсоод, нүд хүртэл өвдөж байна

    ReplyDelete
  11. Би гэрийнхээ хажуудах хөл бөмбөгийн том талбайг тойрч гүйдийн шд.
    Өө залуусаа, гарч гүйж бай айн.

    ReplyDelete
  12. утаанд гүйнэ гэснээс өглөө эрт гарвал
    гайгүй байдышд

    ReplyDelete
  13. Ard tumen yag oortoo tohirson tor zasagtai baidag gej...
    unen bogood hatuu ug !!!

    ReplyDelete
  14. utaagaa uushiglaad guigeed baij dee,xexe

    ReplyDelete
  15. uhaantai hun ooriin yvj bui zamiig oilgomoi...gej goyo ug shuu.


    Misheel

    ReplyDelete
  16. Утаа гэснээс Дөлгөөнөө, Оросын Галан гэдэг тогоор ажилладаг бичил халаагуурыг гэрт тааруулах гээд хэдэн залуус үзээд л байгаа сурагтай байсан. (Сибирьт их тархсан анх цэргийн зориулалтаар R&D хийсэн юм билээ)Өнгөрсөн 3 жилд тэдэнтэй 2 удаа уулзсан юм байна, www.barilga.mn-с ороод хараарай яг компанийн нэрийг нь санахгүй байна, Much practical санагдсан шүү.

    Шахмал түлшинд хүмүүс ам муутай л байсан яг өөрөө хэрэглэж үзээгүй болохоор comment хийж чадахгүй нь. Гэхдээ шөнийн тоолуур тавьж өгөөд, Галанг modification хийчихвэл Voila л гэж бодоод байгаа даа. Food for thought

    ReplyDelete
  17. Тасума ХХК гэж санаж байна, нүүрсээ түлж цахилгаан, дулааны ЦС ажиллуулчихаад, шөнөдөө үргүй урсгаж байхаар ГХ-н айлуудыг хямд ЭХ-р хангаад, орон сууцаа дулаанаар нь хангаж болохгүй байгаад нь миний тархины чадал хүрэхгүй хэвээрээ л байна :(

    Эрх баригчдыг Simulation тоглоом тоглуулж баймаар юм. Sim city 3000 etc.. :D

    ReplyDelete
  18. neeree utaa aimaar baigaa baih daa, geriinhniihee eruul mended sanaa zovood l baihiin,
    ter ogloo guih tuhiad mongold baihdaa 2,3n udaa guisen chini humuus bugd sonin haraad l baisan, tegeheer ni shal toohgui saravchaa dooshluulaad hogjmoo sonsood l guij ogson doo...

    ReplyDelete
  19. Ордон маань гадраа зассан бол одоо дотроо засах нь
    2007-10-16 | Автор: Odgerel | Ангилал: Бусад | Хэвлэх
    1 Од2 Од3 Од4 Од5 Од (1 санал)
    Loading ... Loading ...

    Уншсан тоо: 74

    Нэг л бүүдийсэн саарал өнгөтөй. Сүр жавхаагүй төрийн ордон маань дуншиж дуншиж сая нэг юм өнгөө сольж “Цагаан шаргал” ордон болсон. Анх ордны гадаад үзэмжийг сайжруулъя. Гадна дотны хүмүүсийн нүдэнд хэтэрхий дүнсгэр байна. Монгол чинь Азийн цагаан дагина шүү дээ гэж олон хүн олон ч хоног ярьж хэлэлцэж байсныг санаж байна. Тэр нь мэдээж дотор нь суудаг төрийн түшээд. Тэд ард түмэн, иргэдийн эсэргүүцэл дургүйцэлтэй нилээд тулгарсны эцэст хоёр дахь гэр болох ордныхоо гадаад өнгө үзэмжийг бидний татварын мөнгөөр чамгүйхэн засаад авчихсан.
    Тэгвэл одоо дотоод үзэмжээ сайжруулах гэнэ. Энэ мэдээллийг иргэд яаж хүлээж авах бол?

    2008 оны төсөвт ордны “Б” танхимын засвар, агааржуулалтын систем, гэрэлтүүлэг, бохир усны смстемийн шинэчэлт, зам талбайн тохижилт зэрэгт нийтдээ 110,3 сая төгрөг зарцуулахаар тусгажээ. Төрийн ордны гадна талын фасадын засварт 300 сая төгрөг төсөвлөгдсөн ч хүрэлцэхгүй болж нэмж 150 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтээр босох юм гэсэн. Ингээд нийтдээ 515,3 сая төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр хийх болж байна.

    Хүссэн бүхэн ордонд орж чадах биш ямар болсныг нь мэдэхэд хүндрэлтэй л юм. Засвар шинэчлэл хийсний дараа ядаж барааг нь нэг харах байлгүй гэж бодох хүн олон байгаа.
    Анх БНМАУ-ын Засгийн Газар 1930 онд барьсан хоёр давхар байшинд одоогийн УБИС-ын Төв байрны доод хоёр давхар байрлаж байв. Одоог хүртэл хэд хэдэн удаагийн өргөтгөлөөр өнөөдрийн “Цагаан шаргал” ордон сүндэрлэх болсон. Ордны нийтдээ 35804 м2 талбайтай, нийт давхруудын багтаамжийг нэрлэвэл 134,229,69 м3 зай болдог байна.Төрийн ордонд Их Хурлын нэгдсэн хуралдааны, олонхи, цөөнхийн бүлгийн хуралдааны, Засгийн газрын хуралдааны, үндсэн хуулийн цэцийн, ердийн хуралдааны, ёслол хүндэтгэлийн, хүлээн авалтын, уулзалтын гээд арав гаруй том танхимтай. Эдгээрийн хамгийн том нь их танхим -1200 хүний суудалтай. Тэрчлэн эл ордонд 100 хүний суудалтай зоогийн газар болон номын сан, уншлагын газар, хэвлэх үйлдвэр, спорт чийрэгжүүлэлтийн танхим, худалдааны цэгүүд, угаалга, хими цэвэрлэгээ, оёдолчин, үсчин, цайны газар, цэцгийн хүлэмж, эмийн сан, банкны тооцооны төв, холбооны салбар зэрэг үйлчилгээний зориулалттай 40 гаруй өрөө тасалгаа байдаг байна.
    Төрийн ордонд Монгол улсын Ерөнхийлөгч түүний Тамгын газар, Улсын Их Хурал, түүний Тамгын газар Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, төрийн албаны зөвлөл, улс төрийн цагаатгалыг зохион байгуулах улсын комисс, Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, тэрчлэн Төр засгийн Үйлчилгээ аж ахуйг хариуцсан газрын төв аппарат, төрийн ёслол үйлчилгээ харуул хамгаалалтын албаныхан байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг.
    Засгийн газрын гишүүд нь төрийн ордонд тус тусын яамдын өрөөтэй, нийтдээ ордонд 1000 шахам хүн ажилладаг юм. Монгол төрийн энэ ордонд монгол хүний ур ухаанаар бий болсон урлагийн ховор нандин бүтээлүүд цөөнгүй бий. Одоо төрийн ордонд ахмад болон залуу уран бүтээлчдийн 100 шахам зураг, 10 гаруй уран баримал, сийлбэр, туурган хивс, торго арьсан урлалын бүтээлүүд тавигджээ.
    Эдгээрийн дотор эзэн Чингис хааны гантиг чулуун цээж баримал, есөн хөлт цагаан тугны орчны 87 ам.метр талбай тойрсон чимэглэл, Хүннүгийн үеийн хээ бүхий ширмэл ширдэг, ардын зураач Н.Чүлтэмийн “Талын айл”, О.Цэвэгжавын “Гүүн зэл дээр”, М.Цэмбэлдоржийн “Отгонтэнгэр”, Б.Гомбосүрэн, Д.Цэрэнпил нарын бүтээсэн “Эх орон” сэдэвт 20 м туурган хивс, залуу уран бүтээлч Н.Лхагвасүрэнгийн “Төрийн долоон эрдэнэ” түүх уламжлалын сэдэвт 17 м урт монгол зураг зэрэг гайхамшигт бүтээлүүд олон бий. УИХ-ын хуралдааны танхим дахь УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үндэсний уран гоё сийлбэртэй сэнтий /суудал/, төр засгийн тэргүүн нарт гадаадын дээд зиндааны байгууллага, хүмүүсээс бэлэглэсэн зүйлийн 70 гаруй үзмэр бүхий үзэсгэлэн /эх сурвалж origo.mn/ байдаг байна.

    Бид өнөөдөр төрийн ордны барилгын дундах чөлөөнд эзэн Чингисийн суумал хөшөө бүхий төрийн хүндэтгэлийн 10 ханатай өргөө гэр, ордны урд нүүрэнд Бунхант индрийн цогцолбор бий гэдгийг л харж байдаг.

    ReplyDelete
  20. Манай буурал түүх гээд найрагчид найгадаг ч ортой, их эртний хөгшин үндэстэн болохоор монголчууд маань бүх юманд хөдөлж ядсан хөшүүн эргэлзсэн хөгшин хүн шиг байдаг юм болов уу гэж хааяа бодогдох шиг. Утааны асуудлыг ярьсаар тунгаасаар...

    ReplyDelete
  21. what happened to the wonderland stories ?

    ReplyDelete
  22. what happened to the wonderland stories ?

    ReplyDelete
  23. ooroo l kife avch bval mani meted yamar hamaa baih ve dee, Bodol bol cholootei baidag biz dee,
    Confi kreativ bichleg bichdeg ni nadad lav taalagddag, ihenh mgliin bloguud untuuldag shdee ugaasaa, hehe.

    ReplyDelete
  24. za, zailah min. Hooe nuhduu, bi mgl bish shuu !

    ReplyDelete
  25. amid amitan baina uu, bugdiinh ni erch huch ni sulartsan yum baih daa.

    ReplyDelete
  26. Утаа ч аймшигтай байна аа. Ойрхон сууринд шилждэг юм уу яадаг юм билээ.

    ReplyDelete
  27. Уг нь дажгүй л санагдаж байна. Гэхдээ өвөл гүйгээд ч ... Зун бол сайхан, цээж дүүрэн амьсгалаад байж болох талтай.

    ReplyDelete
  28. bloggeryn omxii aimaar bainaa, nus nulims, xols baas...lol

    ReplyDelete