Tuesday, January 28, 2014

Амжилтын үндэс юу юм бэ? Зарим хүмүүс мөнгө гэдэг, зарим нь хүний оюуны потенциал гэдэг, гэтэл мөнгөтэй, бас оюун потенциалтай мянга мянган хүмүүс байгаа шүү дээ. Үүнээс яг ямар шинж чанар хүнийг амжилтанд хүргээд байна. Магадгүй бид нар өөрсдөө бол өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн байх. Тэгвэл ирээдүйд хүүхэддээ эдгээр шинж чанарыг суулгая гэвэл яах вэ?
The way to develop this package of qualities — not that it’s easy, or that everyone would want to — is through grit. It requires turning the ability to work hard, to persevere and to overcome adversity into a source of personal superiority. This kind of superiority complex isn’t ethnically or religiously exclusive. It’s the pride a person takes in his own strength of will [...] But research shows that perseverance and motivation can be taught, especially to young children.
http://www.nytimes.com/2014/01/26/opinion/sunday/what-drives-success.html?_r=0

Friday, January 17, 2014

Ямар нэг юм үнэртээд байна уу даа?

Энэ ярилцлагыг уншаад үнэхээр алтны яригдаж байгаа хуулийн төсөл сайн юм байна гэж огт бодсонгүй. Харин ч миний бодож байсан сэжигтэй зүйлс үнэн болж таараад байна уу гэж бодов. Эсвэл би ганцаар ингэж бодно уу?
Жишээлбэл:
-Алтны ролятийг бууруулах хуулийн төсөл УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Ер нь бол манай алтын татвар бусад улс оронтой харьцуулахад харьцангуй өндөр байгаа шүү дээ. 10 гаруй хувь байдаг. Ойрын жишээ гэвэл, Хятад улсын алтны татвар манайхаас бага байгаа. Харин тэд алтаа гадагшаа гаргасан тохиолдолд өндөр үнэтэй ролятигийн татвар тавьдаг. Харин гаднаас орж байгаа тохиолдолд хямдхан тавьдаг. Дэлхийн томоохон орнууд энэ бодлогыг барьж ажилладаг. Алтаа аль болох дотооддоо шингээж валютын нөөцөө бүрдүүлэх бодлого баримталдаг гэсэн үг.  Манай улсын гадагшаа гарч байгаа алтны роялти харьцангуй өндөр байдаг. Үүнээс болж хууль бус наймаа сэргэсэн. Хэрвээ хууль бус худалдаагаа бууруулж, Монголбанкинд алтаа тушаадаг болбол алтны экспорт буурна
Энд логикийн хувьд алдаа байгааг харж байна уу. Тэгэхээр манай роялти ямар байх нь вэ?
Бүтэн ярилцлага: http://economy.news.mn/content/167853.shtml
Одоо УИХ дээр хэлэлцэж буй алтны татварыг бууруулах энэ хуулийн төсөл “Оюутолгой”-д нөлөөлөх үү?
-“Оюутолгой”-д нөлөөлөхгүй. Одоогоор “Оюутолгой” шууд алт үйлдвэрлэхгүй, зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаа шүү дээ. Уг нь зэсийн баяжмал дотор алтны агууламж бий. Гэхдээ үүнийг одоогийн байдлаар ялгаж чадахгүй байна. Биетээрээ Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдэд борлуулж байгаа. Тэгэхээр биет байдлаар биш биет бус байдлаар худалдан авах боломжтой. 
Энд одоо нинжа нар шороонд алт хийгээд гаргахад татвар авахгүй гэж ойлгогдохоор байна уу? Эсвэл бас л миний анализ арай өөр өнцгөөс хараад байна уу?

Tuesday, January 14, 2014

Хятад хэл сурах амар биш

 Гурван жилийн дараа "Гурван улсын түүх"-г хятад хэл дээр нь уншина гэж 2008 оны төрсөн өдөр дээрээ амлаж байсны дагуу 2011 онд дундад улсыг зориж тэнд нэг жил бүгсэн минь үнэн билээ. Ийнхүү харийн нутагт хэл үзэн суухдаа амьдралд минь саад бартаа дудтсандаа энэ хэлийг сурж байгаа бишдээ, гэх түмэн бодол орж ирж, дундаас нь хаяад явчих мянган шалтгаан байвч, нэг эхэлсэн хойно дуусгана гэж гүрийсэн боловч эцсийн эцэст ярианы хэлтэй болж хүүхдийн ном унших түвшинд л хүрсэн. Цаашид сурах хүсэл байвч санхүү дутсан тул хөлгийн жолоог эх орны зүгт залснаар миний бяцхан амлалт хагас биелэсэн гэж хэлж болно.
 Тэгвэл энд яагаад хятад хэл хэцүү гэдгийг надаас уран үгээр бичсэнийг уншаад жаал инээж, энэ хүний дотор ургасан тэрхүү мэдрэмжийг мянгантаа ойлгов.


The first question any thoughtful person might ask when reading the title of this essay is, "Hard for whom?" A reasonable question. After all, Chinese people seem to learn it just fine. When little Chinese kids go through the "terrible twos", it's Chinese they use to drive their parents crazy, and in a few years the same kids are actually using those impossibly complicated Chinese characters to scribble love notes and shopping lists. So what do I mean by "hard"? Since I know at the outset that the whole tone of this document is going to involve a lot of whining and complaining, I may as well come right out and say exactly what I mean. I mean hard forme, a native English speaker trying to learn Chinese as an adult, going through the whole process with the textbooks, the tapes, the conversation partners, etc., the whole torturous rigmarole. I mean hard for me -- and, of course, for the many other Westerners who have spent years of their lives bashing their heads against the Great Wall of Chinese.

Бямбасүрэн гуайн ярилцлага

Би заримдаа боддог юм. Хүн гэж юу юм бэ гэж. За хүн гэдэг бол хамгийн түрүүнд адгуусан амьтан. Хүн гэдэг бол бүтээдэг ч бай нураадаг ч бай нэг үйл хөдлөл хийж чаддаг. Хүнийг бусад араатан амьтнаас ялгаж байгаа гол зүйл бол хүний оюун ухаан, сэтгэлийн орон зай. Тэгэхээр чи хэрвээ өөрийгөө монгол хүн гэж бодож байгаа бол чамайг бүтээж өгч буй тэр хүчин зүйл бол нэгдүгээрт Монгол эх орон чинь юм. Монголын хэл соёл, зан заншил, монгол хүний амьдрах арга монгол хүнийг бүтээж байгаа юм. Энэ бүхэн Монгол эх орноос чинь бүрэлдэж байгаа хэрэг. Эх орон гэдэг хил хязгаар татсан газар шороо биш. Энэ газар шороо бол үндэс суурь нь. Энэ хил хязгаар дотор оршиж буй хэл соёл, зан заншил, амьдралын арга технологи бүхэн эх орныг бүрдүүлнэ. Энэ бүхнээ алдвал чи монгол хүн биш болно. Чи монгол хүн биш болчихоод хаана очиж яаж амьдрах юм бэ. АНУ-д доктарантурт сурахад 60 кредит цаг байдаг юм. Үүний 12 цаг нь Америкийн түүх. Ямар ч мэргэжлээр сурсан тэр хүн юуны түрүүнд америк хүн байх ёстой. Тэгвэл чи Монголоосоо татгалзаад Америкт очоод “Би та нарыг шүтдэг. Би монгол хүн биш. Би дэлхийн хүн байна” гээд очоод үз дээ. Чи тэнд хэн ч биш. Чамайг хэн ч тоохгүй. Хятадад бас ингээд яваад оч. Хэн ч чамайг тоохгүй. Чи хүн гэдэг үнэлэмжээ бүтээж хүн шиг амьдрахын тулд чи монгол хүн л байх болно. Хүнээрээ байх ухаанаа, боловсролоо Монголоосоо л олж авах болно. Хэрэв эх орон гэдэг ойлголтоо алдах юм бол чи хэн ч биш болж хувирна.Баян болох баян амьдрах амархаан.Япончууд Оросоос Куриллын дөрвөн арлаа 28 тэрбум ам.доллараар худалдаж авъя гэхэд Орос өгсөнгүй. Тэгвэл Монголын газар нутгийг тэр жишгээр худалдья гэвэл гурван триллион доллар хүрнэ. Монголоо тэгж худалдаад хүн бүр нэг сая ам.доллар өвөртлөөд гадагшаа явж сайхан амьдарья. Монголын гуравхан сая хүнийг шингээчих газар нутаг дэлхийд хаа ч бий. Харин хаа нэгтэй очоод хэрхэн яаж амьдрах юм бэ. Яаж ч амьдарч чадахгүй. Хүн болж төрсөний чинь илтгэх цорын ганц зүйл бол Монгол эх орон чинь юм. Үүнийгээ худалдчихаад хаа хүрэх билээ дээ. Орчин үеийн залууст, орчин цаг үед, өнөө цагийн удирдагчдад санах сэрэх бодох юм их л байна даа..."
Нийтлэлийг бүрэн эхээр уншина уу