Би заримдаа боддог юм. Хүн гэж юу юм бэ гэж. За хүн гэдэг бол хамгийн түрүүнд адгуусан амьтан. Хүн гэдэг бол бүтээдэг ч бай нураадаг ч бай нэг үйл хөдлөл хийж чаддаг. Хүнийг бусад араатан амьтнаас ялгаж байгаа гол зүйл бол хүний оюун ухаан, сэтгэлийн орон зай. Тэгэхээр чи хэрвээ өөрийгөө монгол хүн гэж бодож байгаа бол чамайг бүтээж өгч буй тэр хүчин зүйл бол нэгдүгээрт Монгол эх орон чинь юм. Монголын хэл соёл, зан заншил, монгол хүний амьдрах арга монгол хүнийг бүтээж байгаа юм. Энэ бүхэн Монгол эх орноос чинь бүрэлдэж байгаа хэрэг. Эх орон гэдэг хил хязгаар татсан газар шороо биш. Энэ газар шороо бол үндэс суурь нь. Энэ хил хязгаар дотор оршиж буй хэл соёл, зан заншил, амьдралын арга технологи бүхэн эх орныг бүрдүүлнэ. Энэ бүхнээ алдвал чи монгол хүн биш болно. Чи монгол хүн биш болчихоод хаана очиж яаж амьдрах юм бэ. АНУ-д доктарантурт сурахад 60 кредит цаг байдаг юм. Үүний 12 цаг нь Америкийн түүх. Ямар ч мэргэжлээр сурсан тэр хүн юуны түрүүнд америк хүн байх ёстой. Тэгвэл чи Монголоосоо татгалзаад Америкт очоод “Би та нарыг шүтдэг. Би монгол хүн биш. Би дэлхийн хүн байна” гээд очоод үз дээ. Чи тэнд хэн ч биш. Чамайг хэн ч тоохгүй. Хятадад бас ингээд яваад оч. Хэн ч чамайг тоохгүй. Чи хүн гэдэг үнэлэмжээ бүтээж хүн шиг амьдрахын тулд чи монгол хүн л байх болно. Хүнээрээ байх ухаанаа, боловсролоо Монголоосоо л олж авах болно. Хэрэв эх орон гэдэг ойлголтоо алдах юм бол чи хэн ч биш болж хувирна.Баян болох баян амьдрах амархаан.Япончууд Оросоос Куриллын дөрвөн арлаа 28 тэрбум ам.доллараар худалдаж авъя гэхэд Орос өгсөнгүй. Тэгвэл Монголын газар нутгийг тэр жишгээр худалдья гэвэл гурван триллион доллар хүрнэ. Монголоо тэгж худалдаад хүн бүр нэг сая ам.доллар өвөртлөөд гадагшаа явж сайхан амьдарья. Монголын гуравхан сая хүнийг шингээчих газар нутаг дэлхийд хаа ч бий. Харин хаа нэгтэй очоод хэрхэн яаж амьдрах юм бэ. Яаж ч амьдарч чадахгүй. Хүн болж төрсөний чинь илтгэх цорын ганц зүйл бол Монгол эх орон чинь юм. Үүнийгээ худалдчихаад хаа хүрэх билээ дээ. Орчин үеийн залууст, орчин цаг үед, өнөө цагийн удирдагчдад санах сэрэх бодох юм их л байна даа..."Нийтлэлийг бүрэн эхээр уншина уу
Tuesday, January 14, 2014
Бямбасүрэн гуайн ярилцлага
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment