Friday, January 17, 2014

Ямар нэг юм үнэртээд байна уу даа?

Энэ ярилцлагыг уншаад үнэхээр алтны яригдаж байгаа хуулийн төсөл сайн юм байна гэж огт бодсонгүй. Харин ч миний бодож байсан сэжигтэй зүйлс үнэн болж таараад байна уу гэж бодов. Эсвэл би ганцаар ингэж бодно уу?
Жишээлбэл:
-Алтны ролятийг бууруулах хуулийн төсөл УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Ер нь бол манай алтын татвар бусад улс оронтой харьцуулахад харьцангуй өндөр байгаа шүү дээ. 10 гаруй хувь байдаг. Ойрын жишээ гэвэл, Хятад улсын алтны татвар манайхаас бага байгаа. Харин тэд алтаа гадагшаа гаргасан тохиолдолд өндөр үнэтэй ролятигийн татвар тавьдаг. Харин гаднаас орж байгаа тохиолдолд хямдхан тавьдаг. Дэлхийн томоохон орнууд энэ бодлогыг барьж ажилладаг. Алтаа аль болох дотооддоо шингээж валютын нөөцөө бүрдүүлэх бодлого баримталдаг гэсэн үг.  Манай улсын гадагшаа гарч байгаа алтны роялти харьцангуй өндөр байдаг. Үүнээс болж хууль бус наймаа сэргэсэн. Хэрвээ хууль бус худалдаагаа бууруулж, Монголбанкинд алтаа тушаадаг болбол алтны экспорт буурна
Энд логикийн хувьд алдаа байгааг харж байна уу. Тэгэхээр манай роялти ямар байх нь вэ?
Бүтэн ярилцлага: http://economy.news.mn/content/167853.shtml
Одоо УИХ дээр хэлэлцэж буй алтны татварыг бууруулах энэ хуулийн төсөл “Оюутолгой”-д нөлөөлөх үү?
-“Оюутолгой”-д нөлөөлөхгүй. Одоогоор “Оюутолгой” шууд алт үйлдвэрлэхгүй, зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаа шүү дээ. Уг нь зэсийн баяжмал дотор алтны агууламж бий. Гэхдээ үүнийг одоогийн байдлаар ялгаж чадахгүй байна. Биетээрээ Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдэд борлуулж байгаа. Тэгэхээр биет байдлаар биш биет бус байдлаар худалдан авах боломжтой. 
Энд одоо нинжа нар шороонд алт хийгээд гаргахад татвар авахгүй гэж ойлгогдохоор байна уу? Эсвэл бас л миний анализ арай өөр өнцгөөс хараад байна уу?

No comments:

Post a Comment