Monday, September 22, 2008

Гялс 3, 4 дахь нь үнэгүй.

Гялс уншихаар 3-н номыг гялс санал болгооч гэвэл доорх гурвыг гялс хэлж өгөх юм байна. Ингээд гялс 3-г жагсааваас:
1. Jonathan Livingston Seagull
2. Siddartha
3. Алтан загасны үлгэр

Эдгээр номыг уншихаар хувхайрсан царайнд гэрэл гийж, шархдсан зүрхнээс цус алдах нь багасна хэмээн хэн нэг нь хэлэх л байсан байхдаа. За тэгээд эдгээр гурван номыг бие засахдаа авч орж уншиж суугаад "хүү хаадаж" дуусахаасаа өмнө номнуудаа уншаад дуусчихвал дүүгээ дуудаж том өрөөнөөс Kahlil Gibran-ны "Prophet" гэсэн тун жижиг номыг авчруулж уншимж гэснээс нөгөө Гүүглийн Сергей ах маань блог нээсэн байжухой. Сергей блог (энд дар

Сая Стокхолмын ганц хоёр номын дэлгүүрээр хэсэж 4-н ном авч нилээд хэд хонох ёстой хоолны мөнгөнөөсөө гайгүй сайн гөвүүлсэн тул авчирсан мөнгөө бүгдийг нь авч гараагүйдээ тэрхэн зуураа баярлаж, гялгар уутанд хийсэн номоо үе үе имрэн хотын гудамжаар хотел руугаа алхав. За тэгээд сая 49-н чулуу татсан чинь Конфи хүү хүний нутгаас буцаж нисэхээс өмнө нэмж ганц ном авбал тэр нь "The power and the plenty" байх боловуу гэж, харин нэмж ганц юм авбал тэр нь "Absolute" байх боловуу гэж тус тус бууж байна. Энэ таамаг үнэн болвоос аавын хүү нутаг буцсан хойно уг тархи мину бага ч болтугай ухаан сууж, хэдэн эснүүд нь 40-н градусын халуунд муужран унах нээ. Нэрээ санснаас миний муу нутаг ч их халуун градустай нутаг шүү. Тиймээ хө?

Өнөөдөр авсан номнууд гэвэл:
1. Hariki Murakami and the Music of Words. Харику ахын Kafka on the Shore гэсэн номыг нь "сонсож" уншсанаас хойш энэ товаришийн номыг их сонирхдог болж, улмаар хэд хэдэн номыг нь богино өгүүлэлтэй нь авчихаад байгаа. Тиймээс намтарыг нь уншваас дараа нь бичсэн номыг нь уншихад арай харах өнцөг болоод мэдрэх үелзэл таарах боловуу гэсэн хальт бодлын гал ассан учир энэхүү номыг авсан болно.

2. The Audacity of Hope гэсэн Барак Обама ахынхаа бичсэн номыг нь авав. Цалин буухаар цадахад чинь 20 төгрөг хандивлана гэсэн бат итгэл төрсөн бөгөөд ямар "баагий"-д хандив өгч байгаагаа тархины угаас ойлгож, сэтгэл зүрх болоод хамрын үс, нүдний цөцгий зэрэг бүхий л эрхтэн, эрхтэнгийн эд анги бүрээр мэдрэх гэсэндээ авав. Тиймээ чи шүү Обама, цаад хүүхнүүдээ баракдаарай хөгшөөн! (Yeah go go Obama! Barack them all night yo!)

3. The undercover economist гэж Тим Харфордын бичсэн ном. Яс юман дээр блог-г нь хааяа харж, өгүүлэгийг нь хааяа уншдаг болохоор татганаж татганаж авав гэснээс гурван ном авахаар 1 үнэгүй гэсэн шүү. Тэгэхээр нь 4 дэхийг нь хусцан.

4. Love in the time of Cholera гэж нөгөө агуу Маркез-н ном ш дээ. Надад байгаа л даа, даанч ийм номыг барьж суувал илүү тачяадан уншин таашаал авах буй за гэж их багш Тансаг айлдлуу яалаа. Тэгээд л paperback-р уншсугай гэсэн шийдвэрийг жижиг тархины том нугалааснаас гялс сугалан гаргаж ирснээр уг номыг лангуунаас ховх татан өөрийн болгон эдэлсэн нь түүх энэ ажгуу гээд энэ түүх үгээр төгсөхгүйг төгсгөхөөсөө өмнөх төгсөлтөн дээр төгсгөлгүйгээр хэльюу.

Төгсөв.

3 comments:

  1. өөөх та гуай гялс яваал гялс ирчих болтоймаа? гэснээс нэг санал тэгж байгаад цэцээ гүн-ий оргилруу гялс авираад гялс буугаад ирэх үү, горимын санал шү, болгоогтий.
    аан тийм ирэхээрээ "Салхи зүсэлсэн хөвгүүн" гэж жингүйдсэн жижигхэн номыг гялс уншаарай.

    ReplyDelete
  2. Санал болгосон 3-н номноос Jonathan Livingston Seagull-г л уншсан юм байна. Олон сайхан номнуудын жагсаалт хараад одоо болтол 1-с бусдыг нь уншаагүйдээ өөрөөсөө залуу наснаасаа ичих шиг.

    ReplyDelete
  3. hehe, bi bas nom unshih ih durtai

    ReplyDelete