Wednesday, September 24, 2008

Ego fall apart

Things fall apart гэж Chinua Achebe-н бичсэн нэгэн ном байдаг билээ. Энэ номыг "юм унасан нь" гэж орчуулвал чөтгөр битгий хэл бурхан ч намайг харааж мэдэхээр бүдүүлэг хэрэг болох биз. Тэгвэл энэ удаад уг номны болон зохиол дээр энэхүү овог отогийн дэг журам болоод соёл иргэншил нь хэрхэн унаж буй талаар бус, харин би гээч хувь хүний бодол санааг тэргүүлэн явагч эго гуай хэрхэн тэнгэрийн орноос чөлөөт уналтаар доошилон, газар дээр ч тогтолгүй тэр хурдаараа шууд далай доор орсныг цухас танилцуулж орхивод миний бие дараа нь энэхүү постыг өөрийн биеэр уншихад ихэд таашаал авах буй за хэмээн бодончирлон кийборд нүдэж хурууг чилээв.

Нэгэн цагт миний эго их усны амьтан болох далайн халимны баасанд дарагдан далайн ёроол доор хэвтэх мэтээр төсөөлөн, тухайн халимны халуун б**сан доор дулаацаж байсан цаг саяхан авч, би бээр нэгэн зүйлийг хоёрдолмол санаагүйгээр олон хоногоор хойно урид нь орж хөөцөлдөж, дээр доор нь бөөцгөнөх явцад нижгээд зүйл тохиолдосоноос цухас дурьдвал нилээн хэдэн нэхий дээл урагдаж нэгийг биш хоёр гурвыг үзэн, эх барьсан хэмээх орон, ажил болсон хэмээх хөнжилд хөрвөөх шанс түм бумаар ундран энэхэн хавьдаа л хурган мэргэжилтэн болж бондойгойтохлоо гэж хөөрцөглөв. Улмаар нуруун дээр дарж байсан халимны үмхий байтугай элдэв бусын юмнууд алга болсноор хөнгөрч, бие минь тавирч ухаан санаа уужирч, метафорик хэлбэрээр фантазлан хэлвээс миний эго чинь уснаас хөвж гарах байтугай нисч гаран, газар дээр тогтолгүйгээр дүүлэн, тэнгэр өөд цойлсон нь цаад утгаараа өөрийгөө ихэд "юм" мэддэгт тооцосонтой холбоотой бөгөөд эргэн тойронд хүрээлэн буй эгэл жирийн ардыг болон шар хадны галзуу болгоныг доороос биш дээрээс харж эхэлснээр 99-н тэнгэрийн дээд тэнгэрт урилгагүйгээр залрах эхлэлийг тависан байжухой. Үр дүнд нь миний билгийн гэсэн шошготой тархины арын шүүгээнд байдаг "нүд" ажил цэнгэл хоёроо ялгаж чадахаа байтлаа харанхуйлж, элдэв бусын зүйлсийг хутгаж дээд тэнгэр хавиар бужигнуулж, тэнд ургадаг бурхан модны шидэт үрэл бүрийг нь жанрайсэг-с булаан цөм цохин ходоодлохоо шахав. Ашгүй сая боломж гарч, аваргын аварга цолтой аваргуудтай гадагад орон руу жолоо залан уулзаж учирснаар даваа цаана даваа байдгийг эго минь эргэн ухааран тайван замаар цагаан тугаа өргөн буулт хийж, ухамсраараа буцаад халим агсны юуны доор гасланхан шургав бололтой. Энд нь хэсэг хугацаанд гадаслан үлдээхгүй бол гарж гүйчих гээд бас л зовлонтой хог байна шүү гэж эго чамдаа учирлан хэлэх юун. Одоо ч хамар амгүй ажлаар балбаж, нүх сүв бүрээр нь номны хуудас чихээд ирэхээр бүр чи минь цаашаагаа гүнзгий шургануу гэхээс хөвж гарч ирнэ ч гэдэг нэг хэсэгтээ л гонжийн жоо болох буй за.
ум маани бадми ЭГО сухаа

8 comments:

  1. ёстой конфи стилээр бичсэн бичлэг байна даа.


    за тэгээд ажил төрөл нь сайн л биздээ. сайн л юм шиг санагдав :D

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Hogjiloo gej saihan shuu, nudnii shil ene teriig buteegeel...

    gesnees Confi maan hurgan darga ? Woow !!!
    ... beer ? champagne ? aliig ni tavih ve ? / sandrah / hehe

    ReplyDelete
  5. Амьтан судлал болоод физикийн ухаанаас аваад үзвэл энд нэг зөрчил байна. Халимны баас живдэггүй хөвдөг юм. Тэгэхээр чи халимны баасанд даруулаагүй, өөр хэн нэгний баасанд даруулсан гэх үндэслэл буй. Тэгэхээр наад бааснаасаа дээж аваад "ШУА, Далайн амьтан судлалын тэнхим, 313 тоот" гэсэн хаягаар илгээж, чухам хэнийх болохыг нь тогтоолгосон нь өлзийтэй болой.

    ReplyDelete
  6. Хаха. Амраа ах нээрээ баллах юм аа. Нээрээ Конфи хөгшөөн эртхэн судалж үзэхгүй бол ямар ч юмний баасанд доогуур хийх гээд байгаан билээ бас хэцүү шүү.
    Ерөнхийдөө бол тэр эгог чинь аль болох доохно тавьж байхад гэмгүй ээ. Гэхдээ халим энэ тэр гэсэн олигтойхон амьтны юун доогуур л тавих нь юу юм гэхээс хулгана мулганы баасан доор оруулаад байвал хүн бас хүнээ байчихдаг тал байдаг шиг байна лээ шүү. Аль аль талыг нь л бодох хэрэгтэй байх...

    ReplyDelete
  7. Bel ugui avaas davaa gej ugui.
    Orgild khurekh omogshil, uram lugaa beld buukh tutamd achaa khongorsoor bkhiig medrekh ni gaikhamshig gekhiin satsuu beld khet udval barimjaagaa aldan toorchikhdog gem buig gene gene sanamoi.

    You are right!

    ReplyDelete
  8. haha yun goy bichdiin, odogor guitsed unshih bolomjgu bga ch, aguulga n ch gsn ih sonirhol tataj taalagdah shinjtei;)

    ReplyDelete