Монголын сайхан орон маань дөрвөн нарлаг улиралтай билээ. Ган болж дуусангууд галуу шувуу буцаж үерийн улиралтай хальт золгоод л шууд л утааны улирал эхэлдэг юм. Утааны улиралд угаартан угаартан унаж туссаар шинэ хуучин "шинэ" жилүүд өнгөрч, аргын бэлгийн тооллын онууд эхлэн одоо л нэг яргуй цэцэглэх нь дээ гээд сууж байтал шороон шуурга нь нүд амгүй балбаснаар шорооны улирал эхэлдэг билээ. Шуурсаар шуурсаар саарал царай гүнзгий саарал болж, арьсан дээр шинэ давхрага тогтохын алдад нэг муу нар гарч гангийн улирал эхлэн газар дэлхий, гандсан арьсыг нэг амраадаг жамтай. Тиймээ энэ бол өнөгийн дүр зураг биш гэжүү?
Утааны улирал
Өвлийн улирал утааны улирал болсоныг Монгол хүн бүгдээрээ биш юмаа гэхэд УБ-таа амьдарч байгаа аваргууд хэлүүлэлтгүй хамар ам, уушиг зүрх за тэгээд цаашилбал бөгс бөөрөөрөө мэдэрсэн нь илт. Тиймээс ч энэ газар шороонтой түр хугацаагаар биш удаан хугацаагаар амьдарлын жолоогоо нэгтгэх хүмүүс нь энэ талаар болж өгвөл л байнга зүрхээ цохилуулж тархиа гашилгах хэрэгтэй гэж мину бие бодож байна. Сая Экономист-с нэг өгүүлэл (энд байна) уншаад суужийхнаа, өгүүлэл маань энэ дэлхий дээр чинь юм хөгжиж, цаашлаад жинхэнэ үр нөлөө багатай амьдрах аргууд нээгдэж байгааг харуулсан байна. Байшингаа цонхлох цонх нь хүртэл хорт туяаг багасгаж, өрөөнүүд нь хоорондоо агаар алдах нөхцөл бага гээд үнэхээр дээд зэргээр тоноглогджээ. Манайхан чинь нэг байшин барьж байна гээд бижигхэн муурын байшингаа ёстой нэг нэвт шувт салхилмаар барьж дээврээ ний нуугүй хэлэхэд хар цаасаар бүрдэг билээ. Харин доторхыг нь засч байхдаа хүний биед хортой хоргүй гээд будаг шунхнаас авахуулаад буйдан муйдан тавьсан байдаг нь хэзээ хэнийг ч хордуулаад байгаа нь бүү мэд. За тэрийг ч тааж барамгүй юм гэхэд өвөл чинь ёстой л байнга нүүрсээр угжиж байхгүй л бол дулаанаа хадгалах тооцоогүй барьсан барилга чинь ханаараа, цонхоороо бас болж өгвөл дээврээрээ дулаан алдаж дотор нь амьд хүн биш, үхсэн хүн амьдармаар морги болно шүү дээ.
Цаашилбал тэгээд гэрэлтүүлэг орно. Монголд ч бас Compact fluorescents нилээд хэрэглээд байгаа ч гэсэн бүгд энд шилжиж чадаагүй л байна. Энэ төрлийн гэрлийн шил нь энгийн бидний мэдэх гэрлийн шилтэй харьцуулахад гурав дахин бага цахилгаан хэрэглэж ижил хэмжээний гэрлийг гаргадаг аж. (эндээс хар)
Ингээд ирэхээр чинь энэ өгүүлэл дээр гардаг байшин бол энерги зарцуулалтын хувиараа 100км-т 4 литр иддэг, харин бидний ихэнхийн суудаг гэр болон байшин нь 14 иддэг машин болж хувираад, нефть цахилгаан өсч байгаа өнөө үед ёстой зогсоо зайгүй биднийхээ хармааг сэгснэнэ шүү дээ. Ингээд зүгээр ч сэгсэрчихгүй, мөрөөрөө явжийсан хэдийгээ угаартуулж сэгсрээд байхаар чинь энд би шударга ёс энэ тэрээ гээд яриад яахав, явж явж бүгдээрээ л цагаасаа эрт умаахум болчих гээд байх юм.
Эцсийн эцэст энэ бүхэн төрийн бодлоготой нягт уялдаатай. Утааг хэрхэн дарах талаар төрийн зохистой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлэх гэдэгтээ би шууд төрөөс оролцоод гэрүүдийг нураан шилжүүлээд, аль эсвэл нүүрс оруулахыг нь зогсоогоод бүр эсвэл "утаагүй" гэх хошгоруулсан нүүрс үйлдвэрлэх аль алийг нь би хэлээгүй. Тэгээд юуг хэлж байна вэ гэвэл хуулийн үүднээс нааштай болоод санхүүгийн үүднээс дэмжсэн - заавал татаасаар бус, харин татварын хөнгөн бодлогоор хангаж өгөхийг л би хэлэх гээд байгаа юм. Даанч эд нарын байж байгааг харвал ирээдүйн 4-н жилд бол хорт утааны багаа л сайн базаасан нь дээр харагднам. Тиймээс элдэвийн хөгжил хөтөлбөр энд ч яриад яахав дээ, ингэсгээд орхисон нь дээр юм шиг.
Удахгүй өвөл боллоо гэж бодохоор өөрийн эрхгүй хоолой хорч байна. Энэ гайтай утааны тухай амтай болгон нь ярьж хэцүү муухайг нь гайхаж байгаа ч яг энэний эсрэг энэ утааг багасгахын эсрэг бодитой зүйл хийж байгаа хүн ховор л байгаа шүү дээ. Би ч гэсэн ярьж бухимдахаас өөрийг хийгээгүй л байна. Нэг сайхан нартай өдөр тэнгэрээс хүсэл биелүүлдэг бирд гарч ирээд л утаагүй болгочих юм шиг эсвэл энийг хийх хүн нь би л лав биш хийдэг хүмүүс нь хийгээсэй гэж бухимдаад л, эрх мэдэлтнүүдийг буруутгаад л. Энэ байдлаар бол хэзээ ч энэ утаа багсахгүй. Хэн нэгэн хүнээс өө хайж гэр хорооллынхноос болж байна ч гэдгиймүү шүүмжилхийн оронд хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй юм шигээ. Гэр хорооллынхон нь дээрх маягаар дэвшилтэт технологоос хоцрохгүй ашиглаж дулаан бага алддаг сайн байшинтай болох машинтай хүмүүс нь хар утаа татуулдагаа багасгах гэх мэт. Шүүмжлэл нүдийг боодог байхад шинжилгээ нүдийг нээдэг гэж үг байдаг даа. Дор бүрнээ өөрсдийгөө шинжижгээе залуус аа.
ReplyDelete¯íýõýýð òèéì ø¿¿ óòààíû óëèðàë ãýæ õýëýõ íü îíîâ÷òîé. Ñàíàë íýã áóé.
ReplyDeleteÒàíû áëîã òààëàãäëàà
Нээрээ Тулгат ахын шинэ хаягийг нь тавихгүй бол хуучин нь байгаан байна тэ.
ReplyDeleteneenee-g demjij baina aa. say beijingeer yavj baihad utaagaa bagasgah zorilgoor neg odor ni sondgoo nomertoi mashinuud neg odor ni tegsh nomertoi mashinuud eeljij yavaad baigaa haragdsan.
ReplyDeletebaigali ekologoo businuulakhguigeer, us agaaraa bokhirduulakhguigeer, khyazgaargui kheregtsee-osolt-khogjil /amigui zuils/ ba khyazgaarlagdmal noots bayalag /amitai bukhen/ khoorondiin zokhistoi kharitsaa yu yum boloo???!!!
ReplyDeleteAmid bukhnee iluu khairlaj, amigui zuilsee ard ni bodoltsyu yadaj l blogchidoo.
Zeee, nar hur tegshirsen nalaim saihan odor baina, nuurs tuleegee tulelgui laanii gereld urt udaan tsagaar amraglah shig saihan yum algaa gedgiig minii biy
ReplyDeletebiyer duuren us urgatsan chin daarahgui bna oo.
ReplyDeleteene uvul utaa ihesne u gehees bagasahgui bha, icheend orchihson um shig l amidrah bh daa
ReplyDeleteСармагчингууд ч бас сайн үсээ ургуулж, өвөл нүүрс шатаахгүй бол сайн байна гэхээс өөр хэлэх үг даанч алга даа.
ReplyDeleteЭнэ анон ёстой бүлтэрхээрээ нэг болжийноо, хэхэ уулзаж байгаад хоосолсон лонхоороо 1 хусах юмсан хэхэ
Khoosolson lonkhtoigoor 2-3 anonuudiig kharan, khuslaa khemeen bayasaad, khooronduur ni khii yavuulangaa khalitran unakhad khamar lav budaa.
ReplyDeleteBultakhdaa bolomjiin anon ch kharin wine shimengee bultrenkhen suuna l daa.
Life itself is a grand chessboard, and we play it in one way or the other. -yours
magtaaliig chamd butsaaj ogch chadahgui nee gesnees chi bid hoyr hoid nasandaa l uulzah biz , hehe
ReplyDeletesuuliin anonymous aa, arhi, wine uuhaar yadaj l gedes hodoodnii nyan uusdeggui yum bainalee :)
Confi, uidahaaraa utasdaj baina biz dee, esvel bi zurgaa end olgoh uu? LOL
ReplyDeleteХачин их уйдаад л Стокхолмын гудамжаар лааз хөшиглөлгүйгээр алхаж явна. Яасан гэхээр хөшиглөчихөөр лааз даанч алга даа. Энд одоо хэдэн анон байгаам бэ, хэдийг нь архины шилээр, хэдийг нь дарсны шилээр хусах болоод байнаа? Би ч нэг онилуул алдана гэж үгүй, нэг лонхдуул зөрнө гэж үгүй баатар даа.
ReplyDeleteSain uu Dulguu,
ReplyDeleteEne teneg anon uudiig buu too. Iljignii chihend us hiisen ch, alt hiisen ch adil.
Bi ene chini bichsen sedveer chini Germanii shildeg 3 surguuliin negend Master hamgaalj ireed MGLd 6 sar ajil haigaad daanch namaig tooj avaagui. Butzaj ireed avdag gazar ni ajillaj baina da. gehdee bi endees hiie gecen yumaa cham shig hiih l bolno. Amjilt husey!
Erdenekhorloo
hey, Erdenehorloo bi rezinen Bambaruush bolj reklamd togloson shd, chi Eiffel Tower bolj togloh geed uzeech, chmaig avna daa, hehe
ReplyDeleteaan tiim minii bichlegen dor zovj zudreed bgaa bol oort chin ooroo oortoo tuslah gruppe olj ogch chadna shuu za.
ReplyDeleterezinen bambaruush iig rezinen bambaruushan chiher gej unshaarai, germanaar bol Gummibärchen shd, hehe
ReplyDelete