Өмнөх бичлэгийг 6-н сард бичиж байсан санагдана, гэхдээ өчигдөр тавьсан юм. Одоо харахад өөрийнхөө залхуу чанарыг хэрхэн хогийг хивсэн доогуур нууцаар шүүрдэж хийдэг шиг нуух вэ гэсэндээ өнгөрснөө эргэн санасан юм шиг. Нөгөө талаас ерөөсөө ум хум гүйцэлдүүлж, өдөртөө ажил төрөл хичээл ном, бэлтгэл сургууль гээд хийж буй зүйлийнхээ талаар огт бодож амждаггүй байсан учраас одоо л өнгөрснөө харж дүгнэлт хийн, альваа алдаан дээрээ түшин босох ирээдүйн их ажлаа төлөвлөх нэгээхэн цаг хугацаа гарч ирсэн ч юм шиг. Зүйрлэвээс маратонд гүйгч гараанаас хурдтай гарснаас болоод сэтгэл санаа нь биеэ гүйцэхгүй байсан болохоор дунд нь амсхийн, сэтгэл санаагаа бага ч гэсэн хүлээсэн гэхүүдээ.
За аль нь ч байлаа гэсэн бүтэн жил өдрийн 7-н цагийн нойртой явсан нь гарцаагүй үнэн. Энэнээс илүү аз жаргал байдаг гэдэгт нэг хэсэг итгэж өгөхгүй явлаа шүү дээ. Тэр үед ямар ч байрлалд, хаана ч хэдийд ч унтахад бэлэн явдаг байж билээ. Арай л хичээлийн дундуур нойл явж тэр дотор нь орж бие засах зуураа зүйрмэглэдэггүй л байв. Гэхдээ тун дөхсөн шүү.
Одоо ингээд бодоод байхнээ ерөөсөө өнгөрсөн амьдрал биш харин ирээдүйд хийх ажлууд байнга боддогдог болчиж. Зайлуул өөрийгөө "хүчирхийлэх" цаг нь болсийм болуу даа. Хаана ч ямар ч байрлалд нам явах хуваарьтаа эргэн орохуу эсвэл болихуу? ххмммммм.
Доорх дуу бол бас л тасарцан дуу л даа. Нэг л цаанаа утгын уянгыг эгшиглүүлж, сэтгэлд зүрхэнд зогссон цагийг хөдөлгөөд байгаатай адил мэдрэмжийг төрүүлэх тул оюун бодолд "цаг хугацааг нэгэнт алдах тул утга учиртайгаар гарын салаагаар урсгаюу" гэсэн бодол орж, бие сэтгэл төвчигнөн, би бээр хэсэгтээ балайрах аж. Ийнхүү өөрийн бүтээсэн орчлон ертөнцөөс хэсэгтээ жингүйдэн салснаа гэнэт ухааран өөрийнхөө эрүүл бусыг эргэн гайхширч, практик гэсэн түмпэнтэй хүйтэн усанд төвчигнөсөн толгойгоо хэд хэд дүрж аван, оюун ухаанаа эрүүлжүүлнэ. Гэхдээ сэтгэл хөдлөл гээч хар тамхи байсан цагт үе үеийн жингүйдэл арилалгүй оршино гэдгийг Конфи миний бие эрх биш мэдээд байгаамаа. Харин энэ муу хар тамхийг зөв зүгт нь чиглүүлэх аваас хүрэх газраа "хүчиндэж" биш харин хүч хэрэглэлгүй өөрийгөө аваачина гэхээр нөгөө бензин дуусч, хамраараа газар шаасан эвгүй мөчүүдэд мотор маань энэ сайхан эдээр чинь ашигт үйлийн коефцент 100 хувьтай шааригдах юм шиг санагдаад байгаа юм. Учир иймд хужир тиймд, ер нь уг хар тамхийг татаж байваас зохистой. Алив наад дуугаа тоглуул, бага зэрэг жингүйдэнгээ сэтгэл хөдлөл гэгч тамхинд мансуурая.
нэг л ойлгосонгүй.
ReplyDeleteemegteichuudiin hormon ih uuhaar emh tsegtsgui yum yariad mashinaa barij chadahaa bolichdog baihgui yu, hehe
ReplyDeleteАнон ч энэгүүр талхалжийна даа хэхэ, Магнола-д гэхэд би ч нээх хүнд зориулж бичихээ болчиод байгаам даа гэснээс Equilibrium гэдэг киног үзчихвэл ч миний юу яриад байгааг бараг л гадарлачих болов уу даа гэснээс тэр киноны review-г хэн нэг нь бичиж тавьдаггүйм байхдаа. Уншихымсан.
ReplyDeleteЗиааг тэр хар тамхинд чинь би ухаангүй дуртай нэгэн. Тэрнийг хэрэглэцэн үед хэтрүүлээд хэлчихэд унтахаас ч цагаа харамлаж алсад харагдах оргилруу яаран тэмүүлдэг. Гэвч миний хувьд л лав үйлчилгээг нь дардаг нилээд их юм гарч ирээд хамрийг минь халцартал унагаагаад байдаг. Бүх эд эсээрээ хүсэн тэмүүлж зөвхөн тэрүүгээрээ амьсгалж яваад бүдрээд унах аймаар өвддөг. Санаагаар болдогсон бол эрч хүч урам зоригийг үйлдвэрлэдэг станц биедээ суулгахийнсан.
ReplyDeletezorilgoo todorkhoilson l bol baga sanaashirch, iluu uram zorigiig bagakhaan ch bolov zuilsees avch dotroosoo ooroo ooriigoo gereltuulekh avaas gants omch bolson byatskhaan hard mini uluu buteemjtei bj magad khemeen bodmoi.
ReplyDeleteFree-standing opinion
za bi bas ooriinhoo duunuudaas huvaaltsyu gej bodloo, hehe
ReplyDeletehttp://de.youtube.com/watch?v=ktsU01lfzLU
Tiimee amidraliin ayalguu.
ReplyDeletesetgel hudlul gej har tamhi,,,, ene tamhiig chin dahij olj awmaar bna,,, barag ugui bljiinshd, ene dyynd harin dyrtaishd....
ReplyDeleteaugust rush-n dyynyyd er n aimar taalagdsan
btw my blogoor orood garsand thanks
Thank You and that i have a swell give: House Renovation What Order remodeling companies near me
ReplyDelete