Monday, December 15, 2008

Мөхөшгүй найдварын гал та бидний зүрхэнд мандан бадраг!

Эх нутгаасаа би 16-тайдаа гаран, цааш явсаар Африкт тивд хөл тавихдаа 18 настай байсан. Анх Канадаас гараагаа эхэлсэж, Уганда-д өндөрлөсөн аялал маань бараг л бүтэн 2 өдөр сунжирсан юм. Канадад өөрийн байсан хотоос автобусаар усан онгоцны боомт хүрээд, тэнд аралаас хөдлөх усан онгоцонд суун эх газартай золгон улмаар мужийн нийслэлээс онгоцонд сууж Канадын хэд хэдэн хотуудыг дайрч Англид очсон. Английн онцгоцны буудал дээр 9 цаг хүлээх байсан учир Hearthrow онгоцны буудлаас 24 цагын виз аван буудлаасаа гарч, гадаа нь ангийн андтай цуг 6 лааз пиво хоосолчихоод буцаад ороход хөөрхөн болцон байж билээ. Ингээд тэндээс Дубай нисэж, Эмиратын нийслэлд хэдэн цаг саатаад цааш Кени улсын зүг хөдлөсөн. Хамгийн сүүлийн нислэг маань Кенийн Найроби хотоос Угандагийн Кампала хот руу байсан нь тун удалгүй газардсанаар зогсолтгүй 2 өдөр үргэжилсэн аялал маань өндөрлөж билээ.

Африк явахаасаа өмнө Монголд суугаа ээж рүүгээ би утасдаад "Ээжээ, би Африк явлаа" гэсэн чинь ээж өөдөөс "Айн, Африкаа!!!" гэхэд хариуд нь "тийм, Африк" гэснээр ээж намайг яагаад ч буцахааргүй шийдвэр гаргасныг ойлгож билээ. Ийнхүү хүсэн мөрөөдөж явсан тивдээ буухдаа "Африк тив, та сайн байна уу" гэж тухайн үед онгоцны буудал дээр хашгирч түвчигнээгүй ч гэсэн, сэтгэл дотроо байдаг чангаараа чарлаж билээ. Үнэнийг хэлэхэд анх буухдаа Африк тивд бүтэн 10 сар амьдрах амьдрал минь намайг миний бодож байснаас илүүтэйгээр өөрчлөнө чинээ санаагүй ээ.
Намайг очиход Уганда улсад ДОХ-н өвлөл нийт хүн амынхаа 14 хувьд хүрсэн, өмнөх засаглалууд (Иди Амин болоод түүний нөхдийн засаглал) нь тус улсыг өвдгөн дээр нь сөхрүүлж, элгээр нь хэвтүүлсэн үнэхээр элэг эмтрэм тийм газар байсан юм. Улсынх нь нийслэл Кампала хотын гудамжаар явахад хөл нүцгэн, бараг хувцасгүй шахуу гудамжний хүүхдүүд гараас минь зууран мөнгө нэхэн дагалдана. Гуйлга гуйгаад сууж байгаа жаалууд 2 хөлгүй, эсвэл 2 гаргүй байгааг харахаар үнэхээр яагаад амьдрал энэ хүүхдэд хатуу хандаж байгаа юм бэ гэж асуумаар. Өнчин өрөөсөн хүүхдүүд гэж яг үнэндээ тоймгүй их байсан гэхэд буруудахгүй.
Зураг: Уганда охин дүүгээ тэврээд явж байгаа нь

Эхний хоёр сар гудамжны хүүхдүүдэд гагнуур, оёдол зэрэг нарийн мэргэжлийн зүйлс заадаг нэг ёсны ТЭМС-д ажиллаж байваа. Тэнд "оюутнуудын" иддэг хоолыг идэж, хотхонд нь хамтдаа амьдарч, ижилхэн жорлон хэрэглэж байсан юм. Надтай хамт ирсэн охидууд сэтгэл санаагаар унаад, уйлалдаж майлалдаад ер нь тийм ч сайхан орчин бол биш байсан. Гэхдээ л нэгэнт ирсэнийх бодиттой юм хийж байж, ямар нэг үр дүнд хүрч хүнд туслаж байж сална гэж боддог байв. Үүний дараачийн 2 сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Good Samaritan сургуульд хичээл зааж эхэлсэн юм. Тэнд багшилж байхад тэдний хажууд бол манай Монголын 10 жилийн сургуулиад үнэн тасарцан хангамжтай, хичээл хийх орчинг гайхалтай бүрдүүлсэн мэт санагдаж байж билээ. Тус сургууль байхад миний багшлаад байгаа үнэхээр энэ хүүхдүүдэд тус болж чадаж байна уу гэдэг дээр бага зэрэг итгэл найдвар алдагдаж байсан хэдий ч бас л ОК, хийнэ бүтээнэ, туслана дэмжинэ өөр өөртөө шивнэж байлаа.
За ингээд бага сургуулийн амралт эхэлснээр бид нар дараачийн төсөл болох Конго улсын хилээс холгүйхэн орших Fort Portal нэртэй газар ирсэн юм. Тэнд өнчин хүүхдүүдэд байшин бариж өгөх, байшинтай бол тэрийг нь шавардах, хичээл заах, жорлон ухах гээд нилээн олон юм хийж байлаа. Тэр хотод үнэхээр Кампала-д хараагүй их олон өнчин хүүхдүүд байдаг нь сүүлд ойлгомжтой болсон юм. Яагаад ийм их өнчин өрөөсөн хүүхдүүд байдаг вэ гэхээр ДОХ гэдэг аюултай өвчин эх эцгийг нь аваад явчихдаг аж. Ингээд хүүхдүүд хамаатан садангийндаа очино эсвэл шууд гудамжинд гарах нь тодорхой. Миний сонсож байснаар ДОХ гарсан эхний хэдэн жилүүдэд хамаатны хүмүүс нь хүүхдүүдийг үрчилж авдаг байснаа сүүлдээ дийлэхээ болиод орхидог болсон гэсэн.

Нэг удаа бидний ажиллаж байсан төрийн бус байгууллагын хангамжинд байдаг хэдэн хүүхдүүдэд очиж жорлонг нь шинээр барьж өгөх ажил авав. Ингээд очитол харин тэр байшинд ердөө 3-с 7 насны 5-н хүүхэд амьдардаг байж таарлаа. Тэдний жорлон нь муудаад яажийсан учир нэг бороотой өдөр нурж, дотор нь суугаа нэг бацааныг дарж алах аюултай гээд хуучин жорлонг нь нураагаад нүхэн дээр нь шинэ жорлон барьж өгсөн. Гэхдээ л жорлон барьж, хоолны мөнгө 7 хоног болгон өгснөөр энэ хүүхдүүдийг сайн хүмүүс болгож чадна, эсвэл бидний тусламж үнэхээр тусламж болж чадаж байна гэжүү гэдэгтээ эргэлзэж, яаж туслах юм бэ гэдэг дээр өмнөх шигээ итгэлтэй байж чадахгүй байлаа. Хамгийн том нь тухайн үед 7 настай байсан гэхэд ийм хүүхэд бусдыгаа харж үлдэнэ гэдэг чинь үнэхээр байж болно гэжүү? Эдгээр 5-н бацааныг ямар ирээдүй хүлээж байгаа бол гэхээс бүр нүдэнд нулимс цийлэгнэж байсан юм.
Үүний дараагааар манай найз Себастиан бид хоёр нэг айлын байшинг шавардах даалгавар авав. Шавардсан байшин нь зүгээр байшингаас арай илүү удаан тэсдэг юм. Зүгээр энгийн байшинг бол Монголоор 400 мянгад өлхөн босож, даанч 4 жил болоод яажийгаад унчихдаг. Шавардсан байшин бол дор хаяж 8 жил болох боломжтой. Ингээд тэр айлд очсон чинь 3-н хүүхэдтэй нэг хөөрхий эмэгтэй байв. Хүүхдүүдийн ээж гэх эмэгтэй ДОХ өвчинтэй, хүнд хэлбэрт байгаа тул орон дээрээсээ ч босох чадваргүй болсон. Аавгүй эдгээр хүүхдүүд тун удахгүй ээжийгээ алдах нь илт байлаа. Тэр айлын хамгийн том хүүхэд нь 10 настай гээд бодохооор 4-н настай хамгийн бага бацаан нь яандаа л гэж боддогдоод, үнэхээр аз жаргалтай амьдрана гэдэг чинь юу билээ гэсэн бодол эргэлдэн, миний хүмүүст туслах тусламж юу ч болохгүй, үр дүнд хүрнэ гэсэн миний тухайн үед тээсэн найдвар тасарч билээ. Нэг ёсондоо эдгээр хүүхдүүд аврал үгүй байсан юм. Тэрнээс хойш хэдий 6 жил өнгөрсөн ч гэсэн энэ бүгд сэтгэлээс гаралгүй өнөөг хүргэжээ.
Зураг: ДОХ-той бүсгүйн гэрийн гадаа

Өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад тэр эмэгтэйн байшинд ажиллаж байхдаа л би энэ дэлхий чинь зовлонд ханадаггүй юм байна, бидний өөрсдийгөө зовоод ядраад, бусаддаа гомдоод байгаагаа эдгээр хүүхдүүд, эдгээр хүмүүсийн зовлонтой харьцуулахад зүгээр л жаргалаа эдэлж чадахгүй хүний янаглал юм байна гэдгийг ойлгож эхэлсэн гэж боддог юм. Үнэндээ миний туслах ч гэж юу байхав, үнэхээр туслах сэтгэлтэй бол эдгээр хүүхдүүдийг ээжгүй ч гэсэн эрийн цээнд хүртэл нь асрах, эсвэл ээжийг нь өвчнөөс салгах л хамгийн сайн туслалцаа болно доо гэж бодсон ч хүчин мөхөсдөж байлаа. За яахав 3 хүүхэдийг туслаад асардаг юмаа гэхэд яг энэ гурав шиг цаанаа нь гурван мянга, гучин мянга магадгүй 21 сая хүнтэй энэ оронд л гэхэд гурван зуун мянган хүүхдүүд байгаа гээд бодохоор амьдралд итгэх итгэл, ирээдүйг өнгөтөөр харах маань бүгд туйлын бүрхэг болж, бараг л цөхрөнгөө барсан гэхэд хилсдэхгүй.

Мөхөшгүй найдварын гал
Монголд ч гэсэн байдал сайн биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Агаарын бохирдолоос болоод, тэжээллэг илчлэг хоол хүнс дутагдсанаас болоод, эрүүл аюулгүй орчин байхгүй учраас олон хүн хорвоог жам бусаар орхисоор; олон ар гэр дундаас доогуур, ядуугаас хэт ядуу руу шилжин орсоор; эдийн засгийн өсөлт нь нийгмийн олонхидоо биш, цөөн хэдэн салбарын толгойлогч хүмүүсийн амьдарлын өсөлтийг л хангасаар; хуулийн дагуу биш, хуулиас гадуур амьдарсан нэгнийг илүү тэтгэсэн тогтолцоо бүрдсээр; ийм байдал улам газар авах тусам бие сэтгэл, ажил хөдөлмөрөөрөө холбогдсон нэгний итгэл найдвар алдагдан, зарим нь алсад одно. Гэвч...
Найдварын гал унтраагүй ээ. Хэзээ нэгэн цагт өнчин өрөөсөн хүүхэд гэж үгүй болно, хэзээ нэгэн цагт эдгэдэггүй өвчин эмгэг цөөрнө, хэзээ нэгэн цагт шударга явдал ялж, үнэн тогтоно, хэзээ нэгэн цагт энэ бүхнийг засаж ирээдүй минь илүү таатай орчинд амьдрана гэсэн ганц итгэл найдвар мөхөхгүй оршсоор байх болно. Харин ч энэ найдвар өмнөх үеийнхэнээсс хойчийг залгамлагчидад дамжин уламжлагдах болно. Ийнхүү дамжихдаа улам өсөн томрох болно.

Альваа мөрөөдөлд болохгүй бүтэхгүй, биелэшгүй гэсэн тодотгол өгч хаяхад хамгийн амархан. Харин болно бүтнэ, бүтээнэ байгуулна гэж үзвэл болдог гэдгийг 2008 оны 11 сарын 4-нд Барак Обама Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноороо харууллаа. Энэ явдлаараа бидний биелэшгүй юм гэж үгүй гэсэн бодолыг бататгаж өгч байгаа хэрэг бишүү? Үнэндээ түүний амлаж буй өөрчлөлт, түүний уриалж буй шинэчлэлт энэ бүгд зөвхөн Америкт ч биш, дэлхий даяар тэр дундаа бидэнд - ялангуяа залуу үеийнхэнд маань ус агаар мэт хэрэгтэй байна. Залуу насны эрч хүчээр цус минь булгилж, цуцашгүй их хүсэл тэмүүллээр сэтгэл минь цалгиж буй үед бол бидний ирээдүйдээ итгэл найдвар харин ч улам бэхжин байр сууриа олох боломжтой. Зүгээр сууж байгаад бол боломжгүй, харин ч үүнийхээ төлөө бид нар шаардлагатай үед нь өөрсдийгөө золиосолох чаддаг байх хэрэгтэй. Обама номон дээрээ "If we aren't willing to pay a price for our values, if we aren't willing to make some sacrifices in order to realize them, then we should ask ourselves whether we truly believe in them at all" гэж бичсэн байна. Түүний зөв.

Обамагийн бичсэн "Мөхөшгүй Найдварын Гал" номыг уншаад надад үнэхээр их итгэл найдвар төрсөн юм. Үүнийгээ ирээдүйд ажлын хүндийг хамт үүрэлцэн, хөгжлийн бамбарыг хамт атгалцан явах Монголын мянга мянган залуустайгаа хуваалцахаар Монгол хэлнээ хөрвүүлэхээр эрхийг нь албан ёсоор аваад байна. Энэхүү номыг хоёр найзын хамтаар Америкийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөр болох 1 сарын 20-нд танд хүргэх болно.

Мөхөшгүй найдварын гал та бидний зүрхэнд үргэлж мандан бадарч байг!

Зураг: Ревензори ууланд авирч байхдаа

Холбоотой мэдээлэл:
http://otgonpurew.blogspot.com/
http://igaa.blogspot.com/

Saturday, November 15, 2008

Аюултай бүсээр аялах нь

Аюултай бүс гэж цацраг идэвхит бодис шингэсэн аль эсвэл алхах гишгих газар бүхэнд нь мина нуусан газрыг энд би хэлэх гэсэнгүй. Тэгээд ч Африк руу дахин жолоо залж, галын шугам дээр ирсэн үү гэвэл үгүй шүү. Гэхдээ сэтгэл дотроо өөрийн нууж явсан тэр хэсгийг, өөрөөсөө хааж явсан уг гарцыг буюу сэтгэл хөдлөлийн өргөн фронтод өөрийн хүсэлээр дахин хөл тавьж, явж үзээгүй тэр нутаг дэвсгэр дээгүүр гишгичин туулж явна.
Ницше-г анх 9-р ангидаа уншиж байснаас хойш хэдэн ч жил өнгөрсөн юм дээ. Тэр бүх жилүүдэд сэтгэл хөдлийг сул дорой байдалтай холбож өгснөөр сул доройг үзэн яддаг би бээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийн галыг бүрмөсөн унтраах их хүсэлд хөтлөгдөн өнөөг хүрсэн нь баримт юм. Эдийн засгийн мөчлөг шиг сэтгэл хөдлөл гээч эд аз жаргалтай үед дэндүү догдолж, гомдож уурлах үед дэндүү гутаран савалж байдаг билээ. Сангийн яам, төв банкнаас явуулах бодлогоор мөчлөгийн хэлбэлзэлийг аль болох багасгахыг оролддогтой адил би гээч хүн өөрийн сэтгэл хөдлөлийг багасгаж, баяртай ч үед баярлаагүй юм шиг, гунисан үедээ ч гунихраагүй төрхтэй авч явахыг дэндүү оролдож, хэт их ач холбогдол өгсөн. Тиймдээ ч хүмүүсийг заримдаа гайхшрааж орхидог байсан юм. Миний амьдрал хийж бүтээх зүйлсээр хахаж цацаж, үргэлжийн мөнх цаг завгүй явдаг байсан тулдаа аль нэг сэтгэлийн хөдлөгөөнд суурьлалгүйгээр зогсолтгүй урагшаа зүтгэсээр өнгөрсөн жилтэй учирсан.

Монголд ирсэнээс хойш миний хувьд олон зүйл өөрчлөгдөж, өгөгдлүүд хувирсан. Энэ үед тээж явсан мөрөөдөл хүртэл сэтгэлийг минь хөдөлгөхөөргүй болсон мэт санагдаж, утга учирын үзүүрээс барин тавин, алдах дөхөж явсан билээ. Уг мөчид мөрөөдлийн галыг эргэн асаах хүч, үүний төлөө цуцашгүй зүтгэх эрчим надад хэрэгтэйг гүнээс гүн ухаарахдаа байдаг бүхнээ онгичиж, болох бүхнийг шийдэл болгон гаргахад бэлэн болсон байв. Тийм ч учраас эрч хүчийг өгөх утгын уянга энд л оршино хэмээн бооцоо тавьж, өмнө нь довтлохоос халширч байсан тэр талбарыг эрхшээхээр шийдсэн юм. Мэдээж энэ бол хэзээ ч төгс шийдэл байж чадахгүй л дээ.

Хатуу чанд хяналтанд өссөн сэтгэлийн энэ жолоог аажмаар суллахад сэтгэл дотор нэг зүйл эрх чөлөөг мэдэрэн, тэнгэр өөд цойлох хараацай адил нисч, агаар зүсэн шумбан савлахдаа нүдэнд нулимс хуралдуулж байгаа нь эргээд би сул дорой мэт болж байгааг надад мэдрүүлнэ. Гэвч уг талбарыг дайрч өнгөрөлгүйгээр, эдгээр мэдрэмжийг амсалгүйгээр амьдрал хэт уйтгартай, дэндүү үзэн ядмаар, үнэн ойлгомжгүй аж. Ай даа өмнө нь би альваа зүйл дээр "Es muß sein!, Es muß sein!" гэж хашгираад олон ч зүйлийг өөрөөсөө хориод, хэт их зүйлийг золиосолж байсан санж. Золиосолсон бүхнийхээ оронд би өдий зэрэгт хүрч чадсан гэдэгт алдсан боломжийн өртөг бүрээр ойлгож байгаа ч одоо арай өөрөө амьдарч үзэхээр шийдээд байна. Арай өрөөр шүү.
Тал газрын нэгэн хүн тэнгэрийн хаяанаа алт гялалзаж байгааг харжээ. Анх харсан өдрөөсөө эхлээд тэрбээр тэр зүг рүү өдөр шөнөгүй зогсолтгүй алхаад л байж. Хэдэн ч жил өнгөрсөн юм, хэдэн ч хотыг дайрсан юм бүү мэд. Нэгэн өдөр тэр гялалзах алтныхаа хажууд хүрээд харахнээ алт биш ердөө тариа буудай байсан юм гэнэ.

Алт уу, үр тариа юу гэдэг нь тийм чухал гэжүү? Тариа байсан ч гэсэн алт гэмээн зүтгэн тэмүүлэх нь амьдарлын утга учрыг үндэслэдэг юм биш биз?

Sunday, October 12, 2008

Ном

"Ном бол ертөнцийг харах цонх мөн" гэж нэгэн ухаантан нь хэлсэн байдгийг бүр цэцэрлэгээс авахуулаад бидний үеийнхан дуундаа дуулж, хэрэг хийн донгодуулан загнуулахдаа хүртэл сонсоор ирснийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Олон жилийн хугацаанд би бээр өөрийн хичнээн ном уншиж дуусгасныг лав тоолж баршгүй ч уншсан ном болгон маань надад нэгийг өгсөн гэдэгт би итгэлтэй байдаг. Ном нь зарим хүнд хараагүйг нь харахад туслаж, заримд нь нэг эргээс нөгөө руу гарахад гүүр болон өгдөг гэж би боддог болоод ч тэрүү би номыг уншихдаа уншсан номын тоог нэгээр нэмэх гэж биш харин өөрийн мэдэж чадаагүйг сурах, олж хараагүйг үзэх гэсэндээ уншиж байдаг юм.

Ном гэдэг бол альваа мэдээлэл дамжих гол хэрэгсэл мөн. Хэдийгээр сонин сэтгүүл, интернэт нь мэдээлэл дамжуулах үүргийг номноос илүүтэйгээр гүйцэтгэж байгаа хэдий ч тодорхой хэдэн учир шалтгаанаар ном шиг альваа асуудлыг гүн гүнзий авч хэлэлцэж, логиктой ухаж бас чадахгүй л байгаа юм. Учир иймд өнөөдрийг хүртэл ном үнэ цэнээ алдаагүй явж, харин ч үнэн худал нь мэдэгдэхгүй асар олон мэдээлэл эргэлдэх болсон өнөөгийн мэдээллийн зуунд үнэтэй цэнэ нь нэмэгдсээр байна.

Нөгөө талаас ном бол эцгээс хүүд дамжих эд хөрөнгөтэй адил бидний өмнөх үеэс энэ үеийнхэнд дамжих их мэдлэгийн архив юм. Бид нар хөгжинө дэвшинэ л гэж байгаа бол өмнөх үеийнхээ мөрөн дээр зогсож байж тэр ярьж буй хөгжилдөө хүрнэ. Харин өмнөх үеийнхээ мөрөн дээр энэ архивгүйгээр, номны туслалцаагүйгээр гарч, тэдний авч явж буй хөгжлийн урсгалыг ирээдүйд алдагдалгүйгээр авч явна гэдэг бол санаанд багтамгүй билээ. Нэг ёсондоо бидний өмнөх үеийн хийсэн бүтээсэн нь номоор дамжин бидэнд ирж, номоор дамжин бидний дараагийн үед очно. Тиймдээ ч хүн төрлөхтний үеэс үед дамжих их мэдлэгийн гүүр нь ном байсаар иржээ.

Намайг анх 7 жилийн өмнө эх нутгаа орхин гарахад Монгол хэл дээрх ном бусад хэлтэй харьцуулахад олон байгаагүй юм. Ихэнхдээ уран зохиолын гэгдэх номнууд байж, мэргэжлийн номнууд ихэнх нь цаг хугацаанаасаа хоцрогдсон байж билээ. Харин намайг өнгөрсөн жилд буцаж ирэхэд Монгол хэл дээрх номнуудын тоо харьцангүй нэмэгдэж, сайн сайн олон номнууд орчуулагдаж тавигныг хараад би баярлаж байлаа. Гэсэн хэдий ч Монгол хэл дээр орчуулагдаж буй номнуудын тоо нь дэлхий дээр гарч буй номнуудын хаана ч хүрэхгүй бөгөөд, орчуулагдаж буй хурд нь шинжлэх ухаан болоод нийгмийн бүх салбар тус бүр дээр гарч буй хөгжил дэвшлийг төлөөлөх номнуудын хэвлэгдэх хурдацтай яаж ч харьцуулж боломгүй. Тиймээс Монголд байгаа бид чинь хөгжил дэвшилээс ямар их алслагдаж байна вэ гэж би хүртэл ангайхаар л болж байна.
Гэвч өнөөдрийн даяаршиж буй энэ нийгэм маань алслагдсан зүйлийг ойртуулж, орон зайн ялгааг хурдацтайгаар хумьж байна. Мэдээллийн зуунд гарч буй энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг аль болох цөөн үгээр тусгахыг оролдсондоо Фрийдман номоо "Дэлхий Бөөрөнхий Биш" гэж нэрлэсэн байх. Даяаршил одоогийн Монголчуууд бидэнд заяаж буй их аз завшаан болох нь гарцаагүй. Интернэтээр дамжуулан альваа худалдааг төвөггүй хийж, улс хоорондын жуулчлал, худалдаа, харилцаа гээд бүхий л зүйл улам хялбарчлагдаж байна. Тиймдээ ч өнөөдөр Америкт хэвлэлтэнд гарч буй номыг Монголчууд бид маргааш авч унших боломж бүрэн нээлттэй болжээ.

Даанч Монголд маань энэхүү нээлтэй боломжийг ашиглах хүрээ тун хязгаарлагдмал байгаа юм шиг санагдах боллоо. Нэгдүгээрт мэдээж хэлний бэрхшээл олон Монголчуудыг маань цонхыг нээхэд саад учруулж байна гэж хэлж болно. Зөвхөн Монгол хэлтэй хүн өнөөдөр яаж ч хичээсэн амжилт үзүүлэхэд хэцүү болжээ. Мэргэжлийн физикээс авахуулаад эдийн засгийн салбарт мэдлэгээ дээшлүүлэхэд англи хэл зайлшгүй шаардлагатай болсон байна. Хоёрдугаарт, өнөөдөр Монголд байгаа бүтэц маань Монголчуудыг аль болох хөмөрсөн тогоонд байлгах гээд байгаа мэт зохион байгуулагдсан гэж надад санагдах боллоо. Олон зүйлийг энд дурьдаж болох хэдий ч би зүгээр номтой холбогдолтой л асуудлыг энд жишээ болгон хөндюу. Их сургуулын номын сан нь оюутнуудын оюуны хэрэгцээг хангаж, судалгаа шинжилгээ материалд хэрэглэх ном сэтгүүл байхгүй байгаа нь ирээдүйд боловсрогдож гарч ирэх хүнд хамгийн том тушаа нь болж байх шиг. За тэгээд гадаадаас ном сонин захиалж авчруулахад гаалийн татвар гээч эд нь хүмүүст тус болохгүй нь ойлгомжтой. (би өөрөө сая 6 мэргэжлийн холбогдолтой ном захиалж авчрахдаа нисэхийн гааль дээр ₮35000-н татвар төлсөн) Америкт ном тээвэрлэхэд тусдаа хөлстэй байдаг нь гэрээсээ захиалж буй номны үнийг илүү хямдралтай болгож өгдөг. Америк болон Англид байхдаа би Монголоос ном захиалан авахдаа хэзээ ч гаалийн татвар төлж байсангүй ээ. Бүр тээврийн хөлсөнд нь гаалийн татвар бодож авна гэхээр зардал ч аль хэдийн талийж өгнө байлгүй дээ. Ингээд бодохоор залуучууд бид гадаадад байгаа залуучуудаас хоцрогдох нь гарцаагүй эсвэл ижил төвшинд илүү өртөгтэйгээр очих гэсэн хоёр л сонголт байгаа юм.

Нэгэнт хоцрохыг сонгохгүй л юм бол бид илүү өртөгтэйгээр ч мэдэлгээ дээшлүүлэх шаардлагатай. Хүн өөрийгөө хөгжүүлэх гэхэд нь дэмжих бүтэц байхгүй байлаа ч гэсэн залуучууд бол байнга өөрийгөө хөгжүүлж байх ёстой гэж би боддог. Үүнээс гадна энэ бүтцийн гажигтай нийгэмд залуус бие биенээ дэмжин хөгжих хэрэгтэй гэж би бас боддог. Миний зүгээс эхний шатанд хийж чадах зүйл гэвэл өөрийн уншиж буй номын талаар та бүхэнтэй хуваалцаж, миний номын санд буй еbook-үүдийг уншихыг хүссэн хүн болгонд явуулахад татгалзах юмгүй гэдгийг хэлмээр байна. Монголд танилцсан хүмүүстэй ном солилцоход би баяртай байна. Тийм ч учраас “уншиж буй” болон “номын сан” гэсэн буланг би өнөөдөр нээлээ. Ном солилцож унших, уншсан мэдсэнээ хуваалцан ярилцах залуу таньд би нээлттэй байх болно. Миний туршлагаас харахад долоо хоногт унших номыг гарган, гишүүд хоорондоо ярилцаж өөрсдийн бодол санаагаа хуваалцдаг номын клуб гадаадын олон оронд байдаг. Удахгүй бидний хэдэн залуус нийлж, номын клуб байгуулвал (албан бусаар) энэ талаар блогоор дамжуулан та бүхэнд мэдэгднээ.

Би бээр альваа номыг голж шилэн авч уншдаг ч гэлээ, олон зуун номыг уншихдаа ном болгоноос сурах зүйл байдаг гэдгийг мэдсэн. Миний номноос уншсан, сурсан, олж мэдсэн зүйлс бүгд амьдрал дээр хэрэг болохгүй байж магадгүй ч дээрх ишлэлийг анх өгүүлсэн ухаантны хэлсэн шиг номоор дамжуулан ертөнцийн нэгхэн хэсгийг ч болов мэдэж болдог гэдгээ унших болгондоо би мэдэрдэг. Тийм ч учраас би номонд мөргөн ёсолму.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Friday, October 03, 2008

Салхи минь...

Бодон бодон суухнээ бодол дотор салхи чи минь эрчилж, цугласан бодлыг огторгуй өөд хийсгэн авч явлаа. Бодол түүвээн үймүүлэх салхи чамайг магад би зүрхэндээ мэдрэхийг хүсч байсан ч юмуу...

Намар болсныг мэдэгдэх гэсэн шиг модны навчис салхи чамайг хөлөглөн эх хөрсөн дээрээ эргэн бууна. Хорвоогийн жамаар унах уг навчисын хөл нь болж, агаарт далавч нь болж байгааг чинь харахаар салхи чи бидэнд заяасан нь цаанаа битүүхэн утга учрыг агуулнуу хэмээх бодолын сэдэлийг нээж, үе үе хацар илбэн өнгөрөхөд чинь уг бодол тархинд дэлбээлнэ. Энэ бодолын нэгэн үзүүрээс тавилгүй мушгин цааш хөөвөөс салхи чамд хүчнээс өөр юм байхгүй мэт надад санагдлаа. Наанаа хайрт хоёрын бие биенээ энхрийлэх шиг зөөлөн мэтээр илбэх боловч чамд дуртай цагтаа эрчлэн, хот сууринг орвонгоор нь арчих хүч чадал хайрласан гээд бодохоор чам шиг хүчтэй ч болмоор юм шиг. Хот тосгоныг арчих хүсэлдээ хөтлөгдсөндөө биш, харин энэ биеэр би хүссэн үедээ дуртай бүхнээ хийлгэх гэсэндээ чамтай адилаар эрчилж сурах юмсан, салхи минь.

Өдөр шөнө гэж гололгүй, үүлэрхэг чэлмэг гэж чамлалгүй салхилах үед чинь надад чамаас “бурхан гээч этгээд огторгүй үүсэх цагт анх чамд юу ч гололгүйгээр хандаарай гэж аминчлан захисан юмуу” гэж асуумаар санагдах юм. Битгий, надад битгий хариул. Зүгээр л чамтай хамт түүхийн хуудсаар зочилж, дайны үед ч энхийн үед ч хэн нэгнийг ялгавралгүйгээр хандаж байсаныг чинь л нэг хармаар байна. Тэр үед чамайг гарал үүслээсээ болоод хорих ангид хүчээр ажиллах жүүд, Рехастагийн хэлтэст илтгэл тавихаар алхаж буй генерал, галын фронт нь дээр өлсөж суугаа цэрэг, үйлдвэрийн барилгадаа машин зэвсэг бүтээж буй эмэгтэй гээд бүгдийг нэгэн адилаар бүүвэйлэн салхилаж байсан гэдэгт би өнөөдөр огтхон эргэлзэлгүй сууна. Үнэхээр гайшрам энэ шинж чинь хүн бидэнд байсансан бол өнөөдөр хүн болгоны доторх ертөнц, цаашлаад улс нийгэм, бүр энэ дэлхий ямар дүр зурагтайгаар 21-р зуун туулах байсан бол. Гайхам энэ нууцын чинь гол нь хаана оршнов дээ салхи минь.

Хааяа нэг салхи чиний хүч буурч, намуун зөөлөн аялгууг чихэнд уях төдий болох ч чамайг би хаа нэгэн газар тогтон, түр амсхийхийг харалгүй өдий зэрэгт хүрчээ. Салхи чи тэнгэр газар гэлтгүй шуурч, сайн мууг ялгалгүй илбэхдээ зогсохоо үл мэдэн, хоёрдмол сэтгэлгүйгээр дайрах нь тэртээх тэнгэр дээрээс агаар зүсэн шумбах шонхорыг санагдуулам. Нэг орчиноос нөгөө руу зогсолгүй хуйлран нисч бүхэнд хүрнээр эрч чинь ч буухгүй улам эрчлэх энэ авяасаар чинь юутай бахархнам. Уул ус, ургаа мод заримдаа чамайг зогсоолоо гэж бодож болох юм. Гэхдээ би бол мэднээ, чамайг хэзээ ч юу ч үл зогсооно. Чи хүссэн газартаа хүрнэ. Хүрэх ч болно. Тийм ч учраас чамайг салхи хэмээн нэрийднэм, би. Чухам яаж чи зогсолтгүй довтлогож, буцалтгүй хуйлрадагаа бага ч гэсэн зааж өгөөч, салхи минь.

Тал газарт хүч базаана гэж чи дорныг талд очдоггүй, уул хаданд эрчээ алдана хэмээн Алтайн нуруудаас чи дайждаггүй. Алдана ононо гэж айлгүй чи салхилна. Салхилах салхилахдаа чи хүчээ алдана, хүч авна гэж зөв бурууг жинлүүрийн хоёр талд тавилгүйгээр чи шуурна. Энэ бол чиний хамгийн дээд чанар, магадгүй тийм ч учраас чамайг алдаа онооны өөдөөс зүрх шимширэлгүй давшлах эр зоригийн симбол мэтээр би дүрслэнэм.
Айдас хүйдэсгүйгээр, эрх дураараа ашлах салхи чамайг таашаан хүлээн авч, сэтгэл зүйрхээ хайрлалгүй нээх нь ч бий, аль эсвэл тааршаан нүүр бууруулах нь ч бий. Тэр дундаа салхи чамайг бодит гэж хэлэх нь байхад, хийсвэр гэж маргах хүмүүс ч оршино. Миний хувьд чи бол сэтгэлд минь орших эрх чөлөө, эр зоригийн симболын амьдралд дээрх төрх. Миний симболын бодит дүр нь ч гэсэн чи намайг үл мэднэ. Мэдэх оюунгүй, мэдрэх эсгүйдээ биш ердөө л нэг газраа тогтохоо үл мэдэх шууран өнгөрч, өнгөрснөө эргэн үл харах учир бүх зүйл чиний хувьд зуурд байдаг. Тиймээ, чи намайг танихгүй ээ, салхи минь.

Бүтэхгүй гэдгээ нь мэдэх ч гэсэн эцэст нь чамаас асуух нэг гуйлт надад байна. “Салхи минь чи түр ч атугай миний зүрхэнд азнаач!”

Wednesday, September 24, 2008

Ego fall apart

Things fall apart гэж Chinua Achebe-н бичсэн нэгэн ном байдаг билээ. Энэ номыг "юм унасан нь" гэж орчуулвал чөтгөр битгий хэл бурхан ч намайг харааж мэдэхээр бүдүүлэг хэрэг болох биз. Тэгвэл энэ удаад уг номны болон зохиол дээр энэхүү овог отогийн дэг журам болоод соёл иргэншил нь хэрхэн унаж буй талаар бус, харин би гээч хувь хүний бодол санааг тэргүүлэн явагч эго гуай хэрхэн тэнгэрийн орноос чөлөөт уналтаар доошилон, газар дээр ч тогтолгүй тэр хурдаараа шууд далай доор орсныг цухас танилцуулж орхивод миний бие дараа нь энэхүү постыг өөрийн биеэр уншихад ихэд таашаал авах буй за хэмээн бодончирлон кийборд нүдэж хурууг чилээв.

Нэгэн цагт миний эго их усны амьтан болох далайн халимны баасанд дарагдан далайн ёроол доор хэвтэх мэтээр төсөөлөн, тухайн халимны халуун б**сан доор дулаацаж байсан цаг саяхан авч, би бээр нэгэн зүйлийг хоёрдолмол санаагүйгээр олон хоногоор хойно урид нь орж хөөцөлдөж, дээр доор нь бөөцгөнөх явцад нижгээд зүйл тохиолдосоноос цухас дурьдвал нилээн хэдэн нэхий дээл урагдаж нэгийг биш хоёр гурвыг үзэн, эх барьсан хэмээх орон, ажил болсон хэмээх хөнжилд хөрвөөх шанс түм бумаар ундран энэхэн хавьдаа л хурган мэргэжилтэн болж бондойгойтохлоо гэж хөөрцөглөв. Улмаар нуруун дээр дарж байсан халимны үмхий байтугай элдэв бусын юмнууд алга болсноор хөнгөрч, бие минь тавирч ухаан санаа уужирч, метафорик хэлбэрээр фантазлан хэлвээс миний эго чинь уснаас хөвж гарах байтугай нисч гаран, газар дээр тогтолгүйгээр дүүлэн, тэнгэр өөд цойлсон нь цаад утгаараа өөрийгөө ихэд "юм" мэддэгт тооцосонтой холбоотой бөгөөд эргэн тойронд хүрээлэн буй эгэл жирийн ардыг болон шар хадны галзуу болгоныг доороос биш дээрээс харж эхэлснээр 99-н тэнгэрийн дээд тэнгэрт урилгагүйгээр залрах эхлэлийг тависан байжухой. Үр дүнд нь миний билгийн гэсэн шошготой тархины арын шүүгээнд байдаг "нүд" ажил цэнгэл хоёроо ялгаж чадахаа байтлаа харанхуйлж, элдэв бусын зүйлсийг хутгаж дээд тэнгэр хавиар бужигнуулж, тэнд ургадаг бурхан модны шидэт үрэл бүрийг нь жанрайсэг-с булаан цөм цохин ходоодлохоо шахав. Ашгүй сая боломж гарч, аваргын аварга цолтой аваргуудтай гадагад орон руу жолоо залан уулзаж учирснаар даваа цаана даваа байдгийг эго минь эргэн ухааран тайван замаар цагаан тугаа өргөн буулт хийж, ухамсраараа буцаад халим агсны юуны доор гасланхан шургав бололтой. Энд нь хэсэг хугацаанд гадаслан үлдээхгүй бол гарж гүйчих гээд бас л зовлонтой хог байна шүү гэж эго чамдаа учирлан хэлэх юун. Одоо ч хамар амгүй ажлаар балбаж, нүх сүв бүрээр нь номны хуудас чихээд ирэхээр бүр чи минь цаашаагаа гүнзгий шургануу гэхээс хөвж гарч ирнэ ч гэдэг нэг хэсэгтээ л гонжийн жоо болох буй за.
ум маани бадми ЭГО сухаа

Monday, September 22, 2008

Гялс 3, 4 дахь нь үнэгүй.

Гялс уншихаар 3-н номыг гялс санал болгооч гэвэл доорх гурвыг гялс хэлж өгөх юм байна. Ингээд гялс 3-г жагсааваас:
1. Jonathan Livingston Seagull
2. Siddartha
3. Алтан загасны үлгэр

Эдгээр номыг уншихаар хувхайрсан царайнд гэрэл гийж, шархдсан зүрхнээс цус алдах нь багасна хэмээн хэн нэг нь хэлэх л байсан байхдаа. За тэгээд эдгээр гурван номыг бие засахдаа авч орж уншиж суугаад "хүү хаадаж" дуусахаасаа өмнө номнуудаа уншаад дуусчихвал дүүгээ дуудаж том өрөөнөөс Kahlil Gibran-ны "Prophet" гэсэн тун жижиг номыг авчруулж уншимж гэснээс нөгөө Гүүглийн Сергей ах маань блог нээсэн байжухой. Сергей блог (энд дар

Сая Стокхолмын ганц хоёр номын дэлгүүрээр хэсэж 4-н ном авч нилээд хэд хонох ёстой хоолны мөнгөнөөсөө гайгүй сайн гөвүүлсэн тул авчирсан мөнгөө бүгдийг нь авч гараагүйдээ тэрхэн зуураа баярлаж, гялгар уутанд хийсэн номоо үе үе имрэн хотын гудамжаар хотел руугаа алхав. За тэгээд сая 49-н чулуу татсан чинь Конфи хүү хүний нутгаас буцаж нисэхээс өмнө нэмж ганц ном авбал тэр нь "The power and the plenty" байх боловуу гэж, харин нэмж ганц юм авбал тэр нь "Absolute" байх боловуу гэж тус тус бууж байна. Энэ таамаг үнэн болвоос аавын хүү нутаг буцсан хойно уг тархи мину бага ч болтугай ухаан сууж, хэдэн эснүүд нь 40-н градусын халуунд муужран унах нээ. Нэрээ санснаас миний муу нутаг ч их халуун градустай нутаг шүү. Тиймээ хө?

Өнөөдөр авсан номнууд гэвэл:
1. Hariki Murakami and the Music of Words. Харику ахын Kafka on the Shore гэсэн номыг нь "сонсож" уншсанаас хойш энэ товаришийн номыг их сонирхдог болж, улмаар хэд хэдэн номыг нь богино өгүүлэлтэй нь авчихаад байгаа. Тиймээс намтарыг нь уншваас дараа нь бичсэн номыг нь уншихад арай харах өнцөг болоод мэдрэх үелзэл таарах боловуу гэсэн хальт бодлын гал ассан учир энэхүү номыг авсан болно.

2. The Audacity of Hope гэсэн Барак Обама ахынхаа бичсэн номыг нь авав. Цалин буухаар цадахад чинь 20 төгрөг хандивлана гэсэн бат итгэл төрсөн бөгөөд ямар "баагий"-д хандив өгч байгаагаа тархины угаас ойлгож, сэтгэл зүрх болоод хамрын үс, нүдний цөцгий зэрэг бүхий л эрхтэн, эрхтэнгийн эд анги бүрээр мэдрэх гэсэндээ авав. Тиймээ чи шүү Обама, цаад хүүхнүүдээ баракдаарай хөгшөөн! (Yeah go go Obama! Barack them all night yo!)

3. The undercover economist гэж Тим Харфордын бичсэн ном. Яс юман дээр блог-г нь хааяа харж, өгүүлэгийг нь хааяа уншдаг болохоор татганаж татганаж авав гэснээс гурван ном авахаар 1 үнэгүй гэсэн шүү. Тэгэхээр нь 4 дэхийг нь хусцан.

4. Love in the time of Cholera гэж нөгөө агуу Маркез-н ном ш дээ. Надад байгаа л даа, даанч ийм номыг барьж суувал илүү тачяадан уншин таашаал авах буй за гэж их багш Тансаг айлдлуу яалаа. Тэгээд л paperback-р уншсугай гэсэн шийдвэрийг жижиг тархины том нугалааснаас гялс сугалан гаргаж ирснээр уг номыг лангуунаас ховх татан өөрийн болгон эдэлсэн нь түүх энэ ажгуу гээд энэ түүх үгээр төгсөхгүйг төгсгөхөөсөө өмнөх төгсөлтөн дээр төгсгөлгүйгээр хэльюу.

Төгсөв.

Thursday, September 18, 2008

Утаа айсуй, юу бодож байна?


Монголын сайхан орон маань дөрвөн нарлаг улиралтай билээ. Ган болж дуусангууд галуу шувуу буцаж үерийн улиралтай хальт золгоод л шууд л утааны улирал эхэлдэг юм. Утааны улиралд угаартан угаартан унаж туссаар шинэ хуучин "шинэ" жилүүд өнгөрч, аргын бэлгийн тооллын онууд эхлэн одоо л нэг яргуй цэцэглэх нь дээ гээд сууж байтал шороон шуурга нь нүд амгүй балбаснаар шорооны улирал эхэлдэг билээ. Шуурсаар шуурсаар саарал царай гүнзгий саарал болж, арьсан дээр шинэ давхрага тогтохын алдад нэг муу нар гарч гангийн улирал эхлэн газар дэлхий, гандсан арьсыг нэг амраадаг жамтай. Тиймээ энэ бол өнөгийн дүр зураг биш гэжүү?

Утааны улирал
Өвлийн улирал утааны улирал болсоныг Монгол хүн бүгдээрээ биш юмаа гэхэд УБ-таа амьдарч байгаа аваргууд хэлүүлэлтгүй хамар ам, уушиг зүрх за тэгээд цаашилбал бөгс бөөрөөрөө мэдэрсэн нь илт. Тиймээс ч энэ газар шороонтой түр хугацаагаар биш удаан хугацаагаар амьдарлын жолоогоо нэгтгэх хүмүүс нь энэ талаар болж өгвөл л байнга зүрхээ цохилуулж тархиа гашилгах хэрэгтэй гэж мину бие бодож байна. Сая Экономист-с нэг өгүүлэл (энд байна) уншаад суужийхнаа, өгүүлэл маань энэ дэлхий дээр чинь юм хөгжиж, цаашлаад жинхэнэ үр нөлөө багатай амьдрах аргууд нээгдэж байгааг харуулсан байна. Байшингаа цонхлох цонх нь хүртэл хорт туяаг багасгаж, өрөөнүүд нь хоорондоо агаар алдах нөхцөл бага гээд үнэхээр дээд зэргээр тоноглогджээ. Манайхан чинь нэг байшин барьж байна гээд бижигхэн муурын байшингаа ёстой нэг нэвт шувт салхилмаар барьж дээврээ ний нуугүй хэлэхэд хар цаасаар бүрдэг билээ. Харин доторхыг нь засч байхдаа хүний биед хортой хоргүй гээд будаг шунхнаас авахуулаад буйдан муйдан тавьсан байдаг нь хэзээ хэнийг ч хордуулаад байгаа нь бүү мэд. За тэрийг ч тааж барамгүй юм гэхэд өвөл чинь ёстой л байнга нүүрсээр угжиж байхгүй л бол дулаанаа хадгалах тооцоогүй барьсан барилга чинь ханаараа, цонхоороо бас болж өгвөл дээврээрээ дулаан алдаж дотор нь амьд хүн биш, үхсэн хүн амьдармаар морги болно шүү дээ.
Цаашилбал тэгээд гэрэлтүүлэг орно. Монголд ч бас Compact fluorescents нилээд хэрэглээд байгаа ч гэсэн бүгд энд шилжиж чадаагүй л байна. Энэ төрлийн гэрлийн шил нь энгийн бидний мэдэх гэрлийн шилтэй харьцуулахад гурав дахин бага цахилгаан хэрэглэж ижил хэмжээний гэрлийг гаргадаг аж. (эндээс хар)

Ингээд ирэхээр чинь энэ өгүүлэл дээр гардаг байшин бол энерги зарцуулалтын хувиараа 100км-т 4 литр иддэг, харин бидний ихэнхийн суудаг гэр болон байшин нь 14 иддэг машин болж хувираад, нефть цахилгаан өсч байгаа өнөө үед ёстой зогсоо зайгүй биднийхээ хармааг сэгснэнэ шүү дээ. Ингээд зүгээр ч сэгсэрчихгүй, мөрөөрөө явжийсан хэдийгээ угаартуулж сэгсрээд байхаар чинь энд би шударга ёс энэ тэрээ гээд яриад яахав, явж явж бүгдээрээ л цагаасаа эрт умаахум болчих гээд байх юм.

Эцсийн эцэст энэ бүхэн төрийн бодлоготой нягт уялдаатай. Утааг хэрхэн дарах талаар төрийн зохистой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлэх гэдэгтээ би шууд төрөөс оролцоод гэрүүдийг нураан шилжүүлээд, аль эсвэл нүүрс оруулахыг нь зогсоогоод бүр эсвэл "утаагүй" гэх хошгоруулсан нүүрс үйлдвэрлэх аль алийг нь би хэлээгүй. Тэгээд юуг хэлж байна вэ гэвэл хуулийн үүднээс нааштай болоод санхүүгийн үүднээс дэмжсэн - заавал татаасаар бус, харин татварын хөнгөн бодлогоор хангаж өгөхийг л би хэлэх гээд байгаа юм. Даанч эд нарын байж байгааг харвал ирээдүйн 4-н жилд бол хорт утааны багаа л сайн базаасан нь дээр харагднам. Тиймээс элдэвийн хөгжил хөтөлбөр энд ч яриад яахав дээ, ингэсгээд орхисон нь дээр юм шиг.

Wednesday, September 17, 2008

Эргэн орохуу болихуу... за за мансуурая.


Өмнөх бичлэгийг 6-н сард бичиж байсан санагдана, гэхдээ өчигдөр тавьсан юм. Одоо харахад өөрийнхөө залхуу чанарыг хэрхэн хогийг хивсэн доогуур нууцаар шүүрдэж хийдэг шиг нуух вэ гэсэндээ өнгөрснөө эргэн санасан юм шиг. Нөгөө талаас ерөөсөө ум хум гүйцэлдүүлж, өдөртөө ажил төрөл хичээл ном, бэлтгэл сургууль гээд хийж буй зүйлийнхээ талаар огт бодож амждаггүй байсан учраас одоо л өнгөрснөө харж дүгнэлт хийн, альваа алдаан дээрээ түшин босох ирээдүйн их ажлаа төлөвлөх нэгээхэн цаг хугацаа гарч ирсэн ч юм шиг. Зүйрлэвээс маратонд гүйгч гараанаас хурдтай гарснаас болоод сэтгэл санаа нь биеэ гүйцэхгүй байсан болохоор дунд нь амсхийн, сэтгэл санаагаа бага ч гэсэн хүлээсэн гэхүүдээ.
За аль нь ч байлаа гэсэн бүтэн жил өдрийн 7-н цагийн нойртой явсан нь гарцаагүй үнэн. Энэнээс илүү аз жаргал байдаг гэдэгт нэг хэсэг итгэж өгөхгүй явлаа шүү дээ. Тэр үед ямар ч байрлалд, хаана ч хэдийд ч унтахад бэлэн явдаг байж билээ. Арай л хичээлийн дундуур нойл явж тэр дотор нь орж бие засах зуураа зүйрмэглэдэггүй л байв. Гэхдээ тун дөхсөн шүү.

Одоо ингээд бодоод байхнээ ерөөсөө өнгөрсөн амьдрал биш харин ирээдүйд хийх ажлууд байнга боддогдог болчиж. Зайлуул өөрийгөө "хүчирхийлэх" цаг нь болсийм болуу даа. Хаана ч ямар ч байрлалд нам явах хуваарьтаа эргэн орохуу эсвэл болихуу? ххмммммм.

Доорх дуу бол бас л тасарцан дуу л даа. Нэг л цаанаа утгын уянгыг эгшиглүүлж, сэтгэлд зүрхэнд зогссон цагийг хөдөлгөөд байгаатай адил мэдрэмжийг төрүүлэх тул оюун бодолд "цаг хугацааг нэгэнт алдах тул утга учиртайгаар гарын салаагаар урсгаюу" гэсэн бодол орж, бие сэтгэл төвчигнөн, би бээр хэсэгтээ балайрах аж. Ийнхүү өөрийн бүтээсэн орчлон ертөнцөөс хэсэгтээ жингүйдэн салснаа гэнэт ухааран өөрийнхөө эрүүл бусыг эргэн гайхширч, практик гэсэн түмпэнтэй хүйтэн усанд төвчигнөсөн толгойгоо хэд хэд дүрж аван, оюун ухаанаа эрүүлжүүлнэ. Гэхдээ сэтгэл хөдлөл гээч хар тамхи байсан цагт үе үеийн жингүйдэл арилалгүй оршино гэдгийг Конфи миний бие эрх биш мэдээд байгаамаа. Харин энэ муу хар тамхийг зөв зүгт нь чиглүүлэх аваас хүрэх газраа "хүчиндэж" биш харин хүч хэрэглэлгүй өөрийгөө аваачина гэхээр нөгөө бензин дуусч, хамраараа газар шаасан эвгүй мөчүүдэд мотор маань энэ сайхан эдээр чинь ашигт үйлийн коефцент 100 хувьтай шааригдах юм шиг санагдаад байгаа юм. Учир иймд хужир тиймд, ер нь уг хар тамхийг татаж байваас зохистой. Алив наад дуугаа тоглуул, бага зэрэг жингүйдэнгээ сэтгэл хөдлөл гэгч тамхинд мансуурая.

Tuesday, September 16, 2008

Бодолд эргэлдсээр

Зуны халуу орж, хавар цаг дуусах болжээ. Сар гаруйн дараа миний Монголд ирсний 1 жилийн ой болох гэж байна. Жилийн хугацаанд би гэж этгээд нилээд өөрчлөгдөн, өөрчлөгдсөн "би"-н нүдээр өөрийгөө нэг харлаа. Ирсэн зорилго, хүссэн зүйлийн хойноос хөөн, хамаг анхаарлаа зөвхөн үүнд л хандуулснаас болж цаг хугацааг үнэхээр алдаж орхиж. Бүхэл бүтэн жил өнгөрсөн байна шүү дээ!!!
Зорьсон зорилгодоо хар нүх руу унаж буй мэт татагдан явахадаа өөрийгөө хэн гэдгээ мэдэхээ больж, яах гэж яваагаа ч энэ зуур мартах шахжээ. Урьдах ажилдаа улааран дайрах миний хүсэлийн хөлд бие гээч зүйл чирэгдэж ханиад томуу, хоолны хордлого тусангаа царай алдан хөгширсөөр. Урьдах ажил, түүний дараагаар ургах ажил гээд хийх ажил шороон түмэн бий. Гэтэл энэ бүхнийг зүгээр л "ЭР ХҮН" болох гэж хийж байгаамуу гэсэн нэгэн асуулт өнөөдөр миний толгойд ойж буун би гэж хүн лантуугаар цохиулсан мэт цочирдон, ухамсар маань ухаан алдан унахаа дөхөв.

Намайг коллеж-д байхад манай завьныхан бүгл л усан дээр хэн хурдан завьтайгаа явж чадна тэр л ёстой "ЭР ХҮН" мөн шүү гэсэн ойлголтыг үл-ухамсарын төвшинд авсан байсан. Бэлтгэл л биднийг усан дээр хурдан сэлүүрдэж чаддаг болгодог учраас бидний хувьд бэлтгэлээ таслана гэдэг нэг ёсны гэмт хэрэг байлаа. Хэрвээ чи халуураад өвчтэй орондоо хэвтэж байвал яаж ч байсан босоод ядаж бэлтгэл хийж байгаа багийнхаа хажууд харж суух "үүрэг" хүлээнэ. Халуунтай ч гэсэн, дотор эргэж бөөлжих гэж байсан ч гэсэн хамаг хувцсаа давхарлаж өмсөөд өрвийсөн юм цасан дундуур туучин явсаар бэлтгэлийн зааланд ирж завьны хэдэн нөхдийн өөрсдийгөө хэрхэн "тарчлаахыг" харахад бас ч гэж тайвширч халуун намддаг байв. Манайхан бүгд дээд цэгтээ хүртэл өөрсдийгөө хүчилж чаддаг байснуу гэвэл бас тийм биш юм шиг. Гэхдээ хажууд суун бэлтгэл хийж байгаа нөхрийн, өөрийн завин дахь сэлүүрчний итгэлийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй гэсэндээ чадах бүх хүчээ бэлтгэл болгон дээр гаргадаг байсан гэвэл тэр үнэн.

Тиймээ, бид байнга бэлтгэл хийж бусдаас илүү болох гэж, тэр хүний дээд хүн гэж байдаг бол өөрийн төсөөлөлд буй тэр хүний хажууд мөр зэрэгцэн зогсох гэж, ингэж чаддагүй юм гэхэд үүний төлөө бие махбодь сэтгэлээ санаагаа хуваалгүйгээр зориулах гэж ихэд хичээсэн. Бэлтгэл дээр ухаан алдаж унаагүйгээс биш, унах шахаж байсан өдрүүд цөөнгүй бий. Цусан дахь сүүний хүчлийн хэмжээ "дааж" чадах хэмжээнээс ихэсч, толгой эргэн бөөлжиж байсан гэвэл байсаан. Гэхдээ энэ бол "ЭР ХҮН"-ний шинж биш, харин ч бид ямар хөгийн дорой амьтад болохыг илтгэсэн нэг жишээ байдаг байв. Ингэж бэлтгэл хийснээр бид хөгийн дорой амьтад гэдгээ ухаарна. Ухаарах тусам ийм дорой, ядруу, жул амьтад байхыг үл хүснэ. Үл хүсэх тусам дахин бэлтгэл хийх энерги хаа нэгтэйгээс урган гардаг байв. Бэлтгэл болгоны дараа бид өнөөдөр ямар ч байсан өчигдрөөс дээр болжээ эсвэл өчигдөрөөс ямартай ч доогуур орсонгүй ээ гэсэн дүгнэлтэнд хүрч чадахгүй бол тэр бэлтгэлийг хий дэмий цагийн гарз гэж үздэг байлаа.

Хүнд бэлтгэлийн үеэр үнэхээр "болъёо" гэж орилмоор санагдаж, хий дэмий ингэж өөрсдийгөө зовоох хэрэг юусан билээ гэсэн бодол хүртэл орж ирнэ. Манай багийнхан бэлтгэл болгон дээр сайжирснаар хүсэн хүлээж байсан "ЭР ХҮН" болох байлгүй гэсэн хөдлөшгүй итгэл үнэмшилээр зүрх сэтгэлээ тэжээдэг тулдаа л хүнд бэлтгэлүүдийг ардаа орхисон юм шиг. Мэдээж энэ бүгдийг туулж чадаагүй олон найз нар минь байгаа. Тэднийг бид буруутгахгүй ээ. Харин сэтгэл санаа хүсэвч, бие минь дийлэхгүй хийсэн бэлтгэлийг "алдаг" өдрүүдэд өөрсдийгөө бид буруутгана. Бид юу ч байж болно, гэхдээ "дорой" л байж болохгүй гэсэн ганц зарчим дээр зогсдог байв. Даанч хүнд бэлтгэлийн үеэр зарчим байнга зөрчигдөнө... Энэ бүхнийг зөвхөн "ЭР ХҮН" болохын төлөө хийдэг байсан гэвэл бас худлаа ч юм шиг. Харин ч завиараа, багаараа бусдыг дагуулах жишээ болохын төлөө, нэг нэгнийхээ мөрөн дээр зогсоод оргил өөд авирахад нь авирч буй нэгнийгээ доош нь татахгүй гэсэндээ доор нь тулж буй нь шүд зуун тэсч, хамтдаа нэг зорилгын төлөө тэмүүлж өнгөрөөсөн гэвэл арай оновчтой мэт.

Өнөөдөр байдал өөр болсон. Бусдаас илүү гарч, усан дээр хамгийн хурдан болох гэсэн ганц зорилго маань хамгийн сүүлчийн тэмцээнтэй хамт дуусгавар болж, одоо ой санамжинд минь тоос даруулан хэвтэнэ. Гэхдээ л би бэлтгэл бэлтгэл гэж яарахгүй ч байнга яаран явна. Заримдаа ажил ажил гэсээр байгаад яг юунд ингэтлээ яарч, юу руу хүсэн тэмүүлээд байгаагаа мартана. Гэвч тэр ойлголт - зүрх сэтгэлээ тэжээдэг байсан тэр хоол, дорой хүчирхэг хоёрын хоорондын ялгаа, магадгүй энэ амьдарлын утга учир, сайн сайхан одоо болтол бодолд эргэлдсээр.

Friday, August 22, 2008

Хоорондоо л ярихгүй юу


Шөнө айлын хаалгыг нэг нөхөр баахан балбав гэнэ. Цаанаас нь "хэн бэ?" гэсэн дуу гарав.
Нөгөө нөхөр: Би байна.
Айлын хүн: Яах гэсийм?
Нөгөө нөхөр: Өө, нэг ярих зүйл байна.
Айлын хүн: Хэдүүлээ яваан?
Нөгөө нөхөр: Хоёулаа л явжийна л даа.
Айлын хүн: Тэгвэл хоорондоо ярихгүй юу.

Өндөг байна уу?
Нэг том биетэй эр үсчинд орж иржээ. Тэгээд үсчин залуугаас "Талх байнуу?" гэтэл нөгөөх чинь "манайд талх зардаг газар биш" гэв. Тэгтэл үсчин залуун нам цохичихоод гараад явчив гэнэ. Маргааш нь байж байтал дахиад л орж ирээд "талх байна уу" гэжээ. Үсчин залуу "уучлаарай ахаа манайх талх зардаг газар биш" гэв. Тэр даруйд нь нөгөөх чинь үсчин залууд самирчаад гараад явчив гэнэ.
Нөгөөдөр нь үсчин залуу төрөл төрлийн талх авчаад суужийтал нөгөө нөхөр ирлээ гэнэ шүү. Орж ирэнгуут нь "Та ямар талх авах уу?" гэж асуужээ. Тэгтэл тэр эр "сая аптикаас талх авчлаа, одоо өндөг байнуу?"

Wednesday, August 20, 2008

Tranquility of our mind

The great source of both the misery and disorders of human life, seems to arise from over-rating the difference between one permanent situation and another... Some of those situations may, no doubt, deserve to be preferred to others; but none of them can deserve to be pursued with that passionate ardour which dirves us to violate the rules either of prudence or of justice; or to corrupt the future tranquility of our minds, either by shame from the remembrance of our own folly, or by remorse from the horror of our own injustice.

Taken from "The Theory of Moral Sentiments" by Adam Smith.

Friday, August 15, 2008

Тахианы түүх


Нэг эр тахианы аж ахуй эрхэлдэг байжээ. 25 эм тахиа 1 эр тахиа байдаг байсан бөгөөд удалгүй нөгөө эр тахиа хөгширч өөрийн хийдэг ажлыг барахгүй болж эхлэв гэнэ. Тэгэхээр нь зах гарч нэг залуу эр тахиа худалдан авчирч л дээ.
Залуу эр тахиа нь ирээд их л оодгор байна гэнэ. Хөгшин эр тахиа ч хэлж л дээ. Чи 25-саа надад 1-г л өгчих, тэгээд л бусдад нь ажлаа хий гэж. Харин залуу тахиа юу гэж дээ, тийм юм байхгүй гэв. Тэгтэл хөгшин тахиа за тэгвэл хоёулаа тэр мод хүртэлх зайнд уралдая, тэгээд чи ялвал бүгдийг нь ав, харин би ялвал 1-г л авая гэж.Харин нэг болзол байгаа нь би чиний 10 метрийн өмнө гараагаа эхлэнэ шүү гэжээ. Нөгөө залуу тахиа ч өөрийгөө ялна гэдэг бат итгэлтэй байсан тул тэгэе л гэж гэнэ. Тэгээд маргааш уралдахаар болов.

Маргааш нь тохиролцсон ёсоор хөгшин тахиа 10 метрийн урьд зогсож мод руу уралдахаар болов. Гүйлт ч зэрэг эхэлж, залуу ч юу юугүй л хөгшин тахиаг гүйцэх гэж байна гэнэ шүү. Яг л ард нь очиж гүйцээд ирсэн чинь ПАААН гээд явчиж. Яав ийв юу болов гэтэл, нөгөө тахиачин залуу залуу тахиаг чинь буудаад хаячихсан байв. Тэгээд тэрээр ийнхүү хашгирч гэнэ: "бүтэлгүй юмаа, энэ долоо хоногт 5-н "gay" (ижил хүйстэн) тахиа аваад байхдаа яахав дээ".

Thursday, August 14, 2008

Эр хүн эр хүндээ хайртай!


Эмэгтэй хүн:
Эхнэр нь нэг шөнө гэртээ ирэлгүй гадуур хоноод маргааш өглөө нь иржээ. Мэдээж нөхөр нь эхнэрээ хаагуур явж байгаад ирэв гэхэд "сайн найзындаа хоноод ирлээ" гэв. Нөхөр нь эхнэрийнхээ хамгийн сайн гэсэн 10 найз руу нь утасдахад цаадуул нь манайд хоноогүй гэв.

Эрэгтэй хүн:
Нөхөр нь нэг шөнө гэртээ ирэлгүй гадуур хоноод маргааш өглөө нь иржээ. Мэдээж эхнэр нь нөхрөө хаагуур явж байгаад ирэв гэхэд "сайн найзындаа хоноод ирлээ" гэв. Эхнэр нь нөхрийнхөө хамгийн сайн гэсэн 10 найз руу нь утасдахад 5 нь "тийм манайд хоноод явсан ш дээ" гэцгээжээ. Харин бусад 5 нь "манайд хоносоон, одоо ч гэсэн хамт байна" гэв.
Эр хүн эр хүндээ хайртай...

Monday, July 14, 2008

Ураа Баабар Ураа!

7-н сарын 1-нд болсон үйл явдлыг нүдээр үзээгүй боловч, бусдын нэгэн адил телевизийн дэлгэцнээс харсан билээ. Энэхүү үйл явдал ажил тараахаас өмнө хүчирхийллийн шинжийг олж, цадаа цэрэг нь ч энэхүү байдлыг дэгдээсэн нь зурагтаар илт харагдаж байсан. Хэдийгээр тэнд 1600 цагдаа байсан гэх авч, хэн нэг нь санаатайгаар магадгүй санаадгүйгээр ямар нэг арга хэмжээ авах тушаал өгөөгүй нь байдлыг хурцадгахад нөлөөлсөн.
Тухайн жагсаал нь хүчирхийллийн хэмжээнд очоогүйсэн бол хувьдаа би ажлаа тараад цуглаанд дуу нэгтгэхээр очих л байлаа. Аав ээжээс олсон хүмүүжил, урт хугацааны боловсрол зэрэг маань хүчирхийллийн ямар ч хэлбэрийг дэмжихгүй үзэл бодол надад хөгжүүлсэн нь намайг олон зүйлийг "хүний" төвшинд буюу хэл амаараа асуудлыг шийддэг зарчим суулгаж өгсөн. Тиймээс ч энэ хүчирхийлэлийн дэмжилгүйгээр гэрт байдлыг харж суусан юм. Ингээд элдэв хувийн бодлыг та бүхэнд нялзаахгүйгээр Баабар ахын өгсөн ярилцлагыг уншихыг хүсч байна. Хэдийгээр Баабар ахын бичсэн ярьсан зарим нэг зүйл дээр санал бодол нийлэхгүй тал байх ч, энэхүү ярилцлага нь надад үнэхээр таалагдлаа.


"Барьж байгаа хорооллыг нь байг гэхэд Их дэлгүүрийн хажууд барьсан олон давхар харшийг нь хүмүүс харж л байгаа шүү дээ. Хүмүүс үүнийг хараад төрдөө талархаад байна гэж бодож байна уу? Хөдөлмөр зарж гараараа ядахнаа баримлын шавраар юм хийж үзээгүй хүмүүс ингэж таргалахаар бусдад нь таатай байх уу? Замын-Үүдэд эзгүй газар хэрэггүй хашаа сая доллароор барьчихаад цаана нь мөнгө дутаж байна гээд сууж байгааг хүмүүс зурагтаар хараад хөөр болох уу? Гэтэл Бат-Үүл шиг хувийн машин ч үгүй, хуучин байшиндаа сууж байгаа нэгнийгээ “улс төрд хичнээн жил зүтгэчихээд гэрээ тохижуулж чадаагүй арчаагүй амьтан” гэж хамт суугаа гишүүн нь мэдээллийн хэрэгслэлээр баалж суудаг хэмжээндээ хүрчиж. Миний мэдэхээр Улаан сонгогдсон аймгийнхаа олон жилийн төсөвтэй тэнцэх мөнгө идсэн, цаадуул нь шүтээд л сонгоод байхаар тойргийн гаднах өөр бусад хүмүүс аль зэрэг баярлаж байгаа бол? Заргалдвал заргалдаарай. Улсын Ерөнхийлөгч нь төв талбайгаа тойруулаад баахан газар байр дээрэмдчихсэн, түүнээ шөнийн цагаар эргэж тойрч байдаг нь наад зах нь хүмүүсийн атаархал хөдөлгөх юм биш үү? Шүүхдвэл шүүхдээрэй. Би үүнээс хавьгүй ихийг хэлж чадна, олныг ч хэлсэн, хөлсний алуурчин илгээвэл илгээгээрэй."

Улам л коммунист нийгэм ийм байдаг болов уу гэсэн төрхөнд бага багаар шилжин буй энэ нийгэмд "хөлсний алуурчин илгээвэл илгээгээрэй" гэж хэлчих хоншоортой аавын хүү үнэндээ Баабар ахаас өөр олдох болов уу. Хэзээ нэгэн цагт, залуус бид бүгдээр үнэнийг хамгаалан зогсох цаг ирвээс бидэнд зориг битгий л дутаасай.

Ураа Баабар Ураа!

Wednesday, May 14, 2008

Cloths of Heaven

Had I the heavens’ embroidered cloths,
Enwrought with golden and silver light,
The blue and the dim and the dark cloths
Of night and light and the half light,
I would spread the cloths under your feet:
But I, being poor, have only my dreams;
I have spread my dreams under your feet;
Tread softly because you tread on my dreams.


- W.B.Yeats

Friday, April 25, 2008

Ертөнцөөс тасрахуй


Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр. Би өөрийнхөө хийсэн бүтээснийг сая нэг эргэн харахад сүүлийн хэдэн сар үнэхээр бараг юу ч хийгээгүй гэлтэй зам мөр маань амжилтаар бага байлаа. Ажлын хажуугаар бэлтгэлээ хийсээр, оройдоо ганц хоёр ном гарчигласан болоод л өнгөрч байна даа. Энэхүү пост-г хийх болсон шалтгаан нь ганц хоёр мэдсэн зүйлээсээ хуваалцюу гэсэнд оршино.

1. ooVoo.com Дээрээс video conference хийх програм татаж аваад ажилдаа ашиглавал дажгүй санагдлаа. Заавал мэдээлэл технологийн сургууль явж video conference хийх хэрэг юун.

2. Google Gears - enough said.

3. Zoho notebook - innovative way to store any kind of content. Check it out buddies!

4. Collapse - a book by Jared Diamond. Highly recommended.

Маргааш өглөө ажлын шугамаар Швед явлаа. Эргэж ирээд дуусгаагүй нэг пост-оо нэмнээ. Амжилт анд минь!

Thursday, January 10, 2008

Мөрөөдөл дүүрэн амьдарч, сайн сайхан руу тэмүүлцгээх нь


Солонгос дахь Монгол оюутнуудын холбооноос эссе уралдаан зарлаж байсан юм. Тэр уралдаанд оролцооч хэмээн Зоо Парк-н нэг дотны анд минь намайг шалсаар би нэг эссе бичсэн билээ. Үүнийг сая компютер дотроос олсноо доор сийрүүллээ.


Мөрөөдөл дүүрэн амьдарч, сайн сайхан руу тэмүүлцгээх нь



Багадаа би онгоцны нисгэгч болно гэж боддог байсан юм. Нисгэгч болсон хойноо хайртай хүмүүсээ суулган мандах нарны дор дэлхийг тойрно доо гэж төсөөлдөг байлаа. Ингэж бодох учир нь алтайн уулсыг даван нисэж, усны шувуу нисэн үл хүрэх газраар зочилон, эх дэлхийг өөрийн биеэр нээнэ гэсэн бяцхан мөрөөдөлд оршиж байсан хэрэг. Хэдийгээр өнөөдөр би онгоцны нисгэгч болоогүй ч одоо хэр нь анхны энэ мөрөөдлөө би мартдаггүй юм. Анхны юм бүхэн сайхаан. Анхны мөрөөдөл маань араасаа мянга мянган мөрөөдлийг төрүүлэн, миний зүрхэнд ассан мөнхийн гал болж, сэтгэлд минь нэгэнтээ шингэжээ.


Бага насны минь мөрөөдөл надад тэртээх уулсыг давбал газар үгүй гэсэн бодлын хар тогоог өргөх хүч хайрлаж, нэг л өдөр намайг УБ-н галт тэрэгний өртөөн дээр өөртөө дэлхийг нээхээр зогсоож орхисон юм. Ингэж л би зургаан жилийн өмнө, Колумбус-с хагас мянганы дараагаар, Америк тивийг өөртөө анх нээж билээ. Энэ цагаас хойш би мөрөөдөлдөө хөтлөгдөн олон улсаар аялаж 4-н тивд амьдарчээ. Өнөөдөр би Монгол улсын хөгжлийн төлөө гээд дугаарлаж номерлоод хэлэх үгс, индэр дээр гарч зогсоод айлдах сургаалыг хангалттай цуглуулж амжаагүй байгаа ч, эх орны минь ирээдүй, улсын минь хөгжлийн багана болох анд нөхөддөө өөрийн бодож санаснаа бага ч болов хуваалцая гэж бодсон билээ.
Баян ядууг олон янзаар зааглаж болноо. Өнөөдөр эх орон минь мөнгөөр гачуу, хүмүүс нь хөрөнгөөр ядмаг байгааг та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ эдээр тутмаг, баялагаар бага байхыг би хувьдаа туйлын ядууралд хэзээ ч тооцохгүй. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор би нутаг буцан, энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд өөрийн хувийг чадах ядахаараа нэмэрлэсэн юм. Энэ үеэр би гал цогтой, хүсэл мөрөөдөлтэй олон залуустай уулзан танилцаж анд нөхдийн ариун холбоо тогтоосон. Хүсэл мөрөөдлөө, ирээдүйн тэр л хүнийг Монголын хөгжил дэвшилтэй салшгүй холбосон залуусын дунд байхдаа би Монголоороо бахархаж байсан. Тэдний яриа, сайн сайхан руу тэмүүлэх эрч хүчийг мэдэрснээр би Монгол хэзээ ч ядууд тооцогдохгүй гэдгийг ойлгосон юм. Учир нь сэтгэлгээний хоосролыг болоод ирээдүйн сайн сайхан рүү тэмүүлэх мөрөөдөлгүй хоосонг л би ядуурал тооцдогт тэр.
Мэдээж залуус маань олон зүйлийг мөрөөдөж болно. Материаллаг эд зүйлсээр мөрөөдлөө тодорхойлж, мөнгө төгрөгөөр аз жаргалыг хэмждэгт залуус ч олон байдаг байх. Гэхдээ тэд мөнгө бол алдаж бас олж болдог эд гэдгийг хэзээ ч мартаж болохгүй юм шиг. Харин мөрөөдөл бол өөр. Мөрөөдлөөс мөрөөдөл төрөн гарч мөрөөдөлдөө шингэдэг юм. Тиймээс ч туйлын мөрөөдөлөө нэг алдвал дахин олдохгүй уулын уруу өнхрөх чулуу мэт хаашаа яваагаа мэдэхээ болих аюул бий. Мөрөөдлөө хийж буй үйлдлээрээ тордож, ирээдүй рүү зоригтой алхах итгэл найдвараар услахгүй бол хангалуун амьдралд ч мөрөөдлийн цэцэг хагдрах байх шүү. Иймээс ч мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу бодож, юуг сэтгэхийг биш, харин яаж бодож, хэрхэн сэтгэхийг сурах шаардлага зайлшгүй гарч байгаа юм. Миний хувьд гэвэл би өөрийн гэсэн мөрөөдөлтэй, тиймдээ ч би өөрийгөө баян хүнд тооцдог.
Хаа газар явахад идэх хоолгүй, хонох газаргүй үе үе тохиолдож л байлаа. Хоёр идэлгүй хоосон хоносон энэ өдрүүдэд халаасандаа мөнгөгүй, ходоодондоо хоолгүй байсан ч эрдэм сурах зорилготой, нутагтаа буцах хүсэлтэй, өөрийн гэсэн мөрөөдөлтэй байсан болохоороо л шантарч би буцаагүй ээ. Энэ үед хүнд мөрөөдөл байвал давахгүй дээ гэсэн давааг даван, чадахгүй дээ гэсэн хүндэрлийг туулж гарах хүч хаанаас ч юм бэ гарч ирдэг юм. Асуудал бэрхшээлийн өндөр ууланд мөрөөдөл маань надад дээш нь татах олс, доороос минь түших тулгуур болж өгч байсан. Эцсийн эцэст амьдралд тулгарах бэрхшээлүүд улсын наадмын даваа шиг тоотой хэдхэн эсвэл үүрэн дээрээ овоорох шоргоолж шиг ч тоо томшгүй олон байж болно. Амьдарлын жим даган явахад чинь бас говийн элсэн ширхэг шиг жижиг хүндэрлээс авахуулаад уулын чинээ бул чулуу зам дээр маань тохиолдож ч магад. Өнөөдрийн Монголын нийгэм гаж үзэгдэл олонтой байж, түүнтэй эвлэрэхгүйгээс болон бухимдах, гуних магадгүй цөхрөх үеүүд ч тохиолдож мэднэ. Ард Аюуш найман эрүүг даван Шахаанд орохоор зэхэхэд ардууд “Та минь даваад л гараад ирдэг шүү дээ” гэж түүнд хэлдэг. Үүн шиг бид хүчирхэг болоод нэгдмэл Монголыг мөрөөдөлдөө тээн, үнэт зүйлсээ сэтгэлдээн хадгалан, сайн сайхан рүү тэмүүлэх хүслээ зөв залж чадвал энэ байтугай бартааг даван, бэрхшээлийг гатлаж хөгжил дэвшил дүүрэн Монголыг Азийн цээжнээ босгох болно. Гагцхүү мөрөөдөлдөө л бат итгэж, үнэт зүйлсээ чандлан сахах хэрэгтэй.
Муу муухайг мөрөөдөж байгаа хүнийг би 4-н тивийн олон орноор хэрэн бадарчилж явахдаа хараахан олж уулзаагүй л байна. Мөрөөдөл болгон сайн сайхан руу тэмүүлж байдаг. Тиймээс учраас ч би хүний сайн сайханд итгэж явдаг. Нөгөө талаас бас сайхан сайхан руу тэмүүлж, аз жаргалыг эрин хайх нь мөрөөдлийг мөрөөдөл болгодог юм шиг надад санагддаг юм. Өнөөдрийн өндөр хөгжилтэй, ардчиллын эх нутаг болох Америк орныг үе үеийн Америк залуусын мөрөөдөлдөө үнэнч байж, тэдний сайн сайхан рүү тэмүүлж чаддаг тэр л зан нь бүтээн босгосон гэж би боддог. Тиймээс үнэхээр хөгжил дэвшлийн оргилд хүрсэн Монгол орон сүндэрлэн босох цаг ирэх аваас тэр нь Монгол залуусын мөрөөдөлд өлгийдүүлэн, тэдний гар, бие сэтгэлээр нь босож ирнэ гэдгийг би мэдэж байна.
Утга учиртай амьдарлаар амьдрах нь хүмүүн бидний хүсэл боловч, тэр л утга учирыг эрж олоход туслах зам харгуй нь хүний өөрийнх нь мөрөөдөл юм. Ганц олдох энэ амьдрал – алтан боломжоо харамсах зүйлгүйгээр мөрөөдөл дүүрэн, сайн сайхан руу тэмүүлж амьдарцгаая. Нэр нь олонд танигдаагүй нэгэн Монголын зохиолчийн үгээр би өөрийн эссе-г өндөрлөхийг хүсэж байна.
“Хэрэв би нисэж чаддаг бол одоо нисмээр байна. Орчлон ертөнцөөр дүүлэн нисэж үзүүртэй модны дээгүүр, үүлтэй тэнгэрийн доогуур хурдалмаар байна. Гүймээр байна би одоо, гүрэлзэж байгаа судсаа задардал, асга хадан дээгүүр харайж энгүй далайн шуурга шиг эрчлэн дайрмаар байна. Гэвч би мөлхөж явна, өвдөг сөгдөн дөрвөн хөллөж байна. Хүсэл зориг мөрөөдөл гуравтаа татагдан хөвөн үүлсийн зүг мөлхөж байна. Гэвч би өндийх ёстой, мөрөөдөлдөө дөрлөж, хүсэлдээ тулгуурлаж өнөөдөр биш юм гэхэд маргааш босох үүрэгтэй.”

Monday, December 31, 2007

Оны онцлох үйлд явдлууд

Оны онцлох үйл явдлууд:
1. Нью Ингланд-н Чампион, 4-н хүний завиар хүрэл медал хусав.
2. Амьдарлын нэг бухиа гүйлт төгсөж, дипломоо гардан авав.
3. Монголд ирэв.
4. Дүүг бэлдэв.
5. Дэд доктор Ганбатын “Аалзны тор” цуврал бичлэгийг ойлгох хэмжээнд боловсрогдов.
6. Дараачийн шатны бухиа гүйлт эхэлж, амьдрах шалтгаан нэгээр нэмэгдэв.
7. Хэд хэдэн ажилд орж, бүлтэрч суух цаг багасав.
8. Амор-той наймаалцаж авсан хувьцаа өгөөжөө өгч эхлэв.:)

Сүүлийн хэдэн шинэ жилийг хаана тэмдгэлэв би?

2007-2008 оны шилжих мөч: Улаанбаатар, Монгол Улс
2006-2007 оны шилжих мөч: Нью Йорк, АНУ
2005-2006 оны шилжих мөч: Лондон, Их Британи
2004-2005 оны шилжих мөч: Сан Франциско, АНУ
2003-2004 оны шилжих мөч: Форт Портал, Уганда улс
2002-2003 оны шилжих мөч: Викториа, Канад Улс
2001-2002 оны шилжих мөч: Сан Франциско, АНУ